-
2015 оны 10 сарын 12
АНУ-ын Засгийн газраас 35 машин бэлэглэлээ
-
2015 оны 10 сарын 12
АСЕМ-ын зочдыг хүлээж авах 42 зочид буудал
-
2015 оны 10 сарын 12
Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн төрийн цагдаагийн алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид салхинд гарч амрахаар амралтын газарт очсон байна. Улмаар хоорондоо маргалдаж, нэг алба хаагч харамсалтайгаар амиа алджээ. Тиймээс нэгнийхээ аминд хүрсэн гэх алба хаагчийг саатуулан, хэргийг УМБГ-т шалгаж эхэлсэн байна.
Бид мэдээллээ баталгаажуулах үүднээс албаны эх сурвалжаас тодруулахад ”Хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Цагдаагийн алба хаагчид ажлын бус цагаар Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очсон байгаа юм. Улмаар нэг алба хаагч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Уг хэргийн улмаас 1975 онд төрсөн Х нас барсан. Харин хэргийг үйлдсэн гэх 1985 онд төрсөн Ө гэгчийг саатуулан шалгаж байна. Хэргийг УМБГ-т шалгаж байгаа. Мөн ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст шалгаж эхэлсэн. Өнөөдөр ЦЕГ-ын даргын зөвлөл ээлжит бусаар хуралдаж, Дотоод хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. Улмаар тухайн хэрэг үйлдсэн алба хаагчид ямар хариуцлага тооцохыг шийднэ. Мэдээж үйлдсэн эрүүгийн хэрэгт нь хуулийн дагуу прокурорын байгууллагын хяналт тавин, УМБГ-т шалгаж байгаа” гэх тайлбарыг өгсөн юм.
Мөн энэ тухай талийгаач Х-гийн хүү өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Тэрбээр монголын цагдаагийн үнэн төрх ийм л байна. Бид аавынхаа амийг нэхэж байна хэмээн бичин үлдээсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн маргалдсан алба хаагчид хоорондоо өс хонзонгийн сэдэл болон ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй аж. Харин тухайн өдөр хоорондоо маргалдаж, гар зөрүүлсэнээс нэг нь амиа алдсан гэж эх сурвалж мэдээлж байна. Мөн хэрэг гарах үед тэд согтуу байсныг хамт явсан нөхдүүд нь гэрчилж байгаа аж.
Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид нь хэрэг шалгаж, мөрддөггүй бичиг хэргийн ажил хийдэг оффисийн ажилчид аж. Юутай ч тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн нь нийгэмд багагүй цочрол үүсгэж байна. Хэргийг УМБГ-т шалгаж байна. Шалгалтын дараа цагдаагийн алба хаагч нэгнийхээ аминд санаатай хүрсэн үү, санамсаргүй байдлаар хүрсэн үү гэдэг нь тодорхой болно.
-
2015 оны 10 сарын 12
БЗД-ийн нутаг Гачууртын зам, Хужир булангийн замд Х.Сонота маркийн авто машины жолооч Х нь шон мөргөж зорчигч 1 нас 6 сартай Б нарын 2 хүн гэмтсэн байна.
-
2015 оны 10 сарын 12
2015 оны 10 дугаар сарын 11, 10-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 390 авснаас зам тээврийн ослын 513 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14 бүртгэгдэж 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд . Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Гачууртын зам, Хужир булангийн замд Х.Сонота маркийн авто машины жолооч Х нь шон мөргөж зорчигч 1нас 6 сартай Б нарын 2 хүн гэмтсэн.
Мөн БЗД-ийн нутаг Цагаан давааны хогийн цэгийн замд Х.Портер маркийн авто машины жолооч нь зорчигч 33 настай эрэгтэй Т-г унагаж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.
-
2015 оны 10 сарын 12
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зарим гудамж, байгууламжийг шинээр нэршүүллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 123 дугаар тогтоолоор Монголын Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын төлөөлөл болох Хонх хамтлагийн ахлагч С.Цогтсайханы хөшөөг байрлуулах тухай баталсан бөгөөд Баянгол дүүргийн ИТХ болон Засаг дарга нь Баянгол дүүрэг 2, 3 дугаар хороо, Гранд плаза их дэлгүүрийн зүүн урд уулзвараас баруун тийш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гудамжийг Хонхны гудамж гэж нэршүүлэх хүсэлтийг ирүүлжээ. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчид Баянгол дүүргээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Баянгол дүүрэг 2, 3 дугаар хороо, Гранд плаза их дэлгүүрийн зүүн урд уулзвараас баруун тийш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гудамжийг Хонхны гудамж гэж нэршүүлэхээр тогтоов.
Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын зам, Хүрхрээгийн аманд шинээр барьсан гүүрнээс зүүн урагшаа Одон орон, геофизикийн хүрээлэн хүртэлх 4.6 км замыг Хубилай хааны зам, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хүрхрээгийн аманд шинээр барьсан төмөр бетон гүүрийг Хүрхрээгийн гүүр гэж нэрлэж байхаар тогтоов. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын зам, Хүрхрээгийн аманд шинээр барьсан гүүрнээс зүүн урагшаа Одон орон, геофизикийн хүрээлэн хүртэлх 4.6 км замыг Хубилай хааны зам гэж нэршүүлэх хүсэлтийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ирүүлсэн бөгөөд БСШУ—ны сайд Н.Гантөмөр, Хубилай сэцэн хааны одон орны шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж ШУА-ийн харъяа Одон орон, геофизикийн хүрээлэнг Хубилай хааны нэрэмжит болгох саналыг харъяа газартаа хүргүүлээд байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 12
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байна. Үүний дагуу 10 сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус бүсэд зарим замыг хассан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 12
Засгийн газар хуралдана
-
2015 оны 10 сарын 12
Улсын их хурал дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
Мөн ажлын хэсгийн хуралдаан болох юм:
Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгах Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд.
-
2015 оны 10 сарын 12
өнөөдөр
-
2015 оны 10 сарын 12
Ерөнхий сайд хэн болох талаарх таамгийг хүртэл гаргаад амжжээ. Тодруулбал, Ч.Сайханбилэгийн дараа Ерөнхий сайд болох хүн нь УИХ-ын гишүүн, Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ байх гэнэ. Энэ долоо хоногийн улс төрийг улайсгаж мэдэх энэ мэдээллээр дараагийн Засгийн газрын хар зураг ерөнхийдөө бэлэн болжээ. Тэр зургаар бол Ерөнхий сайд нь С.Эрдэнэ гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх байх гэнэ. Тэгэхээр Засгийн газрыг УИХ-ын дарга З.Энхболдын “Шонхор” фракц авах нь.
-
2015 оны 10 сарын 12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрлэг лугаа учирна
-
2015 оны 10 сарын 12
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр цаг агаар тогтуун, дулаахан байна 2015 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 14-16 градус дулаан байна Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2015 оны 10 сарын 11
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудыг багцлан хүргэж байна.
-
2015 оны 10 сарын 11
Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улс нүүрс 15.2 сая тонн, алт 7.2 тн, газрын тос 766.9 мянган тонныг тус тус олборложээ.
-
2015 оны 10 сарын 11
Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэх үед улиран сонгогдох магадлал өндөр байсан УИХ-ын гишүүн Д.Ганбат унаж, Ш.Түвдэндорж гишүүн олонхын дэмжлэгийг хүлээсэн.
-
2015 оны 10 сарын 11
Туркийн нийслэл Анкара хотод бямба гарагийн өглөө алан хядагчид бөмбөг дэлбэлсний улмаас 95 хүн амиа алдаж, 245 гаруй хүн шархтаж, бэртжээ.
-
2015 оны 10 сарын 11
ОХУ-ын Красноярск хотын шүүх авлигатай холбоотой мэдээллийг онлайнаар хэвлэн нийтлэхийг хоригложээ.
-
2015 оны 10 сарын 11
Томуугийн эсрэг вакцинаар хүн амыг дархлаажуулах ажлыг энэ сарын 8-аас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.
-
2015 оны 10 сарын 11
Багануур хотын захирагчийн сонгууль энэ сарын 18-нд болох тов гарчээ.