-
2015 оны 8 сарын 28
Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг танилцуулж байна
-
2015 оны 8 сарын 28
“Буянт-Ухаа 2”-ын захиалгыг ирэх сарын 7-ноос авна
-
2015 оны 8 сарын 28
Зураач Ө.Бархүүгийн ”Ялгалгүй итгэл” даасан уран зургийн үзэсгэлэн МУЭ-н хорооны уран зургийн галлерейд 2015826 өдрүүдийн хооронд 17.00 цагаас дэлгэгдэж байна
Тус үзэсгэлэнгийн гол санаа нь орчин үеийн хүн төрөлхтний байгалийнхаа хуулиас зөрчин байж бүтээсэн электрон кибер ертөнцөд хүн хэрхэн амьд гарах тухай , бидний түүхэндээ үүсгэж байсан нийгмийн хэлбэрүүдийн ялгаа, аль хэлбэр нь биднийг байгаль эхтэйгээ илүү ойрхон байлгаж байсан тухай юм. Тэгвэл энэ асуултанд зураач монголын хуучин нийгмийн уламжлал соёл ахуйг харуулснаар хариулт өгч нөгөө талаас үзэгч бидэнд эргэцүүлэх, асуулт тавих,хариулах, ойлгох боломжийг нээж өгч байгаа юм.
Мөн эл үзэсгэлэнд өөрийн багш , зураач Я.Булганы хамтаар “Цөвүүн цагийн 99” үзэсгэлэнд оролцохоор бэлдэж байсан сэдэв агуулга нэгтэй ч арга ажиллагаа өөр хэд хэдэн бүтээлүүд багшийнхаа бүтээлийн хамтаар тавигдсан байгаа нь үзэсгэлэнг агуулгын хувьд улам сонирхолтой онцлог бүхий болж байгаа юм.
-
2015 оны 8 сарын 28
үн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн 1945 оны чөлөөлөх дайнд Ардын армийн 21 мянган цэрэг эрс эх орныхоо төлөө тулалдаж байжээ. Чөлөөлөх дайнд эр зориг, халуун сэтгэлээ зориулж явсан ахмад дайчин 92 настай буурайд Улаанбаатар хотын цагдаагийн газраас Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярыг угтаж, хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл, хундан цагаан хонь бэлэглэлээ. Өдгөө 92 настай буурай Баастын Рагчаа гуай цагдаагийн байгууллагад Урьдчилан сэргийлэх ахлах байцаагчаар 30 гаруй жил ажилласан ахмад дайчдын нэг юм.
-
2015 оны 8 сарын 28
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь хүмүүжигчдийг ажлын байраар хангах, цалин олгох, тэдний бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг барагдуулах зорилгоор нарийн ногооны хүлэмж, блок, модон эдлэл, Монгол гутал, алт, мөнгөний дархан, сур боловсруулах, зүү ороох оёдол зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлж байгаа ажээ. Энэхүү үйлдвэрт давхардсан тоогоор 180 гаруй хүмүүжигч ажиллаж байна. Түүнчлэн тус ангид ял эдэлж байгаа нийт хүмүүжигчдийн 15 орчим хувь нь ар гэрээсээ ирүүлсэн материалаар зүү ороон, даалин урлаж, гэр бүлийнхэндээ илгээдэг бөгөөд энэ нь тэднийг нийгэмшүүлэх, гэр бүлийн харилцаа холбоог батжуулж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд сайн үр нөлөөтэй байдаг гэнэ.
-
2015 оны 8 сарын 28
Монголд анх удаа “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах” үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааны нээлт өнөөдөр 12.00 цагт Чингисийн талбайд болно.
Үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой юм.
Үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН оролцох төдийгүй эдгээрээс дөрвөн бүтээгдэхүүнийг “Үндэсний брэнд”-ээр өргөмжилж, урамшуулна.
Ингэхдээ тэргүүн байранд шалгарсан ААН-д Гран при шагнал олгож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Үндэсний брэнд”-ээр тодруулах юм. Энэхүү арга хэмжээ цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана.
-
2015 оны 8 сарын 28
БЗД-ийн нутаг Гачууртын зам, Баяндөхөмийн 20 дугаар гудамжны урд замд Х.Аксент маркийн Г жолоочтой авто машин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Г нас барж 2 хүн гэмтсэн.
БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 14 настай эмэгтэй С-г мөргөж гэмтээсэн.
-
2015 оны 8 сарын 28
2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 362 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 263 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 15 бүртгэгдэж 1 хүн нас барж, 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн насны 3, сургуулийн өмнөх насны 3, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлггөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
-
2015 оны 8 сарын 28
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар, нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 чиглэлээр нэмэлт тодотгол хийх шаардлагатай болжээ.
-
2015 оны 8 сарын 28
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ БНХАУ-д болох ялалтын 70 жилийн ойн парадад оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
-
2015 оны 8 сарын 28
Эмнэлгийн яаралтай тусламжийн салбар нь манай улсад харьцангуй хожуу хөгжиж байгаа бөгөөд уг салбарыг дэлхийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд олон асуудал тулгарч байгаагийн нэг нь мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх асуудал билээ.
-
2015 оны 8 сарын 28
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 08 дугаар сарын 31-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцоно. Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хурлаар “Дэлхийн парламентын спикерүүдийн III бага хурлын зөвлөмжийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай”, “Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд парламентын оролцоо” болон “Өнөөгийн парламентуудын өмнө тулгарч буй сорилтууд” илтгэлүүдийг сонсоно. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ IV бага хуралд үг хэлнэ. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцох үеэрээ зарим орны парламентын тэргүүн нартай уулзахаар төлөвлөсөн байна.
Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хурлын үеэр “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар тус тус оролцоно.
Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд 120 орны спикер оролцох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 8 сарын 28
Нэр хүндтэй гээд байдаг “Транспаренси Интернэшнл” хэн нэгэн улс төрчийн захиалгаар, зориудаар мэдэгдэл хийж байгаа юм биш биз гэх зэргээр Өршөөлийн хуулийн сүүдэрт нуугдсан олон асуулт үнэнийг эрж байна. “Авлигачдыг өршөөлөө” гэх өнгөцхөн “шоу”-нд хууртагдахаасаа илүүтэй түүний ард баг өмсөөд зогсож буй аюулыг олж харах цаг болсон юм биш үү, УИХ-ын гишүүд ээ?
-
2015 оны 8 сарын 28
ОХУ-аас 100 мянган тонн улаан буудай импортолно
-
2015 оны 8 сарын 28
Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг олон улсын нислэгээр ирсэн гадаадын иргэдийг төөрөгдүүлэн албадан худалдаалж багагүй ашиг олж байсан хэрэг шуугиан тарьж байгаа.
-
2015 оны 8 сарын 28
Нийтийн тээврийн 20 аж ахуйн нэгж нийслэлийн удирдлагуудад хэд хэдэн шаардлага тавьж, өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гарахгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ.
-
2015 оны 8 сарын 28
Машин хулгайлсан этгээд зугтаж явахдаа ноцтой осол гаргасан байна. Тодруулбал, өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Чингисийн талбайн урд төв замд Pruis маркийн 59-09 УНК автомашин осолдсон байна. Азаар хүний амь нас эрсдээгүй ч жолоо барьж явсан этгээд бэртсэн байна. Ослын шалтгааныг тодруулахаар ЗЦГ-ынхан ажиллаж байна.
-
2015 оны 8 сарын 28
Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөнө
-
2015 оны 8 сарын 28
Хятадын Тяньжин хотын агуулахад болсон дэлбэрэлтийн хэрэгт буруутай хүмүүсийг баривчилсан байна.
-
2015 оны 8 сарын 28
Т.Мөнхтунгалаг: Төсөв, санхүүгийн мэдээллээ цахим хэлбрээр байршуулахыг АТГ шаарддаг