зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5540 5541 5542 5543 5544 5545 5546
  • Шадар сайд мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 07
    МАН-ынхан 2016 оныг баартай эхлүүлэв. Тус намын орон нутаг дахь салбар хорооны залуус шинэ жилийн баяр тэмдэглэх нэрээр архидан согтуурч улмаар зодоон хийн нэгийгээ хүндээр гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Говь-Алтай, Орхон аймгийн МАН-ын залуус өөр, өөрсдийн орон нутагт уг хэргийг тарьж орхисон байна.
  • Түүх давтагдав: МАН-ын залуусын зодоон нэгийгээ хэвтэрт оруулав
    2016 оны 1 сарын 07
    МАН-ынхан 2016 оныг баартай эхлүүлэв. Тус намын орон нутаг дахь салбар хорооны залуус шинэ жилийн баяр тэмдэглэх нэрээр архидан согтуурч улмаар зодоон хийн нэгийгээ хүндээр гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Говь-Алтай, Орхон аймгийн МАН-ын залуус өөр, өөрсдийн орон нутагт уг хэргийг тарьж орхисон байна.
  • Ерөнхийлөгч шагналын хуулиар мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 07
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй нүүр тулж уулзна. Тэрбээр энэ удаагийн уулзалт Төрийн шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийхэд чиглэгдэж байгаа аж.
  • Рамади хотын иргэдэд тусламж хүргэх ажил үргэлжилж байна
    2016 оны 1 сарын 07
    Рамади хотын иргэдэд тусламж хүргэх ажил үргэлжилж байна
  • Зэвсэглэсэн цэргүүд оргосныг шуурхай баривчиллаа
    2016 оны 1 сарын 07
    Зэвсэглэсэн цэргүүд оргож, машин хөлөглөн зугтсан ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр орой Сэлэнгэ аймгийн ... цэргийн ангиас хоёр цэрэг зэвсэглэн тус ангийнхаа машиныг хөлөглөн зугтсан байна.
    Дуудлагаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, цэргүүдийг баривчилжээ. Ингэхдээ цагдаагийн машин мөргүүлсэн байна. Мөн тухайн цэргүүдийн машиныг зогсоохын тулд тусгай төхөөрөмж ашиглан баривчилжээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
  • Чуулганы нэгдсэн хуралдаантай
    2016 оны 1 сарын 07
    09.00 цагаас:

    1.Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

    2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

    3.Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

    4.Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

    5.Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

    6.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийгМонгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

    7.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР танилцуулна;
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

    8.“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт:

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;
    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

