-
2015 оны 11 сарын 03
ГХ-ИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОХУ-ЫН ГХ-ИЙН САЙД С.В.ЛАВРОВТАЙ УТСААР ХОЛБОГДОЖ, ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ [PDF] [Хэвлэх] [И-мэйл]
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 11-р сарын 03, Мягмар гариг, 10:44
-
2015 оны 11 сарын 03
2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
-
2015 оны 11 сарын 03
Шүүгчдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.03/ хуралдаан 10 цаг 04 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 10 сарын 01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
Байнгын хорооны өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад шүүгчдийн цалингийн хэмжээг итгэлцүүрээр бус хатуу тоогоор тогтоох нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх нь дэмжжээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, З.Энхболд нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, Х.Тэмүүжин, З.Энхболд нар саналаа хэлсэн юм. Тухайлахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан шүүгчдийн цалингийн хэмжээг тогтоох асуудлаар олон жил маргаж ирсэн ч эцсийн шийдлийг гаргаж чадаагүй байсныг энэ удаа нэг мөр шийдэх гэж буйг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж байнгын хорооноос санаачилсан тогтоолын төслийн ерөнхий зарчмыг дэмжиж байна, харин шүүгчдийн цалингийн хэмжээг дэмжих боломжгүй. Учир нь шүүгчдийн цалингийн хэмжээг прокурорынхоос 2-3 дахин их байхаар асар их зөрүүтэй тогтоох нь. Би хувьдаа шүүгчдийн цалин нь прокурорынхоос 20-30 хувь илүү байх нь зөв гэсэн саналтай байгаа. Мөн шүүгчдийн цалингийн хэмжээг итгэлцүүрээр, бусдыг нь хатуу тоогоор тогтоож болохгүй, адил жишигтэй байх нь зөв гэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин шүүгчдийн цалинг хэн тогтоох тухай маргаан сүүлийн гурван жил яригдсан. Төсвийн хөрөнгийг хэрхэн хуваарилж хууль тогтоох нь Улсын Их Хурлын эрх мэдлийн асуудал, гэтэл эрх мэдлийн аль нэг байгууллага өөрсдөө цалингаа тогтоох ёсгүй. Хуулиар эрх мэдэл олгоогүй заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл барьж байгаа нь буруу. Нөгөө талаар шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын цалингийн хэмжээг цагдаатай жиших, прокурортой барьцуулах байдлаар ярьж болохгүй. Шүүгчдийн цалингийн хэмжээг хатуу тогтоож өгөх нь зөв гэсэн байр сууриа илэрхийлэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 25-нд баталсан 54 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Харин Төрийн албаны тухай хуулиар шүүх, цэцийнхэн цалингаа өөрсдөө мэдэхээр ойлголт байгааг эхлээд засах ёстой. Цалингийн системийг ялгаатай болгосон нь хуулийн байгууллагуудын боловсон хүчний хөдөлгөөнд нөлөөлж байна. Одоо ирэх оны төсөв батлахад тулсан учраас шүүгчдийн цалинг Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоолын дагуу батлаад түүнд өөрчлөлт оруулах асуудлыг байнгын хороогоор дараа нь ярилцаж болох юм гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.
Ингээд байнгын хорооны дарга Д.Ганбат Төрийн албаны тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг хуульд нийцүүлэх үүднээс “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Уг тогтоолын төсөлд бүх шатны шүүхийн шүүгчдийн албан тушаалын цалингийн хэмжээг 2 сая 700 мянгаас 3 сая 300 мянган төгрөг байхаар хавсралтаар шинэчлэн тогтоох, энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцохоор тусгажээ.
Байнгын хорооны хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, тус зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 03
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
3 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Зарим автозамын төсөлд гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг даалгалаа
БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам”, “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км авто зам”-ын барилгын ажлыг Хятадын талын санал болгосон компаниудаас сонгон, хуваарилагдсан зээлийн хөрөнгөд багтаан гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод зөвшөөрлөө.
Дээрх хоёр авто замын төсөл болон “Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны авто зам”-ын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанитай гэрээ байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригтод, зөвлөх үйлчилгээ болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор баталсан хөрөнгөд багтаан санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао Монголд 2010 онд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газарт 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой болохоо мэдэгдсэн. Үүний дагуу техникийн түвшинд хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцээг явуулсны дүнд гурван салбарт нийт 13 төсөл хэрэгжүүлэхээр хоёр орны Засгийн газар тохиролцож, Зээлийн Ерөнхий хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон баталсан.
Зээлийн нөхцөлийн хувьд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд буцааж төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөглөгдөнө.
Засгийн газрын “Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай” 2015 оны 309 дүгээр тогтоолын хавсралтаар 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталсан.
Тус жагсаалтад зам, тээврийн салбараас дээрх төслүүд багтсан бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын санал болгосноор эдгээр төслүүдийг Хятадын компаниудаар гүйцэтгүүлэхээр тохирч, тэдний санал болгосон компаниудаас сонгон гэрээг шууд байгуулан хэрэгжүүлэх юм.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 23-24-нд ОХУ-ын Чил хотод болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
Хуралдаанаар тус комиссын 18 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон Монгол Оросын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Тухайлбал, ОХУ-ын Засгийн газраас 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах тухай яриаг хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлэх, “Улаанбаатар” төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Хэлэлцээр-ийн хүрээнд ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах ажлыг эрчимжүүлэх, ОХУ-ын хил залгаа бүс нутгуудаас 2016 оны эхний хагас жилд багтаан 3 дугаар ангиллын 106,6 мянган тн хүнсний улаанбуудай, 20 хүртэл мянган тн элит болон сортын үрийн улаанбуудай нийлүүлэх ажлыг зохион байгуулах, ирэх онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож буйтай холбогдуулан урлагийн хамтарсан гала концерт, урлагийн тоглолт зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Товч мэдээ
· Сумын хүн ам, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах хүрээг харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 12, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 14, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 15, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 17, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 20, 20001-ээс дээш хүн амтай суманд 22 байхаар тогтоолоо.
· Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны есдүгээр сарын 24-27-нд Нью-Йорк хотноо ажиллаж “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
· УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
· УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гаргахаар тогтлоо.
· УИХ-ын гишүүн Д.Батцогтын санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг дэмжиж, төсөл санаачлагчид зарим саналыг уламжлахаар тогтлоо.
· Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд байгуулах “Яармагийн хуучин гүүрийг засварлаж, шинэ гүүр барих төсөл”, “Гурилын үр тариа хадгалах элеватор барих” төсөл болон “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслүүдийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтлоо.
· Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хорондын ерөнхий хэлэлцээрийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244,5 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтож, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Солонгосын талд уламжилж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Сангийн сайдад даалгалаа.
· Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжин тус хэлэлцээр гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
· Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус зөвлөлийг Хүнс, хөдөө ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахална.
· Монгол Улсад 2016 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт дотоодын ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг баталлаа.
· “Эгийн голын усан цахилгаан станц төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажил”-ыг барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээний дагуу Сэлэнгэ мөрөн дээр баригдах шон суурь, тулгуур, ригелийн хэсгийн цутгалтын ажил гүйцэтгэх “Си Жи Жи Си Монголиа” ХХК-ийн 159 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2015 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрлөө.
· 2015 оны төсвийн тодотголын хамт 2015 оны 10 дугаар сарын 30-нд батлагдсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж буй нэр бүхий дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
САНАЛ БОЛГОЖ БАЙНА
- See more at: http://zasag.mn/news/view/11347#sthash.AqmpIV5l.dpuf
-
2015 оны 11 сарын 03
012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Нийслэлийн МАН-ын Хяналтын хороо хуралдаж намаасаа хасах шийдвэрийг гаргаж байсан юм. Тухайн үед Ц.Даваасүрэнг УИХ дахь МАН-ын бүлгээс гарсантай холбогдуулан намаас хөөсөн гэсэн мэдээлэл гарсан. Харин Нийслэлийн МАН-аас гурван жилийн өмнө гаргасан Ц.Даваасүрэнг намаас хөөсөн шийдвэрээ цуцалсан тухайгаа өөрт нь албан бичгээр хүргүүлсэн байна.
-
2015 оны 11 сарын 03
АН-ынхан Их тэнгэрт, эвслийнхэн “Өргөө”-д хуралджээ
-
2015 оны 11 сарын 03
Синайн хойгт осолдсон Airbus А321-ийн ослыг гадны нөлөөтэй гэж үэзж байгаагаа онгоцыг эзэмшигч ОХУ-ын Когалымавиа компани мэдэгдлээ.Компаний удирдлага хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ” Цорын ганц үндэслэлтэй тайлбар бол онгоц гадны хүчин зүйлээс болж агаарт дэлбэрсэн гэж үзэж байна” гэсэн бол ОХУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газрын дарга энэ нь сүйрэл шалтгааныг таамаглахад эрт байна гэжээ.Агаарын хөлгийн хар хайрцагны мэдээллийг ашиглан нисэхийн мэргэжилтнүүд нь судалгаа дүгнэлт өгөхөөр ажиллаж байна.Египетийн Ерөнхийлөгч Абдель Фатах Эль -Сиси ч мөн сүйрлийн шалтгааныг хэлэхэд дэндүү эрт байна гэж ВВС -д өгсөн ярилцлагандаа дурджээ.
Тэгвэл АНУ-ын Stratfor хэмээх шинжээчдийн агентлаг зорчигчдын дунд амиа золиослогч сууж явсан,эсвэл гар тээшээ дэлбэлсэн гэж үзэж байна.Шарм Эл Шэйхийн амралтын цогцолбороос хөөрөөд 23 минутын дараа онгоц дэлбэрсэн байдаг.Энэ хугацаанд 9500 метрийн өндөрт гарсан нь дороос пуужингаар харвах ямар ч боломжгүй хангалттай хэмжээний өндөрт гарсан гэсэн үг ажээ.Мөн нэгэнт хангалттай өндөрт гарсан учраас онгоц автомат жолоодлогын горимд орсон байх учиртай.Гэхдээ хар хайрцагны мэдээллээр бүх зүйл тодорхой болох юм.
-
2015 оны 11 сарын 03
Дорнод аймгийн цагдаагийхан Хятадын цагдаа нарын хувцасыг өмссөн зураг саяхан цахим ертөнцөд дуулиан тарьсан. Тэгвэл тус аймагтай холбоотой бас нэгэн анхаарал татах мэдээлэл гараад байна. Тодруулбал, тус аймаг төв гудамжиныхаа нэрийг Хятад бичгээр бичсэн байна. Зарим хүмүүсийн хэлж буйгаар Засаг даргын тушаалаар төв гудамжины нэрийг Хятадаар бичсэн гэх.
Энэ талаар тус аймгийн удирдлагууд ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байгаа ч энэ нь буруу үйлдэл гэдгийг илтгэх хэд, хэдэн зүйлийг дурдъя.
Өнгөрсөн онд батлагдсан Монгол хэлний тухай хуулинд аливаа гудамж, талбайн нэрийг крилл эвсэл уйгаржин монгол бичгээр бичнэ гэж заасан байгаа. Тэгэхээр Дорнодын удирдлагуудын энэ үйлдэл хууль зөрчсөн гэсэн үг. Монголчуудын хайртай “Монголын радио хятадаар мэндэлвэл би үхнэ” гэсэн шүлэг байдаг. Гэтэл Монгол улс тусгаар улс хэвээрээ байхад Дорнод аймаг нь Хятадын колони мэт аашилж төв гудамжиныхаа нэрийг хятад ханзаар бичсэн нь олон нийтийн дургүйцлийг ихэп хүргээд байна. Тус аймагт төрийн хууль ёс, залгамж халаа, тусгаар тогтнолыг хэрэгжүүлэх ойлголт байхгүй болсон бололтой.
Үүнийг зарим хүмүүс Халх голд чөлөөт бүс байгуулах асуудалтай ч холбон тайлбарлаж байна. Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж баталсан. Засгийн газраас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй ч тус газарт хятадууд аль хэдийн тариа, ногоо тариад эхэлчихсэн. Халх гол сумын удирдлагууд зөвшөөрөл өгсөн гэдэг. Дорнод аймаг нь Хятад улстай хиллэдэг. Гэхдээ энэ нь гудамжаа хятадаар нэрлэж, хятадуудыг нутаг дэвсгэр рүү гээ дураараа оруулж болно гэсэн үг биш. Бүх зүйл Монгол улсын хуулийн дагуу явагдах ёстой билээ.
-
2015 оны 11 сарын 03
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, томчуудыг бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна. Гэртээ ганцаараа үлдсэний улмаас хүүхдүүд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох, өндрөөс унаж гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй тул онцгойлон сэрэмжлүүлж байна. Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт энэ төрлийн дуудлага ирж аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг аавд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.
Тодруулбал Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны 5 давхраас бага насны хүүхэд цонхоороо унах гэж байна гэсэн дуудлагыг 20:57 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 настай, эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа, цонхоороо унах гэж байсныг аврагчид шуурхай ажиллаж гэрийнх нь хаалгыг онгойлгон амжиж аюулгүй болгожээ. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 75 дугаар байрны 12 давхрын цонхоор согтуу хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 22:59 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход иргэн Г нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унах гэж байсныг орж цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарч аюулгүй болгосон байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 03
НИТХ-ын МАН-ын бүлэг хотын Э.Бат-Үүлд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандлаа.
-
2015 оны 11 сарын 03
Нийслэлийн 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” 3 дахь жилдээ болж иргэдээ баярлууллаа.
Их хотын хямдралтай худалдаанд энэ жил 107 аж ахуйн нэгж оролцон 231 иргэнд 17.9 сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг сугалгааны тохирол болгон олгов. Цаг тутам шалгаруулсан азтай үзэгчдэд аж ахуйн нэгж, компаниуд өөр өөрсдийн брэнд бүтээгдэхүүний дээж, хүнсний бүтээгдэхүүний нэг жилийн хэрэгцээ, сургалтанд хамрагдах эрхийн бичиг зэргийг олгосон. “Махмаркет” ХХК хонины 8 гулууз мах өгсөн бол “Алтан тариа” ХХК 5-10 кг-ын гурил, “Монголын ноос ноолуурын холбоо” ноолууран бүтээгдэхүүн зэрэг олон бэлгийг өргөн барьсан.
“НBЦ” ХХК нэг сагс буюу 30 ширхэг өндөгийг 6000-7000 төгрөгөөр зарж 8000-1000 өндгөөр омлет хийж худалдан авагчдаа дайлсан нь олны талархлыг хүлээсэн. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан хүүхэлдэйн киноны баатруудаар сурталчилгаа хийж багачуудаа хөгжөөлөө. Харин үүрэн холбооны компаниуд хөдөөгийн сайхан бүсгүйчүүдээр Чингисийн талбайг гоёж сурталчилгааны материалаа иргэдэд тараасан. “Соёл –Эрдэнэ“ болон бусад хамтлагууд ая дууныхаа дээжийг өргөн барьж, иргэдээ баярлуулах үйлсэд төр, хувийн хэвшил хамтран ажилласан юм.
Их хотын хямдралтай худалдаанд 310 мянган иргэн хамрагдаж, 800 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Хямдралын үнийн дүн 254 сая төгрөг болсон байна. Алтан жолоо трейд, Таван богд интернэшнл, Хан хөхий холдинг ХХК, Номын худалдаа эрхлэгчдийн холбоо зэрэг худалдааны 39, Саян-Уул ХХК, Талх чихэр, Алтан тариа, АПУ ХК, Махмаркет, Ажигана, НВЦ, Дэвшил трейд, Тэнгэрийн хишиг, Батбайгаль, Өгөөж чихэр боов, Тесо трейд ХХК, Ноос ноолуурын холбооны 15, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны 4 гээд үндэсний үйлдвэрлэгч 65 аж ахуйн нэгж бүтээгдэхүүндээ хямдралтай, сугалаатай, урамшуулалтай худалдаа зарласан.
Номадс хоспиталити, Интеркюзин, Энзоко, Шүр хишиг, Гал хувь, Макс хүнс, Кизуна френдс ХХК зэрэг хоол, үйлдвэрлэл үйлчилгээний 10 газар 10-20 хувийн хямдралтай, амталгаатай халуун хоол, зууш, ундаагаар нийслэлийн иргэддээ үйлчилж хотдог худалдан авсан иргэнд нэг цаг караокед дуулах эрх олгосон.
Мөн энэ үеэр “Чансаа гутлын дэлгүүр” Чингисийн талбайд автомашины сугалаат худалдаа зохион байгуулан “Toyota Estima” маркийн 10 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг азтай худалдан авагчдаа өглөө. Энэхүү азтай худалдан авагчийг Хотын Ерөнхий менежер Б.Бадрал тодруулсан бөгөөд автомашин хожсон азтанаар иргэн Оюунцэцэг тодорсон. Тэрбээр “Их хотын хямдралтай худалдаа”-ны үеэр 95 мянган төгрөгөөр гутал худалдаж авсан юм.
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дунд зарласан болзолт уралдаанд Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс шалгарсныг зарлан өргөмжлөлийг гардууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 03
Нийтийн тээврийн автобусанд
-
2015 оны 11 сарын 03
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа саяхан Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаад ирсэн. Энэ үедээ нутгийн удирлагуудын хуууль зөрчсөн үйлдлийг илрүүлсэн байна. Тэгвэл тэрбээр өнөөдөр хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг шалгуулахаар Авилгалтай тэмцэх газар хүсэлт гаргалаа. Энэ үеэрээ хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд Ц.Насанхүү, В.Мөнхтайван нарын газрыг хууль бусаар гадныханд эзэмшүүлсэн баримтыг дэлгэн үзүүлсэн юм.
-
2015 оны 11 сарын 03
Snoop Dogg буюу түүний жинхэнэ нэр нь Calvin Broadus бөгөөд тэрээр өөрийн Page хуудаснаа All or Nothing шоуны талаарх мэдээлэлээ оруулжээ.
-
2015 оны 11 сарын 03
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах төлөвлөгөө ойрноос улам эрчээ авах гэнэ. Тодруулбал, Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан нь Засгийн газрыг унагахыг үйл ажиллагаа бүр хурдлуулж өгөх нь. Б.Батзаяагийн хувьд УИХ-ын гишүүн Х.Баттулгын баруун гар, ойрын хүн нь. Тиймээс түүний баривчилгаа Х.Баттулгад нэг төрлийн сануулга болохоос гадна хүндээр тусч байгаа нь тодорхой юм.
-
2015 оны 11 сарын 03
12-нд бүх нийтээрээ амарна
-
2015 оны 11 сарын 03
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг уламжлалтай. Нийслэлийн “Шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, улс, нийслэл, болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байна. “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ийг “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 номинацаар шалгаруулах бөгөөд дүүргүүд “Оны шилдэг хүүхэд”-ийг тодруулж, нийслэлийн “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 22-нд зохион байгуулна.
Дүүргийн “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээг жил бүр зохион байгуулахад дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 6 сая 910 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах журам”-ын биелэлт, нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт тус тус үүрэг болгов.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 03
Сүйрсэн онгоцны стюардессууд зургаа хамтдаа авхуулсан байжээ
-
2015 оны 11 сарын 03
Энэ дэлхийд нохойг хүнтэй ойртуулж нөхөрлүүлсэн нь туйлын гайхалтай хувь заяа юм. Нохойноос заримдаа хүнээс ч гармааргүй их ухаан гардаг нь тэдний тархи хэмжээ биднийхээс хэдийгээр жижигхэн ч гэлээ хүч чадлаараа гайхалтай ажиллаж чаддагийг харуулсан олон жишээ байдгийг харуулсан үйл явдал боллоо. Энэ гудамжны эзэнгүй нохой хоол хайн явж байхдаа хогон дээр хаягдсан, төрөөд удаагүй хүйгээ унжуулсан нялх үрийг олж /хүмүүс түүнийг идэх нь гэж бодож сандралдсан байх/ гаргаад ойртох гэсэн хүмүүсээс хамгаалан хэсэг байж байгаад ойролцоох байшингийн айлын үүдэнд зууж ирэн тавиад, хуцаж дохио өгснөөр амийг нь аварсан байна. Гайхалтай юм гэж энийг хэлэхгүй гэж үү?
Жич: Нохойнд хайртай хүн бүр хадгалж авахыг хүсье.
Дружественная судьба между человеком и собакой суждена совершенно потрясающий. Хотя размер мозга у собаки не уж так большой как и у нас, но предъявляемые работоспособность умышление, иногда может ошеломляющим. Эта брошенная уличная собака во время прогулки в руинах в поисках питания вдруг обнаружила новорождённого младенца , которого бросила наверное мать. Некоторое время собака защишала его от посторонных, но вскоре осторожно держав его в рот и прибежала в соседный дворь вложила у дверей от лая спас его жизнь, давая сигнал. Не сказать ли что это замечательно?
Ж.Зоригт.
-
2015 оны 11 сарын 03
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаанаар “Хорооны хэсгийн ахлагч нарын ажиллах журам”-ыг хэлэлцэн баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 150 гаруй хороонд 1300 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. 2015 оны эхний хагас жилийн тайлангаас үзвэл нэг хэсгийн ахлагч холбогдох албан тушаалтнаас сар бүр 7-10 чиглэлээр үүрэг авч ажилладаг гэсэн байна. Тиймээс цаашид хорооны ажлын албаны уялдаа холбоог сайжруулах, хэсгийн ахлагчийн ажил үүргийг тодорхой болгох, цалин урамшуулал, нийгмийн хамгаалалыг зохицуулсан нэгдсэн журмын төслийг боловсруулжээ. Энэхүү журам нь төр засгийн бодлого шийдвэрийг айл өрх, иргэн бүрт шуурхай хүргэж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэл, дүүрэг, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэсгийн ахлагчийн гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлон тэдний ажлын үр дүнг дээшлүүлэх зорилготой гэж үзэж байна. Мөн хэсгийн ахлагчийн гүйцэтгэх үндсэн чиг үүргийг журмаар тодорхой болгожээ. Түүнчлэн хэсгийн ахлагчаар ажиллах иргэнд тавигдах шаардлага, хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах, нэг хэсгийн ахлагчийн хариуцан ажиллах өрхийн тоо, үйл ажиллагааны ерөнхий зарчим зэргийг нарийвчлан тусгаснаас гадна хэсгийн ахлагч нарын ажлыг дүгнэх аргачлал, урамшууллыг тодорхой зааж өгсөн байна. НИТХ-аас энэхүү журмыг баталснаар хэсгийн ахлагч нар хорооны гэрээт ажилтан байж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх цалинтай болов. Журам энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.