Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4854 4855 4856 4857 4858 4859 4860
  • НББСШУ-ны байнгын хорооны гишүүд мэдээлэл хийлээ
    2017 оны 2 сарын 17
    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Д.Гантулга нар өнөөдөр /2017.02.17/ хэвлэлийн бага хурал хийж, тус Байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар танилцууллаа.
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 13 удаа хуралдаж, 11 хууль, нэг тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ хэмээн Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан мэдээлсэн.

    Тэрбээр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн шинж чанартай хуулиудыг хэлэлцүүлэн батлууллаа гээд Ахмад настны тухай хуулийг шинэчилсэн найруулж батлахдаа ахмад настнуудын өмнө тулгамддаг асуудлууд, тухайлбал, ахмад настны эрх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоо, амьжиргааг дэмжих, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах зэрэг асуудлыг цогцоор нь тусгаж чадсан хэмээн онцолсон.
    Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, амьжиргаанд томоохон дэмжлэг үзүүлэх зорилгоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцож холбогдох хөрөнгийг 2017 оны төсөвт тусган батлуулсан талаар мөн тэрбээр мэдээлсэн. 65-69 настай ахмад настанд тавин мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 90, түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн хишгийг жилд нэг болон долдугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн олгох болсон байна.

    Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдээлэлдээ дурдсан.

    Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр 2017 онд зорилтод бүлгийн 660.000 хүүхдэд 161.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгохоор улсын төсөвт тусгаж, бусад 400.000 орчим хүүхдийн мөнгийг 2019 оноос эхлэн нөхөж олгохоор төлөвлөн ажиллаж байна гэлээ.

    Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны 111-р тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийг шинээр бий болгож, Боловсролын зээлийн сан нийт 72 их, дээд сургууль, 6 арилжааны банктай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.
    Оюутны хөгжлийн зээл нь урт, богино хугацаатай байх бөгөөд арилжааны банк оюутанд таван хувийн сургалтын төлбөрийн зээл олгох юм байна. Статистик тоон мэдээллээр бакалаврын өдрийн ангид 125.230 оюутан суралцаж, урт хугацааны зээлд 10.269 оюутан, богино хугацааны зээлд 79.020 оюутан тус тус хамрагдах боломжтой болсон байна.
    2017 онд нийт 4709 төрийн албан хаагч 36 сарын буцалтгүй нэг удаагийн тэтгэмжид хамрагдаж, 78.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэг хүнд дунджаар 16.7 сая төгрөг ногдохоор байгаа аж.

    Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан «Элэг бүтэн Монгол» хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, элэгний «С» вирусын эсрэг эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах шийдвэр гаргасаныг Байнгын хорооны дарга онцолсон. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны улсын төсвийн тодотголд 23,4 тэрбум төгрөг, 2017 оны улсын төсөвт элэгний ѳвчин эмгэгийн оношлогоонд 5 тэрбум төгрөг, элэгний вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 20 тэрбум төгрөг, эрт илрүүлэлтийн үзлэгт 10 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар улсын төсөвт тусгажээ.
    Эхчүүдийн хүүхдээ гурван нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил сарыг нэмэхээр хуульд тусгасан талаар Байнгын хорооны дарга мэдээлсэн.

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Байнгын хороо анхны хуралдаанаасаа эхлэн анхаарал хандуулж, салбарын яамтай хамтран ажилласны дүнд 18 хувь байсан малчдын зээлийн хүүг 15 хувь болгон бууруулсан хэмээлээ. Мөн 2016 оны намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулахад эмэгтэй гишүүд анхаарал хандуулж ирснийг дурдаад энэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн гэж хэлсэн.

    УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тухай мэдээллийг сэтгүүлчдэд хүргэсэн.

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Биеийн тамир, спортын тухай хуулийг УИХ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа гээд хуулийн төслийн талаар иргэд саналаа ирүүлэх боломжтой болохыг дуулгасан. Мөн өвдөхөөс сэргийлэн биеийн тамираар хичээллэхийн чухлыг дурдаад, эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг хүмүүс тэрхүү даатгалаараа бие бялдаржуулах фитнес төвөөр үйлчлүүлэх боломжтой болно гэлээ.

    Дээрх мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ-ын гишүүн Н.Амарзаяа дахин олны дургүйцлийг хүргэлээ
    2017 оны 2 сарын 17
    УИХ-ын эмэгтэй гишүүн намрын чуулганы үеэр нэлээд шүүмжлэлд өртсөн билээ. Хувцаснаасаа эхлээд үйл хөдлөл хүртэл шүүмжлэлийн бай болсон.
  • Согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
    2017 оны 2 сарын 17
    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг Сүхбаатар дүүргийн 31-р сургуульд эхлүүллээ. Тус сургалтыг энэ онд нийслэлийн бүх дүүрэгт шат дараалалтайгаар зохион байгуулах юм.

    Монголын сэтгэл судлалын хөгжлийн төвөөс 2016 онд нийслэлийн ЕБС-ийн 6 сургуулийн ахлах ангийн 194 сурагч хамруулсан хорт зуршлын талаар судалгаа хийжээ. Судалгааны дүгнэлтээс үзэхэд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар маш бага ойлголт, мэдлэгтэй байдаг ба 10 хүүхэд тутмын 6 нь эрсдэлтэй нөхцөл байдалд байж болзошгүй гэж үзсэн байна. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.2-т Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг сайжруулж, дэмжин ажиллахаар тусгагдсан байгаа.

    Тиймээс өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай гэж үзэн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ахлах ангийнхан болон оюутан залууст зориулан зохион байгуулах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгджээ
    2017 оны 2 сарын 17
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 327 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 7, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 бүртгэгджээ. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2 байна. Хэргийн газрыг орхин явсан осол, хэрэг 2 бүртгэгдсэн байна.

    Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 24 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

    Тухайлбал:

    СБД-ийн нутаг Самбуугийн гудамж, МУИС-ын урд уулзварт T.Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигч А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.
    Маргааш буюу 2-р сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Иймд эрхэм жолооч та өөрийгөө болон бусдыг хүндэтгэн 10:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.
  • “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт энэ сарын 20-нд болно
    2017 оны 2 сарын 17
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд санаачлагаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

    Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү уулзалтын гол зорилго оршиж байгаа юм.

    Бизнес уулзалтын талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. “Энэ жилийн хамгийн гол хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт дэд бүтцийн ажилруу чиглэнэ. Зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны салбаруудруу дийлэнх хөрөнгө оруулалт, худалдан авалтын үйл ажилгаанууд зарлагдаж байгаа. Энэ салбаруудыг бид бизнесийн салбарынхандаа танилцуулах гэж байна. Нийт 65 худалдан авалтын 174 тэрбум төгрөгний худалдан авах ажиллагааг бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгж, иргэдэд зарлан танилцуулна. Мөн энэ удаагийн уулзалтын гол онцлог нь ААН-үүдийг алдаа гаргалгүй ажиллахад зөвлөн туслах, үнэн бодит зөв мэдээллээр хангах зорилго чиглэлтэйгээр зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдээ дэмжиж, ямар зөв бодлого барих ёстой вэ гэдэг дээр харилцан ойлголцсон чухал уулзалт болно гэж үзэж байгаа” хэмээн Засаг даргын орлогч П.Баярхүү хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

    Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Гадаад, дотоодын төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх хаврын бүтээн байгуулалтын ажлаа нийслэлээс ил тод зарлаж, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа танилцуулах аж.

    Хаврын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө бизнесийнхэн чуулж буй уг арга хэмжээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтыг TV5, UBS, BLOOMBERG телевиз болон Монголын үндэсний олон нийтийн телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Черчиллийн бичсэн Харь гарагийн тухай эссэ олны хүртээл болжээ
    2017 оны 2 сарын 17
    Америкийн эрдэмтэд Уинстон Черчиллийн урьд өмнө нь нийтлэгдэж байгаагүй гар бичмэлийг олжээ. Тус гар бичмэлд манай гарагаас өөр газарт амьдрал оршин байдаг тухай бичсэн байна. Улс төрчийн бичсэн энэ эссэг лхагва гарагт “Nature” сэтгүүлд нийтэлжээ.
  • Олон улсын байгууллагууд Монголын малчдад яаралтай тусламж үзүүлэхийг уриаллаа
    2017 оны 2 сарын 17
    Олон улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо пүрэв гарагт Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Монголын малчдад тусламж үзүүлэхийг уриаллаа.
  • Амралтын өдрүүдийн цаг агаарын мэдээ
    2017 оны 2 сарын 17
    Салхи 18-нд ихэнх нутгаар, 19-20-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

  • Бизнесийн салбарынхан хотын хөгжлийн талаар ярилцана
    2017 оны 2 сарын 17
    Бизнесийн салбарынхан хотын хөгжлийн талаар ярилцана
  • Ажил үйлсээрээ шалгарсан шар хантаазтангууд Манжуур хот руу аялана
    2017 оны 2 сарын 17
    Нийслэлийн гудамж, талбайн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг тутам ажиллаж, иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж байдаг нийслэлийн зам талбайн үйчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байна. Зөвлөгөөний гол зорилго тохижилт үйлчилгээний байгууллагуудын зам талбайн үйлчлэгчдийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, зам замын байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээний менежментийг сайжруулах, шинэ түвшинд гаргах, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, цаашид баримтлах бодлого чиглэлээ тодорхойлоход оршино.

    “Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-ийг нээж нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөнийг 4 жилийн дараа ийнхүү зохион байгуулж байна. 2005 онд анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцан, зам талбайн үйлчлэгч болон ТҮК-ны удирдлагуудын санал бодлыг сонсч, 2017-2020 онд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний салбарт баримтлах бодлого чиглэлийг тодорхойлох зөвлөмж гаргана. Мөн ажил үйлсээрээ хамт олноо манлайлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хөдөлмөрийн сайчуудаа урамшуулах гэж байгаадаа баяртай байна. Хог хаягдлын менежментийн үзүүлэлт нь яах аргагүй гудамж, зам талбайн цэвэр цэмцгэр байдал, байнгын арчилгаа үйлчилгээтэй салшгүй холбоотой. Энэ хариуцлагатай албанд нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдруулхын төлөө ажиллаж байгаа та бүхэнд нийслэл, дүүргийн удирдлагуудын өмнөөс талархал илэрхийлье” гэв.

    Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нийтийн ажлын хүндийг үүрч, өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гарган ажилладаг та бүхэнд нийслэлчүүдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь амьдарч байна. Иргэдийн хамгийн ихээр хүсдэг зүйл бол эрүүл, аюулгүй, ая тухтай орчин. Энэ нь өөрөө хотын даргын хамгийн гол зорилго юм. Хот гэдэг их айлын ард нийтийн аж ахуйн маш том салбар хамт явдаг. Үүний томоохон байр суурийг хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний салбар эзэлдэг. Хот хог хаягдалгүй, гудамж талбай халтиргаа гулгаагүй цэвэр цэмцгэр байвал иргэд уур бухимдалгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдарна. Тиймээс миний бие хотын нийтийн аж ахуйг сайжруулж, бэхжүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж, томоохон зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд орчин үеийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг шинэчлэх, парк шинэчлэлийг сайжруулна. Нийслэлийн 2017 оны төсөвт хот тохижилтын машин, техник худалдан авахад зориулж 1.5 тэрбум төгрөг тусгуулсан. Мөн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний тарифийг шинэчилж, нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр зорьж байгаа билээ. Ингээд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” хэмээлээ.

    “Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-өөр ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж, нийслэлийн иргэдийн төлөө сэтгэл зүрхээ гаргаж ажилласан 23 зам талбайн үйлчлэгчийг Байгаль орчны тэргүүний ажилтан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт өргөмжлөл, хүндэт тэмдэг, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Хотын ерөнхий менежерийн өргөмжлөл, Монголын “Нэгдмэл” үйлчдвэрчний эвлэлийн холбооны Үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэг зэрэг шагналаар шагналаа. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшууллаа.

    Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүрэгт ажил үйлчилгээ эрхэлдэг Тохижилт, үйлчилгээний 23 байгууллага, аж ахуйн нэгжийн 920 зам талбайн үйлчлэгч, нийслэл, дүүргийн удирдлагууд оролцж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Тэргүүн их хамба лам Д.Чойжамц сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв
    2017 оны 2 сарын 17
    Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна
  • Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
    2017 оны 2 сарын 17
    Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан ирэх амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 18-ны бямба гаригт буюу маргааш автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм.
  • Монгол оюутнууд малчдад 2.7 сая төгрөг хандивлалаа
    2017 оны 2 сарын 17
    БНСУ-д суралцаж буй оюутнуудын нэгдэл болох “Монгол Оюутны холбоо”-ноос өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхүүдэд туслах зорилгоор өнгөрсөн оны а
  • Хүн амины хэргээр Манжуурт саатуулагдсан иргэнийг шилжүүлэн авлаа
    2017 оны 2 сарын 17
    Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд гэмт этгээд шилжүүлэн өгөх тухай байгуулсан гэрээний дагуу монгол улсын иргэн А-г шилжүүлэн авчээ.
  • Хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
    2017 оны 2 сарын 17
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна.
  • Монголчуудын тээшнээс адууны мах болон засаа илрүүлэн хураан авчээ
    2017 оны 2 сарын 17
    АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд өнгөрсөн сарын 29-нд Монголын хоёр иргэний тээшнээс адууны засаа болон адууны мах хураан авчээ.
  • Тэсрэх бодистой буруу харьцсанаас болж цэргийн алба хаагч гэмтжээ
    2017 оны 2 сарын 17
    Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нь сургуулилалтын гар бөмбөгтэй буруу харьцсанаас болж нүд гарандаа хүнд гэмтэл авчээ.
  • “Samsung Electronics” группын өв залгамжлагчийг баривчиллаа
    2017 оны 2 сарын 17
    Өмнөд Солонгосын хамгийн том корпораци болох “Samsung Electronics” группын өв залгамжлагч И Жэ Ёныг өнөө өглөө баривчилсан байна.
  • Нийслэл, дүүргийн ИТХ-аас “Иргэдээ сонсъё” аяныг эхлүүллээ
    2017 оны 2 сарын 17
    Нийслэл, дүүргийн ИТХ-аас “Иргэдээ сонсъё” аяныг 2-р сарын 15-аас 3-р сарын 15-ны хооронд зохион байгуулахаар шийдвэрлэж, өнөөдөр Багануур дүүргийн ИТХ-аас 2 дугаар хорооны иргэний танхимд аяныг эхлүүллээ.

    Дүүргээс 18 км зайд орших 2-р хороонд ахмад настан олноор оршин сууршисан, дээр нь мал бүхий иргэд ихээр байдаг ба нийт 680 хүн амтай хороо юм. Иргэдийн хувьд орон нутгийн мэдээ мэдээллийг авах боломж хомс бөгөөд цаг үеийн мэдээллээс хол байдаг гэж хэлж болно. Энэ утгаараа алслагдсан 2-р хорооноос “Иргэдээ сонсъё” аяныг эхлүүлж байгаа нь нэг талаараа онцлог юм. Аяны хүрээнд дүүргийн ИТХ-аас баталсан тогтоол шийдвэр, ойрын үед хийх ажлын талаар иргэд сонгогчиддоо танилцуулж, оршин суугаа газрын агаарын бохирдлыг бууруулах, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах тэдний санал бодлыг сонсож цаашдын үйл ажиллагаанд тусгахад аяны зорилго оршиж байгаа юм.

    Өнөөдрийн үйл ажиллагаанд Багануур дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, 2-р хорооны засаг дарга Ж.Мөнхцэцэг, НХҮХ-ийн дарга Д.Цэрэннадмид болон ИНХ-ын дарга тэргүүлэгчид оролцсон.

    Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 2017 оны эхнээс эхлэн төрийн болон томоохон байгууллагуудаар очиж тулгамдаж байгаа асуудал, ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонсох ажил эхэлсэн, БААН-ыг дууссаны дараагаар хороодын иргэдтэй уулзах, санал хүсэлтийг сонсох ажил хийгдэх байсан нь өнөөдрийн ИТХ-аас зохион байгуулж байгаа “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд хамт хийгдэж байгаа нь мөн онцлог болж байгаа юм.

    2-р хорооны иргэд үйл ажиллагааны үеэр “Иргэдтэй ойр ажиллаж санал хүсэлтийг сонсож, олон төрлийн мэдээ мэдээллээр ханган ажиллаж байгаа удирдлагуудад талархаж байна” гэсэн юм.

    “Иргэдээ сонсъё” аяныг 1-р хороо 2-р сарын 18-ны 18:00 цагт Гүн галуутай цогцолбор сургуулийн урлаг зааланд, 3-р хороо 2-р сарын 23-ны 14 цагт хорооны хурлын танхимд 2-р сарын 24-ны 15:00 цагт 4-р хороо 2-р сарын 24-ны 11:00 цагт 5-р хороо тус тус хурлын танхимдаа хийхээр төлөвлөн иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
  • МАН-ын бүлэг өчигдөр шуурхай хуралдаанаар юу хэлэлцэв
    2017 оны 2 сарын 17
    МАН-ын бүлэг өчигдөр орой шуурхай хурал зарлаж бүлгээ хуралдуулсан билээ. Хуралдаанаар Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээллийг сонссон байна.
4854 4855 4856 4857 4858 4859 4860
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    8 цаг 30 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    11 цаг 48 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    12 цаг 0 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    12 цаг 14 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Өчигдөр 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК