зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5513 5514 5515 5516 5517 5518 5519
  • Ерөнхийлөгч Давосын чуулга уулзалтад оролцохоор явлаа
    2016 оны 1 сарын 18
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 46 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО


    Administrator 2016-01-18 11:46:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо энэ оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр мордов.

    Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд 250 гаруй салбар хуралдаан болно.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг, “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” зэрэг уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

    Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулна.

    Чуулга уулзалтад манай улс өндөр дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой.
  • Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав
    2016 оны 1 сарын 18
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцэв.
  • МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилнэ
    2016 оны 1 сарын 18
    МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилнэ
  • Ираны Ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ
    2016 оны 1 сарын 18
    Ираны Ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ
  • Т.Лхагвасүмбэрэлийн үхлээр шоу хийхгүй байхыг уриалав
    2016 оны 1 сарын 18
    Сүүлийн үед сошиал сүлжээнд олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа сэдэв бол ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн үхэл. Зарим нь түүнийг захиалгаар хөнөөсөн гэж үзэж, бүр хэн хөнөөснийг нэр цохсон явдал ч бий. Харин ЦЕГ өнгөрсөн долоо хоногт урьдчилсан дүгнэлтээр Т.Лхагвасүмбэрэл бага зэргийн согтолттой байсан бөгөөд амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн дүгнэснээ мэдэгдсэн. Төрийн албаныхны дүгнэлтийн дараа нийгмийн сүлжээ сайтуудад мөн л энэ сэдвээр өөр өөр байр сууриуд яригдах болсон юм.
    Тэгвэл ирвэс хамгаалагч найзынх нь үхлээр шоу хийхгүй байхыг мазаалай хамгаалагч Г.Эрдэнэбаяр уриалжээ. “Говийн баавгай” ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбаяр Т.Лхагвасүмбэрэлтэй нөхөрлөж явснаа дурдаад энэ хэргийг өөрийгөө сурталчлах, асуудлыг нуух хэрэгсэл болгож, улстөржүүлэхгүй байхыг хүссэн байна.

    Тэрээр “Үхлээр шоу хийгсэд больчих л доо! Нэг зүйлийн талаар удаан дуугүй явлаа. Одоо больё! Андыг минь тайван нойрсуулчих. Гуйя. Зарим нэг нь өөрийгөө далдлах нуувч болгож, нөгөө зарим нь олонд танигдах хэрэгсэлээ болгож, бүүр цайрчихсан нэг нь улаан цайм шоудаж ... Одоо болно.
    Монголчууд бид талийгчдийнхаа нэрийг барьж алдар нэр хөөх нь битгий хэл, нэрийг нь ч дуудахыг цээрлэдэг биз дээ!!! Амиа алдсан, олдсон нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжтэй бол хянадаг, шалгадаг байгууллагууд нь хянаад, шалгаад хэргийн үнэн мөнийг олчих байлгүй дээ. Нэгнээ хардаж, өөрийн дургүй хүнийхээ нэрийг Т.Лхагвасүмбэрэл гэж нэртэй холбон ярьж амны зугаа хийж одоо ханалаа. Сонсож ч ханалаа. Энэ байдал улай дээр цуглардаг хар хэрээнүүдээс үнэндээ ялгаагүй байна. Эсвэл Монголчууд үхэл дээр л нэгддэг болчихсон юм уу!!!

    Нэг л зүйлийг хэлье. Т.Лхагвасүмбэрэл байгаль, ан амьтанд үнэхээр хайртай байсан юм шүү. Ум сайн амгалан болтугай” хэмээжээ.

  • Зурмал бурхан, модон бар, мөнгөн цөгц зэргийг гаргахыг завджээ
    2016 оны 1 сарын 18
    Түүх, соёлын дурсгалт үнэт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага илрүүлэн шалгаж байна.

    Монгол Улсын иргэн Б, түүний нөхөр болох БНХАУ-ын иргэн Х нар энэ сарын 12-ны өдөр Замын-Үүд дэх хилийн боомтоор олон тооны зурмал бурхан, модон бар, мөнгөн цөгц, хүрд зэргийг БНХАУ руу хууль бусаар гаргах гэж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригджээ.

    Шалгалтын явцад Б, Х нар нь энэ сарын 10-ны өдөр зарим эд зүйлсээ илгээмжээр Замын-Үүд рүү явуулсан нь тогтоогдсон бөгөөд шуурхай ажиллагааны үр дүнд хам хэрэгтнүүдийг илрүүлж, улсын хилээр гаргахаар завдаж байсан түүх, соёлын үнэт зүйлийг таслан зогсоосон байна.
  • Бие даагчид: Ерөнхий сайдыг огцруулах асуудал улам хурцдана
    2016 оны 1 сарын 18
    Бие даагчид: Ерөнхий сайдын огцруулах асуудал улам хурцдана
  • Футзалын өсвөрийн улсын аваргууд тодорлоо
    2016 оны 1 сарын 18
    Футзалын өсвөрийн УАШТ хоёр насны ангилалд нийт 59 багийн 700 гаруй тамирчдын дунд 12 хоног үргэлжлэн ийнхүү өнөөдөр тэмцээний медалийн эздээ тодрууллаа.
  • ”Peace award 2015” энэ сарын 21-нд болно
    2016 оны 1 сарын 18
    Бие даагчид: Ерөнхий сайдын огцруулах асуудал улам хурцдана
  • НӨАТ-ын сугалааны тохирлоос 1044 азтан тодорчээ
    2016 оны 1 сарын 18
    Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж, ААН-үүд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай төлбөрийн баримт хэвлэж эхэлсэн.
  • АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй
    2016 оны 1 сарын 18
    АН-ын бүлгийн хуралдаанаар юу хэлэлцэв
    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Тус хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонсч, “Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөл”-ийг СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн танилцуулсан байна.
    Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Монгол Улсын их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хангах тухай” тогтоолын төслийн танилцуулгыг сонсчээ.
    Дашрамд, тус бүлгийн хуралдаан өндөрлөсөн бөгөөд мэдээлэл хийхгүй юм байна.
    Д.ЖАРГАЛ
  • “Морин хуур-2015” наадам эхэллээ
    2016 оны 1 сарын 18
    Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадмын эхний шатны шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байна. Наадмын эхний шат “Улаанбаатар” чуулгын концертын танхимд болох бол хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болох ажээ.

    29 дэх жилдээ болж буй тус наадмын өнгөрсөн жилийн “Гран при” шагналыг МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу хүртсэн билээ.
  • ”Надад үлдсэн найз” мюзиклийн хэвлэлийн хурал өнөөдөр болно
    2016 оны 1 сарын 18
    Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон ”Увертюра” хамтлагийн залуучууд гурван өдрийн турш сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байгаа билээ.

    Тэд өөрсдийн мөрөөдлийн чухал хэсэг болох ”Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд болох юм.

    Тус мюзиклийн хэвлэлийн хурал өнөөдөр 14:00 цагаас ”Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно. Иймд эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • Л.Гансүх нар Дээд шүүхэд гомдол гаргажээ
    2016 оны 1 сарын 18
    Л.Гансүх нар Дээд шүүхэд гомдол гаргажээ
  • Онцгой байдлын газраас анхааруулж байна
    2016 оны 1 сарын 18
    Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нойтон цас орохыг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.

    Маргаашнаас нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр, 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19, 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

    Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна. Тиймээс жолооч нар шатах тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдпыг хангуулж замд гарах, онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх, мал аж ахуй эрхэлдэг иргэд, малчид малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхеөс урьдчилан сэргийлэх, малаа аль болохоор ойр бэлчээх, дулаан хувцаслахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
  • Хонинд явсан хүү хаднаас унаж амиа алджээ
    2016 оны 1 сарын 18
    Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Сархиаг гэх газар өвөлжилж байсан малчны 15 настай хүү энэ сарын 16-нд хониндоо яваад ор сураггүй болжээ. Энэ талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь Онцгой байдлын албаны утсанд өгсөн байна.
  • Нийслэл, дүүргийн прокурорын газрууд ажлаа хэлэлцлээ
    2016 оны 1 сарын 18
    Нийслэл, дүүргийн прокурорын газруудын 2015 онд хийсэн ажлын тайлангийн хурал 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэл, дүүргийн прокурор болон орлогч, туслах прокуроруудын бүрэлдэхүүнтэйгээр боллоо. Тус прокурорын газруудаас 2015 онд хийсэн ажлаа тайлагнаж, үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудал, дэвшүүлэх зорилтоо тодорхойлж прокуроруудаас хяналтын ажлыг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээл, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлын талаар тодорхой саналуудыг гаргасан байна. Тайлангийн хуралд Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар 2016 онд хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх болон прокурор, ажилчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах талаар тодорхой үүрэг, даалгавруудыг өгсөн байна.
  • Амралтын өдрөөр 92 согтуу жолоочийг журамлав
    2016 оны 1 сарын 18
    2016 оны 1 дүгээр сарын 15, 16-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 581 авснаас зам тээврийн ослын 452 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 0, явган зорчигч 4, Зам тээврийн осолд хүүхэд өртөөгүй. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 0 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
  • Өмнөговь аймагт газар хөдөлжээ
    2016 оны 1 сарын 18
    Өмнөговь аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн нутаг /сумаас зүүн зүгт 31 км-т/ “Алгуй-Улаан цав” гэдэг газар /У-104045I00, Ө-440,60I00II/ өчигдөр /I.17/ 12:47 цагт 3.7 магнитутын газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.



    Онцгой байдлын ерөнхий газраас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Мандал-Овоо сумын сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Мөнхнасангаас тодруулахад ”Ямар нэгэн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй байна” гэж мэдээлсэн байна.
  • Цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг хангажээ
    2016 оны 1 сарын 18
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Цасан шуурганы үеэр иргэд автомашинтай цасанд боогдсон гэсэн дуудлага Онцгой байдлын албанд нэлээд иржээ.
5513 5514 5515 5516 5517 5518 5519
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    7 цаг 48 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    19 цаг 21 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    20 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    20 цаг 22 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    20 цаг 37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 44 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    21 цаг 13 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК