Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5155 5156 5157 5158 5159 5160 5161
  • Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Монгол улсад айлчилна
    2016 оны 9 сарын 07
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 7-10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

    Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэлэлцээ хийнэ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд, Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн гишүүдтэй тус тус уулзана.

    Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг, тухайлбал, Хөгжлийн туслалцааны тухай Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр орны парламентын Тамгын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

    Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Хойд Америк дахь стратегийн чухал түнш орон бөгөөд томоохон хөрөнгө оруулагч орон юм. Түүнчлэн Канадын Засгийн газар ирэх 4 жилд нийт 55,4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Эдгээр төсөл нь уул уурхайн олборлох салбарын болон байгалийн баялгийн менежментийг сайжруулах, нийтийн албаны ил тод байдлыг дэмжих, сарлагийн ноос болон ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, баялгийн болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжих юм.

    Мөн төлөөлөгчид Канадын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, ”Канад сан”-гийн хэрэгжүүлж буй зарим хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцана.

    Энэхүү айлчлал нь Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол, Канадын харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
  • Нөөц нь дууссан галзуу өвчний вакцин арваннэгдүгээр сард ирнэ
    2016 оны 9 сарын 07
    Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөц арваннэгдүгээр сараас ирнэ гэсэн урьдчилсан мэдээтэй байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарын тойм
    2016 оны 9 сарын 07
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 33 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.
  • Ихэнхи нутгаар бороо орж, сэрүүснэ
    2016 оны 9 сарын 07
    Ихэнх нутгаар бороо орж, шөнөдөө хасах хэм хүрнэ. Тодруулбал, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар, 9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно.

    Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын саваар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ
    2016 оны 9 сарын 07
    Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 337 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна.

  • Г.Сэрээнэндорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв
    2016 оны 9 сарын 07
    “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.


  • Нохой, муур тэжээх, устгах журмын төсөлд санал авч байна
    2016 оны 9 сарын 07
    Улаанбаатар хотын Ерөнхий менежер ирэх 10, 11-р сард золбин нохой, муурны масс устгал /популяц/-ыг зохион байгуулах, гэр хорооллын эзэнтэй нохойны үрийн сувгийг боох спэй аргыг мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журам”-ын шинэчилсэн төсөлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ubservice.mn цахим хуудсаар дамжуулан иргэдээс санал аван ажиллаж байна. Дээрх журмаар нохой, муурыг бүртгэлжүүлэх, үржлийг хязгаарлах, нохой, муур эзэмшигч иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх бөгөөд Татварын ерөнхий хуульд заасны дагуу нохойны албан татвар авч, татварын хэмжээг үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойнд өндөр байхаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Б.Булганы хэргийг прокурорт шилжүүлжээ
    2016 оны 9 сарын 07
    С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгаж байсан Б.Булганы хэргийг прокурорт шилжүүлжээ.
  • Засгийн газрын хуралдаантай
    2016 оны 9 сарын 07
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Г.Угалзцэцэг, Г.Гансаруул нар Азийн аварга боллоо
    2016 оны 9 сарын 07
    Бодибилдинг, фитнессийн Азийн АШТ Бутан улсын Тимпу хотод үргэлжилж байна.

  • Ээлжит бус чуулган хуралдана
    2016 оны 9 сарын 07
    Ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.


  • Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар байхаар тусгасан гэв
    2016 оны 9 сарын 07
    Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар байхаар тусгасан гэв
  • Татвар нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжлээ
    2016 оны 9 сарын 07
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2016.09.06/ хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Хуралдаанаар эхлээд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асуух болон зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж түүний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжсэн.

    Дараа нь Засгийн газар санаачлан боловсруулж 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлээд байсан Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуулийн төслийн нэрийг Зарим бараанд ногдуулах экспортын татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр энэ тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголыг хамт өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай;Тогтоолд өөрчлөлт оруулах тухай; Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

    Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны гишүүдээс асуулт гаргаагүй юм. Харин тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан болон Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодоор хэлэлцээд ирүүлсэн зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй саналуудаар санал хураах явцад ажлын хэсэг болон санал гаргасан гишүүдээс асуулт асууж, тодруулга авч байв.

    Ингээд байнгын хороо хэлэлцүүлгийн явцад санал гаргаагүй хуулийн төслүүдийг багцалж анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг дэмжиж, зарчмын зөрүүтэй санал ирүүлсэн хуулийн төслүүдийг санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэлээ.

    Хуралдааны төгсгөлд 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

    Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан хууль санаачлагч болон Төсвийн байнгын хорооноос хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргахаар байгуулагдсан ажлын хэсгээс асуулт асуух гишүүн гараагүй тул ажлын хэсгээс гаргасан татвар нэмэхтэй холбоотой хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах саналаар санал хураалт явуулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтлоо. Харин дээрх хуулийн төслүүдийн татвар нэмэхээс бусад хуулийн төслүүдийн тухайд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Speak out: Намын дарга нь ЗГ-ын тэргүүн байсан бол огцруулах тухай чимээ ч гарахгүй
    2016 оны 9 сарын 07
    Засгийн газрыг огцруулахаар парламентын гишүүд гарын үсэг зурж эхэлжээ. Энэхүү мэдээлэл ойрын өдрүүдэд шаргал ордон болоод цахим ертөнцөд газар авав. Засгийн газрын тэргүүн оруулж ирсэн төсвийн тодотголоосоо болж хүндхэн байдалд орж байгаа нь энд дурьдагдсан. Тэгвэл өчигдөр МАН-ын бүлгээс улс төрийн шийдвэр гаргаж, Засгийн газрыг татвар нэмэх тогтоолын төслөө эргүүлэн татуулахаар болсон.
  • ”Олон улсын археологичдын форум” болно
    2016 оны 9 сарын 07
    09:00 цагт: ШУТИС-ийн Нэгдсэн номын санд ”Олон улсын археологичдын форум” болно.

    09:00 цагт: Азийн 60 гаруй эрдэмтэд Ногоон хөгжлийн асуудлаар Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд чуулна.

    19:00 цагт: ”Чингис Хаан Кап-2016” олон улсын сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно. Хаана: Спортын төв ордон
  • Цахилгаан хязгаарлах газрууд
    2016 оны 9 сарын 07
    Өнөөдөр буюу есдүгээр сарын 7-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг

    10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

    Баянгол дүүрэг

    11:00-18:00 цагт: 11, 4-р хороо Хувьсгалчдын Д-Д 1-3-р гудамж, Хүүхдийг ивээх сан, Ханамшигугул, Чулуун-Эрдэнэ /хүнсний дэлгүүр/, 10-р хороолол 18-2, 108, 301, 68-р байр, Адвентист чуулган, Бамаш, Венс, Дашваанжил, Их харанга, Мөнгөн гэрэгэ, Номин говь, Номт улс, Строй трейд, Цэцүүх трейд, Грийн эмералд ХХК-ууд, АОС-ууд, Голден парк хотхон болон эдгээрийн ойр орчмоор

    11:30-12:00 цагт: 20-р хороо Монгол түлхүүр ХХК болон эдгээрийн ойр орчмоор

    12:00-12:30 цагт: 20-р хороо Гацуурт ХХК болон эдгээрийн ойр орчмоор

    Сонгино хайрхан дүүрэг

    11:00-18:00 цагт: 3-р хороо Бага Нарангийн 34-44-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
  • Паралимп өнөөдөр эхэлнэ
    2016 оны 9 сарын 07
    Бразилын Рио-Де-Жанейро хотноо паралимпийн XV наадам өнөөдөр эхэлнэ. Энэхүү наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.

  • Б.Чойжилсүрэн: Засгийн газар болон Сангийн яам дахин хүнд байдалд орлоо
    2016 оны 9 сарын 07
    Өчигдөр үдээс хойш МАН-ын бүлгийн хуралдаанаар найман төрлийн татварын нэмэгдлийн төслийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, бүлгийн улс төрийн шийдвэрээр Засгийн газар уг төслөө татахаар болсон. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдэгдсэн билээ. МАН-ын бүлгийн гишүүд төсвийн тодотголын асуудлаар тэр дундаа татварын нэмэгдэл, цалин, халамжийн мөнгөний таналт зэргийг эсэргүүцсэнээс үүдэн Засгийн газартай түнжин муутай байгаа гэж хэлж болно. Харин удаан муудалцсаны эцэст бүлгийн гишүүд нь дийлсэн бололтой. Ямартай ч цалинг танаж, татвар нэмэх саналыг эгүүлэн татууллаа. Хэрвээ Засгийн газар боловсруулсан төсвийн тодотголоо батлуулсан бол ирэх сард болох орон нутгийн сонгуульд унах эрсдэлтэй гэж үзсэн байж болох.

    Ингээл татварын нэмэх асуудлын буцаан татах болсон асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
    2016 оны 9 сарын 07
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
  • Улаанбаатарт өдөртөө 15-17 градус дулаан байна
    2016 оны 9 сарын 07
    Улаанбаатарт өдөртөө 15-17 градус дулаан байна
5155 5156 5157 5158 5159 5160 5161
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана
    4 мин
  • Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
    21 мин
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
    36 мин
  • ФОТО: Цангасан бугууд Туул руу тэмүүлэх хавар цаг
    38 мин
  • Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
    46 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    50 мин
  • Гэр бүлийн маргааны улмаас найман хүүхдийн аминд хүрчээ
    55 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 9 мин
  • АН-ын удирдлагууд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ
    1 цаг 16 мин
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
    1 цаг 29 мин
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
    1 цаг 30 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 33 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
    1 цаг 54 мин
  • НЭМГ: “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг төв талбайд зохион байгуулна
    2 цаг 0 мин
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    2 цаг 1 мин
  • Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллах боломжтой боллоо
    2 цаг 7 мин
  • Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна
    2 цаг 14 мин
  • О.Номинчимэг: УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлыг ОУПХ-нд танилцууллаа
    16 цаг 11 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    17 цаг 37 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК