ХБНГУ-ын Баварын кино наадамд Монгол найруулагч Б.Үйзэнмаа өсвөр залуу үеийн найруулагч зэрэглэлээр дээд шагнал хүртжээ.
Тэрээр "Над руу ингэж битгий хар" киногоороо энэхүү шагналын хүртсэн байна.
Б.Үйзэнмаа нь урлагийн гэр бүлээс гаралтай нэгэн бөгөөд аав н.Борхүү нь зураач, ах нь мөн найруулагч ажээ. Түүний “Над руу ингэж битгий хар” кино "Кино шүүмжлэгчдийн олон улсын холбоо"-ны шагнал, Испанийн REC наадмаас шагнал хүртэж байжээ.