зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5033 5034 5035 5036 5037 5038 5039
  • ”Монголд хөрөнгө оруулах нь” олон улсын бага чуулган эхэллээ
    2016 оны 9 сарын 06
    Яг одоо “Шангри-Ла” зочид буудалд “Монголд хөрөнгө оруулах нь” олон улсын хурал болж байна. Энэхүү хуралд оролцогчид Монгол улсын дэд бүтцийн хөгжил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Өнөөдрийн эхний хэлэлцүүлгийн сэдэв ”Хурдацтай хөгжиж буй компаниуд, тэднийг хэрхэн санхүүжүүлэх вэ”.

    Хэлэлцүүлгийг АНУ-ын ЭСЯ-ны худалдаа хариуцсан ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд хөтлөн явуулж байна. Хэлэлцүүлэгт оролцож буй “Монос” группын мэргэжилтэн хувьцаат компани болох төлөвлөгөөгөө танилцуулав. “Монос групп” олон нийтээс нээлттэй санхүүжилт татаж, андеррайтын компаниа ч хэдийнэ сонгож, бэлтгэл ажилдаа оржээ.

    Тус хуралд оролцогчид Монгол Улсад дэд бүтэц хөгжүүлэхэд тулгамдаж буй сорилт болон боломжууд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, төмөр замыг өргөжүүлэх зэрэг дэд бүтцийн төслүүд Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох нь БНХАУ-ын санаачилсан, “Нэг бүс, нэг зам” төсөлд Монгол Улс хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ? Япон улстай байгуулсан, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Хөшигийн нисэх онгоцны буудлын менежмент, Тавдугаар цахилгаан станц зэрэг төслүүд гэсэн дэд сэдвээр хэлэлцэхээр төлөвлөжээ.

    Хурлын хүрээнд эдийн засгийн болон төсвийн нөхцөл байдал, Шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилд баримтлах тэргүүлэх бодлогууд, 2017 онд төлөх их хэмжээний зээл, ОУВС-гийн ”Стэнд бай” хөтөлбөрийн эерэг болон сөрөг талууд, Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн сэдвүүдийг хөндсөн салбар хуралдаан болох юм байна. Салбар хуралдааныг “Moody’s Investors Service” компанийн гүйцэтгэх захирал Грайм Нөүд хөтлөх ажээ.
  • Парламентынх уу эсвэл Ерөнхийлөгчийнх үү?
    2016 оны 9 сарын 06
    Миний бие хэсэг хугацааны өмнө “Тэргүүнгүй төр, лидергүй нам, тогтворгүй улс төр” гэдэг нийтлэлээрээ 1992 оны Үндсэн хууль Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн гүйцэтгэх засаглалын хоёр институцийг байгуулахдаа тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харилцааг сонгууль, ардчилсан улс төрийн зүй тогтолтой зохистой холбоогүйн улмаас үүдэн гардаг улс төрийн хүндрэлүүдийг харуулахыг оролдсон билээ. Харин энэ удаа Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын мөн чанар, үндсэн зарчим, зарим үндсэн давуу болон сул, талыг жигнэн харуулахыг хичээлээ.
  • Жонан Ханчэн гэгээнийг ширээнд залах ёслол энэ сарын 11-нд болно
    2016 оны 9 сарын 06
    Хэнтий аймгийн төв Чингис хотод энэ сарын 11-ний билэгт сайн өдөр Жонан Ханчин гэгээнийг ширээнд залж, Бат-Оршил өргөх ёслол болох гэж байна.
  • Гурван настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
    2016 оны 9 сарын 06
    Өнгөрөгч баасан гаригт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багаас алга болсон гурван настай эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

  • Н.Энхбаярын дараах шинэ “ХААН”
    2016 оны 9 сарын 06
    Хэдхэн жилийн өмнө Монгол улс Н.Энхбаяр гэдэг хаантай байв. Харин одоо түүнийг залгамжлах дахин нэг шинэ хаан мэндэлснийг улс төрийн хүрээнийхэн ярих боллоо. Тэр хүний нэрийг чангахан хэлж нээлттэйгээр шүүмжлэхээс ч айдаг болсон гэх. Тэр хэн бэ гэж үү. Тэгвэл тэр айхтар нөхрийн нэрийг намынх нь гишүүн МҮХАҮГ-ын ерөнхийлөгч БЛхагважав нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо шууд зарлалаа. Тэрбээр “Өнөөдөр бүх улс төрийн шийдвэр нэг хүнд төвлөрөөд байна. М.Энхболд гэдэг хаантай болчихоод байна. Энэ хүнээс Засгийн газар, нийслэл, УИХ, нам ч хамаарч байгаа” гэжээ.
  • ЗЦГ: Үнэн бодит мэдээллийг худалдаж авна
    2016 оны 9 сарын 06
    Энэ сарын 2-3-нд шилжих шөнийн 00.40 минутын орчим Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн салдаг уулзвараас Баянзүрхийн товчоо явах замд 50 орчим насны эрэгтэй хүн зам тээврийн осолд орсон байдалтай олджээ.
  • ХБНГУ-д 2,45 еврогоор захиалдаг бэлдэцийг Унгарт 10,15 еврогоор захиалж 650 сая төгрөг шилжүүлжээ
    2016 оны 9 сарын 06
    Гадаад паспортаа хүлээсэн иргэд цөхрөнгөө барж байна. УБЕГ дээр гадаад паспорт захиалах, авах гэсэн хэдэн арван мянган иргэдийн уур уцаар, бухимдал, цөхрөнгөө барсан байдал үргэлжилсэн хэвээрээ байна. Урьд хожид ийм нөхцөл байдал хэзээ ч гарч байсангүй. Бүх зүйл хэвийн, иргэд зорчидгоороо зорчиж, аль ч улсын хил гааль дээрээс Монгол Улсын паспортоор нэвтрэхэд огт саадгүй явж ирсэн атал яагаад бид дотооддоо ийнхүү хэдэн сараар захиалсан паспортоо авч чадахгүй байдалд хүрэв? Үүний гол буруутай эзэд хэн байна вэ? Юунаас болоод ийм байдалд хүрэв? гэсэн олон асуулт ар араасаа хариулт нэхсээр энэ байдал бүр даамжирав.

    Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “ОХУ руу визгүй зорчиж эхэлсэнээс хойш маш олон хүн гадаад паспорт авсанаас болсон” гэх тайлбарыг удаа дараа бичиж, нийтэлж тайлбарлан хугацаа аргацааж олон нийтийг төөрөгдүүлэх гэж үзээд эцэстээ үнэнд гүйцэгдэж , өөрсдөө ямархуу үйл хийж яваагаа ард түмэнд харуулж байна. Салбарын сайд нь ажлаа хүлээж авсан даруйдаа УЕБГ-ын үйл ажиллагаатай танилцаж учир байдлыг нь сонссон билээ.

    Гэтэл гадаад паспортын бэлдэц хэвлүүлэхэд зориулан энэ оны улсын төсөвт 850 сая төгрөг тусгасан байсныг хэсэг нөхөд ашиглаж Унгарын “Hungarian Banknote Printing Shareholding Company” хэмээх хэвлэлийн хувьцаат компанид 620 сая төгрөгийг нь далдуур 2018 оноос нааш гаргаж өгч чадахгүй гэсэн “чип”-тэй паспорт хэвлүүлнэ гэж гэрээ хийгээд урьдчилаад шилжүүлчихсэн байгаа юм байна. Энэ мөнгөөр нь өнөөдөр дэлхийд нэр төртэй ХБНГУ-ын Giesevke & Devrient компанид “чип”-тэй паспорттой өрсөлдөх нууцлал, чанартай INFACIO технологийн ИКАО 9303 стандартын 340,000 паспорт хэвлүүлээд аваад ирчихсэн, ямар ч хүлээлт, чирэгдэлгүй олгоод байж байх байв.

    ХБНГУ-д 2 евро 29 центээс 2 евро 45 цэнтийн хооронд Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл тээвэр, даатгал, хэвлэлт багтсан үнээр сүүлийн 14 орчим жилийн хугацаанд захиалан ирүүлээд байсан байхад паспортын бэлдэц тутмыг нь 10 евро 15 центийн үнээр Унгарт хийлгэнэ гэж ийнхүү урьдчилан шилжүүлж, зориулалтын хөрөнгийг нь зүй бусаар зувчуулан зарцуулж, ард иргэдийг хохироох эх үүсвэрийг хийсэн болох нь одоо тодорхой харагдаж байна.

    Захиалсан хэдий ч энэ нь 2018 он хүртэл ирэхгүй. “Чип”-тэй паспортыг нэвтрүүлэхийн тулд холбогдох эрх бүхий агентлаг дээр иргэдээс “биометрик” мэдээлэл авах, хадгадах, “чип” дэхь мэдээллийг нээх, хаах төв, чиптэй паспортод нэмэлт хэвлэлт, бүртгэлжүүлэлт хийж мэдээлэл оруулж байх үйлдвэр, хил гааль дээр суурилагдах хяналтын тоног төхөөрөмжүүд, дэд бүтцийн асуудлууд, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гээд маш олон асуудал, түүнтэй холбогдох төсөв, төлөвлөгөө, хөрөнгө мөнгийг нэг мөр шийдэж байж хийх ёстой ажил атал хамгийн сүүлд хийгдэх ёстой ажлаас нь шүүрч аваад ийнхүү төсвийн мөнгийг гадагш шилжүүлсэнээс болоод зориулалтын ажил гацсан нь тодорхой болж байна. Энэ ажил нь зүгээр “Чип” бүхий паспортын бэлдэц хэвлүүлээд бүтчих ажил биш юм. 2011 онд манай улс Дипломат болон албан паспортуудаа “чил”-тэй болгоход ямар их ажил хийгддэгийг баримтаар тов тодорхой байсаар байгаа болно. Улсын хөрөнгийг зүй бусаар зарцуулан, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажил, амьдралыг ийм олон сараар чирэгдүүлж хохироож байгаагийн хохирлыг хэн хариуцах ёстой вэ? гэх асуудал аяндаа гарч ирж байна Иргэд, албан байгууллага паспортынхоо мөнгийг төлөөд авдаг учир төсөвт ямар ч алдагдалгүй.

    Гэтэл төрөөс ард түмэндээ үзүүлэх үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагууд, төсвөөс цалинжин ажиллаж байгаа албан тушаалтнууд яаж ажиллаж байна вэ? ХЗДХЯ-ны Сайдын харьяа агентлаг дээр очсон мэдээнд далайн чанадын нэг оронд 160.000 ширхэг паспортын бэлдэц хэвлэгдэж байгаа гэсэн бол өөр бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр ХБНГУ-аас 4500 ширхэг паспортын бэлдэц ирсэн гэсэн байна. Одоо дахиад 10.000 орчим ирнэ гэх маягийн мэдээ мэдээлж байх юм. Гэтэл байдаг мөнгийг нь 2018 оноос нааш паспортын бэлдэц нийлүүлж чадахгүй гээд байгаа Унгарын компанид урьдчилаад шилжүүлчихсэн болоод тэр юм уу өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдэд нөгөө л бахь байдгаараа паспортын бэлдэц ирхээр гээд сууж байх юм. Энэ асуудлыг цэгцлэх Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яамны Сайд нарын тушаалаар Ажлын хэсэг гарсан гэж мэдээлсэн. Үнэн бол яаралтай шалгаж, ард түмэндээ тодорхой мэдээллэх хэрэгтэй байна.
  • Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөц орон даяар дуусчээ
    2016 оны 9 сарын 06
    Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөц орон даяар дуусчээ. Одоогоор вакцин хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
  • Бямба гарагт бүх нийтийн гүйлт болно
    2016 оны 9 сарын 06
    Жил бүр уламжлал болон зохиогддог “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар-2016” бүх нийтийн гүйлт ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

  • ”Хаан банк”-ны үйлчлүүлэгчдээс хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ
    2016 оны 9 сарын 06
    Хаан банкинд үйлчлүүлж байсан хоёр ч иргэнээс хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ
  • Манай шатарчид 13 дугаар байрт бичигдлээ
    2016 оны 9 сарын 06
    Дэлхийн шатрын олимпиадад манай багын тамирчид 13 дугаарт бичигджээ.

  • Олон улсын татварын тогтолцоо
    2016 оны 9 сарын 06
    Дэлхийн ихэнхи улс орнууд татварын олон шатлалтай байдаг. Хамгийн бага орлоготой иргэд нь 10%-н татвар төлдөг бол дундаж орлоготой иргэд 30-35%, өндөр орлоготой иргэд нь 45-49% хувийн татвар төлнө.
  • Татвар: 400 саяын байртай айл нэг сая 200 мянган төгрөгийн татвар төлнө
    2016 оны 9 сарын 06
    Ингэхдээ жилд нэг л удаа татварыг авах аж. 300-400 сая төгрөгөөр үнэлэгдэх байртай хүн 1.200.000 төгрөгийн татварыг жилд нэг удаа улсад төлөх юм байна.
  • Н.Энхбаяр ба Монголын намууд
    2016 оны 9 сарын 06
    Гэрээ байгууллаа гээд хашгираад байсан хүмүүс нь Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын гэрээнээс сар гаруйхны дараа буюу 2014 оныхоо арванхоёрдугаар сарын 9-нд МАН-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Чухамдаа Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын гэрээ бол 2024 он хүртэл АН ямар ч сонгуульд ингэтлээ тавиулахгүйгээр хийгдсэн байсан гэдэг.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 9 сарын 06
    09.00 цагт: Туушин зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ-ын оюуны өмчийн байгууллагуудын 4 дэх удаагийн бага хурал ”Оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, асуудал: Технологи, иновацийг дэмжих төв ба жижиг, дунд үйлдвэр” сэдвээр явагдана.



    09.30 цагт: ХААИС дээр Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” үргэлжилнэ.



    10.00 цагт: Төрийн ордонд Улсын Онцгой комиссын хурал Шадар сайдын өрөөнд болно. Улсын онцгой комиссын анхны хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зам тээвэр болон эрчим хүчний салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох яамдаас мэдээлэл хийх юм. Мөн тус хурлаар Улаанбаатар хотын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2016 оны 4 дүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийнэ. Дээрхи хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комисын дарга У.Хүрэлсүх холбогдох яам, агентлагуудад үүрэг, чиглэл өгнө. Утас: 99007969, 99083261



    10.00 цагт: ШУТИС дэээр Японы Shima Seiki фирм Азид дахь 500 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй сургалтын төвөө байгуулах үйл ажиллагаа 10-р байранд /ХУД-ийн урд хуучнаар Нэхмэлийн хүрээлэн/ болно. Уг арга хэмжээнд Японы улсын Элчин сайд, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нар болон БСШУС-ын яамны удирдлагууд оролцоно. Утас 99049347



    10.00 цагт: ”ШАНГРИ-ЛА” ЗОЧИД БУУДАЛД Монгол-Германы чуулганы XIV бага хурал болно. ”Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь” сэдэвт хуралд Монгол-Германы нөлөө бүхий төлөөлөгчид оролцоно. Утас: 319135, 99028994



    12.00 цагт: УЛСЫН ФИЛАРМОНИ-д ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков манай улсад анх удаагаа “Соло концертын үдэш” сэдэвт сонгодог хийлийн тоглолтоо зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал болно.

    13.30 цагт: ”МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-д ”ОППЭН” Японы арьс арчилгаа, гоо сайхны брэндийн албан ёсны дэлгүүр, салон нээгдсэнтэй холбогдуулан тус компанийн захирал болон холбогдох хүмүүс мэдээлэл хийнэ.



    16.00 цагт: Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Эко уншлагын цэцэрлэгийн нээлт болно. Тус номын сан 2016-2017 оны хичээлийн шинэ жилд уншигчдаа тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гадаах ногоон байгууламж болон уншлагын танхимуудаа засаж тохижууллаа.

  • Дараах газруудад цахилгаан хязгаарлана
    2016 оны 9 сарын 06
    Өнөөдөр буюу есдүгээр сарын 6-ны мягмар гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг

    10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

    Чингэлтэй дүүрэг

    10:30-17:30 цагт: 1-р хороо, 18, 19, 36, 37, 38-р байр, Их агар, Баян констракшн, Гандирс, Бат эвсэг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

    Баянгол дүүрэг

    11:00-18:00 цагт: 5-р хороо 10-р хороолол 33, ХД-36-р байр, Эмзүйн сургууль, Булган СӨХ, Радуга, 102-р сургуулиуд, МЛСЧ, ОТТУ, Мон бэйкери, Томт өргөө, Стройка, Хар чонот ХХК-ууд, ЭМШУИС-ийн ЭМТС, Нархажид хийд, Далд засал эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул дүүрэг

    11:00-12:00 цагт: 3-р хороо Дэвшил СӨХ, Хэрэглээ импекс, Яармаг, Грэйнд бэйкери, Мөнх шинэ од, Скай медиа, Арш, Дельта автосервис, Гантус ХХК, Хангай, Аварга ДС-ууд, Монгол коллеж, Эмнэлэг, 41-р цэцэрлэг, Начин бууз, Дээж бууз, МХГ-57, Ногооны 36, 45-р байр болон эдгээрийн ойр орчмоор
    11:30-18:00 цагт: 13-р хороо 120-р ЦА болон эдгээрийн ойр орчмоор

    Сонгино хайрхан дүүрэг

    10:30-18:00 цагт: 10-р хороо Зүүн Баян-Уулын Т-13, Т-40, 16, 18-р гудамж, Улуснет ХХК болон эдгээрийн ойр орчмоор
  • Оюутны смарт картын захиалга өнөөдөр дуусна
    2016 оны 9 сарын 06
    Оюутны нийтийн тээврийн смарт картын захиалгыг энэ сарын 1-нээс эхлэн сургуулийн захиргаагаар нь дамжуулан авч эхэлсэн.


    Захиалга өнөөдөр дуусна. Оюутнууд хөнгөлөлтийн картаа шинээр авах бол 3600 төгрөг, харин сунгах бол 1000 төгрөгийн хураамж төлөх юм. Харин есдүгээр сарын 12-18-ны хооронд сургуулиар дамжуулан оюутнуудад картыг нь олгохоор болжээ.
  • Өнөөдөр байнгын хороод хуралдана
    2016 оны 9 сарын 06
    ххх
  • Цалин хөлсийг бууруулахгүй байх зарчим дэмжигдэв
    2016 оны 9 сарын 06
    Цалин хөлсийг бууруулахгүй байх зарчим дэмжигдэв
  • Улсын онцгой комиссын анхдугаар хуралдаан болно
    2016 оны 9 сарын 06
    Улсын онцгой комиссын шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдах анхны хурал өнөөдөр Шадар сайдын өрөөнд 10:00 цагт эхэлнэ. Улсын онцгой комиссын анхны хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зам тээвэр болон эрчим хүчний салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох яамдаас мэдээлэл хийнэ.
    Мөн тус хурлаар Улаанбаатар хотын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2016 оны IV улирлын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийх аж. Хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комисын дарга У.Хүрэлсүх холбогдох яам, агентлагуудад үүрэг, чиглэл өгөх аж.
5033 5034 5035 5036 5037 5038 5039
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 6 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 7 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 22 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 29 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 57 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК