-
2016 оны 12 сарын 05
Увс, Завханы хойд хэсгээр 24-29 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн байх ба Увс, Завханы хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 хэмаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 28-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 10-12 градус хүйтэн байна.
-
2016 оны 12 сарын 05
...Монгол төрд тулсан асуудалд шийдвэр гаргадаг тэнэг зөнөгүүд зөндөө бий. Ихэвчлэн тэнэг зөнөг шийдвэр гаргана. Эдийн засгийн А ч үгүй байж сайд болно. Эрх зүйн наад захын мэдлэггүй атлаа хууль “үйлдвэрлэнэ”. “Одоохондоо хийх ажлаа сайн мэдэхгүй л байна” гэдэг алдарт үгийг нөхдийнхөө нүүрийг улалзтал хэлнэ...
-
2016 оны 12 сарын 05
Өнөөдөр болох УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйг та бүхэнд хзүргэж байна.
НЭГ. намын бүлгийн хуралдаан:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.
-
2016 оны 12 сарын 05
10:00 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 12 дахь уулзалт” болно. Холбоо барих утас: 262902, 88026226
-
2016 оны 12 сарын 05
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
-
2016 оны 12 сарын 04
Оросын алдартай бөө Дардо Кусто маргад өнгөтэй хувцас өмсөхийг санал болголоо
-
2016 оны 12 сарын 04
Түүнчлэн яг ийм саналыг Хятадад тавьсан гэж Туркийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэв. Эрдоган “Би Төвбанктаа зохих тушаал, захирамж өгсөн. Бид энэ санаагаа хэрэгжүүлж чадна гэж найдаж байна. Тэгээд ч дэлхийн зах зээл дээрх хямрал манайд түр зуур нөлөөлөх байх” хэмээжээ.
Туркийн Ерөнхийлөгч өмнө нь өөрийн ард иргэддээ хандан уриалга гаргасан билээ. “Үндэсний валютаа бэхжүүлэхийн тулд доллараа лир (Туркийн мөнгөн тэмдэгт), алтаар солих хэрэгтэй” хэмээн Эрдоган уриалсан. Хамгийн түрүүнд Стамбулын хөрөнгийн бирж энэ уриалгыг хэрэгжүүлж, одоо үндэсний валютаар бүх операциа хийж байна.
-
2016 оны 12 сарын 04
Тарагны ач тус зөвхөн турахад биш аж. Мөн хүний бие организмыг цэвэрлэж эрүүлжүүлэх үүрэгтэй. Тараг нь ходоодны үйл ажиллагааг хэвийн байдалд оруулж, витамины уурхай юм.
Тарагтай дэглэм нь дотроо 3 болон 7 хоногийнх байдаг.
3 өдрийн нэг өдөрт 1-1,5л тараг ууна. Өдөрт тэнцүү цагийн зөрүүтэйгээр хувааж ууна. Өөр хүнс хэрэглэхгүй. Харамсалтай нь энэ хувилбар нь их хатуу дэглэмд тооцогддог.
Тиймээс дэглэмийг хөнгөрүүлэхийн тулд тараг+ногоо+жимс байж болно. Энэ хувилбар нь 6-7 хоног үргэлжилнэ. 5-6 кг хаяж биеэ цэвэрлэх боломж.
6 хоногийн дэглэмийн цэс:
1 дэх өдөр: жигнэсэн төмс/5ш амталсан байж болно/ + 1,5л тараг
2 дахь өдөр: жигнэсэн тахианы мах /100г/ + 1,5л тараг
3 дахь өдөр: жигнэсэн үхрийн мах /100г/ + 1,5 л тараг
4 дэх өдөр: жигнэсэн мах / хүссэн мах, 100г/ + 1,5 тараг
5 дахь өдөр: хүссэн хэмжээгээр жимс, ногоо болон ногооны салат + 1,5л тараг
6 дахь өдөр: 1,5л тараг
Анхаарах зүйлс: давс болон элсэн чихэр хэрэглэхгүй. Энэ дэглэмийг сард ганц удаа барьж болно.
-
2016 оны 12 сарын 04
12 дугаар сарын 02-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 73,265 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 39,222,257.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 11 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компани хамгийн өндөр буюу 9.15-иар өссөн бол “Гермес центр” 7.14%, “Адуун чулуун” 6.10%-иар тус тус өслөө.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 787.53 нэгж болж 0.83%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,373,434,111,771.00 төгрөг боллоо.
-
2016 оны 12 сарын 04
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийг энэ байдлаар нь цааш явуулах боломжгүй тул Засгийн газар төслөө татаж аваад дахин боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Наад зах нь оффшор бүс гэдгийг зөв ойлгох ёстой. Оффшор бүсийн гол зарчим нь мэдээлэл гаргаж өгдөггүй, хууль хяналтын байгууллага шалгах боломжгүй байдаг явдал. Ер нь эрхийн туслалцааны талаархи гэрээгүй орнуудтай харилцан мэдээлэл авах боломжгүй тул үүнийг харгалзаж үзэх учиртай. Мөн өөрийн нэр дээр биш бол гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа нэр дээр данстай байж болно гэсэн санаа цаана нь агуулагдаад байгааг анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.
Ингэснээр хуулийн төслийг чамбайруулах үүднээс хэлэлцүүлгийг долоо хоногоор хойлуулахаар болсон.
Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд санал хүргүүлсэн байна. Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр “Оффшорыг хориглосон бус, дэмжсэн хуулийн төсөл хуулийн хамгаалалтад орохыг санаархагч оффшорт өөрийн болон гэр бүл, ах дүүгийн нэр дээр сэжиг бүхий данстай тодорхой бүлэг этгээдийн захиалгаар яаруу сандруу байдлаар боловсруулагдан өргөн баригдсан гэж үзэж байгаа тул дөрвөн үндэслэлээр хуулийн төслийг буцааж, ашиг сонирхлын зөрчилгүйгээр дахин боловсруулахыг хүслээ” гэжээ.
-
2016 оны 12 сарын 04
ЗГХЭГ-аас ”Шилэн хяналтын цахим систем”-ийг Мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.
-
2016 оны 12 сарын 04
МХЕГ-аас хүргүүлсэн “Онцгой нөхцөлд ажиллах тухай” албан тоот, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд гурван пост дээр зорчигч, ачаа тээвэрлэлтэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтад нийт 86 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас, оношлогоо үзлэгт ороогүй, бүрэн бус техник ашигласан нэг зөрчил илрүүлж, хариуцлага тооцон, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Энэ үеэр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хот, хөдөө орон нутагт зорчих тухай сэрэмжлүүлгийг зургаан аж ахуй нэгж, байгууллага, 28 иргэнд тараасан байна.
-
2016 оны 12 сарын 04
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдөр “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож өнгөрөв.
Манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиодол 1992 онд илэрч байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаа бол 80 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг судалгаа гарчээ.
Энэ өдрийг тохиолдуудан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийсэн юм.
-
2016 оны 12 сарын 04
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараах анхны ажлын айлчлалаа Индианаполисоос эхэллээ. Энд олон мянган ажлын байр хадгалах тохиролцоо хийснээ мэдэгдсэн юм. Тухайлбал агааржуулагч үйлдвэрлэгч ”Карриер” корпорацийн удирдлагуудтай тохиролцоонд хүрч чадсан байна.
Энэ нь хилийн чанад руу үйлдвэрлэлээ шилжүүлэхээр шийдсэн компаниудтай АНУ-ын Ерөнхийлөгч тохиролцох загвар болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Карриер корпораци зардлаа танах зорилгоор Мексик рүү үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг шилжүүлэхээр төлөвлөж байсан ч одоо татгалзаад байна. Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп тус компанид ирэх 10 жилийн хугацаатай 7 сая долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээ амалсан байна.
Харин үүний оронд Карриер Корпораци болон толгой компани нь болох ”Юнайтед Техноложис” тус муж дахь үйлдвэрийнхээ шинэчлэлд 16 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Тус компани өнгөрсөн 2 дугаар сард Индиана дахь 2 ч үйлдвэрээ хааж 2 мянга гаруй хүнээ халахаа мэдэгдэж байсан билээ.
-
2016 оны 12 сарын 04
”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаар өчигдөр орой цацагдаа. Энэ удаагийн дугаарт Төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Сувд гуай хөтөлсөн юм. Тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин цаашид хөтлөн явуулах боломжгүй болсоноо албан ёсоор мэдэгдсэн. Иймд Н.Сувд гуай түр орлон хөтлөхөөр болжээ.
-
2016 оны 12 сарын 04
МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж УИХ-ын гишүүн Ч.Улаанд хандаж захидал илгээжээ. Тэрбээр МАХН, одоо эрх барьж буй МАН-ын гишүүдэд хандаж дургүйцлээ илэрхийлсэн байна.
Захидалд “Ч.Улаан та ярилцлагадаа, “... нэг нам нь аяндаа задарч, сарниж байна /МАХН-ыг хэлж байгаа юм байна Ц.Ш/. Нөгөө нам руугаа аяндаа төвлөрөл явж байна. Тэгвэл одоо нэг нам маань л томорч үлдэнэ” гэсэн байна. Хальтхан харвал гэмгүй юм шиг атлаа “хорлон”-той үг хэллэгийг хэлсэн байхаар чинь би энэ хэдэн үгийг Эрхэм гишүүн Ч.Улаан танд хүргэж байгаа юм шүү.
Ер нь сүүлийн үед МАН руу явсан зарим нөхөд энэ маягийн, тухайлбал, “2020 он гэхэд МАХН-ын бүх хүмүүсийг урвуулна, санаанд багтаж байна” гэх мэт яриа гаргаад явж байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Та ч ярилцлагадаа, “...Илт давамгай ийм үед уусна гэдэг асуудал л яригдана шүү дээ” гэж хэлээд авахаа мартсангүй. Манжийн дарлалын үед уусаагүй Монголчууд, МАН+АН-гийн дарлалд уусна гэж үү. Үгүй л болов уу.
“Хүний олон хүнээ барьж иддэггүй” гэх үг бий, “Гэнэт олдсон хоол гэдсэнд хортой” гэх үг ч бас бий. Хорвоогийн жамыг хэмжих Таны цензур ийм юм гэж үү, орчин үеийн хэллэгээр бол аз жаргалын индексийг тодорхойлох арга чинь бол бүр ч хачин юм байна.
Хэдэн хүн явснаар МАХН-ыг “задарч, сарниж байна” гэж бодоод байна л даа. Жингийн цуваа явдгаараа л явж байгаа хө. Чухал үед ар өврөөс хутгалдаг, хорлодог хүмүүс явж байх нь дээр юм байна. Харин ч нам цэвэршдэг юм байна. Өврийн хүүхэн өдрөөс илүү тогтохгүй гэдэг нь улс төрд ч байдаг юм байна, эр хүнд ч байдаг юм байна. Өдрөөс илүү тогтох ёсгүй хүнийг тогтоох гээд ч яанам билээ. Жингийн цуваа явдгаараа л явахаас хойш.
МАХН том эрх мэдлийн төлөө биш, том мөнгөний төлөө биш, харин том үйл хэргийн төлөө явж байгаа нам.
Та нар МАН руу очсоноо “голын нэг эргээс нөгөө эрэгт гарсан” гэж тайлбарлах гээд байна. Голын нэг эргээс нөгөө эрэг рүү гарснаасаа илүү гол дунд нь осолдсон хүн олон байдаг юм шүү. Яахав, та өөрийгөө “сайн сэлдэг” гэж үзээд байна, одоохондоо ч бас сэлж л байна л даа. Гэхдээ л, олон түмэн “сайн сэлдэг” гэж дандаа үнэлээд байх нь юу л бол. Тэгээд ч голын эрэг нь мэдэгдэхгүй болчихсон, нэг эргээс нөгөө рүү очигсод бий болсноос “МАН-АН” үүсч, олон түмнийг төөрөгдүүлсэн, дундын төл “олигархи бүлэглэл” нь үүссэн, тэд эргээд хоёр намаа идэж, намууддаа ч, Монголдоо хор аюул учруулж байгааг монголчууд харж байна....” гэжээ.
-
2016 оны 12 сарын 04
НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол энэ сарын 18-ны ням гаригт болох юм. Иргэн та 2016 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим талбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой болохыг Татварын ерөнхий газраас сануулж байна.
Онцлоход, өнгөрсөн сард болсон НӨАТ-ын урамшууллын азтан тодруулах сугалаагаар 6234 иргэн азтан болсон юм. Уг тохиролд 2016 оны аравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, арваннэгдүгээр сарын 19-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 6,092,914 баримт хамрагдсанаас
100 сая төгрөгийн 2
4 сая төгрөгийн 5
500 мянган төгрөгийн 69
100 мянган төгрөгийн 561
20 мянган төгрөгийн 5597 баримт тохиролд таарч, нийт 6234 иргэн азтан болсон юм.
-
2016 оны 12 сарын 04
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн танилцуулгыг гаргажээ. Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.5 хувиар буурчээ.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 9.2 хувь, ямааны ястай махны үнэ 7.9 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.6 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 5.7 хувь, үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 1.5 хувиар өсч, адуу болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 3860 төгрөг, үхрийн /ястай/ мах 5575 төгрөг, үхрийн цул мах 7215 төгрөг, адууны /ястай/ мах 4405 төгрөг, ямааны /ястай/ мах 3355 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 1.2 хувиар өсчээ. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.0 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 5.6 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурч, манжингийн үнэ 26.2 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад манжингийн үнэ 5.8 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.9 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв.
-
2016 оны 12 сарын 04
Манай улсын 16 тамирчин Тайландын Бангкок хотноо зохиогдож буй 2016 оны бодибилдинг, фитнессийн ДАШТ-д оролцож байна. Уг тэмцээнээс эмэгтэй модель ангилалд /Women’s Fitness Physique up to 160cm/ оролцсон манай тамирчин А.Ичинноров алтан медаль хүртэж дэлхийн аварга цолтон боллоо.
-
2016 оны 12 сарын 04
Шинэ он болоход 27 хоног үлджээ. Арванхоёр дугаар сар айлчилхад дэлхийн өнцөг булан бүрт шинэ жилийн баярын уур амьсгал орж хүн бүрийн сэтгэлд догдлол, хүлээлт авчирдаг. Удахгүй албан байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилийн баяраа тэмэглэж эхэлнэ. Одооноос охид бүсгүйчүүд та бүхэн шинэ жилийн баяраараа ямар даашинзаар гоёх вэ гэдэгт санаагаа чилээж эхэлсэн бол наашаа анхаарлаа түр хандуулаарай. Ингээд 2017 оны шинэ жилийн даашинзны чиг хандлагатай танилцана уу.