Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- “Монгол Улсад 2026 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
-“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”/
-Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл / “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”/
-Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулах төлөвлөгөөний талаар
-Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаа, дуудлага хүлээн авах, өргөдөл, гомдол бүртгэх, шилжүүлэх системийг сайжруулахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар -“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д хийгдэж байгаа сэргээн босголтын ажлын явцын талаар хэлэлцэнэ.