Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4883 4884 4885 4886 4887 4888 4889
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
    2017 оны 2 сарын 03
    2017.2.3, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7

    ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР
    ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

    Аргын тооллын: 2017.2.3, Баасан гараг
    Наран ургах шингэх: 08.17-17.55
    Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Сэрэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
  • Цаг агаар: Улаанбаатарт 12 хэмийн хүйтэн байна
    2017 оны 2 сарын 03
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 22-27 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Улз голын хөндийгөөр 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

    2017 оны 02 дугаар сарын 04
  • Алба хаагчид мэргэшүүлэх сургалтанд хамрагдав
    2017 оны 2 сарын 02
    Замын цагдаагийн алба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуультай хамтран 2017 оны 1-р сарын 27-ны өдрөөс 2017 оны 2-р сарын 03-ний өдрийн хооронд 21 аймаг, алслагдсан 3 дүүргүүдийн Замын цагдаагийн тасаг, хэсгийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах комисс”-т ажиллах алба хаагчдыг техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлын онолын чиглэлээр мэргэшүүлэх шаталсан сургалтад хамрууллаа.
    Мөн алба хаагчид Замын хөдөлгөөн зохион байгуулах, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийх аргачлал, Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан ашиглах, Цагдаагийн алба хаагчийн шалгагч багаж /Police reader/ ашиглах арга зэрэг сэдвүүдээр сургалтанд хамрагдав.
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагджээ
    2017 оны 2 сарын 02
    ЦЕГ-т Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдав
  • Өчигдрийн байдлаар 18,964 өндөр настан бүртгүүлжээ
    2017 оны 2 сарын 02
    Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрт “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”гэж тусгасны дагуу цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө 65-аас дээш насны иргэдэд “Насны хишиг” олгож байхаар болсон билээ.
  • Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдлаа
    2017 оны 2 сарын 02
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг дараах байдлаар гаргахаар тогтов. Үүнд:

    Үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянга тонныг экспортолно гэлээ.

    Харин үхрийн мах 500 тонн, хуурай сүү 4240 тонн, үрийн буудай 10 мянга тонн импортолж, шингэн сүүний импорт хийхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

    Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газарт тус тус чиглэл болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Үндэсний Аудитын газрын 2017 онд хийх аудитын төлөвлөгөөг гардууллаа
    2017 оны 2 сарын 02
    Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолыг үндэслэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/12 дугаар тушаалаар Үндэсний Аудитын газрын 2017 онд хийх аудитын төлөвлөгөөг баталсан байна.



    Уг төлөвлөгөө болон Аудит хийх тухай ойлголцлын захидлыг гардуулах арга хэмжээ өнөөдөр (2017.02.02) Төрийн ордонд боллоо.



    Энэхүү үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний статистикийн хороо, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний хороо, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд оролцов.



    Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар “Батлагдсан төлөвлөгөөний дагуу Үндэсний аудитын газар 2017 онд төсвийн ерөнхийлөн захирагч 30, тэдгээрийн харьяа төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагч 148, Засгийн газрын 14 тусгай сан, төсвийн 38 нэгж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 97 аж ахуйн нэгж зэрэг нийт 327 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 4 байгууллагын санхүүгийн тайланд итгэл үзүүлэн, 192 санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулахаар ажиллаж байна. Мөн аймаг, нийслэлийн аудитын газар төсвийн ерөнхийлөгч захирагч 22, төсвийн төвлөрүүлэн захирагч 325, төсөвт сан 115, төсвийн шууд захирагч 2186, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж 85 зэрэг нийт 2733 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 512 санхүүгийн тайланд итгэл үзүүлж, 2257 байгууллагын санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулахаар төлөвлөсөн. Гүйцэтгэлийн аудитын чиглэлээр 2017 оны эхний хагас жилд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүн, улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжиж, хөрөнгө оруулалт авсан төслүүдийн үр ашиг, Засгийн газрын өрийн удирдлагын хэрэгжилт, үр дүн, Засгийн газраас олгосон векселийн үр дүн зэргийг шалгахаар төлөвлөгөөнд тусгасан” хэмээн танилцуулаад аудитыг хуулиар тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Идэрчүүдийн футзалын аваргууд энэ сарын 11-нд тодорно
    2017 оны 2 сарын 02
    Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Идэрчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ үргэлжилж байна.

    Тус тэмцээний шигшээ шатны сугалааны үйл ажиллагаа мягмар гарагт болсон бөгөөд бүсийн тоглолтууд өнгөрсөн сард зохион байгуулсан. Харин лхагва гарагаас дөрвөн бүсээс шалгарсан 15, 17 насны шилдэг багууд шигшээ шатны тоглолтуудаа хийж, хоёрдугаар сарын 11-ний өдөр аваргуудаа тодруулах юм.

    Мөн шигшээ шөвгийн наймд үлдсэн 15, 17 насны багууд уламжлал ёсоор гуравдугаар сард ”Идэрчүүдийн футзалын лиг”-т өрсөлдөх эрхээ авна.
  • “Приус” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийнэ
    2017 оны 2 сарын 02
    Иргэд өөрсдийн эзэмшлийн 21 “ПРИУС” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийх ажлаа өнөөдөр эхлүүллээ. БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ хамтран “ЦЭВЭР АГААР-ИРГЭН МИНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО” төслийг эхлүүлж буй нь энэ. Энэхүү төсөл нь дэвшилттэй, хэмнэлттэй хэрэглээний соёл төлөвшүүлэх, хаягдал дугуй, ажилласан тос зэрэг хог хаягдлыг шатаадаг, хог хаягдлаа ил задгай хаядаг буруу хэвшил, дадал хандлагыг өөрчлөх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, агаарын бохирдлыг бууруулахад иргэний шууд оролцоог дэмжиж хөгжүүлэх зэрэг эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой юм.

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “БОАЖЯ-наас “Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо” аяныг нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд бид ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал санаачлагыг дэмжсэн зарим ажлыг хийж байна. Тухайлбал, гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор “Утаа бууруулах техник, технологийн үзэсгэлэн”-г энэ сарын 9-10-нд зохион байгуулсан. Утаатай тэмцэх дадал хэвшлийг хэвшүүлэх сурталчилгааны ажлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж байна.

    Эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг олон нийтийн дэмжлэг, хандиваар цуглуулж өгч байгаа “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аянд БОАЖЯ-ныхан нэг өдрийн цалингаа хандивлалаа. Цаашдаа нийслэлийн гурван дүүрэгт утааг бууруулах техник технологийн үзэсгэлэнг дахин зохион байгуулна. Төр засгаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг нь иргэдэд бий. Тиймээс төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын оролцоотойгоор бидутаанаасаа салж чадна” хэмээв.

    МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ “Агаарын бохирдлыг бууруулахад олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ.Иргэн хүн агаарын бохирдлыг бууруулахад миний хийх үүрэг оролцоо юу байх вэ гэдгийг ухамсарлаж чадсанаар бид хамтдаа утаагаа бууруулж чадна. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажил өөр өөр арга хэлбэрээр явна. Энэ удаагийн хөдөлгөөнт эргүүлийн гол зорилго нь иргэд агаарын бохирдлыг бууруулахад юу хийх вэ, бидний үүрэг оролцоо юу байх вэ гэдгийг ойлгуулах, сурталчлахад голлож ажиллана” гэлээ.
    Хөдөлгөөнт эргүүл хийх 64 хүнтэй баг зургаан дүүрэгт, хэсгийн дарга нартай хамтран ажиллах юм. Мөн зайлшгүй дэмжлэг үзүүлэх айл өрхүүдийн талаар тандалт хийж боломжит дэмжлэгийг нэгээхэн хэсэгт нь хүргэх, иргэд нэг нэгэндээ хяналт, шаардлага, тавих эрүүл аюулгүй амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо нэмэгдүүлэх, амьдралын дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх, иргэний ухамсарыг сэргээхэд иргэний нийгмийн үүрэг оролцоо нөлөөллийг өргөжүүлэх, олон нийтийг уриалах ажлыг хийх ажээ. Энэ үеэр хөдөлгөөнт эргүүлийн багт ажиллахаар болсон найман идэвхитэн байгаль хамгаалагч нарт байгаль хамгаалагчийн үнэмлэх гардуулсан юм. ҮАБЗ-ийн зөвлөлийн энэ сарын 10-ны өдрийн 03/03 тоот Зөвлөмжөөр нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж төрийн байгууллагууд онцгой байдлын горимоор, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэд орчны бохирдлыг бууруулахад идэвхитэй оролцож хамтран ажиллахыг үүрэг болгосон.

    Зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгуулж, ажлын явцаа 7 хоног бүр танилцуулж ажиллаж байна. Энэ хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.
  • Өмгөөлөгч Ц.Баасандорж Улсын Ерөнхий Прокурорт хүсэлт гаргалаа
    2017 оны 2 сарын 02
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх өдгөө Төв аймгийн хорих ангид эл эдэлж буй. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн ”Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган яллаж шүүхээс 3,6 жилийн хорих ял оноосон юм.

    Тэгвэл хорих ангид ял эдэлж буй Л.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захиа илгээжээ. Мөн түүнчлэн магадлангаар суллагдах хугацаа нь болсон хэдий ч суллахгүй байгаа талаар өнөөдөр түүний өмгөөлөгч Г.Баасандорж Улсын ерөнхий прокурортой уулзах хүсэлтэй байгаагаа уламжилсан ч байсангүй.

    Ингээд тэрбээр тус газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбаттай уулзсан юм. “Л.Гансүхийн магадлан орж суллагдах хугацаа 2016 оны 11 дүгээр сард болсон. Гэтэл прокурорын байгууллага өнөөдрийг хүртэл гаргахгүй байна. Суллагдах бүрэн үндэслэлтэй хуулийн шаардлагаа хангасан гэж гурван удаа хандсан ч хоёр удаа материалыг буцааж дараагийнх тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Суллагдах хугацаа нь болсон байхад ялаа эдэлсэн хэвээр байна. Хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдаад байна. Тиймээс энэ асуудлыг Ерөнхий прокурорт тавьж гомдол гаргаж явна. Гэвч өөрөө байсангүй. Амарбат даргатай уулзлаа. Тэрбээр “Ерөнхий прокуророосоо өгсөн үүрэг даалгаврын хүрээнд асуудлыг нягталж шалгаж байгаа” гэсэн хариу өгч байна. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгаж шийдэх байх гэдэгт найдаж байна” гэлээ.
  • 76 настай эрэгтэйг дайрч мөргөөд зугтаасан жолоочийг эрэн сурвалжилж байна
    2017 оны 2 сарын 02
    Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд 12:10 минутанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо ”Од кино театр”-ын урд замд 76 настай, эрэгтэй В-г марк, улсын дугаар тодорхойгүй автомашин мөргөж гэмтээчихээд, хохирогчийг автомашиндаа суулган ослын газрыг орхин явсан хэрэг гарсан. Улмаар эмийн сан руу орж, хохирогчид өвчин намдаах эм авч өгөөд явсан нь тус эмийн сангийн хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг.



    Тэгвэл дээрх этгээдийг Замын цагдаагийн албанаас эрэн сурвалжилж байна.
  • УИХ-ын чуулган хаалттай горимоор үргэлжилж байна
    2017 оны 2 сарын 02
    ​УИХ-ын үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна. Чуулганы үдээс өмнөх хуралдаан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийсэн билээ.



    Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.
  • Төвбанк 16.2 сая ам.долларыг зах зээлд нийлүүллээ
    2017 оны 2 сарын 02
    Монголбанк 2460.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.2 сая ам.долларыг зах зээлд нийлүүллээ.

    Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2467.45 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 17.6 сая ам.доллар худалдаж авах, 356.10 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 56.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.

    Харин своп, форвард арилжаагаар банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 30 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк биелүүлсэнгүй.
  • Д.Сүхбаатарыг сурталчлагч О.Баатарын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    2017 оны 2 сарын 02
    Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын зургийн үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын ордонд нээгдлээ. Жанжин Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатар 52 дахь жилдээ энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм байна. Үзэсгэлэнгийн нээлтэнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Б.Даш-Ёндон тэргүүтэй албаны хүмүүс оролцож О.Баатарт талархал илэрхийллээ. Нээлтийн арга хэмжээний үеэр О.Баатарыг МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнол” одонгоор шагнав.

    О.Баатар нь анх 1966 онд Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг сурталчлахаар 2 дугаар сургууль дээр ханын сонин гаргаж байжээ. Өдгөө түүний сан хөмрөгт Д.Сүхбаатар, Н.Янжмаа, Х.Чойбалсан, анхны долоогийн түүхэн гэрэл зургууд, Д.Сүхбаатартай холбоотой одон тэмдэг, медаль, Д.Сүхбаатарын цээж баримал, хөшөөний жижигрүүлсэн баримал зэрэг 500 гаруй үзмэртэй болжээ.

    Энэхүү үзэсгэлэн олон нийтэд нээлттэй тул та бүхэн ТТО - ны хоёр давхарт хүрэлцэн ирж, үзэсгэлэнгээр зочилж О.Баатарын цуглуулгатай танилцах боломжтой юм.








  • Н.Төгсцогтын ээлжит тулаан ирэх сард болно
    2017 оны 2 сарын 02
    МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээрх ээлжит тулаанаа ирэх гуравдугаар сард хийхээр товложээ. Тэрбээр мэргэжлийн бокст хүч, ур чадвараа сорих болсноор нийд долоон тулаан хийж бүх өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа юм.



    Одоогоор түүнтэй өрсөлдөх тамирчны нэр тодроогүй бөгөөд манай гавьяат үлдэж буй гурван тулааны дараа энэ оны эцэст дэлхийн аваргын бүсний төлөө өрсөлдөх юм.


    Оны өмнө долоо дахь ялалтаа байгуулсанаар жингийнхээ 1565 тамирчнаас 71 дугаар байрт эрэмбэлэгдсэн билээ.
  • Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
    2017 оны 2 сарын 02
    Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан, үр хүүхэд, төрөл төрөгсөд, түүх судлаачид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ойн хүрээнд Тусгаар тогтнолын ордонд СТА, Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. Мөн Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг дэлгэж, Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх зэрэг хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа

    Их жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт мэндэлж байжээ. Тэрээр 28 настайдаа буюу 1921 онд Ардын хувьсгалыг эхлүүлж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ж.Батзандан: Гурван сарын цалингаа улсад хандивлана
    2017 оны 2 сарын 02
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан гурван сарын цалингаа улсад хандивлахаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр ”Мөнгөтэй хүмүүс хандиваа сайн өгөх хэрэгтэй. Оффшорт мөнгөө нуусан хүмүүс тэр мөнгийг улс орондоо хандивлах хэрэгтэй. Хандив өгөх нь эх оронч санаачилга. Гэхдээ ард иргэдийн зүгээс хандивлаж байгаа мөнгө зөв зүйлд зарцуулагдаасай гэж хүсэж байна. Үүнд хяналт тавих хэрэгтэй” гэв.



    Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлан, хандивын аяныг өөрөөсөө эхлүүлж, 10 сая төгрөгийг улсад хандивласан. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн билээ.
  • Сэрэмжлүүлэг: Нохой эзэмшигчдийн анхааралд
    2017 оны 2 сарын 02
    СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖ БАЙНА
    2017 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн 6 сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуу өвчний эрсдэлд 22 хүн өртсөн байна.
    Та галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, хазуулж, ноцуулж, самардуулж, шүлсдүүлсэн бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.

  • ”Сургуулийн эргүүл”-ийг эцэг эхчүүд дэмжиж байна
    2017 оны 2 сарын 02
    Нийслэлийн хэмжээнд “Сургуулийн эргүүл” хэрэгжсэнээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо нэмэгдэж, “Эцэг, эх-сургууль-цагдаагийн байгууллага”-ын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирсан байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө хагас өдрийг зарцуулан ажиллаж байгаа нь хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж, хүүхдийн эрхийн хамгааллын ажилд зохих хэмжээгээр ахиц гарчээ. Улаанбатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг нар Сүхбаатар дүүргийн Орос-3 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн үйл ажиллагаа, НИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн журам”-ын хэрэгжилт болон эргүүлийн үйл ажиллагаатай танилцаж, үр дүнгийн талаар хэлэлцэн эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонсч ажиллалаа гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.

  • “Нээлттэй ажлын байр” өдөрлөгөөр 1000 орчим иргэн бүртгүүлжээ
    2017 оны 2 сарын 02
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Нээлттэй ажлын байр” өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт эхэллээ. Өндөр боловсрол, мэргэжил, мэдлэгтэй, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажлын байранд урьж байгаа юм. Өдөрлөгт залуус идэвхтэй оролцож байгааг нэгдсэн төвийн ажилтнууд хэлж байлаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт очсоноор нийслэлийн харьяа газруудаас санал болгож байгаа ажлын байрны талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой юм.
4883 4884 4885 4886 4887 4888 4889
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    15 цаг 18 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    18 цаг 35 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    18 цаг 48 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    19 цаг 1 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Уржигдар 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Уржигдар 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Уржигдар 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Уржигдар 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Уржигдар 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    2026-05-22
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    2026-05-22
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    2026-05-22
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    2026-05-22
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    2026-05-22
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    2026-05-22
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК