Казахстаны нийслэл Астана хотод болж байгаа олимпийн эрх олгох тэмцээнд хүч үзэж буй Монголын боксчин Т.Чулуунтөмөр (75 кг) Кыргызстаны тамирчин Исломжон Далибаевт эхний үедээ 4:6 харьцаагаар ялагджээ. Гэвч хоёрдугаар үед 8:10 болгож оноо тэнцүү тоглоод, төгсгөлийн үед 16:15 онооны харьцаагаар ялсан байна. Хагас шигшээд Т.Чулуунтөмөр ДАШТ болон олимпийн наадмын хүрэл медальт, Энэтхэгийн ширэн бээлийтэн Вижендер Кумартай нударга зөрүүлнэ.

91 кг-ийн жинд Монголын тамирчин Эрболат Тулек анхныхаа тулаанд Азийн тоглолтын мөнгөн медальт, Энэтхэгийн Манприт Сингхэд техникийн нокаутаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлөв. Монголын хүнд жингийн боксчин казах үндэстэн байгаа нь нутгийн үзэгчдийн сонирхол, бахархлыг төрүүлж байгаа тухай Казахстаны спортын хэвлэлүүд онцлон тэмдэглэжээ.
Манай улсаас 52 кг-ын жинд гавьяат тамирчин Н.Төгсцогт, 56 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай, 60 кг-ын жинд З.Энхзориг, 69 кг-ын жинд Б.Түвшинбат, 75 кг-ын жинд Т.Чулуунтөмөр, 81 кг-ын жинд С.Эрдэнэбаяр, -91 кг-ын жинд Т.Эрболат нар олимпийн эрх авахын
төлөө өрсөлдсөнөөс Д.Отгондалай, Т.Эрболат нар олимпийн эрхээ алджээ. Маргааш буюу 8-ны орой 69 кг-д Б.Түвшинбат эхний даваанд Пакистаны Аббас Зулхарнайтай тааран медалийн төлөө тоглох бол 81 кг-д С.Эрдэнэбаяр эхний тоглолтдоо медалийн төлөө Тажикстаны Жохан Курбоновтой хүч үзнэ. Энэ тэмцээн Азийн боксчдын олимпийн эрх авах сүүлийн боломж юм. Тэмцээн энэ сарын 13-нд дуусна.

Монголын хүнд жингийн боксчин казах үндэстэн
байгаа нь нутгийн үзэгчдийн сонирхол,
бахархлыг төрүүлж байна.