зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4968 4969 4970 4971 4972 4973 4974
  • УИХ-ын гишүүд, тамгын газрын ажилтнууд мод тарилаа
    2016 оны 10 сарын 09
    УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу өнөөдөр /2016.10.08/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.



    Мод тарих үндэсний өдөрт зориулсан зургаа дахь удаагийн өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн А.Ундармаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Д.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар оролцсон юм.





    Энэхүү өдөрлөгт УИХ-ын Тамгын газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, ”Орчлон” дунд сургууль зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, таван төрлийн 500 гаруй мод тарив.





    975 га талбай бүхий Азидаа хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 10 мянга гаруй мод буттай болсон бөгөөд тэдгээрийн ургалт нь 90 гаруй хувьтай байгаа ажээ.







    Мод тарих ажиллагаа дууссаны дараа УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ”Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жил, Ялалтын 70 жилийн ойд зориулсан УИХ-ын гишүүдийн байгуулсан төгөл”-ийг эргэж, арчилж тордлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Анжелина Жоли кино урлагт буцаж ирнэ
    2016 оны 10 сарын 09
    Анжелина Жоли кино урлагт эргэн ирэхээр болжээ. Тэрээр, АНУ-ын нисэх хүчний командлагч бүсгүй Мэри Женнингс Хегарын дүрийг кинонд бүтээх аж. Мэри Xerap “Shoot Like A Girl” намтар номоо бичсэн нь 2017 оны гуравдугаар сард хэвлэгдэнэ хэмээн Hollywood Reporter мэдээллээ.

    Байлдааны нисэх онгоцны нисгэгч Хегар Афганистанд элит батальонд үүрэг гүйцэтгэж шархадсан, амь эрсэдсэн цэргүүдэд олгодог Нил ягаан зүрх одонгоор шагнуулж байсан юм. Түүний намтраас сэдэвлэн бүтээх кино зохиолыг Франк Болдвин бичиж, зураг авалтыг TriStar студи хариуцах ажээ.




  • Афганистанд 15.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ
    2016 оны 10 сарын 09
    Афганистанд тусламж амлав

    Брюссельд болж буй хандивлагч орнуудын чуулганаас Афганистаны хөгжилд ойрын дөрвен жилд 15.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа.

    Чуулганд 70 гаруй орон, 20 орчйм олон улсын байГууллагын телөөлөгч оролцжээ. Дөрвөн жилийн өмнө Т окиод болсон уулзалтаар Афганистанд 16 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн юм.

    Хандивлагчдын гол анхаарал Сирийн дайн дээр төвлерч байсан ч афгануудад үзүүлдэг тусламжаа бараг хэвээр нь баталжээ. Афганистан улс олон улсын тусламжийн хариуд авлигын эсрэг тэмцэлдээ шинэчлэл хийж, хүний эрхийн байдлаа сайжруулах үүрэг хүлээжээ.

    Мөн Кабул Европоос буцан ирж байгаа афган цагаачдыг хүлээж авахаар тохиролцсон байна.


  • Иргэдийн 54 хувь нь илүүдэл жинтэй байна
    2016 оны 10 сарын 09
    Иргэдийн 54 хувь нь илүүдэл жинтэй
  • Энэ өдөр дэлхий дахинд
    2016 оны 10 сарын 09
    Гэрэлт хөшөө нээгдэв
    1888 он: Вашингтоны Моллын цэцэрлэгт гудамжинд АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэрэлт хөшөөг нээжээ.

    Балканы I дайн эхлэв
    1912 он: Османы эзэнт улс ба Балканы орнуудын эвслийн хооронд Балканы анхдугаар дайн эхэлжээ. Энэ дайнд Болгар, Серб, Черногори ба Грекийн зэвсэгт хүчин Туркийн армийг ялжээ.
  • Дэлхийн шуудангийн өдөр өнөөдөр тохиож байна
    2016 оны 10 сарын 09
    Дэлхийн шуудангийн өдөр
    НҮБ-ын системийн баяр Дэлхийн шуудангийн өдөр (World Post Day) өнөөдөр тэмдэглэгдэж байна. Энэ баярыг тэмдэглэхээрТокиод болсон 1969 оны Дэлхийн шуудангийн холбооны (Universal Postal Union) XIV конгрессийн шийдвэр гарсан байв. Швейцарийн Бьерн хотноо 1874 оны аравдугаар сарын 9-нд 22 оны төлөөлөгчид Шуудангийн ерөнхий холбоог байгуулсан Бьерны гэрээнд гарын үсгээ зурсан байв. Холбоо 1878 онд нэрээ өөрчлөн Дэлхийн шуудангийн холбооны (Universal Postal Union) болсон ба өдгөө түүнд 189 орон нэгдээд байна. Аравдугаар сарын 9-нөөс Олон улсын бичиг захидлын долоо хоног явагдаж эхэлдэг. ДШХ-ны мэдээгээр олон шуудан өөрийн үйлчлүүлэгч нарын 6800 хэлээр ярьж, дэлхийд хамгийн том шуудангийн сүлжээтэй.
  • Харь гаригийнханыг сонирхогчдын уулзалт өнөөдөр үргэлжилнэ
    2016 оны 10 сарын 09
    Өчигдөр эхэлсэн харь гаригийнхан, түүнтэй холбоотой нууцлаг бүхнийг сонирхогчдын уулзалт өнөөдөр үргэлжилж байна.


    Уг үйл ажиллагаанд зориулж харь гаригтай холбоотой сонирхолтой зураг, номуудаар үзэсгэлэн гаргахаас гадна Япон Улсаас энэ сэдвээр олон жил судалж, мэргэшсэн ноён Кожи Мияашита хүрэлцэн ирж, семинар лекц тавигдаж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нас хүйс, үндэс угсаа хамаарахгүй, хүн бүхэн оролцох боломжтой.


    Уулзалт Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн паркын II давхрын хурлын танхимд болно.


  • Охины ордныхонд өнөөдөр маш сайхан өдөр болох болно
    2016 оны 10 сарын 09
    Хонь - (3/21-4/19)

    Амьдралыг хөгжилтэй, гэгээлгээр харахыг зорь. Аз таны талд байгаа боловч казинод орж хөлс хүчээ шавхан олсон мөнгөө үрэхээр хэмжээнд хүртэл өөртөө итгэлтэй байж болохгүй. Шийдэмгий бай, өөртөө итгэх хэрэгтэй. Тун чухал бизнесийн ажил амжилттай явагдана. Бусдын санааг хуулахын оронд еөртөө итгэж шийдвэр гаргаарай.

    Үхэр - (4/20-5/20)

    Аз болон хувь тавилан таны өмнөх замыг засна. Урт хугацааны маргаанаас зугтаах нь хамт олон эсвэл даргатайгаа дээд зэргийн сайхан харьцаагаа хэвээр хадгалахад дөхөм болно. Сонор сэрэмжтэй байж зөн совиндоо итгэ. Ганц бие Үхрийнхэн хайр дурлал таатай сайхан байна. Дотно найзтайгаа гэртээ үдшийг өнгөрөөх төлөвлөгөө зохио. Гадаад үзэмжиндээ анхаар. Зөөлөн ая, лаа, дарс ширээн дээрээ байрлуул.

    Ихэр - (5/21-6/21)

    Хэдийгээр та олон найз нөхөдтэй ч тэд таны төлбөрийн асуудлыг шийдэж чадахгүй л болов уу. Танд өнөөдөр олон янзын санаа бодол эргэлдэх болно. Та нэг л ажил хийж дуусгах ёстой байтал үүнээс гадна өч төчнөөн ажил хийх ёстой гэсэн бодол таныг зовоосоор байвал түр тайвширч арав хорин минут бясалгал хийх хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөн тайвшрахад маш их туслах болно.

    Мэлхий - (6/22-7/22)

    Завгүй бол энэ өдөрт тохирсон дүрслэл байх болно. Азтай завшаанууд тохиолдох магадлалтай учраас түүнийг алдахгүйг хичээ. Амьдралыг тань үндсээр нь өөрчилж болзошгүй. Санхүүгийн тал дээр ойлголт сайтай, ухаалаг байх нь ирээдүйд ноогдол ашиг өгөх болно. Ихэнхи мэлхийнүүд сэтгэл хангалуун байх болно. Хайртай хосуудын хувьд энэ нь хурим хийх, бал сараа өнгөрүүлэх, эсвэл долоо хоногийн эцсээр хоёулхнаа амрах зэрэгт хамгийн тохиромжтой цаг.

    Арслан - (7/23-8/22)

    Та энэ өдөр сайн анд нөхөд, шинэ дадал зуршлаа хослуулж чадна. Сайн дураар ажилладаг албан байгууллагынхаа төлөөллийн ажпыг хариуцах үүрэг хүлээнэ. Хүмүүс таны авъяас чадварыг олж харан танд боломж өгөх тул өөрийн бүх хүчээ дайчил. Өөрийнхөө үзэл бодлыг шууд илэрхийлэн найз нөхдөөсөө тусламж аваарай. Харин гэртээ үг хэлээ цэгнэж яриарай. Албан болон ахуйн асуудлаа ялгаж салга.

    Охин - (8/23-9/22)

    Өнөөдөр маш сайхан өдөр болох болно. Санаачлагыг гартаа ав. Таны мөнгө олох болон гаргасан санаачлагаа ажил хэрэг болгох чадвар чинь таныг бусдад танигдахад туслах болно. Бизнесийн авъяас чадвар нэмэгдэнэ. Хийж буй ажлынхаа оргилд нь гарахын тулд зүтгэ. Ямар нэг чухал ажпын ярилцлаганд орох бололтой. Мөн та ажил хийдэг бол цалингаа нэмүүлж, тушаал ахих магадлалтай. Ямар ч ажил хийсэн энэ бүгд гайхалтай амжилт дагуулах болно гэдэгт итгээрэй.


    Жинлүүр - (9/23-10/22)
    Жинлүүрийнхэн олон төрлийн сэтгэл хөдөлгөсөн зүйлд дуртай. Үрэлгэн зангаа хая. Үгүй бол найз нөхөдтэйгээ уулзах зэрэгт санхүү дутагдана. Наймаа хийдэг жинлүүрийнхэн өдрийн турш завгүй ажиллан гэрээ хэлэцээр ихээр байгуулна. Өөртөө итгэлтэй зан тань амжилт авчирна. Хэн нэгэн таныг компаныхаа төлөөлөгчид нэр дэвшүүлнэ. Ирэх өдрүүдэд оролцох семинар, хуралдаа сайтар бэлдээрэй. Энэ өдөр романтик учралтай учирна.

    Хилэнц - (10/23-11/21)
    Шинэ өдөр Хилэнцийн хувьд нилээд замбараагүй, эмх цэгцгүй эхлэх төлөвтэй. Та ямар ч үед анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Ажлын эсвэл хувийн сонирхлынхоо төлөө мэдлэгт шамдана. Номын сараар хийх аялал сурагч, оюутан залууст хэрэгтэй мэдээллийг нь өгч чадна. Нэг сэдвээр сурах хүмүүс нийтийн номын сангаас хүүхдүүддээ уншиж өгөх болон өөр сонирхолтой материал олох байх. Хайрын асуудал төвөгтэй болох шинжтэй. Гэнэт салж хагацахдаа тулсныг та мэдэрнэ.

    Нум - (11/22-12/21)

    Бүхий л салбарт өөрийн бүтээлч чадварыг дэлгэн харуулах, дотоод нөөц бололцоогоо нээхэд тохиромжтой өдөр. Гэхдээ од эрхэс таныг биеийн ачаапал йхтэй хөдөлмөр болон хамтарсан үйл ажиллагаанаас хол байхыг сануулж байна. Хайртай хүндээ ухаалаг хандахыг хичээ. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх, түүнийхээ талаар шүүмжилсэн аястай хандлага гаргах нь маргаан дэгдэхэд хүргэж магадгүй байна.

    Матар - (12/22-1/19)

    Хайр дурлалтай учрах ч энэ нь юм бүхэн гэрэл гэгээтэй байна гэсэн үг биш. Хайрлаж дурласан матрынхан өөрсдийн амлалтуудыг шинэчил. Магадгүй заримд нь гэрлэх санал ч ирж мэднэ. Хайрттайгаа хамт нэг гэрт амьдрах хүсэл биелж болзошгүй. Бие биендээ таарч тохирно гэдэгт найдах хэрэгтэй. Онцгой зорилгоо биелүүлснээр ирээдүйн амжилтын үндсийг тавина. Хамтын ажиллагаанд их хэмжээний мөнгө, санхүүгийн хангалттай дэмжлэг хэрэгтэй тул ажлаа зөв залж, зөв шийдвэр гарга.

    Бумба - (1/20-2/18)

    Хайртай хүндээ цаг зарцуулахаас илүүтэйгээр гадуур явах бололтой. Үүнийгээ аятайхан тайлбарлах хэрэгтэй. Хамгийн сайн найздаа зөвлөгөө өгнө гэх зэргээр. Үнэндээ таны зөвлөгөө түүнд нэг их хэрэг болохгүй, харин ч асуудлыг улам хүндрүүлж болзошгүй. Сайн баг болон ажиллахын тулд хамт ажиллагсадтайгаа ярилцах цаг гарга. Хэрэв та өөрийн хандлагыг өөрчилж чадвал бусад ч бас өөрчилнө.

    Загас - (2/19-3/20)

    Өнгөрсөн шөнө эрч хүчтэй Ангараг гараг таны ажил хэрэг, бизнес, хувь заяаг тань илтгэдэг Нумын орд руу орсон. Ихэнхи Загаснууд ямар нэгэн хүндрэлгүйгээр амьдралдаа чухал өөрчлөлт хийх болно. Одоо танд өөрийгөө хөгжүүлэх цаг ирлээ. Бүтэн болон хагас өдрөөр суралцах нь та нарын ихэнхийн явах ёстой зам. Мөн энэ долоо хоногт гэртээ өөрчлөлт, шинэчлэлт хийхэд яг тохирсон өдөр. Эхнээсээ хайртай хүнээ эсвэл хүүхдүүдээ өөртөө туслана гэж найдсаны хэрэггүй.


  • Япон эмч нар ургийн зүрхний эхо үзлэг үнэгүй хийж байна
    2016 оны 10 сарын 09
    Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 2-3 өдөр ажиллаж, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийх бөгөөд мөн энэ үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэг хийхээр болсон билээ.
    Тэгвэл үзлэг Сэлэнгэ аймагт өнөөдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдэж байна. Харин Дархан-Уул аймагт 10-ны өдөр үзлэг хийгдэнэ.
    Үзлэгээр хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ оны 11, 12 дугаар сард ирж үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Хэрвээ таны хүүхдэд зүрхний ямарваа нэг эмгэг ажиглагдаж байвал өрхийн эмчээрээ дамжуулан үзлэгт бүртгүүлэх боломжтой юм.
  • Зөвлөмж: Таны машин өвөлд бэлэн үү?
    2016 оны 10 сарын 09
    Халтиргаа, гулгаа эхэлж буй үед хамгийн эхлээд анхаарах зүйл бол яах аргагүй дугуй юм. Ямар ч улиралд тохиромжтой дугуй байдаг ч халтиргаа гулгаанд тэсвэртэй өвлийн дугуй илүү найдвартай.
  • Гайхалтай 24 фото: Амьтад хэвлий дотроо хэрхэн харагддаг вэ?
    2016 оны 10 сарын 09
    ”National Geographic”-ийн судалгааны төслийн үеэр авсан гайхалтай зургуудыг 24tsag.mn сайт нийтэлж байна. Нано камер, компьютер график, ултра дуу мэдрэгч сканнер ашиглан авсан зургуудаас амьтад хэвлий дотроо ямар харагддагийг үзнэ үү.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
    2016 оны 10 сарын 09
    2016.10.9, Ням гараг / Билгийн тооллын: 8
    Намрын адаг шар нохой сар
    Дөрвөн ногоон мэнгэтэй Хөх хулгана өдөр
    • Аргын тооллын: 2016.10.9, Ням гараг
    • Наран ургах шингэх: 07.03-18.16
    • Үс засуулбал: Нас уртасна
    • Барилдлага: Түлэх
    • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
    Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

  • Цаг агаар: Улаабаатарт 3 хэмийн дулаан байна
    2016 оны 10 сарын 09
    9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 11-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
  • Бүх төрлийн ханиад, томууны эсрэг вакцин гаргажээ
    2016 оны 10 сарын 08
    Бараг бүх төрлийн ханиад томууг нэг тарилгаар устгаж чадах олон үйлчилгээт вакцин гаргасан хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Ингэснээр хүн төрөлхтөн тун удахгүй ханиад хүрэх зовлонг мартах аж.
  • Г.Мөнхгал их мастерын болзол хангажээ
    2016 оны 10 сарын 08
    “Их нүүдэл-2016” тэмцээнд Олон улсын мастер Г.Мөнхгал их мастер цолны болзол хангалаа. Б ангиллын тэмцээнд 59 шатарчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж байгаа.
  • ДБЭТшинэ улирлын тоглолтоо “Жизель” бүжгэн жүжгээр өнөөдөр нээнэ
    2016 оны 10 сарын 08
    Дуурь бүжгийн эрдмийн театр шинэ улирлын тоглолтоо уламжйал ёсоор “Жизель” бүжгэн жүжгээр өнөөдөр нээх гэж байна. Энэ удаагийн “Жизель”-д ДБЭТ-ын гоцлооч Б.Саруул болон Г.Батчимэг, Альбэртэд О.Ганцоож, А.Эрдэнэболд нар тоглоно. Б.Саруул бол Монголын балетын түүхэндэх хар, цагаан хунгийн дүрийг хоёуланг нь бүтээсэн дөрвөн бүсгүйн хамгийн “отгон” балетчин юм.
  • “Тэмүүжин” хүүхдийн жүжиг өнөөдөр тоглогдоно
    2016 оны 10 сарын 08
    Зохиолч С.Жаргалсайханы бүтээл “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг ирэх бямба гаригт УДЭТ-ын тайзнаа тоглох гэж байна.

  • Харь гаригийнханыг сонирхогчид өнөөдөр уулзалдана
    2016 оны 10 сарын 08
    Харь гаригийнхан, түүнтэй холбоотой нууцлаг бүхнийг сонирхогчид нэгдэн энэ амралтын өдрүүдэд буюу 8,9-нд уулзалдах гэж байна.
  • Өглөөний цай уухгүй байвал цөс чулуужна
    2016 оны 10 сарын 08
    Өглөөний цай бол таны өдрийн турш идэж уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй нь. Өглөөний унд нь төв мэдрэлийн системийг цочроож, тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах эрч хүч өгнө. Мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлсэнээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Хэрэв өглөө бүр цай ундаа уухгүй явсаар байвал цөс чулуужиж болзошгүй.
  • Galaxy Note 7 нисэх онгоцонд шатжээ
    2016 оны 10 сарын 08
    Үйлдвэрлэгчийн зүгээс аюулгүй хэмээн зарласан “Samsung Galaxy Note 7” ухаалаг rap утасны шинэ хувилбар нь АНУ- ын “Southwest Airlines” авиакомпанийн нисэх онгоц дотор шатжээ. Луисвиллээс БалтимОр руу нисэх гэж байсан зорчигчийн “Galaxy Note 7” rap утаснаас утаа гарч эхэлсэн тул онгоцонд байСан хүмүүсийг яарал- тай гаргажээ. Нисэх он- гоц хөөрөегүй байсан аж.
4968 4969 4970 4971 4972 4973 4974
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    1 цаг 40 мин
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив
    1 цаг 55 мин
  • Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин ЭХЭМҮТ-д ажиллалаа
    1 цаг 58 мин
  • Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба 2025 оны тайлангийн хурлаа өнөөдөр амжилттай зохион байгууллаа
    3 цаг 30 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
    5 цаг 10 мин
  • АБГББХ: “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    5 цаг 22 мин
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
    5 цаг 37 мин
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
    6 цаг 15 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
    6 цаг 23 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа
    6 цаг 26 мин
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
    8 цаг 10 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    8 цаг 29 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    9 цаг 17 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 27 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 41 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    9 цаг 43 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    10 цаг 3 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    10 цаг 17 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    10 цаг 27 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    10 цаг 32 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК