зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5326 5327 5328 5329 5330 5331 5332
  • Улс төрчдөд хариуцлага хүлээлгэх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
    2016 оны 4 сарын 15
    Чуулганы хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.
  • Ким Ил Суны мэндэлсний 104 жилийн ойн баярыг тэмдэглэж байна
    2016 оны 4 сарын 15
    Ким Ил Суны мэндэлсний 104 жилийн ойн баярыг тэмдэглэж байна
  • “Бүсийн хөгжил-Залуусын оролцоо” чуулган болж байна
    2016 оны 4 сарын 15
    JCI байгууллага үүсэн байгуулагдаад 101 жилийн түүхийг бүтээж, 120 гаруй орны залуусын идэвхтэй манлайллыг бодитоор хэрэгжүүлэх дэлхийд тэргүүлэгч байгууллага болжээ.
  • Эерэг 24: Энэ онд 1538 км хатуу хучилттай замыг тавина
    2016 оны 4 сарын 15
    Эерэг 24: Энэ онд 1532 км хатуу хучилттай замыг тавина
  • SOS: Хоёр хүүхэд нас барахад гурав дахь хүүхдэд аппратанд орох эрх гарч ирж байна
    2016 оны 4 сарын 15
    Эзэнгүй болсон эрүүл мэндийн салбарынханд, харийнханы өмнө хормойгоо тосдог нөхдүүдэд, төсвийн мөнгөөр тансагладаг дарга нарт, төрийн гурван өндөрлөгт дуулгах эмгэнэлт захидал байна.
  • Р.Анхнямын тоглосон кино олон улсын наадмаас шагнал хүртжээ
    2016 оны 4 сарын 15
    Р.Анхнямын тоглосон кино олон улсын наадмаас шагнал хүртжээ
  • Эерэг 24: Асашёорюү Д.Дагвадорж тусламжийн гараа сунгалаа
    2016 оны 4 сарын 15
    Харин Их аварга Асашёорюү Д.Дагвадорж бяцхан иргэддээ туслахаар болжээ. Тэрбээр өөрийнхөө нүүр номонд ”Нял
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд оролцож байна
    2016 оны 4 сарын 15
    АН-ын ҮЗХ маргааш хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлахаар товлосон. Тус намын ҮЗХ хуралдаж чадах эсэхэд хүмүүс эргэлзэж байгаа билээ. Тэгвэл Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо Төв байран дотроо суулт зохион байгуулж байгаа юм байна. Тэд АН-ын дарга З.Энхболд болон тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нард мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд “2004 оноос сүүлийн 12 жилийн хугацаанд УИХ , орон нутаг , багийн даргын сонгуульд дараалан ялагдаж ирсэн. Ялагдлын гол шалтгаан нь нам дотоод ардчилалгүй , намын анхан шатны үүрүүдтэйгээ намын удирдлагууд ажилладаггүй, шударга сонгууль явуулдаггүйгээс олон жил ялагдаж ирсэн.

    Энэ байдлын улмаас ардчилсан намын олон мянган гишүүдийн саналаар 2007 оноос хойш анх удаа шударга сонгууль явуулахаар 2013.12.24 намын хорооны тогтоол гарсан. Гэвч олон жил намаа ялагдуулсан удирдлагууд үндсэн дүрэм зөрчиж Дархан сумын намын даргыг хууль бусаар огцруулж , дүрмийн бус сонгууль явуулсан тухай хяналтын ерөнхий хорооны тогтоол байдаг.

    2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АН-ын Хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч, дүрэм бусаар намын дарга болсон Н.Мөнхдашийг сонгосон 2013.07.19 хурлыг хүчингүйд тооцсон .

    2014 оны 10 сарын 13 өдрийн АН-н хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч намын хорооны бүх гишүүдийн сонгуулийг явуулахдаа сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нь Дархан сумын зөвлөлдөх зөвлөлтэй зөвшилцөж хэсгийн хороог байгуулах ёстой байдаг. Ингэхдээ хэсгийн хороог өөрсдийн талд байгуулахын тул Дархан сумын АН –н дарга Баярааг хууль бусаад чөлөөлсөн, намын тамгыг хуурамчаар хийсэнийг тогтоосон тогтоол гаргасан байдаг.

    Ингэж үндсэн дүрэм зөрчиж сонгогдсон гэх хууль бус даргатай , хууль бус намын хороо байсаар байтал Дарханы ардчилсан намыг дарга Н.Мөнхдаш төлөөлнө хэмээн Ардчилсан намын дарга З.Энхболд та 2014.11.24 өдөр үндсэн дүрмийн уландаа гишгэж тодорхойлолт хийж өгсөнөөр бүх маргааны эхлэл тавигдсан байдаг. Ардчилсан намын үндсэн дүрмийг намын дарга ч бай жирийн гишүүд ч бай бүгд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.

    Ингэж хууль бусаар тодорхойлолт хийж өгснөөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос Дархан уул аймгийн ардчилсан намын маргаантай байдлыг хяналтын ерөнхий хорооноос нэг мөр шийдэгдтэл бүх шатны сонгууль явуулахыг хориглосон байсаар байтал үүнийг зөрчиж хууль бус ҮЗХ ны сонгуулийг явуулж Шонхор фракцын 4 хүнийг ҮЗХ –д сонгогдсон мэтээр ҮЗХ ны хуралд танилцуулах гэж байгаад намын олон гишүүд бид эсэргүүцэж байна.

    Та фракцгүй ардчилсан намын даргын хувьд үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хороо болон дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг хүндэтгэж Дарханы ардчилсан намын маргаантай асуудлыг үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэж ,хууль бусаар явагдсан ҮЗХ сонгуулийг хүчингүй болгож өгөхийг шаардаж байна. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдэж байна” гэжээ.
  • Маргааш Баянмонгол хорооллын урд замыг түр хаана
    2016 оны 4 сарын 15
    Маргааш Баянмонгол хорооллын урд замыг түр хаана
  • Э.Бат-Үүлд шаардлага хүргүүллээ
    2016 оны 4 сарын 15
    Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Богд Ар” хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр бариг
  • Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
    2016 оны 4 сарын 15
    Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
    Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог Конрад-Аденауэр сангийн Суурин төлөөлөгч Даниель Шмюкингийг өнөөдөр /2016.04.15/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.
    Уулзалтын эхэнд ноён Даниель Шмюкинг, Улсын Их Хурлын дэд даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр, Конрад-Аденауэр сангаас энэ сарын 25-нд зохион байгуулах “Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт бага хурлын талаар ерөнхий мэдээллийг танилцууллаа. Тус бага хуралд ХБНГУ, Монгол Улсын холбогдох албаны хүмүүс оролцон улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх дүн шинжилгээ, цагаатгалын ажлын талаар төрөөс авч буй арга хэмжээний талаар илтгэл танилцуулах юм байна.
    Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог “Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт бага хурал нь Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Конрад-Аденауэр сангийн хамтын ажиллагааны түүхийг баяжуулах тун чухал арга хэмжээ болохыг хэлэв. Тэрээр “Бага хуралд ХБНГУ-ын Берлин-Хөхэншөнхаузены хэлмэгдэгсдийг хүндэтгэх, дурсгалын газрын туршлагатай мэргэжилтнүүд оролцох юм байна. Монгол Улсын төрөөс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажилд онцгой анхаардаг. Цагаатгалын комиссын 25 жилийн ой 2015 онд тохиосон. Бидний зүгээс 25 жилийн хугацаанд хийсэн ажлуудынхаа талаар танилцуулах, дүн шинжилгээ хийх, ХБНГУ-аас туршлага судлах, солилцох боломж юм” гэлээ. Түүнчлэн хэлмэгдүүлэлт нь хүний эрх, эрх чөлөөтэй шууд хамаардаг эмзэг сэдэв учраас цаашид гарч болзошгүй тохиолдлуудаас сэргийлэх үүднээс энэ чиглэлийн судалгаа хийж, дүгнэлт гаргах эрдэм шинжилгээний ажлууд чухал болохыг тэмдэглэн, Цагаатгалын комиссын зүгээс бага хурлын арга хэмжээг бүх талаар дэмжин, оролцохоо илэрхийллээ.
    Уулзалтад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн, тус комиссын зөвлөх П.Бямбацэрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авсантай холбогдуулан мэдээлэл хийлээ
    2016 оны 4 сарын 15
    Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар өнөөдөр /2016.04.15/ “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсантай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Энэхүү тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм.

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, “Улсын Их Хурлын нэг бүхий 9 гишүүний өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолыг анхын хэлэлцүүлгээр нь батлууллаа. “Ирвэс хамгаалах сан” болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ тогтоолын төслийг боловсруулсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост-Тосонбумбын нуруу нь экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар учраас нутгаа хамгаалах асуудалд нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны хурлаар “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон байсан. Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж газар нутгийн 70 гаруй хувийг эзэлсэн бөгөөд үлдсэн 30 хувьд нь цоохор ирвэс, аргал янгир, буга, хар сүүлт зэрэг манай улсад төдийгүй дэлхийд ховордсон ан амьтан төвлөрөн амьдарч байна. Зөвхөн ан амьтан ч төдийгүй Тост-Тосонбумбын нуруу орчмоор сумын иргэдийн амьдрах орчин, булаг шанд, малын бэлчээр зэрэг маш олон зүйлд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас зайлшгүй тусгай хамгаалалтад авах шаардлага үүссэн. Нутгийн засаг захиргаа, иргэд долоон жилийн турш тусгай хамгаалалтад авахуулах гэж хөөцөлдөөд бүтэхгүй байсан. Тост-Тосонбумбын нуруу орчим нутагт байгаль хамгаалах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж үр дүнтэй хэрэгжүүлснээр байгалийн унаган тогтолцоо, шим ертөнцийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад чухал үр нөлөө үзүүлнэ. Улсын Их Хурлын зүгээс байгалийн нөөц газраар авсан нь улсын тусгай хамгаалалтад авах ажлын 50 хувийг хийсэн гэсэн үг. Үлдсэн 50 хувийг Засгийн газар хийх ёстой. Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад хилийн заагийг Улсын Их Хурал тогтоохгүй Засгийн газар тогтооно. Засгийн газар 60 хоногийн дотор координатын асуудлыг баталгаажуулах ёстой. Бодит байдалд судалгааны ажлыг олон улсын байгууллага буюу шинжлэх ухааны байгууллагаар хийлгэдэг. Эдгээр байгууллагууд орон нутагтай хамтарч ажиллан орон нутгаас гаргасан санал санаачлагыг үндэслэн судалгаа гаргаж өгөх ёстой” гэлээ.

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, “Бидний зүгээс нийт 896 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авахыг Засгийн газарт үүрэг болгосон. Засгийн газар хилийн заагийг тогтоохдоо лицензтэй газруудыг үлдээчихвий гэж санаа зовж байгаа. Гэхдээ Засгийн газраас хилийн заагийг тогтоохдоо ажлын хэсэг гаргах ёстой. Тэр ажлын хэсэгт өмнө нь лиценз олгоход байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гаргаж байсан хүмүүсийг оруулахгүй байх нь зүйтэй. Өчигдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дараагаар олон улсын судлаач, экспертүүд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тиймээс энэ чиглэлээр дотоод, гадаадын мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно. Одоогийн байдлаар Тост-Тосонбумбын нуруу орчимд 16 орчим лиценз байна. Үүнээс ихэнхийг нь хугацаа дуусч байгаа учраас нөхөн олговор олгохгүй. Тусгай зөвшөөрөл авч байгаа аж ахуйн нэгжүүд анхнаасаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ үнэн зөв хийлгэх нь чухал байна. Үүнийг буруу хийж, үл тоосноос болоод эргээд олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Цаашид бид Гурвантэс сумын Хүрэн ханан хэцийн нуруу гэж байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой газрыг тусгай хамгаалалтад авахуулах талаар ажиллах болно” гэв.

    Мөн гишүүд энэхүү тогтоол батлагдсан нь Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулсан, түүний зорьсон үйл хэргийг үргэлжлүүлсэн ажил болсныг онцлоод сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Хэлмэгдэгсдийн хөшөөний орчим жагсаал хийх зөвшөөрөл олгохгүй
    2016 оны 4 сарын 15
    Хэлмэгдэгсдийн хөшөөний орчим жагсаал зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй
  • 425 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт 15 жил эргэлдэнэ
    2016 оны 4 сарын 15
    Харамсалтай нь, банкны системд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн гурван жилд бага зэрэг өслөө. Гэхдээ манай эх үүсвэрээс санхүүжүүлсэн зээлүүд дээр ийм байдал анзаарагдаагүй. Яагаад гээч? Бид хувийн хэвшлээ банкны системээр дамжуулж санхүүжүүлсэн.
  • Д.Мөнхзул шатрын дэлхийн хошой аварга боллоо
    2016 оны 4 сарын 15
    “Дубай опен-2016” шатрын дэлхийн аварга шалгаруулах энэ тэмцээнд Д.Мөнхзул охин түрүүлж дэлхийн хошой аварга боллоо. Тус тэмцээн Арабын нэгдсэн эмират улсын Дубай хотноо 18 дахь удаагаа энэ сарын 11-19-ний өдрүүдэд зохиогдож байгаа билээ.

  • Гэндэн, Жамьян-Гүний гудамжийг тохижуулж байна
    2016 оны 4 сарын 15
    Гэндэн, Жамьян-Гүний гудамжийг тохижуулж байна
  • КАЗИНОГИЙН ХОЖЛООС ӨӨР ГАВЬЯАГҮЙ ХҮН
    2016 оны 4 сарын 15
    ...Х.Баттулга бизнесийн өрсөлдөгч нам нэгт Г.Батхүүг архины АПУ компаниар нь дайруулж энэ хуулийн төслийг өргөн барьсан ч түүнд нь Ц.Дашдорж ороогдсон байв. ...
  • “Бүү март” өнөөдөр нээлтээ хийнэ
    2016 оны 4 сарын 15
    Хүмүүн фильм”-ийн бүтээл “Бүү март” кино өнөөдөр нээлтээ хийж, бүх кино театраар үзэгчдийн хүртээл болох гэж байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн амьдралаар намтарчлан бүтээсэн уг кино нь мартаж болохгүй түүхийг хүмүүст хүргэж байгаагаараа онцлог гэж кино бүтээгчид өгүүлжээ.
  • Н.Энхбаярын хамгаалагчийг батлан даалтад гаргажээ
    2016 оны 4 сарын 15
    “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан, Ардчилсан намын гишүүн, ардчиллын алтан хараацайнуудын нэг Ж.Равдандоржийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас хорих 461-р ангид саатуулан шалгаж байсан.

    Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг Д.Шийлэгдамба, Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа 401-р хорих анги буюу Төв аймгийн мөрдөнд хориод байсан юм. Дээрх хоёрыг өнгөрсөн сарын 31-ний өдөр баривчилсан байдаг. Тэгвэл хоёр өөр намын угшилтай эдгээр иргэдийн өмгөөлөгчөөр хуульч өмгөөлөгч Г.Батбаяр нар ажиллаж байгаа бөгөөд өчигдөр орой 18.00 цагт батлан даалтанд гаргажээ.

    О.Сайхан
  • АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 18-ны өдөр болно
    2016 оны 4 сарын 15
    АН-ын ҮЗХ-ны хурал дөрөвдүгээр сарын 16-нд болно гэж Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлсэн. Тэгвэл албан ёсоор дөрөвдүгээр сарын 18-нд зарлагдсан байна. Яагаад хойшлогдсон талаар албаны эх сурвалжаас тодруулахад “ҮЗХ хэзээ хуралдахыг албан ёсоор товлоогүй байсан. Тиймээс бид ярилцаад 18-нд буюу даваа гаригт хуралдах нь тохиромжтой гэж сонгосон” гэсэн юм.

    Энэ удаагийн ҮЗХ-аар намын мөрийн хөтөлбөр болоод намын эв нэгдлийн асуудлыг хэлэлцэх юм.
5326 5327 5328 5329 5330 5331 5332
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 33 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 34 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 49 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 56 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 24 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК