-
2016 оны 3 сарын 11
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 209.4 мянган мал төллөж, 204.7 мянган төл хүлээн аваад байна. Үүнээс 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж, төл бойжилт 98.0 хувьтай байна.
-
2016 оны 3 сарын 11
Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатарын тэргүүлдэг “Нэг Монгол” төрийн бус байгууллагаас УИХ-ын дарга З.Энхболдыг халз мэтгэлцээнд дуудсан. Мэтгэлцээнийг УИХ-ын дарга З.Энхболд, ГХ-ийн сайд асан Г.Занданшатарын хооронд явуулах бөгөөд тэд “Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц” сэдвээр өнөөдөр мэтгэлцэх ёстой байсан билээ.
Гэтэл уг мэтгэлцээнд УИХ-ын дарга З.Энхболд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин өөрийнхөө оронд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг оролцуулж магадгүй гэх мэдээлэл байна.
-
2016 оны 3 сарын 11
”Америкийн нэкст топ модел” телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий”Азийн нэкст топ модел” шоунд Монгол Улсын загвар өмсөгч С.Төгс оролцож буй бөгөөд урдчилсан шалгаруулалтанд шилдэг 14-т багтаж шоунд оролцох эрхээ авсан юм. Тэгвэл өнөөдөр “Азийн нэкст топ модел”-ын дөрөвдэх улирлын шоу эхэллээ. Шоуны шүүгч, хөтлөгчөөр Сингапурын “Харперс Базаар” сэтгүүлийн загвар хариуцсан эрхлэгч Кэнэт Гох, Нэкст Модел шоуны менежер загвар өмсөгч Кели Тандиано болон модел, жүжүигчин Синди Бишоп нар ажиллахаар болжээ. С.Төгсийн оролцсон нэвтрүүлэг олон нийтэд цацагдаж эхэлжээ.
-
2016 оны 3 сарын 11
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах өндөр шар орон сууцны дээвэр дээрээс охин амиа хорлохоор зогсч байгаа зураг дөнгөж сая цахим сүлжээнд тархав. И
-
2016 оны 3 сарын 11
“Нүүдэлчдийн аялал жуулчлал” сэдэвт дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форумыг ирэх 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
-
2016 оны 3 сарын 11
“Нэг Монгол” төрийн бус байгууллагаас “Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц” сэдвээр бодлогын халз мэтгэлцээнийг өнөөөдөр зохион байгуулахаар болсон талаар мэдээлсэн. Өөрөөр хэлбэл уг халз мэтгэлцээнд УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад хэргийн сайд асан, Стэнфордын судлаач Г.Занданшатар нар “оюуны нүүдэл” хийхээр болсон талаар юм.
Өнөөдөр дээрх мэтгэлцээнд УИХ-ын даргыг оролцох эсэхийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батхандаас тодруулахад “Юуны түрүүнд мэтгэлцээн хийх тухай хүсэлтээ УИХ-ын Олон нийттэй харилцах хэлтэст албан ёсоор ирүүлэх ёстой. Одоогийн байдлаар манайд энэ тухай нэг ч хүсэлт, албан бичиг ирүүлээгүй байна. Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд халз мэтгэлцээнд оролцоно гэдэг мэдээлэл нь ташаа юм” гэлээ.
-
2016 оны 3 сарын 11
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/7AFqLlYY9s0” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 3 сарын 11
Хүйтний эрч суларч зарим гол нуурын мөсөн замд осол, зөрчил цөөнгүй гарчээ. Өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй тул МХЕГ-аас авто замын ашиглагч, хариуцагч болон автотээврийн болон хяналтыг хэрэгжүүлэгч холбогдох байгууллага, жолооч, зорчигчдод сэрэмжлүүлэг хүргэж байна. Тиймээс тээвэрчид зам гүүрийн тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх шаардлагатай аж.
Түүнчлэн ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд жолооч нарт шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг өгч, түүгээр явахгүй байх талаар мэдээлэл өгч аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна.
-
2016 оны 3 сарын 11
Авлигатай тэмцэх газрын даргын зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржид байгууллагынхаа хэмжээнд боловсон хүчин, хүний нөөц, томилгооны асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх, цаашлаад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүллээ.
-
2016 оны 3 сарын 11
Б.Лхагвасүрэн: Бид ирээдүйдээ гологдож, их түүхэндээ нулимуулж эхэллээ
-
2016 оны 3 сарын 11
Баянзүрх дүүргийн 11 хороонд “Булгачны .... тоотод 03-р сарын 10-ны 13:00-18:00 цагийн хооронд хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
-
2016 оны 3 сарын 11
”Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн нээлт өчигдөр нийслэл болон Дорнод, Ховд, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг болсон.
-
2016 оны 3 сарын 11
Олон улсын жишгээр дэлхийн хотууд жуулчдын тоогоо ор хоногоор нь буюу тухайн хотын зочид буудалд хоноглосон хоногийн тоогоор тооцоолж гаргадаг байна.
-
2016 оны 3 сарын 11
http://ulaanbaatar.mn/content/show/15570
-
2016 оны 3 сарын 11
Олон улсын Абилимпын 9 дүгээр наадамд оролцох тамирчдын зардлыг нийслэлээс санхүүжүүлнэ
-
2016 оны 3 сарын 11
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарь
-
2016 оны 3 сарын 11
”Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр БХЯ, ЗХЖШ-ынхан ажиллаж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ сарын 17-нд нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын Үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхаж монгол цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэй хамт үлгэрлэн харуулна.
Хөгжимтэй жагсаалд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим болон ”Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим нийслэлийн таван цэгээс парад алхсаар Жанжин Д.Сүхбаатарын талбайд цуглах юм. Үүний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдах юм байна.
-
2016 оны 3 сарын 11
”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 10 дахь дугаарын тойм
-
2016 оны 3 сарын 11
http://ulaanbaatar.mn/content/show/15570
-
2016 оны 3 сарын 11
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний Баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.