-
2017 оны 1 сарын 12
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 85.7 хувийн саналаар тус хуулийн төслийг баталлаа.
-
2017 оны 1 сарын 12
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны үр дүнг танилцуулж байна.
-
2017 оны 1 сарын 12
Замын цагдаагийн албанд өчигдөр нийт 286 дуудлага ирснээс 237 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан,хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцосн жолооч 4, явган зорчигч 1 бүртгэгджээ. Сургуулийн насны 1 хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тодруулбал, БЗД-ийн нутаг Цайз захын уулзварт T.Corolla маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 6 настай М, 33 настай З нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
ЧД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөөнд амины H.Sonata маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч А-г мөргөж гэмтээсэн байна.
Мөн улсын болон олон улсын чанартай автозамуудад зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Аймгийн авто зам, засвар арчилалтын компаниудын Шуурхай ажлын бүрэлдэхүүн автозамын зорчих хэсэг, хөвөөний нягтаршсан цасыг хусч цэвэрлэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх нөхцөл байдлаар ханган ажиллажээ.
-
2017 оны 1 сарын 12
Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
-
2017 оны 1 сарын 12
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Үүнтэй холбогдуулан өвөлжилт хүндэрсэн бүс нутгийн охид эмэгтэйчүүдэд НҮБ-ын хүн амын сангаас ариун цэвэр, эрүүл ахуйн багцын тусламж үзүүлж, тусламжийн ачааг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
-
2017 оны 1 сарын 12
Хоёр толгойтой хүүхэд төржээ
-
2017 оны 1 сарын 12
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ хүрээнд Монголбанкны Хяналтын зөвлөлийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
-
2017 оны 1 сарын 12
Монголын хамгийн том шагналын сантай , хоолны өрсөлдөөнт шоу “Мастер тогооч-2” нэвтрүүлгийн эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр болох гэж байна. Гурван сарын турш үргэлжилсэн шоу нэвтрүүлэгт 30 гаруй хүн оролцсоноос финалд хоёр хүн үлдээд байгаа билээ. Оролцогч Б.Аки, Г.Анхбаяр хоёроос нэг нь шалгарч , 20 сая төгрөгийн эзэн болно. Мөн хоол бол урлаг гэдгийг батлан энэ салбар дахь нэр төрөө алдаршуулах юм. Үүнээс гадна сүүлийн шалгаруулалтад тэнцсэн шилдэг гурван тогооч нарыг шагналт байр хүлээж байна.
Хамгийн сонирхолтой , бүтээлч, хоол идэх апетит хөдөлгөсөн шоу нэвтрүүлгийг хоолны зах зээлд байр сууриа бататгасан тогооч нар шүүнэ. Тухайлбал, “Silk road” рестораны захирал Я.Энхээ, “Pallas” катеринг компанийн захирал Г.Мөнгөндолгио, “MGC” компанийн захирал С.Батмөнх , хамгийн олон ээжүүд, хоол сонирхогчдыг нэгтгэж чадсан “Sweet kitchen” сошил группыг үүсгэн байгуулагч Г.Тэмүлүн нар шүүж, хөгжилтэй тогооч Г.Тэнгис хөтлөх юм.
Жилдээ багаар бодоход л 500 сая ам.доллар эргэлддэг хоолны салбарт хэн нь манлайлж, 20 сая төгрөгийн эзэн болох вэ. Шилдэг тогооч нарын өрсөлдөөнийг та “Ви” телевиз дээр орой 20:30-д сувгаа тааруулснаар мэдэх боломжтой.
-
2017 оны 1 сарын 12
Далай ламын монгол дахь айлчлал олон хүний анхаарлыг татсан төдийгүй өнөөдрийг хүртэл асуудал нь намжаагүй байгаа юм. Тус айлчлалын үеэр Далай лам Х богд тодорно хэмээн мэдээлэл хийгээд буцсан.
-
2017 оны 1 сарын 12
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий аудитор А.Зангад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан Д.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлжээ. Төсвийн байнгын хороо хоёр өдрийн өмнөх хуралдаанаар эл асуудлыг авч хэлэлцээд дэмжсэн юм.
-
2017 оны 1 сарын 12
АТГ-ын дарга Н.Ганболд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
-
2017 оны 1 сарын 12
”Централ тауэр” -т тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлагын дагуу цагдаа, тагнуул, онцгой байдал, зэвсэгт хүчнийхэн шуурхай бэлэн байдалд ажилласан талаар бид мэдээлсэн.
-
2017 оны 1 сарын 12
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 51.3 хувийн ирцтэй эхэллээ.
-
2017 оны 1 сарын 12
УИХ-ын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар 17 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Үүн дотор нэр бүхий таван гишүүний өргөн барьсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл багтсан байв.
-
2017 оны 1 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Харин түүний өгүүлсэн утааны эсрэг хийж хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх ажил нь гамшгийн хэмжээнд хүрээнд буй улаанбаатарчуудын төдийгүй улс орны хүрээнд олны анхаарлыг татсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн утааны асуудлаар хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
-
2017 оны 1 сарын 12
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх, нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, СЕХ-ны гишүүн Д.Дэлгэрцогт нь гадаадад дипломат албанд ажиллаж байгаа тул тус үүрэгт ажлаас чөлөөлөх хүсэлтээ гаргасан байна. Иймд түүний хүсэлтийг авч хэлэлцэн дэмжсэн нь энэ. Түүний оронд Ө.Энхтөрийг томилохыг чуулганы хуралдаанаар дэмжлээ.
-
2017 оны 1 сарын 12
шүүх
-
2017 оны 1 сарын 12
Өвөлжилтийн нөхцөл байдал, малын гоц халдварт өвчний цаг үеийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал, эмнэлэг үржлийн газар зэрэг байгууллагууд оролцсон “Цахим” хурлыг Архангай, Булган, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудтай зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрээд байгаа юм.
Цахим хурлаар дээрх аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг сонсч, малын өвчлөл, ажил зохион байгуулалттай холбогдуулан үүрэг чиглэл өгсөн юм.
DSC_0579
Тухайлбал, Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор тусламж үйлчилгээг үр дүнтэй шуурхай зохион байгуулах, нэгдсэн мэдээллийг гаргах, байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилго бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, НҮБ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагын бүрэлдэхүүнтэй томилсон.
Иймд орон нутгийн түвшинд онцгой байдал, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, зам тээвэр, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал болон бусад шаардлагатай төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж ажиллахыг аймгуудын холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
DSC_0588
Мөн Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагад ирүүлж байгаа судалгаа, тоон мэдээллүүд хоорондоо зөрсөн нь мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа хангалтгүй байгааг харуулж байгаа энэ сарын 13-ны өдрийн 12:00 цагт багтаан нарийвчилсан тоон мэдээг хүснэгтэд заасны дагуу гаргаж аймгийн Засаг даргын орлогч, Онцгой байдал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгэм халамж, хөдөө аж ахуйн газрын даргаар батлуулж ирүүлэхийг даалгаж, мэдээллийг алдаатай ирүүлсэн тохиолдолд ажлын хариуцлага тооцогдохыг анхаарууллаа.
DSC_0597
Түүнчлэн тоон мэдээг аймгийн жилийн эцсийн статистик дүн мэдээтэй уялдуулж, сум, багийн Засаг дарга нартай холбогдож баталгаажуулах, сумын малчин өрхийг өөрийн нутаг дэвсгэр болон оторт гарсан байршлаар нь байр зүйн зурагт оруулах, олон улсын тусламжийн бэлтгэл ажлыг эртнээс хангуулж, айл өрхийн нарийвчилсан судалгаа, малчдын регистрийн дугаар, амьжиргааны түвшний мэдээллийг бэлтгэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 12
Агаарын бохирдолын үед юу идэх вэ?
Агаарын бохирдлоос шалтгаалсан уушиг, амьсгалын замын олон төрлийн өвчин, хавдар, биед өөх хуримтлагдах /таргалах/, чихрийн шижин, зүрхний шигдээс, эр бэлийн эсийн мутаци, ургийн гаж хөгжил, аутизм гэх мэт олон төрлийн өвчин эмгэг үүсдэг гэдэг нь нэгэнт нотлогдсоор байна.
Энэ бүхнээс хамгаалах арга замын нэг нь хоол, хүнсээ тохируулах явдал юм. Таны юу идэж хэрэглэж байгаагаас шалтгаалж агаар дахь хорт бодисоос хүний бие өөрийгөө хамгаалах дархлаа бий болдог. Агаарын бохирдлын үед биед олон тооны хорт бодис, чөлөөт радикалууд бий болдог бөгөөд эдгээр бодис нь эсийг гэмтээж өвчин эмгэг үүсгэх шалтгаан болж байдаг.
Тэгэхээр ямар хоол хүнс хэрэглэх нь тохиромжтой вэ?
1. Антиоксидант бодис бүхий хоол хүнс
Антиоксидантууд нь биед явагдах хортой урвалуудыг зогсоох замаар бидний биеийг хамгаалж байдаг. Үүнд: С аминдэм, А аминдэм, бетта каротин селен зэрэг бодисууд ордог.
А аминдэм
Элэг, лууван, цөцгий, цөцгийн тосонд ихээр агуулагддаг. Энэхүү аминдэм нь хоол боловсруулах болон амьсгалын замын салст бүрхэвчийн тусламжтай бие махбодыг нянгийн халдвараас хамгаалдаг.
С аминдэм
Брокли, жүрж, усан үзэм, аньс, чацаргана гэх мэт жимс, ногоонд ихээр агуулагдаж байдаг. Биеийн дархлааг сайжруулж халдвараас сэргийлэхээс гадна судас нарийсах, яс сийрэгжих өвчнөөс сэргийлдэг.
Е аминдэм
Ургамлын тос, навчит ногоон ногоо, бүхэл үрийн гурил, будаа, өндөгний шар, цөцгийн тосонд ихээр агуулагдаж байдаг. Эсийг гэмтэхээс хамгаалж, дархлааны системийг бэхжүүлнэ.
Селен
Өндөг, сонгино, сармис, гурил, будаа, маханд агуулагддаг. Чөлөөт радикалуудаас хамгаалах бие махбодыг хамгаалдаг.
Омега-3
Омега-3 тосон хүчил нь зүрх судасны өвчнөөс сэргийлэхээс гадна бие махбодыг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалдаг.
Жимс, хүнсний ногоо
Жимс хүнсний ногоонд антиоксидантаас гадна олон төрлийн зохицуулах үйлчилгээтэй бодисууд байдаг. Жишээ нь агаарын бохирдолтой холбоотой Хятад улсад нэгэн судалгаа хийгдсэн. Тус судалгаанд 12 долоо хоногийн турш өдөр бүр хагас аяга ханборгоцой, лемон /lime/, цэцэгт байцааны холимог шүүс зэрэг 3 төрлөөр шүүс тус бүрийг хүмүүст уулгасан ажээ. Үр дүн нь цэцэгт байцаа буюу броклитой шүүс ууж байсан хүмүүсийн биеэс ялгарах хорт бодисын хэмжээ цэцэгт байцаагүй шүүс ууж байсан хүмүүсээс их байв. Тухайлбал бензол 61%, акролин 23%-иар илүү биеэс ялгарсан байна. Энэ нь байцааны төрлийн ногоо ялангуяа брокли нь агаарын бохирдлын үед бие махбодид хуримтлагдсан хорт бодисыг биеэс зайлуулах үйлчилгээ өндөртэй байгааг харуулж байна.
Сүү
Сүү нь хордлого тайлах үйлчилгээтэй. Агаарын бохирдлын хордлогын шинж тэмдэг болох толгой эргэх, толгой өвдөх, тайван бус болох, зүрх дэлсэх, мэдрэлийн болон амьсгалын тогтолцооны эмгэгүүд үүсдэг. Иймд агаарын бохирдолтой өнөө үед сүүг өглөө бүр хэрэглэж занших шаардлагатай юм.
БЭЛТГЭСЭН: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
-
2017 оны 1 сарын 12
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн өмчит хувьцаат компани болон өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийг томилох тухай, Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах, цуцлах тухай зэрэг 15 асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.