Энэ долоо хоногт шүүхийн байгууллага хамгийн ачаалалтай байлаа. Учир нь цаазын ял сонссон гурван иргэний асуудлыг хэлэлцсэн, задарсан засаг дарга нарын хэрэг шүүхэд шилжиж, цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчид шүүгдэгчдээсээ татгалзсан гээд шүүхтэй холбоотой хэрэг явдлаар дүүрэн долоо хоног байв.
Өнгөрсөн лхагва гаригт Улсын дээд шүүхийн хяналтын шатны танхимд анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазын ял сонссон гурван иргэний гомдлыг хэлэлцэж, онц ноцтойгоор дөрвөн хүний амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэг, бага насны охиныг хүчирхийлж, мөчилж хөнөөсөн Н.Мөнх-Оргил, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч болох эмэгтэйгийнхээ толгойг тасалж хөнөөсөн Ц.Жаргалбаяр нарын ялыг хэвээр баталсан юм. Нэг долоо хоногт тэгээд бүр нэг өдөр цаазын ялтай гурван иргэний гомдлыг хэлэлцсэн нь дээд шүүхийн хувьд анхны тохиолдол байсан биз ээ.
Мөн “задарсан” гэгдээд буй аймаг, дүүргийн засаг дарга нар эхнээсээ “эрүү шүүлт”-эд унасаар. Өнгөрсөн пүрэв
гаригт Улсын ерөнхий прокурорын газраас хоёр засаг даргын хэргийг Улсын дээд шүүх рүү харьяалал тогтоолгохоор явуулснаа мэдэгдсэн юм. Эдгээр эрхэм бол улсын төсвөөс 300 сая төгрөг завшсан хэмээн буруутгагдаад буй СХД-ийн Засаг даргад Ц.Болд, төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдоод буй Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нар юм. Тэдний хэрэг өнгөрсөн оноос хойш АТГ-т шалгагдсаар одоо л шүүхийн байгууллагад шилжив.
Түүнчлэн сүүлийн хэдэн долоо хоног олны анхаарлын төвд байсан цагдаагийн экс дарга нарт холбогдох хэрэг энэ долоо хоног дахин сонирхолтой үйл явдалтай учирлаа. Учир нь өчигдөр цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчид шүүгдэгчиддээ өмгөөлөл үзүүлэхээсээ татгалзсанаа албан ёсоор мэдэгдэж, хүлцэл өчсөн юм. Шүүгдэгч, өмгөөлөгч нар хоорондоо тохиролцож, ийм шийдэлд хүрсэн нь хэргийг сунжруулах гэсэн нэгэн оролдлого гэх шүүмжлэлийг дагуулаад авав.
Шүүхийн хувьд иймэрхүү сонин сайхантай байхад цагдаагийн байгууллагад нэгэн аймшигтай хэрэг бүртгэгдсэн юм. Хэдийгээр гэмт хэргийн гаралт улам онц хэрцгий шинжтэй болж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа ч уржигдархан Баянзүрх дүүрэгт хүн амины нэгэн ноцтой хэрэг гарсан билээ. Уг хэрэг нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй нэгнийгээ хөнөөсөн хэрэг. Өнгөрсөн долоо хоногт мөн гэр бүлийн хоёр хоорондоо маргалдаж, улмаар нөхөр нь хоёр настай хүүхдээ шидэж хөнөөсөн хэрэг гарсан.
Уг нь цагдаагийн байгууллагаас ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн маргаанаас үүдсэн гэмт хэргийн гаралт буурахгүй байгааг анхааруулсан ч энэ төрлийн хэрэг багасахгүй хэвээр.
Уржигдар Баянзүрх дүүрэгт гарсан хэрэг бүр өглөө олны нүдэн дээр гарсан байх юм. Тодруулбал, тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг, “Американ дэнж” хотхоны 11, 12 дугаар байрны гадна 09.30 цагийн үед эрэгтэй эмэгтэй хоёр хүн маргалдаж байгаад, залуу нь эмэгтэйгээ хутгалсан байна. Эмэгтэй газар дээрээ нас барсан бөгөөд сэжигтэн залуу цагдаагийнхныг ирэхээс өмнө өөрийнхөө хэвлийд мөн хутгалжээ. Энэ үйлдлийг ойролцоох дэлгүүрийн худалдагч харж, цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр Яаралтай тусламж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт очсон байна. Тэрээр эхнэрийнхээ цээж, нуруунд есөн удаа хутгалсан гэнэ.
Энэ мэт гэр бүлийн таарамжгүй байдал, ахуйн хүрээний архидалд ихэссэнээс хүн онц хэрцгий аргаар хүний амь насанд халдах тохиолдол цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдсэн байна.

Б.Чимэг