-
2015 оны 11 сарын 13
Интерполоор хайж буй “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат Америкаас “олджээ”. Тэрбээр Сингапураас БНСУ руу, тэндээсээ АНУ руу АНУ-ын иргэний үнэмлэхээрээ нэвтэрсэн болох нь тогтоогдсон байна. Ингэснээр Монголын хилээр гарахдаа л монгол паспорт ашиглаж, цаашаа зөвхөн АНУ-ын паспортоор гарснаас үзэхэд хууль бусаар буюу давхар харьяалалгүй оронд тусгайлан давхар харьяаллын эрх эдэлдэг байжээ. Үүнийг хууль ёсны байж магадгүй гээд Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулахаар хүсэлт гаргасан эсэхийг судалж үзэхэд Чулуунхүүгийн Ганбат гэдэг хүн тийм хүсэлт гаргаагүй болох нь ч тогтоогдож. Тэгэхээр түүнд энэ талаар “хууль бус” туслалцаа үзүүлдэг том хүч байдаг бололтой. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнийг Австрали дахь сургуулиас нь ч, оюутны байрнаас нь ч олоогүй тул интерполоор маргаашнаас эхлэн эрэн сурвалжлахаар болсон байна.
Ийнхүү ялангуяа Ч.Ганбатын хувьд АНУ-ын иргэн болсонтой нь холбоотойгоор баривчлан шалгахад хүндрэлтэй болж Б.Хурцын нэгэн адил нутагт нь эргүүлэн авчрахад цаг хугацаа шаардлагатай болох бололтой. Энэ нь цаанаа нэлээд эрх мэдэлтэй, хүчтэй нөлөөллийн дор нарийн зохион байгуулалттай хэрэг болохыг харуулж байна.
-
2015 оны 11 сарын 13
Авлигатай тэмцэх газраас Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтарч зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх нь: Асуудал ба шийдэл” сэдэвт парламентын мэтгэлцээний аваргууд тодорлоо.
“Эрүүл мэндийн салбарт шударга ёс, ил тод байдал, ёс зүйг дэмжих” аяны хүрээнд болсон парламентын мэтгэлцээн нь авлигын эсрэг олон улсын өдрийг угтан зохион байгуулж байгаа цуврал арга хэмжээний нэг юм.
Мэтгэлцээнд оролцсон оюутнууд эрүүл мэндийн салбарын ил тод, шударга байдал, ёс зүйг дээшлүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр асуудал дэвшүүлж, оновчтой шийдэл боловсруулсан бөгөөд өөрсдийн хийсэн бичил судалгааны дүнг танилцуулав. Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Бэркэли” багийн О.Бэлгүүнзаяа, Н.Энхтэмүүлэн нар тэргүүлж, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн “Арга билэг” багийн Г.Золзаяа, Ш.Алтансоёмбо нар удааллаа. Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Нэгдэл” багийн Э.Санчирбуяа, О.Должинсүрэн нар гуравдугаар байрт шалгарлаа. Тэмцээнд оролцсон оюутан залуус, шүүгчдийн бүрэлдэхүүн “Шударга нийгмийн төлөө хамтдаа тэмүүлнэ” батламжид гарын хээгээ үлдээсэн нь тэмцээнд оролцогчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлж, идэвхийг нь сэргээсэн юм.
Цаашид уг арга хэмжээг улам өргөжүүлэн, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
-
2015 оны 11 сарын 13
Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинар 2015 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Удирдах зөвлөлийн уулзалтаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс боловсруулан гаргасан Монгол Улсын тухай үнэлгээний тайланг танилцуулах юм. Түүнчлэн “Шударга байдлын үнэлгээ/шинжилгээ”, “Нийтийн албаны ёс зүйг удирдах тухай зарчим”-ын шинэчилсэн найруулга болон Авлигын эсрэг санаачилгаас цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. Гишүүн орнуудын хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааны өнөөгийн явцын талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ Зөвлөх хороо болон ажиглагч нарын илтгэлийг сонсч, Авлигын эсрэг санаачилгын Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны тайлантай танилцах юм байна.
Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээ болон Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон билээ. 2014 онд Авлигын эсрэг сүлжээ нь Монгол Улсын авлигын эсрэг бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны үнэлгээг боловсруулан гаргасан юм. Үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын аргачлалаар буюу тус сүлжээний гишүүн орнуудад авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг ижил түвшний мэргэжилтнүүдээр хийлгэсэн байна. Удирдах зөвлөлийн уулзалтын үеэр тус сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газар болон Монгол Улсын Авлигатай тэмцэх газар хамтран уг үнэлгээний талаар танилцуулах юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн семинарт авлига, мөнгө угаах, татварын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг хууль сахиулах байгууллагын ажилтнууд оролцох ажээ. Оролцогчид нь тодорхой кейс хэлэлцэж, өөрийн улсын туршлага, мөрдөн шалгах, яллах ажиллагаанд шаардлагатай арга хэрэгслийн талаар мэдээлэл солилцоод цаашид бүс нутгийн хэмжээнд дэлгэрүүлж болох сайн туршлагыг тодорхойлох юм байна.
-
2015 оны 11 сарын 13
Авлигатай тэмцэх газраас “Шударга ёсны төлөө хамтдаа” аяны хүрээнд оюутан залууст авлигын эсрэг боловсрол олгох 4 дэх удаагийн сургалтыг Монголын Сурагчдын холбоотой хамтран зохион байгууллаа.
Дөрөв дэх удаагийн сургалт нь хүүхэд, багачуудад шударга ёсны дадал хэвшил бий болгох зорилгоор бэлтгэн хэвлүүлсэн “Туулай хүүгийн адал явдал” сургалтын гарын авлагад дурдсан агуулгаар улсын хэмжээнд цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд сургалт явуулах өсвөрийн сургагч багш нарыг бэлтгэснээрээ онцлог байв.
Сургагч багшаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Өсвөрийн 333 сургагч багш” бэлтгэх үндэсний хөтөлбөрөөс шалгарсан, Монголын Сурагчдын холбооны дэргэдэх “Лидер сурагч академи”-ийн гишүүн 40 шилдэг сурагчийг хамруулсан нь хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан хүүхэд хүүхдээ удирдан чиглүүлэх ач холбогдолтой юм.
-
2015 оны 11 сарын 13
Альпийн нурууны орчим цаг агаар гэнэт дулаарчээ
-
2015 оны 11 сарын 13
Мисс Ц.Аззаяа ”Miss international 2015” тэмцээнд амжилттай оролцжээ
-
2015 оны 11 сарын 13
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, эсэргүүцлээ илэрхийллээ.
-
2015 оны 11 сарын 13
БНХАУ-ын Төв банк 100 юанийн мөнгөн дэвсгэртээ шинэчилж, гүйлгээнд оруулжээ.
-
2015 оны 11 сарын 13
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт болох байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар 14.00 цаг хүртэл хойшлогдлоо.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх ёстой. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14 цагт зарласан. Чуулганаар ирэх оны төсвийн хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж батлахаар байгаа.
Дашрамд, УИХ ирэх оны төсвийн хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Тэгэхээр хуулийн дагуу УИХ ирэх оны төсвийн төсөл, мөнгөний бодлогыг өнөөдөр батлах шаардлага бий юм.
-
2015 оны 11 сарын 13
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
9 минутын өмнө
Print Zasag and PDF
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
· “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын 2016 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг эгүүлэн татаж авах нь зүйтэй гэж тогтлоо.
· УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж байгааг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
САНАЛ БОЛГОЖ БАЙНА
-
2015 оны 11 сарын 13
http://www.24tsag.mn/content/126038.shtml
-
2015 оны 11 сарын 13
Үйлдэрчний эвлэлээс компанийнхаа удирдлагуудын эсрэг мэдэгдэл хийж байх үеэрээ
-
2015 оны 11 сарын 13
Үндэсний Статистикийн хорооноос манай улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний 10 сарын үзүүлэлтийг танилцуулав.
-
2015 оны 11 сарын 13
Улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг зарцуулан, төсөвлөдөг “оюутны 70 мянга”-ыг ирэх арванхоёрдугаар сард улирлаар нь олгоно гэж Сургалтын төрийн сангаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 13
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/879 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжсэн Гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын хэмнэлт хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 19, 20 дугаар гудамжны айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах 20,000,000 төгрөгийн худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 13
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.13/ хуралдаан 9 цаг 56 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийлээ.
Ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг төсөлд тусгасны зэрэгцээ зарим саналыг өөрчлөн найруулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийг анхаарч тусгаснаа танилцуулгадаа дурдав. Ингээд байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлэн улсын төсвийг алдагдалгүй байлгаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг ханган, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, энэ хүрээнд бодлогын чанартай зарим тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар тусгажээ. Харин уг тогтоолын хавсралтаар батлах Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлд мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэхээр заасан байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 4, найруулгын шинжтэй 6 саналын томьёолол бэлтгэсэн. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэнээ танилцуулсан юм.
Ингээд уг хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гиүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжив. Үүгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 13
850 сурагч иргэний андгай өргөнө
-
2015 оны 11 сарын 13
Гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр энэ онд батлагдана
-
2015 оны 11 сарын 13
Энэ сарын 14,16-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 17-нд баруун зүгийн нутгаар цас орно.
Салхи 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15,16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 13
АНУ-ЫН КОНГРЕССЫН ГИШҮҮД МОНГОЛЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИДТАЙ УУЛЗЛАА