Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Сонгуулийн хууль ба эргэн тойрон дахь үйл явдал

2015-12-18
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Р.Бурмаа нар тус бүртээ гурван өөр сонгуулийн хуулийн төслийг өргөн бариад байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ч  сонгуулийн хуульд хамаатай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан. Үүнээс О.Баасанхүү, Су.Батболд, Р.Бурмаа өргөн барьсан гурван хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэнэ ярьж байгаа. Харин Х.Тэмүүжин гишүүний санаачилсан төсөл бусдаасаа өөр агуулгатай учир тусад нь хэлэлцэх санал гараад байгаа аж. Ингээд УИХ-д  сонгуулийн хуулийн дөрвөн өөр төсөл бэлэн болсон байна. Эдгээр дөрвөн өөр төсөлд олон ялгаа байгаа ч тойрог, мандатын тоо, саналын хуудсыг “хар машин”, эсвэл гараар давхар тоолж дүнг баталгаажуулах уу гэдэг дээр гишүүд талцаж байгаа юм. Бүр "хар машин"-аар тоолох эсэх асуудлаар УИХ-д суудалтай намууд зөвшилцөж чадахгүйгээс болж МАН-ын бүлэг ажил хаяад арав хонож байна. МАН улс төрийн 21 намтай нийлэн сонгуулийн саналыг "хар машин"-аар тоолохыг эсэргүүцэж, жагсаал хүртэл зохион байгуулсан.

 

Өчигдөр УИХ-д суудалтай болон суудалгүй намуудын төлөөллийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан сонгуулийн хуулийн талаар санал зөвлөлдсөн. Уг уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үг болон намуудын удирдлагуудын илэрхийлсэн байр, суурийг энд дарж уншина уу.

 

Харин бид УИХ-д өргөн баригдаад буй дөрвөн өөр сонгуулийн талаар болон түүний эргэн тойрон дахь мэдээллийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

1.  Су.Батболд, О.Баасанхүү Р.Бурмаа нарын өргөн барьсан сонгуулийн хуулийн  төсөлд одоогийнх шиг пропорциональ, мажоритар холимог байхаар тусгажээ.

 

2. О.Баасанхүүгийн төсөлд нэг тойрог, 38 мандаттай байхаар тусгажээ. Мөн УИХ-ын гишүүнд нэр дэвшигч 38 хүнийг нам, эвслийн жагсаалтаар сонгоно. Ингэхдээ улс бүхэлдээ нэг тойрог болж, намын нэрийг дугуйлахаас гадна нэр дэвшигчийн нэрийг давхар сонгох аж. Сонгуулийн дүнг санал тоолох автоматжуулсан төхөөрөмжөөр хийнэ. Мөн хяналтын тооллогыг сонгуулийн бүх хэсэгт гараар хийх бөгөөд гар аргаар тоолсон тооллогын дүн эцсийнх байна гэж төсөлдөө тусгажээ.

 

3. Р.Бурмаа гишүүний боловсруулсан хуулийн төсөлд сонгуулийн саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд тэндээс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна гэж тусгажээ. Мөн 6 тойрог, 48 мандат, УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг 26 тойргоос сонгоно гэсэн байна. Ингээд дан ба хосолсон сонгуулийг явуулна. УИХ-ын 28-аас илүүгүй гишүүнийг намын нэрээр сонгоно. Пропорциональ болон мажоритар сонгуулийг дангаар, эсвэл хосолсон байдлаар явуулж болно. Хосолсон сонгуулийг зэрэгцээ буюу паралель, холимог байдлаар явуулж болно.

 

4. Су.Батболд гишүүний боловсруулсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн 48 тойргийг УИХ-аас байгуулж, нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг тойрогт нэр дэвшүүлнэ гэсэн байна. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 28-аас илүүгүй хүнийг эрэмбэлж нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшүүлнэ. Сонгуулийн саналын хуудсыг санал тоолох автомат төхөөрөмжөөр тоолохоос гадна гар аргаар давхар тоолж баталгаажуулна гэжээ.

 

5. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжины өргөн барьсан хуульд үйлчилгээний албан хаагч ажлаа хийж байгаад сонгуульд нэр дэвшиж болохоор заалт байна. “Төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөнө” гэсэн хуулийн зохицуулалттай. Иймээс дээр дурдсан шаардлагын дагуу хуульд “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж өөрчлөхөөр тусгажээ.

 

6. УИХ-ын 2016 оны сонгуулийн хуулийг өөрчлөх боломжит хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусна. Учир нь УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө л Сонгуулийн хуулийг өөрчлөх боломжтой, түүнээс цааш өөрчлөхийг Үндсэн хуулиар хориглодог юм.


7. АН, МАН анх Засгийн газарт хамтрахдаа 2015 оны наадмаас өмнө буюу энэ хаврын чуулганаар УИХ-ын Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахаар Зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зурсан.


8. Одоо явж байгаа төслөөр бол 2016 оны зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр сонгуулийн санал хураалт болно .


9. Энэ өдөр УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг анх удаагаа хамт явуулна. Өмнө нь, 2012 онд УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт явуулж байсан бол, энэ удаа аймаг, сумын ИТХ-ын сонгуулийг ч хамт явуулахаар эхний төслөө боловсруулжээ.


10. .МАН 2016 оны УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахаа ард түмнээсээ асуухаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл санаачилж өргөн барьсан. Харин АН энэ санааг дэмжихгүй гэдгээ намын дарга нь мэдэгдсэн. МАН-ынхан Ард нийтийн санал асуулгаа явуулаагүй л байна.


11. Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1 жагсаалтаар, 3/2 нь тойргоос сонгогддог байсныг болиулж ИТХ-ын бүх төлөөлөгчдийг мажоритар буюу тойргоос нэр дэвшүүлж сонгох хувилбар гаргажээ. Үүн дээр МАН, АН хоёр санал нэгдэж байгаа.


12. Сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоох юм байна.


13. Сонгуулийн сурталчилгааны самбарыг нийтийн эзэмшлийн газруудад үнэ төлбөргүй тавина, гэрлийн шон, замын хажуугийн самбар дээр байршуулахдаа үнэ төлбөргүй, нэр дэвшигчдийн сурталчилгааг адил тоогоор байршуулах, сонгуулийн үеэр МҮОНРТ-ээр үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны үнэ нь сүүлийн зургаан сарын дундаж үнээс хэтрэхгүй байхаар ажлын хэсэг зохицуулж, төслөө боловсруулаад байна.


14. Хэрвээ сонгуулийн маргаан гарвал түүнийг 60 хоногийн дотор шийдэгдэхээр төсөлд тусгажээ. Тухайн хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан байсан, бүр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн байсан ч энэ нь маргааны шийдвэрт нөлөөлөхгүй гэнэ.

 

15. Хэрвээ хууль зөрчөөд сонгогдсон гэдэг нь дараа нь тогтоогдоод үнэмлэхийг нь хүчингүй болголоо гэхэд дахин сонгууль явуулах үеийнх нь зардлыг тухайн хүнээр нөхөн төлүүлнэ гэсэн эдийн засгийн хөшүүргүүд орсон.


16. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн, доромжилсон нь тогтоогдвол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нөхөн төлбөр төлөх зохицуулалт ч төсөлд байна.


17. Хамгийн их маргаан дагуулдаг нь санал тоолох процесс. Төслөөр саналыг урьдын адил автомат машинаар тоолно. Хэрвээ маргаан гарвал хяналтын тооллогыг сугалаагаар аль нэгэн хэсгийн хороог сонгож тоолно гэж АН үзэж байгаа бол МАН-ынхан тойргоор нь тоолно, зөрүү гарвал гар тооллогыг үндэслэх санал дэвшүүлжээ. Мөн МАН-ынхан ялж ялагдсан нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү саналаа өгсөн нийт сонгогчдын нэг хувиас бага байвал заавал гараар тоолно гэж байгаа юм.


18. Сонгуулийн үеэр хувь хүн хоёр сая, хуулийн этгээд 10 сая хүртэл төгрөгийн хандив өргөж болно.


19. Хэрвээ холимог системийг хадгалбал нэг удаа жагсаалтаар сонгогдсон хүн дахин сонгогдох уу, үгүй юу гэдгийг нам өөрөө шийдэхээр төсөлд тусгажээ. АН-ын хувьд өмнө нь жагсаалтаар нэг удаа сонгогдсон хүн дахиж жагсаалтад бичигдэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

 

20. МАН-ынхан сонгуулийн саналыг "хар машин"-аар тоолохыг эсэргүүцэж, ажил хаялт зарласан өдрүүд үргэлжилж байна. Тэд улс төрийн бусад намуудтай нэгдэж жагсаал хүртэл зохион байгуулсан. Санал тоолох машиныг хүртэл шатаасан.

 

21. АН-ынхан МАН-ын энэ шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. АН-ын дарга З.Энхболд "Санал тоолох машинд эргэлзэх шаардлагагүй. Энэ машинд итгэхгүй хүмүүс 3.6 сая санал дундаас нэг ширхэг зөрүү олоодох. Зөрүү гарвал СЕХ-нд хандаж шалгуулж болно. Гурван удаагийн сонгуулийг энэ машинаар явуулахад ямар нэгэн алдаа гараагүй. МАН уг машиныг эсэргүүцэж буй нь улс төрийн шалтгаантай" гэсэн юм.

 

22. Бид  сонгогчдын санал хураалтыг хар машинаар тоолсныг гараар дахин нэг удаа баталгаажуулахгүй бол иргэд итгэхгүй байна. Харин машины эх кодыг СЕХ-оос бид нар үзүүлээгүй гэж МАН-ын удирдлага мэдэгдсэн. 

 

22. СЕХ-оос саналын хуудсыг хар машинаар тоолоод давхар гараар тоолж баталгаажуулах саналыг гаргасан.

 

23. Шаардлагыг нь хүлээж автал УИХ, байнгын хорооны хуралд суухгүй гэдгээ МАН мэдэгдэж буй. Энэ хооронд төрийн ажил цалгардаж буй тул Ерөнхийлөгч өчигдөр УИХ-д суудалтай болон суудалгүй намуудын төлөөллийг хүлээн авч уулзсан.

 

24. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар "Сонгуулийн хуулийн талаар "Сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой гол асуудал бол сонгогчдын эрх ашгийг хамгаалах асуудал юм. Аль нам, хэн гэдэг хүн хэдэн хувийн санал авах нь хамаагүй. Сонгогчийн санал үнэн зөв тоологддог л байх ёстой. Би ч өөрөө улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явсан. Бидэнд ч хүнд гашуун туршлагууд байсан. Түүнээс бүгдээрээ сургамж авсан. 2008 оны сонгуулийн дараа ярьсаар байгаад, тэр үед 45 гишүүнтэй олонхи  байсан МАН, бас АН, бусад нам нийлээд 3 жил зөвшилцөж байж Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг оруулж батлуулсан шүү дээ. Тэр үед өнөөдөр та бүхний ярьж байгаа бүх хардлага, сэрдлэг бүгд байсан. “Программыг нь цаанаас нь суулгачихдаг юм биш биз дээ. Дүн буруу гардаг юм биш биз дээ. Гаднын гар хөл орж ирж юм биш биз дээ” гээд маш олон тест хийсэн шүү дээ. Бүр хэвлэл, мэдээллийнхнийг байлгаж, оролцуулж байгаад, намын төлөөлөл байж байгаад туршилт явуулж байсан. Байж болох бүх хардлага, сэрдлэгийг арилгахын төлөө ажиллаж байсан. Одоо үүнийг эргэж харах хэрэгтэй. Намуудын төлөөлийн сонин хэвлэлд өгч байсан бүх ярилцлага байна. Сая миний хэлснээс илүү үндэслэл хэлж энэ автоматжуулсан системийг оруулж ирсэн байгаа юм. Эрх барьж байгаа нам, хүчин сонгогчид яаж санал өгснөөр биш, өөрсдийн бодож байгаагаар сонгуулийн дүнг гаргах гэж оролддог. Энэ нь эргээд улс орон даяар маргаан дагуулдаг. Үүнийг больё гэсэн. Үүнийг дүгнээд Олон улсын сонгуулийн байгууллага Монголд ажилласан. 2013 оны сонгууль хийсний дараа өгсөн албан ёсны илтгэл нь байна. “Монголын сонгуулийг ажиглалаа. 99 хувийн эерэг дүн тавьж байна” гэж гаргасан. 60-70 хувийн эерэг дүн тавьдаг. Тэгвэл Монголын сонгууль 99 хувийн эерэг үзүүлэлттэй гарлаа гэсэн. Үнэхээр сонгогчдын саналыг зөв зүйтэй тусгаж чадаж байгаа юм байна. Үнэхээр маргаангүй, ардчилсан, шударга сонгууль явуулах бүрэн боломжийг хангасан байна гэсэн ийм дүгнэлт гаргасан байдаг юм" гэлээ.

Т.Энхэлээ

image

Харин бид УИХ-д өргөн баригдаад буй дөрвөн өөр сонгуулийн талаар болон түүний эргэн тойрон дахь мэдээллийн талаарх 24 баримтыг хүргэж байна.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (106.170.97.36)
    Garaar tooloh ni shudarga
    2015 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.115.88)
    ШИЛЭН ХАЙРЦАГ ГАРААР ТООЛОХ = ШУДАРГА СОНГУУЛЬ
    2015 оны 12 сарын 18 | Хариулах
  • иргэн (59.153.115.88)
    Хар машиныг халах ёстой. Ил тод бус, код нь гадаада байдаг, өгсөн програм уншдаг, хянах боломж хязгаарлагдмал, олон улсын сонгуулийн үйл ажиллагаанаас шахагдаж, хаягдсан энэ хар машин, техникийн дэвшил биш ээ. Юун ухралт энэ эр гэж. Хар машин амкрикийн ардчиллыг булингартуулсан. Одоо монголын нялх ардчиллыг нугаслаж байна. Хар машиныг хог дээр хая.
    2015 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.25.252)
    Гараар давхар тоолж баталгаажуулье гэдгээс АН-хан айж байгаа нь олонд илт харагдаж байна.Тэгэхээр л но байна даа хар машинд.Но-гоо илэрнэ гэхээс Ерөнхийлөгчтэйгээ нийлээд айгаад байгаа нь бас сонирхолтой.Төрийн ажлыг жинхэнэ утгаар нь АН-хан гацааж байгаа нь үнэн.Бусадруу өөрсдийнхөө алдааг ичихэж байгаа АН-хан арай л дэндүү тэнэг малаас дор хүмүүсийн оронцогууд юм даа.Яагаад сонгуулийн хууль өөрчилөхгүй гээд байгаа нь маш но-той.
    2015 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (73.8.115.250)
    Garaar hyanaltiin toollogo yavna geheer AN aij Bui Ni no ba itgej bolohgui
    2015 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    11 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    30 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    41 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    43 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    49 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 8 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 16 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 27 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 33 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 34 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 58 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 24 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 30 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 15 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 22 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 27 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 33 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 42 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК