Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өршөөлийн хуулийн сүүдэрт нуугдсан үнэнийг хайя

2015-8-28
0
ЖИРГЭХ

-Тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт гадныхан яагаад оролцох болов?-

 

 

Саяхан даа, хоёр хоногийн өмнө “Транспаренси Интернэшнл” буюу Ил тод байдлын олон улсын байгууллага “Өршөөлийн хууль”-ийг эсэргүүцсэн мэдэгдэлийг монгол, англи хэлээр нийтэллээ. Нийтэллээ ч гэж дээ, ямар ч байсан Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон өдөр цацагдав.

 

Санаатай болон, санамсаргүйгээр тараагдсаныг эс мэдэх ч, уг мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч авлигын хэргээр мөрдөгдөж байгаа этгээдүүдэд өршөөл үзүүлэх тухай шинэ хуулинд хориг тавих ёстой гэж Олон улсын авлигын эсрэг хөдөлгөөн, Монгол дахь Ил тод байдлын Олон улсын байгууллага үзэж байна” хэмээсэн нь Монгол улсын Төрийн тэргүүний хийх ажлыг заагаад зогсохгүй, тусгаар улсын төрийн дээд байгууллага болох УИХ-ын шийдвэрт илтээр нөлөөлөх гэсэн гадныхны санаархалыг харж болохоор байна.

 

Монгол бол Тусгаар тогтносон улс. Ардчилсан, байнгын ажиллагаатай парламентын засаглалыг сонгоод 25 жил болж байна. Өөрөөр хэлбэл, олонхиороо асуудлаа шийддэг улс төрийн тогтолцоотой орон. Гэтэл Монголын засаг төр гадныхны барьцаанд орсон мэт байдал ажиглагдаж байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд Өршөөлийн хуулиар далимдуулан олон улсын байгууллагууд Монгол Улсын дотоодын хэрэгт ичиж, айлгүйгээр хошуу дүрэх болсныг зүгээр ч нэг тохиолдлынх гэж дүгнэхэд гэнэн хэрэг болно.

 

Олон улсын авлигын эсрэг хөдөлгөөн, Монгол дахь Ил тод байдлын Олон улсын байгууллага нь Монгол улсын Төрийн тэргүүний хийх ажлыг заагаад зогсохгүй, тусгаар улсын төрийн дээд байгууллага болох УИХ-ын шийдвэрт илтээр нөлөөлөх санаархал агуулсан уу?

 

Миний санаж байгаагаар УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуулийг хаалттай дэгээр хэлэлцэн баталж, баталсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юмдаг. Хаалттай хэлэлцэж байгаа бүхэн олны анхаарлыг татдаг, бас тэр хэрээрээ хардлага, сэрдлэг дагуулдаг хойно “Өнөөх хэдэн хожгорууд чинь өөрсдийгөө өршөөчихөж...”. “Ардчилал сүйрлээ, авлига яллаа... гэсэн сүр, сүр үгтэй, гоё, гоё жиргээнүүд ч цахим ертөнцөөр дүүрэн.

 

Сөрөг хүчнийхэн ч энэ боломжийг алдсангүй дээр нь дэл, доор нь сүүл залган дээрээс нь давс нэмж хачирласан. Хамгийн хүчтэй тэсрэлт бол төрийн тэргүүнийх байлаа. “Тэвчинэ, тэвчинэ гэхэд яаж тэсэх вэ” гэгч л болов бололтой. Монголын хамгийн шударга улстөрч гэгддэг тэрээр нэгэн байгууллагын ойн хурал дээр гэнэтийн “бэлэг” барьж, цээжинд хуралдсан бухимдлаа “зад тавьж” санаагаа амраасан гэхэд хилсдэхгүй.

 

Одоо 76 “хожгор”-оос муу хүмүүс, нэг “можгор”-оос сайн хүн Монголд алга. Гадныхан хүртэл ганц “можгор”-ыг маань ил, далдаар ийнхүү балиашиглаад эхэллээ шүү дээ. Тиймээс Өршөөлийн хуулийн ард үнэн нь юу байгааг л бид олж харах ёстой. Өөрөөр хэлбэл, Монголын төрийн дээд байгууллага болох парламент “алдагдсан” эрхээ олж авч чадах уу, аль эсвэл АТГ-аар айлгасан улс төрийн бүлэглэлүүд “алдагдах” гээд байгаа эрх мэдлээ буцааж авах уу гэдгийг Өршөөлийн хууль шийдэхээр болж байна гээд хэлчихэд бодит үнэнээс тийм ч хол зөрөхгүй биз.

