Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4708 4709 4710 4711 4712 4713 4714
  • Х.Энхжаргал: Оффшор данстай хүмүүсээс байцаалт авсан, 17 тэрбум үндэслэлгүй тоо
    2017 оны 4 сарын 28
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан хүсэлтийн дагуу Оффшорын
  • Цагдаагийн хөлний булчинг хазаж танхайрсан монгол залуусыг 8-10 саяар торгожээ
    2017 оны 4 сарын 28
    Монгол улсын хоёр иргэн Өмнөд Солонгос улсын Чежү арлын цагдаагийн газарт танхайрсан хэргээр энэ оны хоёрдугаар сард саатуулагджээ.
  • О.Баасанхүү: Зөрчлийн хуулиар ядуу хүн баривчлагдана, баян хүн баривчлагдахгүй
    2017 оны 4 сарын 28
    О.Баасанхүү: Зөрчлийн хуулиар ядуу хүн баривчлагдана, баян хүн баривчлагдахгүй
  • Дуучин Т. Дэлгэрмөрөнгийн ХИЙМОРЬ цомог мэндэллээ
    2017 оны 4 сарын 28
    Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үе , үндэсний уламжлалт өнгө төрхийг өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө
  • 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    2017 оны 4 сарын 28
    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр
  • С.Бямбацогт: Жирийн иргэд бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд данс нээлгэхийг хориглоогүй
    2017 оны 4 сарын 28
    С.Бямбацогт: Жирийн иргэд бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд данс нээлгэхийг хориглоогүй
  • Автобуснуудын техникийн бүрэн бүтэн байдлыг сайжруулна
    2017 оны 4 сарын 28
    Хан-уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрт Нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг автобус компаниудын автобусуудад хяналт шалгалт хийлээ.
    Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгсэл нь зорчигчдын ая тухтай, аюул осолгvй зорчих, аялах нехцел бvрдсэн, техникийн хувьд бvрэн бvтэн байхаас гадна ”Автотээврийн хедлех бvрэлдэхvvний техникийн байдалд тавих шаардлага” MNS-4598:97 стандартад заасан шаардлага, нийтийн зорчигч тээврийн стандартын /MNS 5012:2001/, МУ-ын ЗХД-ийн 2-р хавсралтад заагдсан заалтуудын хэрэгжилтийг хангаж байх шаардлагатай юм.
    Дээрх дүрэм, стандартуудын хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “АТТ” ХХК, “Атибус” ХХК, ”Зорчигч тээврийн нэгтгэл” ОНЕААТVГ-ын 1-р баазуудын тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалт явууллаа.
    Уг шалгалтаар тээврийн хэрэгслүүд утаа ихтэй, техникийн байдал бvрэн бус, енге vзэмж муутай, гэрэлтvvлэх хэрэгсэл ажиллахгvй зэрэг зөрчлүүд илэрснийг арилгуулхаар аж ахуй нэгж байгууллагуудад хугацаатай албан мэдэгдэл хvргvvлсэн бөгөөд үр дүнг тухай бүр тооцон ажиллах болно.
  • БНСУ-ын Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллана
    2017 оны 4 сарын 28
    Оюуны Өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газар, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
  • Ахмадуудаар гоёсон “Алтан өргөө” тоглолт
    2017 оны 4 сарын 28
    Нижгэнэсэн алга ташилт уртын урт үргэлжилнэ. Хэзээ ч дуусашгүй мэт. Энэ урт, бас чанга алга ташилтыг дуусахыг хүлээн тайзан дээр хөгжимчид, бас удирдаачид зогсоцгооно. Үзэгчдэд сэтгэлийн таашаал, цэнгэл эдлүүлсэндээ түүний хариуд ийнхүү алга ташилтаар шагнуулсандаа уран бүтээлчид бахдалтай мишээж харагдлаа.

    Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичиж Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон хоёр орны уран бүтээлчдийн хамтаар 1961 онд бүтээсэн “Алтан өргөө” киноны хөгжмийг бүрэн эхээр нь 23 жилийн дараа тоглож сонордуулсан нь энэ юм. Улсын Филармонийн тоглолт нас насныханд зориулагдаж чаддаг аж. Өмнө нь миний үзсэн дэлхийн сонгодог хөгжмийн тоглолтын үзэгчдээр залуучууд голдуу байсан бол өнөөдрийн монгол киноны дуу хөгжмөөс толилуулах “Алтан өргөө” тоглолтын танхимыг буурлууд, симфони найрал хөгжмийн үе үеийн түүхийг бичилцсэн ахмад уран бүтээлчид, гавьяат жүжигчин З.Жарантав,хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангад тэргүүтэй ахмадууд болон дүрүүдээрээ сэтгэлд хоногшсон алтан үеийн жүжигчид дүүргэжээ.

    Энэхүү тоглолтыг Монгол Улсад Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан тоглолоо. Тоглолт хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэг нь монгол киноны хөгжмөөс, хоёрдугаар хэсэг нь монгол киноны дуунаас бүрдсэн юм. Дуучин Ц.Хулан, П.Өнөр жаргал, Б.Дэлгэр баяр, Т.Отгонбаяр, С.Ням баяр, Б.Хонгор, Б.Амаржаргал нар дуунуудыг үзэгчдийн хүртээл болголоо.

    Энэ үеэр соёлын гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү “Алтан өргөө” хөгжмийн зохиолч Л.Мөрдорж тухайн үеийн киноны хөгжмийг Германд Герман оркестр тоглож бичүүлсэн байсан юм. Өнөөдөр энэ тайзан дээрээс, ахмад үеийн олон сайхан уран бүтээлчидтэйгээ нэг танхимд сэтгэлд хоногшсон кинонуудынхаа аяыг сонсох сайхан байна” хэмээлээ.
  • УИХ-ын чуулганы хуралдааныг шууд дамжуулж байна
    2017 оны 4 сарын 28
    http://www.parliament.mn/pages/livetv
  • Төр зардлыг нь хариуцан хийх анхны мэс засал хийгдэнэ
    2017 оны 4 сарын 28
    Төр зардлыг нь хариуцан хийх анхны мэс засал хийгдэнэ
    Өмнөх сард Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр, ясны чөмөг) мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний дагуу анхны элэг шилжүүлэн суулгах хагалгааг 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр боллоо.

    Иргэн Ш.Мөнхжаргал 2016 онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орох болж, байр, машинаа зарж, таньдаг мэддэг бүхий л хүмүүсээсээ хандив тусламж гуйн хагалгааны мөнгөө цуглуулсан хэдий ч хагалгаандаа хүрэлцэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд одоогоор айлын гэр түрээслэн амьдарч байгаа аж. Мөн түүний донорыг олох шинжилгээнд ураг төрлийн хүмүүс нь орсноос, зөвхөн нөхрийнх нь таарч нэг гэр бүлийн хоёр хамт хагалгаанд орох болсон байна. Ингээд гэрт ажил хийх хүнгүй санхүүгийн өндөр эрсдэлд орж явтал, элэг үнэгүй шилжүүлэх болсон баярт мэдээг дуулаад итгэж ядаж байснаа ярьсан юм.
    Тэрээр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэгүй болгох шийдвэрийг гаргаж, иргэдийнхээ нуруун дээрх санхүүгийн хүнд ачааг үүрэлцэх шийдвэр гарагсан Засгийн газар болоод МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нартаа маш их талархаж байгаагаа хувиасаа болон ах, дүү нарынхаа өмнөөс илэрхийлээд, өдий болтол эмчилж, эрүүл саруул авч яваа эмч нартаа талархаж байгаагаа хэллээ.
    Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн бөгөөд цаашид үүнийг төрөөс хариуцдаг болж байна. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгдэж байгаа юм.
    Өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн ба үүнээс 30 мянга орчим нь элэгний хатууралтай байх магадлалтай байна.

  • ”Cоёл, аялал жуулчлалын өдөрлөг” зохион байгуулагдлаа
    2017 оны 4 сарын 28
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Дорноговь аймгийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай импортыг орлох, экспортын баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт техник, технологи, туршлага судлуулах хөрөнгө оруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Дорноговь аймгийн “Соёл, Аялал жуулчлалын өдөрлөг” Эрээн хотод боллоо.



    Өдөрлөгийн үйл ажиллагаанд Сайншанд, Замын-Үүд, Эрдэнэ, Улаанбадрах, Дэлгэрэх зэрэг сумын 60 гаран жижиг дунд бизнес эрхлэгчид мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, арьс ширэн эдлэл, үндэсний хувцас болон ноос ноолууран бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, уран зураг, сийлбэр, монгол гэр зэрэг олон бүтээгдэхүүнээр оролцож, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд энэхүү үзэсгэлэнгээр 40 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн юм. Харин аялал жуулчлалын компани, зочид буудал, ресторан, Бүрдэнэ булаг, Халзан уулын амралтын газар зэрэг 20 гаруй байгууллагуудын төлөөлөл өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан танилцууллаа. Ирэх есдүгээр сард Дорноговь аймаг хамтын ажиллагаатай Бугат хотод энэ чиглэлийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

  • 5 настайдаа ээж болсон Лина Медина охины санаанд оромгүй түүх
    2017 оны 4 сарын 28
    Ээж болно гэдэг эмэгтэй хүн бүрийн амьдралдаа туулдаг амаргүй хэдий ч хамгийн их аз жаргалыг авчирдаг зүйлсийн нэг билээ. Уг нь бол насанд хүрсэн буюу 18 нас хүрсэн эмэгтэйг ээж болоход бэлэн болсон гэж үздэг жишиг бий. Гэсэн ч сүүлийн жилүүдэд төрж буй эмэгтэйчүүдийн нас улам бүр залуужиж, 14 настай охид төрсөн тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Гэвч тэртээ 1930 – аад онд Лина Медина гэх 5 настай Перу охин ээж болж байсан нь шинжлэх ухааны түүхэнд байж боломгүй ховор үзэгдэл болсон юм.



    Лина Медина 1933 оны 9 – р сарын 27 – нд Перугийн Текрапо гэдэг газар мэндэлжээ. Уулсаар хүрээлэгдсэн ядуу тосгон тэр үед ердөө 7400 орчим оршин суугчтай байв. Лина Медина охин Тибурело Медина, Викториа Лосеа нарын 9 хүүхдийн нэг байжээ.



    Лина Медина охиныг 2 нас 6 сартай байхад анх сарын тэмдэг ирж байсан гэдэг. Эцэг эх нь гайхаж байсан ч нэг их ач холбогдол өгсөнгүй. Харин 5 настай байхад нь гэдэс нь хурдацтай томорч байгааг анзаарав. Тосгоны лам бөө нар дээр очиж сүсэглэн залбирсан ч охины гэдэс улам томорсоор л байв.



    Тухайн үед нарийн оношилгооны багаж хэрэгсэл байгаагүй тул эцэг эх нь охиныхоо гэдсийг хавдар гэж эндүүрэхэд хүрсэн байна. Улмаар өөрөө тэгж байгаад эдгэрэх байх хэмээн хэсэг харзнажээ. Гэсэн ч нөхцөл байдал улам бүр хүндэрсээр байгааг мэдсэн эцэг эх хоёр нь охиноо аваад хот орохоор шийдэв. Хачирхалтай нь эмнэлэгт үзүүлэхэд ямар нэг хорт хавдар биш бөгөөд тэдний охин 7 сартай жирэмсэн болохыг хэлжээ.



    Тэнд байсан эмч нар бүгд гайхширж, дахин дахин нягталж үзсэн ч яах аргагүй жирэмсэн болох нь батлагдав. Охины биед шинжилгээ хийхэд бие махбодь нь эмэгтэй хүний хувьд бүрэн боловсорсон байсан нь тогтоогджээ. Гэсэн ч таван настай охины эрүүл мэнд өндөр эрсдэлд байна хэмээн үзэж нэн даруй эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эмч нар түүний биеийн байдлыг байнга шалгаж, нарийн хяналтан доор ажиглаж байв.



    Сар хагасын дараа буюу 1939 оны 5 – р сарын 14 – ний өдөр Лина Медина охин төржээ. Эмч нар санаа зовж байсан ч түүнээс эрүүл саруул хүү мэндлэв. Хүүг эх барьсан эмчийнх нь овгоор буюу Жерардо гэж нэрлэжээ.



    Жерардо хүү төрсөн эхийгээ өөрийн эгч хэмээн бодож өссөн байна. Гэсэн ч 10 нас хүрэхэд нь үнэнийг хэлж өгчээ.



    Медина охин болон түүний гэр бүлийнхэн охиныг жирэмслүүлэн хүний талаар огт дурсаагүй ажээ. Гэсэн ч олон нийтийн шахалтаар орон нутгийн цагдаа нар хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна. Хамгийн түрүүнд охины аавыг сэжигтнээр татан байцаалт авч, мөрдлөг хийсэн ч хангалттай нотолгоо олдоогүй ажээ.



    Жерардо хүү энх тунх амьдарч байгаад 40 насандаа буюу 1979 онд нас баржээ. Харин түүний ээж Медина эмнэлэгт ажиллаж байгаад сүүлд Раул гэх эртэй гэрлэсэн байна. 1972 онд Раулын анхны, өөрийнхөө хоёр дахь хүүг эсэн мэнд төрүүлэв. Лина Медина 2015 оны байдлаар Перугийн нийслэлд амьдарч байжээ. Түүнтэй холбогдсон сэтгүүлчдэд байнга татгалзсан хариу өгдөг бөгөөд өөрийнхөө амьдралын талаар хэзээ ч ярилцлага, тайлбар өгч байгаагүй юм.
  • Ховд аймагт ихэр тугал гарчээ
    2017 оны 4 сарын 28
    Өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймгийн Манхан сумын малчин Х.Нямсүрэнгийн хотонд ингэ ихэрлэсэн бол Үенч сумын “Цагаан түнгэ” сумын
  • Хуурамч цемент худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
    2017 оны 4 сарын 28
    НМХГ-ын улсын байцаагчид барилгын материалуудад хяналт шалгалт хийж байна. Шалгалтын үеэр ил задгайгаар
  • 18 шатахууны түгээх станцын цахилгааныг хязгаарлаж, таван саяар торгожээ
    2017 оны 4 сарын 28
    НМХГ шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг станцуудад шалгалт хийжээ.
  • Хөгжлийн банк ”Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зээл олгож эхэлжээ
    2017 оны 4 сарын 28
    Монгол Улсын Засгийн газраас баталсан ”Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудал шийдэгдсэн тул эдгээр аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкинд хандаж хүсэлтээ гаргана уу.

    Монгол Улсын Хөгжлийн банк ньөөрийн шаардлагын дагуу зээлийн нөхцлийг бүрэн хангасан аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ байгуулах ба тухайн аж ахуйн нэгж нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлсэн нөхцөлд хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

    Зээл хүссэн аж ахуйн нэгжүүд Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудаст байршуулсан материалын бүрдлийг /www.dbm.mn/ хангасан байх шаардлагатайг анхаарна уу.
  • “Эгшиглэнт чимээ” хамтлаг АНУ-ын “VOCAL TRASH”-тай хамтрав
    2017 оны 4 сарын 28


    Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хаягдал эд зүйлээр хөгжимддөг АНУ-ын “Vocal Trash” хөгжмийн хамтлаг Монгол Улсад айлчилж, “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагтай хамтарсан тоглолтоо энэ оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа Монголын үзэгч олонд толилууллаа.

    Энэхүү хамтарсан тоглолт нь дэлхий даяар 4 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх “Эх дэлхийн өдөр” буюу “Earth Day”-д зориулан Монголын залуу, хойч үеийнхэнд эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчноо цэвэр ариун байлгахын ач холбогдлыг таниулах зорилготой зохион байгуулагдлаа.

    Америкийн “Vocal Trash” хамтлаг нь Техас мужид анх 2001 онд байгуулагдаж, 2014 онд “Worth” сэтгүүлээс “Шилдэг хөгжмийн үзүүлбэр”-ийн шагналыг хүртэж байсан байна. Тус хамтлаг нь дэлхий дахинд “Хаяхаасаа өмнө бод” гэсэн уриан дор хог хаягдлын эсрэг олон нийтэд эерэг нөлөөллийг үзүүлэх зорилготойгоор уран бүтээлээ туурвин толилуулдаг байна.
  • Цагдаагийн алба хаагчдад шагнал гардууллаа
    2017 оны 4 сарын 28
    ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
  • Энэ сарын 30-нд хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аян өрнүүлнэ
    2017 оны 4 сарын 28
    Энэ сарын 30-нд хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аян өрнүүлнэ
4708 4709 4710 4711 4712 4713 4714
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 44 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 52 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    21 цаг 10 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    21 цаг 21 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 59 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК