-
2016 оны 9 сарын 28
Монгол Улсад эмнэлэгийн техникийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ ойн хүрээнд “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэнг есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын хоёрны өдрүүдэд Мишээл экспо төв дээр эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулагдах аж.
Нийт 120 гаруй байгууллагууд “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэнд оролцох бөгөөд үзэсгэлэнгийн үеэр ард иргэдэд үнэ төлбөргүй хараа, сонсгол, даралт, сахарын шинжилгээ, эхо, эрүүл мэндийн боловсролын мэдээлэл, бараа бүтээгдэхүүний амталгаа хийгдэх тул өргөнөөр оролцохыг уриалж байна.
Мөн ирэх сарын нэгний өдөр Тайвань, Сингапур, Япон улсын төлөөлөгчид оролцох “Эмнэлэгийн инженерүүдийн гуравдугаар чуулган” гэсэн олон улсын хурлыг Монголд зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 9 сарын 28
Монгол улсын хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний баталгаат байдал, хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөөг судлах зорилгоор үндэсний “Хүн амын хоол тэжээлийн байдал” тавдугаар судалгааны багийнхан 9 сарын 28-нд өглөө 08.00 цагаас Улаанбаатар хот, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хөдөллөө.
Энэхүү судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Эрүүл мэндийн яамны дэмжлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тав дахь удаагаа зохион байгуулж байна.
Тус судалгаа таван жил тутам хийгддэг бөгөөд энэ удаагийн судалгаанд 8 багийн 40 хүн, 20-25 хоногийн хугацаанд 21 аймаг, 8 дүүрэг, 95 сумын 2250 өрх, 0-59 сартай 2250 хүүхэд, 6-11 насны 1750 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 2250, нөхөн үржихүй насны эмэгтэй 2250, 15-49 насны эрэгтэй 1750 нийт 10250 хүнийг хамруулах юм.
Тиймээс ард иргэд та бүхэн судалгаанд идэвхитэй оролцож, судалгааны багийханг дэмжиж, туслахыг уриалах юм.
Хүлээгдэж буй үр дүн:
-Тав хүртэлх насны хүүхдийн хооллолт, хоол тэжээлийн хамааралт эмгэг (УИД,цус багадалт, төмөр, А ба Д аминдэм дутал, илүүдэл жин, таргалалт)-ийн тархалтын түвшинг судлан тогтооно.
-6-11 насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг( илүүдэл жин, таргалалт, иод дутал)-ийн тархалтын түвшин, тэдний иод дутлын эмгэгийн талаарх мэдлэг, хандлага, эрүүл бус хүнс хоол болон давсны хэрэглээг судлан тогтооно.
-Жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт, төмөр, “А”, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, давсны хэрэглээг судлан тогтооно.
-Төрөх нас (15-49)-ны эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг (туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт)-ийн тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, давсны хэрэглээг судлан тогтооно.
-15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг (туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, давсны хэрэглээг судлан тогтооно
-
2016 оны 9 сарын 28
Дугаарын хязгаарлалт аравдугаар сарын 15-ны өдрөөс өвлийн бүсчлэлд шилжинэ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байгаа юм.
-
2016 оны 9 сарын 28
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав нар өнөөдөр /2016.09.27/ Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далайн газрын Хөтөлбөрийн ахлах ажилтан Адхи Аман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн буюу International IDEA нь 1995 онд 14 орны санал, санаачилгаар нэгдэн байгуулагдсан, одоогоор 29 орон гишүүнээр элсээд байна. Тус хүрээлэн нь дэлхий дахинд тогтвортой ардчиллын үйл явцыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, дэмжлэг үзүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Шведийн Стокгольм хотноо төвтэй олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм.
Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тус байгууллагын үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж байсан тухайгаа дурдаж, Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн нь Үндсэн хууль, Сонгуулийн хууль, ардчилал зэрэг таван сэдвээр судалгаа, шинжилгээ хийдэг төдийгүй сонгуулийн тогтолцоо, үндсэн хуулийг боловсронгуй болгох талаар ажилладаг болохыг цохон тэмдэглэсэн юм. Тэрээр Монгол Улс ардчиллыг сонгоод даруй 20 гаруй жил өнгөрсөн хэдий ч энэ хугацаанд бидэнд алдсан ба оносон зүйлс бий гэлээ.
Ази, Номхон далайн газрын Хөтөлбөрийн ахлах ажилтан Адхи Аман Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нарыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр 2016 онд Монгол Улс тус хүрээлэнгийн даргалагч орон болж, бүрэн эрхийнхээ хугацаанд бусад гишүүн орнуудтай туршлага хуваалцах зорилт тавьсан. Үүний дагуу та бүхний туршлагыг судлахын зэрэгцээ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороотой хамтран мэдээллийн технологийг сонгуульд ашиглах асуудлаар гарын авлага боловсруулахаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороотой хамтран маргааш сонгуульд мэдээллийн технологи ашиглах талаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулах гэж буйгаа дуулгалаа.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон гадаад улсад зохион байгуулагдсан сонгуулийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар харилцан санал, мэдээлэл солилцсон юм.
Монгол Улс АСТОУХ-д 2011 онд гишүүнээр элссэн бөгөөд 2013 онд зохион байгуулагдсан гишүүн орнуудын Зөвлөлийн 22 дугаар хуралдаанаас Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2016 онд Монгол Улс тус хүрээлэнгийн даргалагч орон болж, хурлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах төдийгүй жилийн Зөвлөлийн Ээлжит хуралдааныг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн ажилласан. 2016 оны ээлжит хуралдаан, Зөвлөлийн Ээлжит 25 дахь удаагийн хуралдааныг “Ази, номхон далайн орнуудын ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдвийн хүрээнд энэ оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 28
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэх бохирын шугам шинээр суурилуулах ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны 06:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 04-ны 23:00 цаг хүртэл хийнэ.
Дээрх ажлын хүрээнд 7 буудлын эцсийн зогсоол хойноос урагш чиглэлийн нэгдүгээр эгнээг хаах тул зогсоолын байршлыг түр хугацаагаар өөрчлөөд байна. Иймд 7 буудал /баруун/ зогсоолоор үйлчлүүдэг иргэд дээрх зураглалын дагуу үйлчлүүлнэ үү гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 28
“Залуусын хөгжлийн санаачилга- ЗГ-ийн мөрийн хөтөлбөрт” зөвлөгөөн орон даяар эхэллээ
-
2016 оны 9 сарын 28
88 хувь нь шалгалтад унажээ
-
2016 оны 9 сарын 28
Буудлага спортын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвд өнөөдөр эхэллээ. Тэмцээн 40-49, 50-59, 60-69, 70-79, 80-с дээш гэсэн насны ангилалаар явагдах ба ахмад тамирчид хийн урт, гар буу, хэвтээ 60 сумны дасгалын эрэгтэй, эмэгтэй төрөлд өрсөлдөнө. Өнөөдөр тэмцээний урт бууны дасгалууд явагдах бол маргааш гар бууны төрөлд өрсөлдөнө.
-
2016 оны 9 сарын 28
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр шинэчлэн баталжээ.
Ингэхдээ улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан шинэ бүтцээр Тамгын газрын нийт орон тоог 10 хувиар бууруулсан байна.
Өөрөөр хэлбэл УИХ-ын Тамгын газар өмнө нь 8 хэлтэс, 1 төв, нийт 197 орон тоотой ажиллаж байсан бол шинэ бүтэц, зохион байгуулалтаар 7 хэлтэс, нийт 178 орон тоотой ажиллахаар болжээ.
УИХ-ын Тамгын газар нь УИХ, түүний гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй. Хуулиар заасан энэхүү чиг үүргээ цомхон, чадварлаг бүтцээр шуурхай, чанартай гүйцэтгэх шаардлагыг үндэс болгон Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг ийнхүү шинэчилжээ. Тамгын газрын үйл ажиллагааны чиглэл, шинэ бүтэц, зохион байгуулалтыг өчигдөр нийт ажилтнууддаа танилцуулж, өнөөдрөөс шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн аж.
-
2016 оны 9 сарын 28
107 тэрбумын өртэй 4000 аж ахуйн нэгжийн дансыг
-
2016 оны 9 сарын 28
Фото: Марсын гадаргуу
-
2016 оны 9 сарын 28
2017 онд БНСУ-ын их дээд сургуулиудад 4 жилийн баклавр болон 2 жилийн мэргэжлийн зэргээр суралцах оюутан залуусыг сонгон шалгаруулах БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
1992 онос хойш Монгол улсын нийт 178 хүн уг хөтөлбөрөөр БНСУ-д доктор, магистр баклаврын зэргээр суралцаж төгссөн байна. 2016 оны тэтгэлэгт хөтөлбөрт баклавраар 6 хүн, доктор болон магистрын зэргээр 17 хүн нийт 23 хүн Монголоос шалгарч БНСУ-д суралцаж байгаа юм байна.
Энэ жилийн хувьд Монгол улс дахь БНСУ-ын элчин сайдын яамаар дамжуулж 3 хүн баклаврын хөтөлбөрт шалгаруулж авах ба материалыг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрийн хооронд элчийн сайдын яаман дээр хүлээж авах юм байна. Харин байгалийн болон инженерийн мэргэжлээр орон нутгийн их дээд сургуулиудад суралцах 4 жилийн баклаврын хөтөлбөр, 2 жилийн мэргэжлийн коллежид суралцах залуусын материалыг тухайн сургуулиуд нь өөрсдийн хуваарийн дагуу хүлээн авч тодорхой тооны оюутнуудыг сонгон шалгаруулж авах юм байна.
Ерөнхий шаардлагын хувьд өргөдөл гаргагч нь өөрөө болон эцэг эх нь Монгол улсын иргэн байх, 25 нас хүрээгүй байх, дунд сургуулиа дүүргэсэн байх ёстой юм байна.
БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгээр төгсөгчдийн холбоо (KGSP Alumni Mongolia) өөрсдийн фэйсбүүк цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгч уулзалт, семинар зохион байгуулж байгаа юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн доорх хаяг, холбоосоор аваарай.
БНСУ-ын Элчин сайдын яам: http://mng.mofa.go.kr/worldlanguage/asia/mng/bilateral/notice/index.jsp
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр төгсөгчдийн холбоо: https://www.facebook.com/KGSPAlumniMongolia
БНСУ-ын Засгийн газрын мэдээллийн сайт:
http://www.studyinkorea.go.kr/
Зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрийн холбогдох материал татаж авах:
https://drive.google.com/drive/folders/0B5Z4raCaMzgfVmlSd0VEMm1ublU?usp=sharing
-
2016 оны 9 сарын 28
потектэй холбоотой өөр нэг мэдээлэл байна. Таван хувийн зээл авахаар нэгэнт хүсэлтээ өгсөн хүмүүст зээл олгохоор болжээ. Монголбанкны Захирлуудын зөвлөлөөс таван хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргаж, 2016 оны есдүгээр сарын 5-ны өдөр бүх банкны гүйцэтгэх захирлуудад мэдэгдсэн байгаа. Тэгвэл уг мэдэгдэл хүргүүлэхээс өмнөх таван хувийн зээлүүдийн хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг банкууд хүсчээ. Төв банк уг хүсэлтийн дагуу 2016 оны есдүгээр сарын 14-ний байдлаар ирүүлсэн 1,948 зээлдэгчийн 92.2 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэжээ. Гэхдээ хоёр үе шаттайгаар олгохоор шийдвэр гарсан байна. Эхний ээлжид нэн тэргүүнд олгох үндэслэл бүхий 739 зээлдэгчийн 44.7 тэрбумыг олгохоор болжээ.
-
2016 оны 9 сарын 28
ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн удирдлагууд УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассаныг
-
2016 оны 9 сарын 28
Улаанбаатар төмөр замын даргын асуудал монголчуудын төдийгүй оросуудын сонирхлыг татсан асуудал байлаа. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын асуудалд Монгол, Оросын Засгийн газар нэлээд нухацтай хандаж, хэд хэдэн хүний нэр сонсогдож байсан ч одоогийн даргыг нь улираахаар болжээ.
Тодруулбал, ОХУ-ын Москва хотноо өчигдөр /2016.09.27/ Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын ерөнхий хорооны хурал хуралдсан билээ. Зам тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийг солих саналыг боловсруулан дээрх хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагаад байсан юм. Тэгвэл ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн удирдлагууд УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассаныг эх сурвалж мэдээллээ. УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцсөний дагуу Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлсэн ч ийнхүү оросуудын зүгээс Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Ингэснээр одоогийн УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, ерөнхий инженер Г.Сэрээнэндорж нар үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болжээ. Л.Пүрэвбаатар дарга нь гурван жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар УБТЗ-ын даргаар 2014 оны нэгдүгээр сард томилогдосноос хойш 1,9 жил ажиллаж байгаа юм. Түүнийг анх томилогдох үед УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хүн гэсэн яриа гарч байсан юм. Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн гэрээнд УБТЗ-ын даргыг гурав, гурван жилийн хугацаатайгаар ээлжлэн томилно гэж тусгагсдан байдаг. Гэхдээ УБТЗ-ыг сүүлийн 20 гаруй жил Монголын талаас томилж ирсэн бөгөөд энэ хугацаанд долоон хүнийг даргаар томилжээ. Энэ жишгээр ч УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцсөний дагуу Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлж, БТЗ-ын ерөнхий инженерийн албан тушаалыг Оросын талд өгөхөөр тохиролцсон гэсэн яриа гарсан ч ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров дээрх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.
-
2016 оны 9 сарын 28
Волейболын спортыг сонирхдог залуусыг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, волейболын спортоор хичээллүүлэн багийн ажиллагаанд сургаж, эрүүл чийрэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор Монголын Волейболын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд ИЗОУИС, УСУГ, “Хүч” спорт хорооны зааланд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд нийслэлийн дүүргээс 4, хөдөө орон нутгаас 26, төрийн байгууллагаас 2 баг, ААН байгууллагаас 3, боловсорлын салбараас 8, волейболын клубээс 4, ТББ-аас 1 , Найз нөхөд хамт олноороо баг бүрдүүлж орсон 8 багийн 600 гаруй тамирчид оролцож хоёр бүсэд хуваагдан, гурван зааланд өрсөлдсөн юм.
Тэмцээний эрэгтэй төрлийн тэргүүн байранд “Сэлэнгэ Зүүн Хараа”, удаах байранд “Мөрөн Алтай”, “Өмнөговь /Говийн Өгөөж/ багууд тус тус шалгарлаа. Харин эмэгтэй төрлийн тэргүүн байранд “Ганзам” баг, удаах байранд “Зэвсэгт хүчний 0353-р анги”, “БХИС” багууд тус тус шалгарч шилдгээр тодорсон юм.
Тэмцээний хаалтын үеэр Монголын волейболын залуучуудын холбооны үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяртай ярилцлаа.
-”Медальд хүрэх зам” ”D” зэрэглэлийн тэмцээн сайхан болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний онцлог юу байв?
-Энэ удаагийн “D” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 58 багийн 600 гаруй тамирчид оролцож, тэмцээн маань хоёр өдрийн турш гурван зааланд зэрэг болсноороо онцлогтой байлаа. Мөн манай холбооноос зохион байгуулдаг “D”, “C” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд зохиогдож эхэлснээсээ хойш маш олон хүнийг хамарч чадсан тэр дундаа хөдөө орон нутгаас Ховд, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ гэх мэт маш олон аймгийн баг тамирчид зорин ирж оролцож байгаа нь манай тэмцээний чанарыг өндөрт өргөж байна. Мөн энэ удаагийн тэмцээнд оролцож баруун, зүүн бүсээс эхний гурваар гарч ирсэн эрэгтэй 6, эмэгтэй 6 нийт 12 баг ирэх аравдугаар сарын 21-23-нд болох “C” зэрэглэлийн тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм.
-“D” зэрэглэлийн тэмцээнийг анх яагаад зохион байгуулахаар болсон бэ?
-Улаанбаатар хотод мэргэжлийн тамирчдаасаа илүү сонирхогчийн түвшинд тамирчдаа эхлээд бэлтгэх ёстой. Дараа нь тэр бэлтгэсэн тамирчдаа ур чадвараар нь ангилан түвшин түвшинд нь тэмцээнийг зохион байгуулах юм бол өрсөлдөөн гарна. Клубын аварга шалгаруулах тэмцээнд гэхэд ур чадваргүй тоглогчид байна. Тамирчин болж төлөвшөөгүй тоглогчид мэр сэр харагддаг. Тэдгээр тамирчдад шат дамжлагатай ритингээ өсгөж дээшээ улсын чанартай тэмцээнд ордог байх хэрэгтэй. Энгэснээр тэмцээний нэр хүнд болоод өрсөлдөөнийг жигд болгож өгнө. Энэ маань юуг хэлээд байна вэ гэхлээр, ур чадвараар нь ангилсан тэмцээн ховор байгаагийн нэг илрэл юм.
-Тэмцээн зохион байгуулж эхэлснээс хойш “D” зэрэглэлийн тамирчдын ур чадварт ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Анх “D” зэрэглэлийн тэмцээнийг хийж эхэлсэн үеийг бодвол тамирчдын ур чадвар хамаагүй дээшилж байгаа. Учир нь баг тамирчдын бэлтгэл жигдэрч, тэмцээндээ маш их ач холбогдол өгдөг болсон байна. Мөн хөдөө орон нутгаас орох багийн тоо эрс нэмэгдсэн.Энэ удаагийн тэмцээнд л гэхэд нийт 58 багийн 600 гаруй тамирчид оролцлоо.
-Танай холбооноос ойрын хугацаанд ямар ямар тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
-“С” зэрэглэлийн УАШТ маань ирэх аравдугаар сарын 21-23-нд болно. Харин “B” зэрэглэлийн УАШТ арваннэгдүгээр сарын 4-6-нд болно.
-“B” зэрэглэлийн тэмцээнд ямар тамирчид оролцох боломжтой вэ?
-“С” зэрэглэлийн тэмцээний эхний зургаан баг болон клубуудын 2-р зиндааны тамирчид, спортын мастер тамирчид оролцох боломжтой.
”С” зэрэглэлийн тэмцээнд оролцох эрхээ авсан багууд:
Т.Гэрэл
-
2016 оны 9 сарын 28
Булган аймгийн Засаг даргыг АТГ-ынхан шалгаждуусав
-
2016 оны 9 сарын 28
Коксжих нүүрсний экспорт өсөв
-
2016 оны 9 сарын 28
Х.БАТСАЙХАН
АНУ-ын Нью-Мексико мужийн нутагт 1949 онд үл мэдэгдэх нисдэг биет унаж сүйрчээ. Тэр үед нисдэг биет дотроос хүн төрхтэй, 90 см-ээс өндөргүй биетэй хэд хэдэн амьтан гарч ирсэн тухай яриа дэгдээд нам дарагдсан аж. Хэсэг хугацааны дараа үүнтэй адил хоёр ч сүйрэл Аризона мужид болов. АНУ-ын ТТГ энэ тухай мэдээллийг олон нийтээс нууцлан хав дарж байсан ч эцсийн эцэст бүх зүйл олон нийтэд дэлгэгдсэн билээ.
Үл таних нисдэг биетээр ирсэн одой амьтад нь харийн иргэншлийн тагнуулууд болох нь тодорхой болсон юм. Эхний сүйрлээс 16 харь гаригийн хүний шатсан цогцос гарсан бол гурав дахиас нь нэг хүний цогцос бараг бүтнээрээ олдсоныг Чикаго дахь Розенвельдын санд хадгалж байгаа аж. Нисдэг биетээс бидний мэдэхгүй утга үсэг бүхий мэдээлэл дамжуулах төхөөрөмж олджээ.
Гэтэл, ТТГ хамгийн чухал мэдээллийг дэлгэлгүй үлдээсэн нь илэрч, жинхэнэ шуугиан тарилаа. Эхний хөлгийн 16 гишүүн шатаагүй, амьдаараа олзлогдсон болох нь тодорхой болов. ТТГ-ын ажилтнууд тэднийг манай гариг дээр ямар санаа зорилго өвөрлөн ирснийг асууж байцаасан боловч тэд юу ч яриагүй (ярьж чадахгүй байсан гэвэл илүү онох биз) аж. Нэг нь л харин нарны аймгийн зургийг үзүүлэхэд хуруугаараа Сугар гаригийг заасан байна. Энэ үед сэргэлэн ажилтнуудад тэднийг Буд гаригийнхтай төстэй орчинд байлгах санаа төржээ. Тэгээд нүүрсхүчлийн хий бүхий Буд гаригийн агаартай орчинд оруулахад харийн амьтад илт сэргэж, гэртээ байгаа мэт тааламжтай байжээ. Энэ талаар тухайн үеийн бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэн ч АНУ-ын Зэвсэгт хүчин, Засгийн газрын зүгээс ямар ч няцаалт хийгээгүй юм.
Энэхүү мэдээлэл одоо ч гэсэн олон хүний сэтгэлийг догдлуулсаар байгаад гайхах юмгүй. Нууцлаг амьтдын эхний эгнээнд харь иргэншлийн амьтан ордог болох нь нэгэнт тогтоогджээ.
-
2016 оны 9 сарын 28
Төв аймгийн Улаан Загалмайн хорооноос гоц халдварт өвчин гарсан Баян, Баянцагаан, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянхангай зэрэг сумдын бүст хорио цээр тогтоон ажиллаж байгаа 57 албан хаагчдад хөнжил, гудас, дулаан хувцас, ариун цэврийн хэрэглэл зэрэг эд материалын тусламжийн барааг аймгийн Онцгой байдлын газарт хандивлажээ.