 

Асуудлын хамгийн том бөгөөд гол шалтгаан нь 76 нөхөр авлигчдаа, нэг нь аврагчдаа биш. Учир нь Өршөөлийн хуулийн ард Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал ч дагаад хөндөгдөж буй болохоор үүнийг зөв харж, шийдэх цаг болсон. Үнэндээ гадаад, дотоодын бүлэглэлүүд Монголын УИХ, Засгийн газар, хууль, шүүхийнхнийг нь барьцаалж өөрсдөдөө нэн ашигтай шийдвэр гаргуулах болсоор удаж байгаа гэх хардлага бий.

 

Үүнийг нотлох мэт сүүлийн өдрүүдэд “Транспаренси Интернэшнл” буюу Ил тод байдлын олон улсын байгууллагаас удаа дараагаар Монголын төрийн дээд байгууллага болох УИХ-ын бүрэн эрхэнд илтэд халдсан мэдээлэл тарааж, мэдэгдэл хийх боллоо.

 

Чухам ямар зорилгоор “Транспаренси Интернэшнл” болон “Транспаренси Интернэшнл Монголиа” байгууллагууд Өршөөлийн хуулийг ихэд буруушааж байгаагаа хэвлэлээр цацах болов? Эндээс олон асуулт тавигдаж байна.

 

Нэг. Бүрэн эрхэт, тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт гадныхан яагаад оролцож эхлэв?

 

Хоёр. Монголын УИХ-аас баталсан Өршөөлийн хуулийг “Транспаренси Интернэшнл”-ийн гэх гадны байгууллага илтээр буруушаах болов?

 

Гурав. Энэ мэдэгдлийг ахин дахин цацах болсон тус байгууллагын далд зорилго юу вэ?

 

Дөрөв. Тусгаар улсын хэрэгт гадныхан оролцох нь үндэсний аюулгүй байдалд аюулгүй юу?

 

Тав. Монгол “авлигачдаа” өршөөх нь “Транспаренси Интернэшнл” гэсэн олон улсын байгууллагад ямар хохирол дагуулж байна вэ?

 

Зургаа. Гадныхны гар хөл хэн бэ?

 

Долоо. Нэр хүндтэй гээд байдаг “Транспаренси Интернэшнл” хэн нэгэн улс төрчийн захиалгаар, зориудаар мэдэгдэл хийж байгаа юм биш биз гэх зэргээр Өршөөлийн хуулийн сүүдэрт нуугдсан олон асуулт үнэнийг эрж байна. “Авлигачдыг өршөөлөө” гэх өнгөцхөн “шоу”-нд хууртагдахаасаа илүүтэй түүний ард баг өмсөөд зогсож буй аюулыг олж харах цаг болсон юм биш үү, УИХ-ын гишүүд ээ?

 

Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын дарга, эрхэм гишүүд нэгийг бодож хоёрыг тунгаах цаг хаяанд ирж, хаалга тогшиж байгааг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй байна, цаана чинь.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • зочин (202.179.11.66)
    Энхбаярын захиалга байна
    2015 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.98)
    Ер нь өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргаад байх нь зохимжгүй шүү дээ. Авилгачдыг өршөөх нь бүр ч утгагүй.
    2015 оны 08 сарын 30 | Хариулах
  • мкр (103.10.21.124)
    үүнийг бичсэн этгээд нэрээ үннээр бичих зориг байна уу чи ч хулгайч нарын шорооний гөвүүрдээ хөөрхий
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • мкр (103.10.21.124)
    энэ бичигч энхбаярт сэтгэл зовжээ өршөөлийн хууль гардгаараа гарна харин өршөөлийн хуульд зориуд нэг хэсэг хүнд нэг үгээр бидний мөнгийг ханаж цадхааргүйгээр идэж уусан төрийн гэх хулгайч нарийгаа хамтрагч нар нь цагаатгаж ялнаас мулталж дахин улс төрд оруулж болох үүд хаалгийн нээх боломжтой тэр хэсэгт хориг тавсан гэдгийг мэдсээр байж ард иргэдийн толгойг угаах зорилогтой бичжээ Дорлигжаваа... ич
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • ард (103.10.23.118)
    Авилгач хулгайч нар юу л бичээд байна даа хулгайлах луйвардах нь зөвь үү 200 гаадхан хулгайч луйварчин гэр бүл Монголыг залигах нь зөвь үү Ард түмэн ядуурсаар эх орон луйварчин нарын гараар сүүрсээр өрний хоол болсоор авсан зээлийг луйвирчан нар идсээр байх уу тэгээд хуцваа мөн
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • ОДоржпурэв (112.72.11.106)
    Дэлхийн бух улсыг суйруулж байгаа АВИЛГАЛЧИДийг ершеех есгуй!!! Зохион байгулалттай гэмт булгэллуудийн уйлдсэн,Улсаа,ирэгдээ дээрэмсэн гэмт хэргуудийг ершеелийн хуйлд хамруулж АВИЛГАЛЧИДАД боломж ологсон УИХын гишуудийн нэрсийг заралж эруугийн хариуцлга тооцох хэрэгтэй.
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • irgen (112.72.11.108)
    anh udaa arhu uugaad sguhu chuluu shideed hvnii tolgoi hagalaad 3.5 hil yal avaad yasan hvn ogt urshuuld hamragdahgvi yum gene ene yagaad ingej bgaa yum urshuugduh hvn bgaa yumuu ene huulind chini.getel zeregtceed haluun us tcatcsaj hvn sanaataigaar tvlsen hvn zvgeerl garch bsan.iim huuli bdg yumu
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.11.108)
    mongoliig gadniihand zarsan ogt huuli vilchildgvi jinhene avilagchidiig yahuu.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • зочин (112.72.13.71)
    энхбаярын захиалгаар бичсэн байна.энхбаярыг яасан ч өршөөж болохгүй . энхбаяр шиг шаарыг монголын төрд дахин бүү зүглүүл.энхбаяр гэдэг хүвь хүнд гэхээс түүний монголын төрийн түүхэнд бий болгосон муу муухай бүхнийг үгүй болгох хэрэгтэй. монгол төрийн нэр цэвэр ариун төрийн түшээд нь шударгуу ариун чигч байг .
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
    • lusi
      Enhbayariin zahialga bailaa gej bodohod elbegdorjiin bugs doloogch setgegdel bichjee hehe
      2015 оны 08 сарын 28
    • Зочин
      hujaa mini vhlee yu.
      2015 оны 08 сарын 28
  • Заргач (202.131.229.34)
    Үүнийг бичсэн нөхөр захиалгатай зүйл бичсэн нь илт байна. Юугаа дэмийрч донгосоод байгаа юм вэ. Авилгачид албан тушаалаа урвуулан ашиглагчид тэгээд зөв юм уу. Эдийн засаг мөнгө төгрөг, албан тушаалтай холбоотой хэргүүдийг бүгдыг шийдэж зохих ял зэмлэлийг оноож идсэн уусан бүх хөрөнгийг хураах хэрэгтэй. Авилга албан тушаалтаныг өмөөрч өршөөж байгаа нь гэмт хэрэг. Яг үнэндээ энэ бол УИХ-н гишүүн бүрэн эрхээ урвуулан ашигласан гэмт хэрэг. Шударга хуулиа дээдэлдэг улсад бол энэ хуулийг баталсан хувийн ашиг сонирхолтой гүшүүд бүгд гэмт хэрэгтэн болох ёстой.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Заргач (202.131.229.34)
    Үүнийг бичсэн нөхөр захиалгатай зүйл бичсэн нь илт байна. Юугаа дэмийрч донгосоод байгаа юм вэ. Авилгачид албан тушаалаа урвуулан ашиглагчид тэгээд зөв юм уу. Эдийн засаг мөнгө төгрөг, албан тушаалтай холбоотой хэргүүдийг бүгдыг шийдэж зохих ял зэмлэлийг оноож идсэн уусан бүх хөрөнгийг хураах хэрэгтэй. Авилга албан тушаалтаныг өмөөрч өршөөж байгаа нь гэмт хэрэг. Яг үнэндээ энэ бол УИХ-н гишүүн бүрэн эрхээ урвуулан ашигласан гэмт хэрэг. Шударга хуулиа дээдэлдэг улсад бол энэ хуулийг баталсан хувийн ашиг сонирхолтой гүшүүд бүгд гэмт хэрэгтэн болох ёстой.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Заргач (202.131.229.34)
    Үүнийг бичсэн нөхөр захиалгатай зүйл бичсэн нь илт байна. Юугаа дэмийрч донгосоод байгаа юм вэ. Авилгачид албан тушаалаа урвуулан ашиглагчид тэгээд зөв юм уу. Эдийн засаг мөнгө төгрөг, албан тушаалтай холбоотой хэргүүдийг бүгдыг шийдэж зохих ял зэмлэлийг оноож идсэн уусан бүх хөрөнгийг хураах хэрэгтэй. Авилга албан тушаалтаныг өмөөрч өршөөж байгаа нь гэмт хэрэг. Яг үнэндээ энэ бол УИХ-н гишүүн бүрэн эрхээ урвуулан ашигласан гэмт хэрэг. Шударга хуулиа дээдэлдэг улсад бол энэ хуулийг баталсан хувийн ашиг сонирхолтой гүшүүд бүгд гэмт хэрэгтэн болох ёстой.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • зочин (122.201.24.40)
    Энэ зүйлийг бичсэн нөхөрт авилга,авилагч хоёр тийм сайхан харагдаад байна уу эсвэл нөгөө Энхбаярын ээлжит захиалга уу.Дэлхий нийтээрээ авилгатай тэмцээд байхад энэ нөхөр чинь харин дэмжээд байгаа юмуу хаашаа юм.Сэтгэгдэл бичсэн тэнэг гарууд өршөөлийн хуулинд тавьсан хоригийг сайн уншаач авилагчдыг шоронд нь үлдээх гээд байгаа болохоос бусад нь хуулинд нь хамрагдаад л өршөөгдөнө гэдгийг мэддэгүй малууд уу
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.37.153)
    ЭНЭ БАЙГУУЛГА ЖАСТИН КАПЛАГ ӨРШӨӨГӨӨД МӨНГӨ ЗУВЧУУЛСАН НЬ ЗӨВ ГЭЖЭЭ.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.13.50)
    Бид ганц хоёроор тарсан малчин нүүдэлчин ард түмэн. Айл хот бүр л нэгээс хэд хэдэн нохойтой. Сүүлд байгуулсан хот суурингийн хашааны болон золбин ноход тоо томшгүй. Олон намын тогтолцоонд шилжсэнээр нам бүрт баахан золбин нохой шургалсан. Ноходын орон юм. Нохой хэдийгээр их эзэндээ үнэнч ч оюун ухаангүй тул хоол хайсан инстинктээрээ байнга дэл сул юм хайж түүгээрээ хооллож байдаг. Өглөө орой хоол өгөөд уячихаар өдөр шөнөгүй худал хуцдаг амьтан. Хоолыг нь багасгахаар бүр ч их хуцна. Өөр яах ч билээдээ. Нэг нохой хуцахаар бусад нь дагаад л баахан боргоно. Хэн нь юу гэж хуцаад буй нь хүмүүст ойлгомжгүй. Яг нар дуу аймшигтай ярзайгаад дайрахаар нь л том чулуугаар цохиж хараадагаас бус цаад нарийн учрыг бид үл мэднэ.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Эх оронч (150.129.141.110)
    Монгол Залуусыг аль болох олныг Шоронд байлгах гэсэн Гадныхны далд санаа. Өршөөлийн Хуулийг эсэргүүцнаэ гэдэг нь Монголчуудыг олноор нь Шоронд байлгах хүсэлтэй хүмүүсийн хийж буй ажил шүү дээ. Энэ Туйлын үнэн үг байна Монголчуудаа.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Ийм эх орончидтой байна гэдэг бол их нүгэлт үйлийн үр юм. Гэхдээ бүх юманд үнэний хувь байдаг. Нээрээ л хуулийг толгой дараалан үг үсэггүй хэрэгжүүлбэл, шоронд орохгүй хүн байхгүй юмшиг. Энэ тохиолдолд өршөөлийн хуулиас өөр монголчуудыг юу аврах билээ дээ. Хоригдлууд өршөөлийн хуулийг өөрсдөө гаргаад өөрсдөө гарцгаах байхдаа.
      2015 оны 08 сарын 28
  • Зочин (84.7.131.196)
    Yooh Yamar yum uzeegui teneg durak ni ingej bichdeg bnaa. Mongolchuud bid arvin turshlagatai biluu avilgatai temzekh ? Uursduu dandaa muu yum hiij yavdag bolohooroo sain yum hiij bga humuusiig hurtel zugeer bailgahgui mushgin guivuulakh yumaa. Humuus ta nar shig muuhai buguud teneg bish shuu. Yu yarij hiij yavdag chin yalgaj salgaj l bga. Unen zuv zuitei yum yarij bga humuusiig dairch davshilj bga chin uuriinhuu hen be gedgee heleed bna. Uneheer avilgachid aij bna daa.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
    • Эх оронч
      Чи гадны новшнуудаар Улс, төрөө мэдүүлмээр байгаа юм уу Эсвэл өөрөө Гадны новшнуудын үр сад уу..... Монголоос Зайл..... Монголчууд Өршөөх эсэхээ өөрсдөө шийднэ. Гадны гөлөгнүүд болон тэдний гар хөлөөр заалгахгүй
      2015 оны 08 сарын 28
  • Монгол эр (150.129.141.110)
    Монгол Залуусыг аль болох олныг Шоронд байлгах гэсэн Гадныхны далд санаа. Өршөөлийн Хуулийг эсэргүүцнаэ гэдэг нь Монголчуудыг олноор нь Шоронд байлгах хүсэлтэй хүмүүсийн хийж буй ажил шүү дээ.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • нүрзэдмаа (43.242.241.42)
    УИХ хэн Нэгэнд алдагдсан эрхээ сэргээн олж авах ганц арга бол Өршөөлийн хууль яах аргаггүй мө шүү
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.126.91.95)
    Монголын төрийн дээд байгууллага болох парламент “алдагдсан” эрхээ олж авч чадах уу, аль эсвэл АТГ-аар айлгасан улс төрийн бүлэглэлүүд “алдагдах” гээд байгаа эрх мэдлээ буцааж авах уу гэдгийг Өршөөлийн хууль шийдэхээр болж байна гээд хэлчихэд бодит үнэнээс тийм ч хол зөрөхгүй биз.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Гадныханы дохио зангаагаар Төрийн шийдвэр гардаг болж дээ... Төрийн эрх барих дээд бллагын шийдвэрийг гадны нэг байгууллага зөв бурууг шүүдэг юм биш...Тусгаар тогтносон бүрэн эрхт улс өөрийнхөө асуудлыг өөрсдөө шийдээд явах нь зүйд нийцнэ.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • зочин (112.72.13.40)
    Авлигад ч гэсэн шударга ёс байхыг хэн үгүйсгэх билээ Жишээ гэхэд МАН-ын ихэнх авлигачид наранд тэрбайтугай саарал ордонд залраад ард түмнээс сонгогдсон гээд цээж дэлдгэр явж л байна ш дээ Шударга л байцгаая буюу аавын хүүхдүүдийг алаг цооглохоо л больчихъё Бүгдийг нь барьж чадахгүйгээс хойш нэрийг нь гаргасан хэдхнээ нэг удаа өршөөе л гэж э байна ш дээ МАН-ын авлигачид так наранд л явдаг заяатай гэсэн үг бусуу За за жаахан тоглосон юм шүү АН-ын авлигачдыг бол өршөөх ч хэрэггүй буюу ер нь АН л өөрсдөөсөө авлигачдыг тодруулдаг муусайн зуршилтай болохоос манай МАН бол огт өөр шүү л гэж Элбэгдорж л гэж үүнийгээ ч ойлгохгүй юмаа Нээрээ ерөнхийлөгч маань жаахан бандийн юмаа хэхэхэ
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
    • Зочин
      vnen
      2015 оны 08 сарын 28
  • монгол (202.21.118.98)
    Монголын төрийн дээд байгууллага болох парламент “алдагдсан” эрхээ олж авч чадах уу, аль эсвэл АТГ-аар айлгасан улс төрийн бүлэглэлүүд “алдагдах” гээд байгаа эрх мэдлээ буцааж авах уу гэдгийг Өршөөлийн хууль шийдэхээр болж байна гээд хэлчихэд бодит үнэнээс тийм ч хол зөрөхгүй биз.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • irgen (112.72.11.112)
    gadniihan yu gej enhbayrt sain baihav zuv shvv dee.enhbayrig darj duulgvartai chih zuulun ulsuudiigaa turd gargaj mongoliin baylagiig vngvi tculmuh ni tedend heregtei.
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    4 цаг 23 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 47 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 50 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    5 цаг 2 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 цаг 9 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    7 цаг 16 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    7 цаг 30 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    10 цаг 32 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 55 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    11 цаг 12 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    11 цаг 15 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    11 цаг 30 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    11 цаг 38 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 50 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    12 цаг 19 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    12 цаг 31 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    12 цаг 39 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 50 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК