зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4909 4910 4911 4912 4913 4914 4915
  • “Хуба Хаяа” чацарганы үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ
    2016 оны 11 сарын 02
    Хаан жимсийг охь болгон дээжлэв уриатай “хуба хаяа” чацарганы үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд Монгол Улсад суугаа гаднын орнуудын элчин сайдууд, УИХ-ын гишүүд, урлаг болон спортын алдартанууд, бизнесийн байгууллагын дотоод, гадаадын төлөөлөгч нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Чингис хаан болон түүнийг цэргүүд дэлхийг байлдан дагуулж явахдаа чацаргана жимсийг хэрэглэж хүч тамир авдаг байсан тухай түүхэнд тэмдэгпэгдэн үлдсэнийг ч дурьдаж байв.
  • ҮАБЗ-өөс зөвлөмж гаргалаа
    2016 оны 11 сарын 02
    ҮАБЗ-өөс Эдийн засгийг хямралыг даван туулах, тогтворжуулах, хөтөлбөрийн төслийн тухай зөвлөмж гаргалаа.

    Монгол Улсын ҮАБЗ эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтворжуулах хөтөлбөрийн төслийн тухай Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэлийг хэлэлцээд зөвлөмж гаргасан байна.

    Уг зөвлөмжид :

    1. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хуулийн төслийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа болон санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгон дахин боловсруулж Монгол Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэх
  • ШЕЗ-ийг цомхотгож прокурорын цалинг нэмэх хэрэгтэй гэв
    2016 оны 11 сарын 02
    УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоог 50 хувиар бууруулж, зардлыг 765 сая төгрөгөөр бууруулах санал хуралдаанд оролцож байгаа гишүүдийн дэмжлэгийг хүлээлээ.

    Үүний оронд прокурорын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсвийг нь 9.4 тэрбумаар, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалингийн төсвийг 341.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүд дэмжлээ.

    Учир нь прокурорын цалинг нэмэх тухай асуудал хэдэн жилээр яригдсан төдийгүй шүүгч, прокурор нарын цалин нэг төвшинд байсан нь өөрчлөгдсөн. 1X3 харьцаатай болсон гэдгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар онцлов. Одоогоор УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
  • Эхийн эндэгдлийн 31 тохиолдол бүртгэгджээ
    2016 оны 11 сарын 02
    Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 80 000-81 000 эх амаржиж байгаагийн 51-52 хувь нь нийслэлд төрж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд эхийн эндэгдлийн 31 тохиолдол бүртгэгджээ.
  • “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоол батална
    2016 оны 11 сарын 02
    Хууль зүйн байнгын хорооны хурлаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Харин тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Байнгын хорооны ажлын хэсэг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн үндсэн агуулга, зарчмыг хөндөхгүйгээр найруулгын чанартай 70 гаруй өөрчлөлт хийх нь зүйтэй гэж саналын томьёолол бэлтгэсэн. Мөн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим засвар өөрчлөлт оруулж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд танилцуулав.

    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Оюундарь нар асуулт асууж, санал хэлсний дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Мөн байнгын хорооны хуралдааны явцад байнгын хорооны зарим гишүүнээс бичгээр зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг дэгийн хуулийн заалтын дагуу санал хураалт явуулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд тогтоолын төслийн нэрийг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” гэж өөрчлөх, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Оюундарь нар аудитыг шударга, хараат бус ажиллуулах, энэ үндсэн дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитыг оролцуулах гэсэн агуулгатай заалтыг нэмж тусгах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг төрийн албанд дахин томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх заалт оруулах санал гаргасан боловч дэмжлэг авсангүй. Ингээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.
  • Гал унтраах тактикийн сургалт боллоо
    2016 оны 11 сарын 02
    Өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах 30 дугаар анги, “Шинэ Яармаг цогцолбор” хорооллын төслийн талбай дээр захиалагч “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” компани хамтран гал унтраах тактикийн сургалтыг зохион байгууллаа.

  • С.Одонтуяа БГД-ийн Засаг дарга боллоо
    2016 оны 11 сарын 02
    АН-ын хорооны дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа
  • Ипотекийн зээлийг хэзээ олгох нь тодорхойгүй байна
    2016 оны 11 сарын 02
    Монгол банкны тухайд зээлийн эх үүсвэрийг шийдэх боломжгүй гэсэн яХайчлахриа гарч эхлэв.
  • А.Зангад :18 тусгай сангийн өр төлбөрийн хэмжээ 713.4 тэрбум төгрөгт хүрээд байна
    2016 оны 11 сарын 02
    УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2016.11.02/ хуралдаан 09.31 цагаас гишүүдийн 55.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааны талаархи мэдээллийг сонсч, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.
  • Д.Эрдэнэбат: Дөрөвхөн сарын дотор ам.долларын ханшийг 400 гаруй төгрөгөөр нэмлээ
    2016 оны 11 сарын 02
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/zLefFdco8IE” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Говийнхон маргааш чуулна
    2016 оны 11 сарын 02
    ”Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2016” маргааш эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх чуулганаар Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн өрсөлдөх чадварыг онцлох юм байна.

    ”Нэг бүс, нэг зорилго” гэх уриатайгаар зохион байгуулагдаж буй тус чуулган Дундговь аймгийн Мандалговь хотод болох юм. Чуулганд Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, ИТХ, төрийн болог олон улсын байгууллагууд оролцох аж.
  • Замын ачааллыг бууруулахад тусгай замын автобус нэвтрүүлнэ
    2016 оны 11 сарын 02
    “Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг энэ сарын 1, 2-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын их танхимд болох юм.
  • Нийслэлийн төсөв 130 тэрбум төгрөгөөр тасарчээ
    2016 оны 11 сарын 02
    НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталсан билээ. Ингэхдээ 120 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан юм. Удахгүй УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв, үндсэн чиглэл хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлээс сонгогдсон гишүүдтэй уулзаж, төсвийн байдлыг танилцуулсан байна. Өнөөдөр Баянгол, Сүхбаатар дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон гишүүдтэй уулзлаа.


  • Оффшор данс нээхийг хуулиар зохицуулна
    2016 оны 11 сарын 02
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

    Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тэдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгасан байна.

    Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой зааж өгчээ.

    Харин нийтийн албан тушаалтны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан байна.

    Тус хуульд зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39800 албан тушаалтан хамрагдана. Харин хууль батлагдахаас өмнө гадаад улсад данстай байсан албан тушаалтнууд 30 хоногийн дотор дансаа хаалгах, эсвэл бусдын нэр дээр шилжүүлэх боломж бүрдүүлэх юм. Харин гадаад улсад данстай компанийн хувьцаа эзэмшигч байх эрх нээлттэй. Энэ асуудалд АТГ урьдчилсан мэдүүлгээр нь жил бүр хяналт тавих юм байна.
  • Х.Бат-Ялалт: Шүүх эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр шударга бус шийдвэр гаргаж байна
    2016 оны 11 сарын 02
    Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн, хуульч Х.Батялалт дөнгөж сая мэдээлэл хийж, сүүлийн үед нийгэмд шударга ёс алдагдаж, авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг газар авч байгааг хэлж, энэ бүхэнтэй тэмцэх хуулийн байгууллагын ажил муу байгааг шүүмжиллээ.

  • МАН Д.Цогтбаатарт хариуцлага тооцох уу
    2016 оны 11 сарын 02
    Орон нутгийн сонгуулиар МАН зургаан дүүрэгт ялалт байгуулж, гурван дүүрэгт өвдөг шороодсон билээ. УИХ, НИТХ гээд бүхий л шатандаа ялалт байгуулж, иргэдийн итгэлийг хүлээсэн МАН ямар учраас Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт өвдөг шороодсон нь өдгөө олны анхаарлыг татах болов.
  • БНХАУ-д оюутан солилцоогоор суралцах боломж нээлттэй боллоо
    2016 оны 11 сарын 02
    Манай улс урд хөрш болох БНХАУ-тай анх 1949 оны аравдугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Харин хоёр орны гэгээрэл боловсролын солилцоо 1952 оноос эхэлсэн түүхтэй. Олон жилийн турш, хоёр орны боловсролын салбар дах солилцоо болон хамтын ажиллагаа урагштай хєгжиж буй юм. Тухайлбал, 2002-2003 онд, Монголоос албан шугамаар хятадад мэргэжил дээшлvvлэх, суралцах хvн 180 байсан бол тус улсаас Монголд мэргэжил дээшлvvлсэн хvний тоо 15 байв.

    Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр “Отгонтэнгэр” их сургуулийн 25 жилийн ойн хүрээнд “Монгол, БНХАУ-ын найрсаг солилцооны төв” –ийн үйл ажиллагаа нээлтээ хийлээ. Тус төв нь Монголын оюутан залуусыг БНХАУ-д сургах, мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
    Нээлтийн үйл ажиллагаанд “Отгонтэнгэр” их сургуулийн ректор, доктор Н.Энхзаяа, “Хүмүүнлэг”-ийн сургуулийн захирал Б.Одгэрэл, Сургалтын албаны дарга Л.Мягманхүү, БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чин Дун, Соёлын зөвлөх Ли Вей болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
    БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чин Дун “Отгонтэнгэр” их сургуулийн багш, оюутнуудад 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд “Манай яам “Отгон тэнгэр” их сургуулийг үргэлж дэмжин ажиллах болно. Саяхан БНХАУ-ын эрдэмтэд энэхүү сургуульд зочиллож, хоёр орны эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцсэн. 2016 он Монгол, БНХАУ-ын харилцаанд ихээхэн онцлогтой өнгөрч байна. Тухайлбал, хоёр орны төрийн тэргүүн уулзсан. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Коммунист намын дарга, Монголын УИХ-ын дарга нар харилцан айлчлал хийж, улс төр, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлсэн. Ялангуяа Монголын шинэ Засгийн газар, УИХ байгуулагдсанаас хойш хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж, харилцан итгэлцэл нэмэгдэж байна. Тиймээс Монгол Улсын болосвролын салбарт дэмжлэг үзүүлэхийн тулд Элчин сайд Син Хайминий санаачлагаар танай улсад хэд хэдэн хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү төв юм. Энэхүү төв БНХАУ-ын Элчин сайдын яам болон “Отгонтэнгэр” их сургуулийн найрсаг харилцаа хөгжиж, оюутан залуусаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
    Одоогоор ОТИС-ын 14 оюутан магистар болон доктрантур эрдмийн зэрэг хамгаалахаар БНХАУ-д суралцаж байгаа аж. Солилцооны төвөөр дамжуулан оюутан солилцоог идэвхжүүлж, БНХАУ-д суралцах залуусын тоог нэмэгдүүлнэ гэдгийг тус сургуулийн удирдлагууд онцолсон.
    “Монгол БНХАУ-ын найрсаг солилцооны төв” –өөс хоёр орны хамтын ажиллагаа, цаашдийн хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэн мэргэдийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуудах, боловсролын салбарт БНХАУ-аас хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн энэхүү арга хэмжээний үеэр “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнууд урлагийн тоглолт үзүүлж үндэсний бүжигээ сонирхуулж, дурсгалын зургаа авхуулснаар нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.













  • Уул уурхай,барилгын салбарын чанаргүй зээл өсчээ
    2016 оны 11 сарын 02
    Ам.долларын ханш сүүлийн 4 сарын дотор 400 төгрөгөөр өссөн.
  • Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн болно
    2016 оны 11 сарын 02
    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

  • Өнөөдөр сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг эцэслэх олон улсын өдөр
    2016 оны 11 сарын 02
    Өнөөдөр сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг эцэслэх олон улсын өдөр тохиож байгаа.

4909 4910 4911 4912 4913 4914 4915
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    40 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    44 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    1 цаг 28 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    3 цаг 16 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    3 цаг 26 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 50 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    3 цаг 54 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    4 цаг 2 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    4 цаг 7 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    4 цаг 9 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    4 цаг 36 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    15 цаг 22 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    Өчигдөр 09 цаг 09 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    Өчигдөр 08 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК