зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4910 4911 4912 4913 4914 4915 4916
  • Хөтлөгч П.Анужин Олон Улсын миссийн тэмцээнийг шүүнэ
    2016 оны 9 сарын 29
    “Face of beauty international” олон улсын тэмцээн ирэх сарын 9-нийг хүртэл Улаанбаатар хотноо зохиогдох бөгөөд тэмцээний албан ёсны хэвлэлийн бага хурал яг одоо GRAND HILL зочид буудалд боллоо. Дэлхийн өнцөг булан бүрээс буюу 60 гаруй орны миссүүд хүрэлцэн ирж гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөх юм.


    Тэрээр олон улсын хэмжээний тэмцээний шүүгчээр найман хүн ажиллах бөгөөд ерөнхий зохион байгуулагч Мила Мануел /Mila Maneul/, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура /Pawee Ventura/, өнгөрсөн жилийн тимтийн эзэн Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза /Yeraldi barraza/ нар юм байна. Харин Монгол улсаас тус тэмцээнийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин болохыг ”Mongolian Beauty Association”-аас албан ёсоор мэдэгдлээ.



  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар сургалт зохион байгууллаа
    2016 оны 9 сарын 29
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт зохион байгууллаа
  • Нэр бүхий яамдын ТНБД-ын нэрс өнөөдөр тодорно
    2016 оны 9 сарын 29
    Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссоос нэр бүхий гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг тодруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан билээ.
  • Валютын ханшийн өөрчлөлтийн талаар Н.Баяртсайхан байр сууриа илэрхийллээ
    2016 оны 9 сарын 29
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр валютын ханшийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

    Мэдээллийн эхэнд тэрбээр Монголбанкийг валютын ханшийн өөрчлөлтөд ямар нэгэн оролцоогүй байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр ташаа мэдээлэл цацагдаж байгаад тайлбар хийж байгаагаа онцлоод “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар вальютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” хэмээн мэдэгдэв.

    Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10.5-аас 15 хувь болгож өсгөж, валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсөж байгаа валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зарчмыг баримталсан байна. Түүнчлэн цаашид их хэмжээний валют гаргаж интервенци хийх замаар ханшийг тогтворжуулах боломж манай улсын хувьд хомсдож байгаа аж. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Өнгөрсөн жилүүдэд ихэвчлэн интервенци хийснээр гадаад валютын нөөц багассан. Бид цаашид интервенци хийх ч гэсэн гол зарчим болгон ажиллахгүй. Үүний хажуугаар мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх уламжлалт аргаа хэрэглэсэн. Энэ нь цаанаа хүмүүст хүнд тусах хэдий ч эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, импортын урсгал нэмэгдэх тусам Монголбанк бодлогын хүүгээ бууруулах арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” хэмээв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Япон улс буцалтгүй тусламж олгох боломжтой гэв
    2016 оны 9 сарын 29
    БСШУСЯ-нд Япон улсын Ардын дипломатын байгууллагын орлогч захирал Наохито Ито болон Япон улсын эрдэмтэн судлаач, үе үеийн элчин сайдууд зочилсон билээ.



    Тэднийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзсан юм. Уулзалтын хүрээнд боловсролын салбарт хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцсан. Уулзалтын үеэр салбарын сайд цаашид хийж, хэрэгжүүлэх ажлынхаа товч төлөвлөгөөг танилцуулахад боловсролын салбарт тулгамдаж байгаа гол асуудал болох сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхэд Япон улсын зүгээс буцалтгүй тусламж үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Мөн өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх талаар харилцан санал солилцлоо.



    Тодруулбал “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 500 гаруй төсөл хэрэгжсэний 300 гаруй нь боловсролын салбарт амжилттай хэрэгжсэн тул үүнийг үргэлжлүүлэх нь зөв гэж үзэж буйгаа илэрхийллээ.
  • Ерөнхий сайд ОУВС-тай хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа илэрхийллээ
    2016 оны 9 сарын 29
    ОУВС-тай хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа илэрхийллээ
  • Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээ мэдэгдэв
    2016 оны 9 сарын 29
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх Монголбанк санаачилж, Засгийн газарт шилжүүлсэн. Шинэ Засгийн газар байгуулагдаад эргээд Монголбанкинд шилжүүлж байх шиг байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк цаашид үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна” хэмээн мэдэгдэв.

    Ипотекийн зээлийн хөтөлбөрт тав болон найман хувийн хүүтэй хоёр төрлийн зээл байгаа бөгөөд таван хувийн хүүтэй зээлийг улс орны эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн зарчмыг үндэслэн зогсоохоор болсон байна. Тодруулбал, Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 15 хувиар тогтоосон. Тус банкнаас гарч буй зээлийн хүү 2 хувь, үүн дээр арилжааны банкууд 3 хувийн хүүг нэмж 5 хувийн хүүтэй зээлийг орон сууц худалдан авч буй иргэдэд олгож байсан. Гэтэл бодлогын хүүгээ 15 хувь болгосон атал арилжааны банкууд ийм бага хүүтэй зээл гаргах нь зах зээлийн зарчимтай нийцэхгүй байгаа учраас ийнхүү зогсоох шийдвэр гаргасан байна.

    Өнөөдрийн байдлаар таван хувийн хүүтэй ипотекийн зээлэнд хамрагдахаар хүсэлт, өргөдлөө гаргасан нийт 4000 гаруй иргэнд 90 орчим тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж.

    Харин найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Засгийн газартай хамтран цаашид үргэлжлүүлнэ гэдгээ Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан мэдэгдлээ. Уг зээлийн хөтөлбөрийг 80 хүртэлх ам.метр талбайтай орон сууц худалдан авах иргэдэд үргэлжлүүлэн олгож, 80 ам.метрээс дээш талбайтай орон сууцыг зах зээлийн зарчмаар арилжааны банкны зээлийн хүүгээр худалдан авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэн маргааш эхэлнэ
    2016 оны 9 сарын 29
    Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жил, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны 20 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо (IFBME), Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групптэй хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2016” үзэсгэлэнг 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ИВЭЭЛ дор зохион байгуулах гэж байна.



    ЗОРИЛГО:

    1. Эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчилан таниулах

    2. Гадны болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгуулагуудын шинэ технологи, тоног төхөөрөмжтэй танилцах, туршлага судлах

    3. Олон улсын эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, мэргэжилтэн бэлтгэж буй чиг хандлага талаар хэлэлцэх



    ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГА:

    ЭМЯ-ны харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгуулагууд, БНСУ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгуулагууд нийт 120 гаруй оролцогч байгууллагууд дараах чиглэлээр төрөлжин оролцоно.

    · Улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагууд

    · Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэгч байгууллагууд

    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч, эмч мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд

    · Гоо сайхан, эрүүл мэнд

    · Эрүүл хүнс, биологийн идэвхт бүтээгдэхүүн



    ТОВЧ ХӨТӨЛБӨР:



    2016.09.30:

    Нээлтийн үйл ажиллагаа

    Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа

    Номын баяр – Хүндэтгэлийн арга хэмжээ

    Бренд тоног төхөөрөмжийг танилцуулах сургалт

    Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ

    2016.10.01:

    Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ

    Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа

    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн гуравдугаар

    чуулган, олон улсын анхдугаар хурал /Эрүүл мэндийн яамны Б танхимд/

    Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ

    2016.10.02:

    Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ

    Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа

    Үзэсгэлэнгийн шилдэг - номинаци шалгаруулах үйл ажиллагаа

    Хаалтын үйл ажиллагаа



    Үзэсгэлэнгийн үеэр ард иргэдэд үнэ төлбөргүйгээр хараа, сонсгол, даралт, сахарын шинжилгээ, эхо, эрүүл мэндийн боловсролын мэдээлэл, бараа бүтээгдэхүүний амталгаа хийгдэнэ.



    БҮРТГЭЛ:

    · МИШЭЭЛ ЭКСПО дээр 2016.09.09-ны өдрөөс эхлэн явагдаж байна.

    · Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагуудыг урьдчилан оролцох хүсэлтээ ирүүлснээр талбайн хуваарилалтыг хийнэ. (Талбайн зургыг хавсаргав.)

    Үзэсгэлэнгийн талбайг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан, тусгайлан зохиомжлон тохижуулах боломжтой бөгөөд энэ үедээ талбайн зааварчилгааг мөрдөх шаардлагатай.
    Талбайн хуваарилалт болон төлбөрийн асуудлыг “Мишээл групп” ХХК хариуцан ажиллана.



    ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА

    · Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо



    ЗОХИОН БАЙГУУЛАГЧ



    · Эрүүл мэндийн яам

    · Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг

    · Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо

    · Солонгос – Монгол бизнес төв

    · Мишээл Экспо ХХК



    ХАЯГ: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө /Мишээл экспо төв/

    УТАС: 88077036, 88077031

    ФАКС: 75959595

    Е-MAIL: Oyu_mt@yahoo.com, info@misheelexpo.mn
  • Элэгний С вирүсийг устгах 98 хувийн үр дүнтэй шинэ эмийг танилцууллаа
    2016 оны 9 сарын 29


    Элэгний С вирүсийг устгах 98 хувийн үр дүнтэй шинэ эмийг “Омбол” ХХК өнөөдөр танилцууллаа.

    “Хепсинат-ЛП” нэртэй уг эмийг Энэтхэгийн Натко эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд сарын хэрэглээ нь 150 ам.доллар аж.

    АНУ-ын Гилеад Сайнс компаний Харвони эм одоо манай зах зээлд худалдаалагдаж байгаа. Энэ эм сарын хэрэглээ нь 400 ам.доллар байсан бөгөөд есдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 300 ам.доллар болсон. Гэвч энэ эмийн үнийг дийлэхгүй эмчилгээ хийлгэж чадахгүй олон хүн байгааг харгалзан үнэ хямд хэр нь үйлчилгээ ижил эмийг “Омбол” ХХК оруулж ирээд байгаа нь энэ аж.

    АНУ-ын Гилеад Сайнс компаний Харвони эмийн үндсэн найрлага болох ледипасвир, софосбувир найрлага бүхий эмийг үйлдвэрлэх зөвшөөрлийг Энэтхэгийн 11 компани авсан байдаг аж. Эдгээр үйлдвэрийн нэг болох Наткогоос “Хепсинат-ЛП” эмийг авч байгаа бөгөөд тус үйлдвэр энэтхэгийн таван том үйлдвэрийн нэг, хамгийн анх энэ эмийг үйлдвэрлэх эрхийг авсан юм байна. Зохих судалгааг хийсэн, чанартай эм гэдгийг “Омбол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэр хэлсэн юм.

    Эмийн сарын хэрэглээ нь 150 ам.доллар бөгөөд тухайн өвчтөний байдлаас хамаарч 3-6 сар хэрэглэх юм. Эмчийн жорын дагуу шууд эмийн сангаас худалдан авалт хийх боломжтой. Вирүсийн эмчилгээг эмчийн хяналтад зааврын дагуу хийх ёстой учраас цахим жороор эмийн жорыг бичих юм байна. Эмийг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв, хот болон орон нутгийн гэрээт эмийн сангаар худалдаалах аж.

    Мөн элэгний С вирүсийг устгах эмийг оруулж ирснээс хойш өвчтөнд шинжилгээнээс эхлээд маш олон зардал гарч байгааг анзаарсан тул “Омбол” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Хепсинат-ЛП” эмийг зургаан сар уух хүмүүст сүүлийн сарын эмийг үнэ төлбөргүй өгөхөөр болсноо мэдээллээ.

    Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамжинд байрлах Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвөөс та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Эндээс элэгний өвчлөлийн талаар болон хаана шинжилгээ өгөх боломжтой зэрэг олон төрлийн зөвлөгөө мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй өгдөг юм байна.

    Манай улсад 400 мянга гаруй хүн элэгний В, С вирүсийн өвчлөлтэй гэсэн судалгаа байдаг бөгөөд нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ.
  • Амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хотын дарга хэрэгжүүлнэ
    2016 оны 9 сарын 29
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 3 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Үйл ажиллагааны хөтөлбөр нь 5 бүлэгтэй.

    Эдийн засгийн өсөлт өрх бүрт
    Хот байгуулалт , дэд бүтэц
    Байгаль орчин, ногоон хөгжил
    Нийгмийн хөгжил
    Засаглал

    Хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьсан. Үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлнэ. Нийслэлийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, аялал жуулчлалын төв болох зорилт тавьж байгаагаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд хэллээ.

    Хотын даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөөс онцлох тоон ишлэлүүдийг дурьдахад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэл хот 50 барилгыг өргөтгөх буюу шинээр барих юм байна. Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлнэ. “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлж, хороо бүрт цэцэрлэг байгуулах ажлыг хийж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ.

    “Орлоготой орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцаар хангах, гэр хороололын дахин төлөвлөлтийг “Зөв шийдэл”тэйгээр явуулах ажлуудыг тусгажээ. Нийслэл хотод шинэ цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулан, эрүүл мэндийн салбарт “Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг” барих юм байна. Хэдийгээр эдийн засгийн хувьд улс орон хүнд байгаа ч Улаанбаатар хот бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, үр дүнгүй концессын гэрээнүүдийг зогсоож, иргэд рүүгээ чигэлсэн бүтээн байгуулалтыг хийнэ гэдгээ хэлж байна. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж, үйлдвэр технологийн паркуудыг байгуулна. Ажлын байр нэмэгдүүлэхэд онцгой анхаарч Нэг өрх нэг ажлын байр гэсэн зорилтыг хэрэгжүүлж, нийслэлийн хотын иргэдээ орлоготой, ажилтай байхад анхаарч, амжиргааны түвшинг өсгөх бодлого барина гэдгээ НИТХ-ын 3 дугаар хуралдаанд ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө хэлэлцүүлж байгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд хэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ширэн бээлийтнүүд Казахстан улсыг зорьжээ
    2016 оны 9 сарын 29
    Казахстан улсын Актау хотноо есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 03-ны хооронд тус улсад боксын спортыг үндэслэгч Ш.Болтекийн нэрэмжит олон улсын ”А” зэрэглэлийн тэмцээнд манай тамирчид оролцохоор хүрэлцэн очоод байна.
  • Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барив
    2016 оны 9 сарын 29
    УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
  • ЦЕГ-ын дэд дарга нарыг чөлөөлж, орны хүмүүсийг томилжээ
    2016 оны 9 сарын 29
    Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

  • Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна
    2016 оны 9 сарын 29
    Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Хуралдаанд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч ирж хуралдааны ирц 65 хувьтай байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд хотын дарга ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.
  • Хонгор сум энэ жил 11709 га талбайд үр тариа тариалжээ
    2016 оны 9 сарын 29
    Хонгор сум энэ жил 11709 га талбайд үр тариа тариалжээ
  • 7 настай хүүгийн дурсгалд зориулж зул өргөжээ
    2016 оны 9 сарын 29
    Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 7 настай хүүгийн дурсгалд зориулж өчигдөр буюу энэ сарын 28-ны үдэш Дорнод аймгийн иргэд зул асааж, эмгэнэл илэрхийлсэн байна.

    Тэрээр, нас барсан хүүгийн аав гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн билээ.

  • Иран улс Монголоос мах импортлохоор болжээ
    2016 оны 9 сарын 29
    Ираны эрх баригчид хөрш орнуудаас болон Монгол улсаас малын мах импортлох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Өчигдөр буюу Лхагва гарагт Ираны хөдөө аж ахуйн дэд сайд Али Акбар Мехрфард мэдээлэхдээ тус улс Монгол болон Армени зэрэг хэд хэдэн хөрш орнуудаас мах импортлох шийдвэр гаргасныг мэдээлсэн байна.

    Мөн Бразилаас хөлдөөсөн үхрийн мах авах хэмжээгээ нэмэгдүүлэхээр болжээ. Ингэх болсон шалтгаан нь Исламын шашны Мухаррам сарын мөргөлийн үед үүсдэг махны эрэлтийг хангахад чиглэгджээ. Мухаррам мөргөлийн үед Ираны Шийт муслимууд буяны хоол хийж хөршүүд, хамаатнууд болон ядууст тараадаг уламжлалтай.

    Энэ үеэр өсдөг улаан махны эрэлтийг Ираны эрх баригчид хангаж дийлдэггүй юм байна. Жил бүр 100,000 тонн улаан махны хомсдол үүсдэг гэж албаныхан мэдээлж байжээ. Иран улс дотооддоо 950,000 тонн улаан мах болон 1.75 сая тонн шувууны мах жил бүр нийлүүлдэг ба үүн дээр нэмээд гадаадаас 100,000 тонн улаан болон шувууны мах импортлох хэрэгцээ гардаг юм байна.
  • Бор шувуу: Б.Наранхүү МАН-д элсэх өргөдлөө өгсөн үү
    2016 оны 9 сарын 29
    УИХ-ын гишүүн
  • Хог хаягдлын цэвэрлэгээний тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлнэ
    2016 оны 9 сарын 29
    Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх талаар Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад чиглэл өглөө.
  • Оюутнууд сэлбэ голыг цэвэрлэнэ
    2016 оны 9 сарын 29
    “Номтой оюуны ирээдүй” ТББ-аас санаачлан “Тархины хогийг цэвэрлье” хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ.
4910 4911 4912 4913 4914 4915 4916
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ SIBOS-2025 чуулга уулзалтад оролцож байна
    31 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
    48 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    1 цаг 8 мин
  • Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
    14 цаг 53 мин
  • Д.Амарбаясгалан: Нэг хүний дарангуйлал тогтсон улс байж болохгүй
    15 цаг 48 мин
  • ФОТО: Сүмогийн 74 дэх аварга Хошорюү С.Бямбасүрэн аварга цолныхоо найрыг хийлээ
    17 цаг 2 мин
  • 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 14 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй
    17 цаг 16 мин
  • Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноос нь хөөнө
    18 цаг 59 мин
  • Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    19 цаг 36 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан намын эв нэгдэл энэ цаг үед хамгийн хүчтэй байна
    20 цаг 55 мин
  • Х.Тэмүүжин: Төр засаг ерөнхийдөө эзгүйдлээ
    21 цаг 4 мин
  • "Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ
    22 цаг 24 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
    22 цаг 50 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    22 цаг 51 мин
  • Фото: Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
    22 цаг 59 мин
  • А.Амартүвшин: “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ заасан хугацаанд барьсан байгууламжаа нүүлгэлгүй өнөөдрийг хүрсэн
    23 цаг 26 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 27 мин
  • "Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • ХХБ-ны харилцагчид БНСУ-ын эмнэлгээс хөнгөлөлт авах боломжтой боллоо
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Ардчилсан нам: МЭДЭГДЭЛ
  • Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөнө
  • Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
  • ФОТО: МАН-ын Бага хурлын VIII хуралдаан эхэллээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • ФОТО: "Өнгөөр урласан нөхөрлөл" үзэсгэлэн
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК