-
2019 оны 10 сарын 30
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх гэж байна.
-
2019 оны 10 сарын 30
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэв.
-
2019 оны 10 сарын 30
Дэлхий дахинаа жил бүрийн 10-р сарын 29-ны өдрийг тархины харвалттай тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Та тархины харвалтаас сэргийлж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
-
2019 оны 10 сарын 30
Уг асуудалтай холбогдуулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нар Ерөнхий сайд болон танхимын гишүүдэд хаалттай мэдээлэл өгч байгаа аж. Өчигдрийн баривчилгааны хүрээнд саатуулсан иргэдийг хэрхэх талаар Засгийн газрын хуралдаанаас урьдчилсан байдлаар шийдвэр гаргана.
-
2019 оны 10 сарын 30
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд энэ талаар танилцуулахаар болсон бөгөөд үүний дараа мэдээлэл хийж магадгүй байна. Албан ёсны мэдээлэл хийгээгүйгээс баривчилгааны талаар олон янзын таамаглал цахим орчинд өрнөж байгаа. Гэхдээ эдгээрээс хамгийн бодитой нь жуулчны визээр манай улсад хөл тавьсан хятад залуус цахим казино ажиллуулж байсан байж магадгүй байгаа юм.
-
2019 оны 10 сарын 30
Хүчний байгууллагуудын гүйцэтгэх ажиллагаагаар өчигдөр орой дөрвөн байршлаас гадаадын 500-гаад иргэнийг цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн саатуулсан. “Юнион бюлдинг”, “Ориентал”, “Кентавр”, “Амар” зочид буудалд байрласан эдгээр иргэд нь бүгд хятадууд байсан бөгөөд Монголын хилээр орж ирсэн өдрөө эдгээр буудалд байрласан байна.
-
2019 оны 10 сарын 30
Судалгаанд суурилсан их сургууль байгуулах талаар эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр буй. Дэлхийн жишигт судалгааны сургуулийг гурван аргаар байгуулдаг байна. Эрдэмтэн судлаачдын хувьд судалгааны сургууль байгуулах нь их сургуулийн боловсролын чанарыг сайжруулах чухал түлхэц болох талаар хэлж байна. Ингээд гавьяат багш доктор, профессор Д.Бадарчтай ярилцлаа.
-
2019 оны 10 сарын 30
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах байдлыг цувралаар "Инфографик" хүргэж байна.
-
2019 оны 10 сарын 30
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгааны хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 10 сарын 30
09.00 цагт МҮХАҮТ-д “Монголын эдийн засгийн чуулган 2019” эхэлнэ.
-
2019 оны 10 сарын 30
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их Нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
-
2019 оны 10 сарын 29
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах дүүргийн Онцгой комиссын ээлжит хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулж онцгой комиссын гишүүд болон мэргэжлийн ангиудад үүрэг, чиглэл өгсөн билээ.
-
2019 оны 10 сарын 29
“Ачит Ихт” ХХК нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ямар нэгэн харилцан хамаарал байхгүй талаар өмнө нь удаа дараа мэдэгдэл хийж байсан боловч уг асуудлыг улс төрийн зорилгоор ашиглах явдал тасрахгүй байгаа тул холбогдох хууль, хүчний байгууллагад хандан шалгуулахаар боллоо.
-
2019 оны 10 сарын 29
Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байсан билээ.
-
2019 оны 10 сарын 29
Нийслэлийн 380 жилийн ойн баярын хуралдаан нийслэлийн Хангарьд ордноо боллоо. Энэ үеэр НИТХ-ын дарга Р.Дагва мэндчилгээ дэвшүүлсэн юм.
-
2019 оны 10 сарын 29
Н.Пүрэвдашийн тодотгосноор бөмбөрчин, гитарчин гэдэг Харанга хамтлагийн хувьд “асаалттай танк” нь байсаар иржээ. Цаашид ч байх болов уу. Харин Монголын рок, поп урлагт 30 жил Харанга “дэлдсэн” тус хамтлагаас хос гавьяат төрсөнд урлагт хайртай, шимтэн сонсдог фенүүд нь төдийгүй нийт монголчууд баярлаж байна. Шагнал нүдээ олно гэдэг энэ.
-
2019 оны 10 сарын 29
Монголын сайтын холбооны 10 жилийн ойн арга хэмжээ, “Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумын оролцогчид цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжил нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандан дараах уриалгыг гаргасан.
-
2019 оны 10 сарын 29
Өнөөдөр 10.00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо автобус шатаж байгаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
-
2019 оны 10 сарын 29
Л.Отгонбаярын хувьд Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн байсан юм. Түүнийг гэртээ байх үед нь зэргэлдээх айлын тагтнаас гурван настай хүүхэд зүүгдэж байгаа тухай охин нь хэлсэн даруйд тэрбээр яаралтай арга хэмжээ авсан байдаг.
-
2019 оны 10 сарын 29
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвөөс "Ус-амин эрдэнэ" гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.