  • Ашиглалтын хугацаа дууссан тээврийн хэрэгслийн хугацааг наймдугаар сар хүртэл сунгаагүй гэв
    2016 оны 1 сарын 07
    Ашиглалтын хугацаа дууссан тээврийн хэрэгслийн хугацааг наймдугаар сар хүртэл сунгаагүй гэв
    Монгол Улсын хэмжээнд ачаа тээвэрлэлтийн хяналт маш сул гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хаанаас хаа хүртэл хэр хэмжээний, ямар ачаалал явж байгаа нь тэр бүр тодорхой биш. Тэгвэл энэ бүхнийг цэгцэлж хууль бус ачаа тээвэрлэлт, хариуцлага хяналтыг баталгаажуулахын тулд Авто тээврийн үндэсний төвөөс цогц бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулах гэж байна.
    Ингэхдээ гааль, хуулийнхантай хамтарч ажиллаж нэг цэгийн үйлчилгээг төвлөрүүлж тээвэрлэлт гүйцэтгэдэг жолооч нарыг хариуцлагын механизм рүү шилжүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
    Үнэхээр энэ ажил амжилттай болвол манай улсын ачаа тээвэрлэлийн ажилд маш том ахиц болохын сацуу тээвэрлэлийн хэмжээнд байдаг далд хөрөнгө ч ил гарах боломжтой болж байгаа юм. Мөн тээвэрлэлийн аюулгүй байдал, жолооч, үйлчлүүлэгчдийн эрсдэл ч хяналтанд шилжихийг албаныхан онцолж байна.
    -Хот, улс хоорондын тээвэрлэлтийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлнэ-
    Дээрх асуудлын хүрээнд Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Д.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
    -Тээвэрлэлтийг хяналтанд авч, хариуцлагажуулах асуудал яригдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
    -Авто тээврийн үндэсний төвөөс 2016 онд нэлээн өргөн хүрээнд ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.
    Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуй нэгж, иргэд байгууллага замын хөдөлгөөнд оролцохдоо замын хуудас буюу ачаа тээвэрлэлтийн дагалдах хуудастай байх явдал юм.
    Энэ бол хуучин мөрдөгдөж байсан зүйл ч илүү боловсронгуй болгож, амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэмд ч заагдсан байдаг. Тээвэрлэлт хийж буй тухайн аж ахуй нэгж, байгууллагатай хариуцлага ярих хэрэгтэй байна. Тиймээс ачаа тээвэрлэлтийн дагалдах хуудас нь нэг талаасаа гэрээ болж явах юм. Тэгэхээр хаана ямар ачаа хаанаас, хаа хүрч байгаа гэдэг нь ч ойлгомжтой болно.
    Ер нь сүүлийн жилүүдэд улс хот хоорондын зорчигч тээвэрлэлт хяналттай байсан. Гэвч бусдынх нь хяналт сул байсан. Өөрөөр хэлбэл, жонш, уул уурхайн тээвэрлэлт, хөдөө орон нутгаас явж байгаа тээвэрлэлтүүд, цаашлаад Нарантуул гэх мэт томоохон захаас тээвэрлэлт хийх явдалд хяналт сул байдаг. Тиймээс тээвэрлэлийн чанарын шаардлага алдагдахаас эхлээд тээвэрлэлт хийгчид амандаа орсон үнээ хэлэх зэрэг асуудал, бэрхшээлүүд бий. Тэгвэл үүнийг бүртгэлжүүлж, хяналт тавих чухал ажлыг эхлүүлэхээр зэхэж байна.
    Орон нутгуудын Засаг дарга ч энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцвол өөрийн аймаг сумаасаа гарч байгаа тээвэрлэл, буцан ирж байгаа тээвэрлэлт зэрэгт ч хяналт тавих боломжтой болж байгаа юм.
    -Энэ бүхэн эцэстээ жолооч нарт дарамт болох юм биш биз?
    -Алдаа, оноотой зүйл гарах ч аль болох хариуцлагажуулах зүйлрүүгээ шилжихгүй бол болохгүй. Цаашдын зорилго чиглэл, эерэг талыг нь харахгүй жолооч нарыг “чангалах” гэж байгаа мэтээр үзэх нь зохимжгүй.
    Хяналтууд 2-3 янзаар явагдана.
    Мэдээж эхний ээлжинд байнгын пост гаргаж бүртгэлжүүлнэ. Улмаар GPS-ийн хяналтыг нэвтрүүлнэ.
    Өнөөг хүртэл постууд тухайн зам дээр хөдөлгөөнд оролцож байгаа машинуудаас төлбөр авах зориулалттай байсан. Тэгвэл энэ бүхнийг эцэслэнэ. Постууд дээр цагдаа, татвар, тээврийнхэн байрлаж бүртгэлээ хийнэ. Хяналтыг бэхжүүлнэ.
    Олон тэрбум төгрөгний зээл авч дэд бүтцээ сайжруулна хэмээн зам тавьж байна. Гэтэл өнөөх зам дээр нь нийтийн тээврийн хэрэгслийн стандартыг бариагүй, даац хэтэрсэн тээврийн хэрэгсэл явах тохиолдол элбэг. Ийм байдлаас болж замын эвдрэл гэмтэл бий болдог.
    Тэгэхээр энэ бүхнийг хянаснаар даац хэтэрсэн тээврийн хэрэгсэлд арга хэмжээ тооцох, тусгай замаар явуулах асуудлуудыг шийдэж чадна.
    Өнгөрсөн жил л гэхэд, “Алтай хүдэр” ХХК 50 тоннын билаанзтай Улаанбаатарт орж ирсэн. Гэтэл манай нийтийн хэрэглээний замын бүрэн жин 44 тонн байх ёстой. Ийм хэмжээний зөрчил гарсаар байдаг.
    -Энэ бүхнийг хийхэд төсөв мөнгө их шаардагдах байх?
    - Бага зардлаар их зүйлийг хийх төлөвлөгөөтэй явж байгаа.
    Монгол Улс авто тээвэргүйгээр хөдлөхөө больсон. Бүтээн байгуулалт, айл өрхийн амьдрал бүгд авто тээвэртэй холбоотой болсон. Тэгэхээр авто тээврийг бүртгэлжүүлэх, хяналттай байлгана гэдэг маш хэрэгтэй.
    Эргээд иргэд хийгээд тээвэрлэл хийдэг компаниудад ч ашигтай. Техникийн өндөр төвшинд Техникийн хяналтын төвийг ажиллагаанд оруулахаар зэхэж байна. Өмнө нь хийж байсан зүйлсийг чанаржуулна. Онцгой байдал, хууль хяналтынханд ч чухал ажил болно гэж үзэж байгаа.
    -Яг хичнээн пост нэмж байгуулахаар байна?
    -Одоогоор улсын хэмжээнд 29 байнгын пост нэмж ашиглалтанд оруулна хэмээн төлөвлөсөн байгаа.Үүнтэй уялдаад хөрөнгө мөнгөний асуудал тулгамдаж байгаа.
    Гэвч орон нутаг дэмжээд, хяналт тавихад анхаарвал түлхэц болно. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нэгдээд энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцвол цаашид маш хэрэгтэй зүйл болно.
    -Улс хоорондын тээвэрлэлтэд хяналт тавьж байгаа юу?
    -Улс хоорондын нүүрсний тээвэрлэлт явагдаад эхэлчихсэн. Шивээ хүрэн дээр өдөрт 400 гаруй машин явж байна. Гашуун сухайт тээвэрлэлтээ эхэлж байна. Эхэлж байгаа энэ нөхцөлд эхнээс нь бид тээврийн төлөвлөлтийг зөв хийе гэж ярилцсан байгаа. Бүх гэрээгээ шинэчилж байна. Аж ахуй нэгжүүдтэй нэг биш гурван жилээр гэрээ хийж ажиллах бололцоог нь нээж өгч байна.
    Гурван жил сэтгэл өвдөхгүй, төрийн байгууллагын дарамтанд байхгүйгээр ажиллаж болохоор боллоо. Мөн жолооч нарт тавих хяналт, дэвжлэгийг ч ярилцаж байна.
    -Шаардлага хангаагүй нийтийн тээврийн автобусуудыг наймдугаар сарын 1-н хүртэл сунгаж явуулахгүй-
    Микро автобус буюу жижиг оврын автобусны ашиглалтын хугацаа энэ сарын 1-нд дуусч байгаа учраас үйлчилгээнд явуулахгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдэгдэж байсан. Гэвч эдгээр микро автобусыг наймдугаар сарын 1-ээс явуулахгүй байхаар гэрээ хийсэн гэх мэдээлэл байгаа. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат зарим зүйлийг онцлов.
    -Хот хоорондын нийтийн тээврээс хасагдсан микро автобусуудыг наймдугаар сарын 1-н хүртэл сунгаж явуулахаар боллоо гэх мэдээлэл байна?
    -Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа стандартын бус 213 тээврийн хэрэгслийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн программаас хасч тухайн аж нэгж байгууллагын тээврийн хэрэгсэлд суулгасан GPS-ийг хураан авсан. Парк шинэчлэл дээр насжилт залуу тээврийн хэрэгсэл дээр байршил тогтоох хийгээд хурдын төхөөрөмжүүдийг суулган ажиллаж байгаа.
    Хэвлэлээр мэдээлж байгаа шиг, наймдугаар сарын 1-н хүртэл улс, хот хоорондын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулна гэсэн ойлголт байхгүй.
    Зорчигч тээвэр нэгдүгээрт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ёстой. Хоёрдугаарт аюулгүй ажиллагаа чухал. Нийслэлийн нийтийн тээвэр нэг талдаа 20 км явдаг. Хот хоорондын нийтийн зорчих тээвэр нэг талдаа 1750 км явдаг. Өөрөөр хэлбэл, бартаатай, уул даваа өгсдөг олон нугачаатай чиглэлд бид стандартыг баривчлах ёстой.
    -Стандартын шаардлага хангасан 45 хүний суудалтай автобусыг хот хооронд явуулах асуудал яригдаж байна. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?
    - Сүүлийн гурван жил хот хоорондын нийтийн тээврийн зорчих үйлчилгээнд нийтдээ 19 аймагт 9 чиглэлд 45 хүний суудалтай автобус үйлчилдэг байсан. Тэгвэл 2015 оны байдлаар 21 аймагт 20 чиглэлд 45 хүний суудалтай автобус нэвтрүүлж эхэлсэн.
    Энэ 2016 онд Баян-Өлгий аймагт 45 суудалтай автобус нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ерөнхийдөө замын нөхцөл сайжирсан. Бүх чиглэл дунд болон том оврын стандартын шаардлага хангасан, ачаа тээш нь хувилтай, стандартын шаардлага хангасан автобус нийтийн тээвэрт явуулахаар бэлтгэж байна. Ер нь цаашдаа орон нутгаас Улаанбаатар, Улаанбаатараас сум, аймгаас аймаг хооронд нийтийн тээвэр зохицуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 153 сумдад сум хоорондын нийтийн тээвэр явж байгаа. Цаашдаа 360 сумдаа нийтийн тээвэр явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
    -Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна?
    -Нийтийн тээврийн автобусанд парк шинэчлэх зорилгоор Солонгос улсад үйлдвэрлэсэн манай замын нөхцөл, зорчигдын ая тух, буух суух хоорондын зайг хангасан нийтийн тээврийн автобусаар парк шинэчлэнэ. Энэ парк шинэчлэлийг 2016 онд бүрэн хийж дуусахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа.
    Аж ахуй нэгж байгууллагуудтай хамтарч судалгаагаа хийгээд дуусч байна.
    -Эрс хүйтэрч хальтиргаа гулгаа үүссэнтэй холбоотой танай төв 24 цагаар хянаж ажиллаж байгаа гэсэн. Замын нөхцөл байдал хэр байна?
    -Хамгийн их цас орох сар нэгдүгээр сар байгаа. Үүнтэй холбоотой манай Авто тээврийн үндэсний төвийн захирлын шийдвэрээр 24 цагийн ажиллагаатай бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Улаанбаатар хотын таван постод техникийн түргэн тусламжийг бүрэн байршуулсан. 21 аймгийн цэргийн анги, Батлан хамгаалахын яамтай хамтарч бэлэн байдалд шилжсэн.
    Он гарсанаас хойш хоёр удаа маш их хэмжээний цас орлоо. Тэр дундаа Завхан, Увсын чиглэлд их хэмжээний цас орсон. Үүнээс болж орон нутгийн нийтийн тээвэрт хүндрэл орж байгаа.
    Уржигдар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цас их орсон. Улмаар цасаа цэвэрлэж дийлэхгүй зорчигчдоо Асгат сумын Аймгийн тамгийн газрын байранд хоноглууллаа. Ер нь цаашдаа их хэмжээний цас орвол орон нутгийн чанартай замуудын зам арчлалт, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа.
    Үүнтэй холбоотой бид аймгийн онцгой байдал, Авто зам арчлалтын байгууллагуудтай жижүүрлэж, мэдээлэл солилцож, техникийн түргэн тусламжийг үзүүлэн ажиллаж байна.


  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ
    2016 оны 1 сарын 07
    Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.
  • Улаанбаатарт өдөртөө 15-17 градус хүйтэн байна
    2016 оны 1 сарын 07
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
  • Үндсэн хуулийн Цэцийн гишүүд Тагнуулын ерөнхий газарт ханджээ
    2016 оны 1 сарын 06
    Үндсэн хуулийн Цэц нь УИХ-аас баталсан Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард гаргасан. Тэгвэл үүнийг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс сонордуулга гарган эсэргүүцсэн билээ.
  • “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ын орлогч даргыг томилжээ
    2016 оны 1 сарын 06
    Нийслэлд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ нь НИТХ-ын 2014 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор байгуулагдаж байсан.
  • Өчигдөр хурд хэтрүүлсэн зөрчил бүртгэгдээгүй байна
    2016 оны 1 сарын 06
    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2016 оны 1-р сарын 5-ны өдөр 63 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрэл дохионы 63 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 0 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
  • Найман хувийн зээлийг 5 хувь хүртэл бууруулах боломжтой гэв
    2016 оны 1 сарын 06
    Үндсэн хуулийн цэцээс гаргасан Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой шийдвэрийн дараа арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээлийг зогсоосон.
  • Манай улсын 21 иргэн БНХАУ-д ял эдэлж байна
    2016 оны 1 сарын 06
    БНХАУ-д манай улсын 21 иргэн шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж байна. Харин хоёр хүн гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа аж.
  • Шилэн хяналтын шинэ систем ажиллаж эхэллээ
    2016 оны 1 сарын 06
    Эдийн засгийг ил тод, хяналттай, бүртгэлтэй болгох зорилт тавьж Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр 8 их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил болоод байна. Энэ хуулийн хэрэгжилтийг энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан. НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийн буцаан олголт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж, УИХ-аар хэлэлцэн баталсан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй хяналтын нэгдсэн цахим хуудас www.shilenkhyanalt.gov.mn нь энэ зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-ийн эхэнд тэмдэглэлээ. Энэ системийн хөгжүүлэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн алба хариуцан хийж байгаа юм.
  • Сургалтын төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэлжээ
    2016 оны 1 сарын 06
    Их, дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй иргэдийн материалыг татварын байгууллагууд авч эхэлжээ.
  • Мексикийн нэрт зөнч Антонио Вазкуэз энэ оны өнгө төрхийг тодорхойллоо
    2016 оны 1 сарын 06
    Мексикийн нэрт зөнч Антонио Вазкуэз энэ оны өнгө төрхийг тодорхойллоо
  • Инфографик: НӨАТ-ын баримтаа хэрхэн ашиглах вэ?
    2016 оны 1 сарын 06
    Инфографик:
  • Машиндаа угаартсан хүний амийг аварчээ
    2016 оны 1 сарын 06
    Цагдаагийн хэлтэст тус сумын 3-р багт авто машин шатаж байна гэх мэдээлэл ирсний дагуу Цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, а/ч Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч а/ч Б.Нямдаваа нар дуудлагын дагуу очиход иргэн Одбаяр өөрийн эзэмшлийн авто машинд угаартсан байдалтай байсныг машинаас гарган эмнэлэгийн анхны тусламж үзүүлж амь насыг нь аварчээ.
    Цагдаагийн байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу шуурхай ажиллаж бусдын амь насыг аварч Баатарлаг үйлс бүтээсэн а/ч Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч а/ч Б.Нямдаваа нарт иргэн С.Одбаяр баярласан, талархсанаа илэрхийлсэн байна.
  • Байнгын хороод хуралдсангүй
    2016 оны 1 сарын 06
    УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүй шалтгаанаар цуцлагдлаа. Өргөдлийн байнгын хороогоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх байсан юм.
5540 5541 5542 5543 5544 5545 5546
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    7 цаг 1 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    8 цаг 2 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    8 цаг 17 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 24 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 53 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК