зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5157 5158 5159 5160 5161 5162 5163
  • АН-ынхан МАН-гүйгээр тогтоолын төслийг дэмжив
    2016 оны 5 сарын 12
    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандат хуваарилах асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Сонгуулийн тойргийг хөдөөд 48, хотод 28 гэсэн хувилбараар хуваасан.



    Энэ үеэр АН-ын бүлгээс тойрог, мандат хуваарилалт зарчмын зөрүүтэй санал гарсан байлаа. Тухайлбал Сүхбаатар аймагт хуваарилсан 2 тойрог, мандатыг нэг болгож, Увс аймагт нэмж 3 болгох санал байв. Үүнийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн юм.



    Харин Багахангай, Багануур, Налайх дүүргийн нэгтгэсэн нэг тойргийг Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тус тус шилжүүлэх санал гаргасан. Ингэснээр Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг тус бүр 4 мандаттай болж байгаа юм. Дээрх дүүргийн мандатыг бусдад нь шилжүүлснээр захын дүүргүүд хөгжинө гэж санал гаргачид үзсэн байна. Байнгын хорооны хуралдаан суусан гишүүдийн олонхи нь энэ саналыг дэмжсэн юм.



    Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Муу зүйл их зааж өгч байна. Арай дэндэж байна. 5 хоногийн хугацаатай завсарлага авъя” гэсэн боловч олгосонгүй.





    МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үргэлжлүүлэн ярихдаа: Тойрог, мандатын тооны асуудалд АН л ялах ёстой гэж шахаж байна. 2012 онд АН хар машинаар ялсан. Өөрсдөдөө ашигтайгаар тойрог, мандатыг хуваарилж байна. Тойрог гэдэг тойрог л байдаг. Гэтэл энд тэнд нь үсчсэн тойрог хуваарилна гэж байхгүй. Зоосны нэг тал байдаг бол зоосыг хоёр тал болгож байна. Зоосны хоёр талыг сүлд болгоно гэж байхгүй. Нэг тал нь тоо байдаг. Асуудалд битгий нэг талаас хандаач ээ. Тийм учраас завсарлага авъя. Бас өчигдөр АТГ-ын даргыг томилох хуулийн хугацаатай байлаа. Гэтэл хуулийн хугацаа өнгөрөөд байхад АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хууль зөрчөөд завсарлага өгсөн. Одоо бас хугацаатай гэдэг байдлаар завсарлага өгөхгүй гэж болохгүй. Завсарлага өгөөч ээ.



    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: -Пропорцианалиараа 2012 оны УИХ-ын сонгуулийн хуулиар явъя гэхэд заавал жижиг тойрог болгоно гээд болгосон. 76 жижиг рүү явна гээд зүтгээд явсан. Хэлсэн болгоноор чинь явж байгаа. Бүх зүйлийг та нарын хүслээр явна гэж байхгүй. Өнөөдрийн бидний баталсан хувилбараар тойрог, мандат хуваарилсан. Өчигдрийн АТГ-ын даргын томилгооны асуудал УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар яригдаагүй. Өнөөдөр МАН-ын бүлгийн СЕХ-нд өгсөн санал туссан байгаа. Жишээ нь Хэнтий аймгийг 3 тойрог, мандаттай болгоё гэсэн С.Бямбацогт даргын гарын үсэгтэй санал байна. Ажлын хэсэг дээр энэ асуудлыг маш их ярьсан. Саналаа хуваагаад олонхиороо шийдье гэсэн. Одоо юу ярина вэ?



    УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: -Сонгуулийн хорооноос одоо асуух цаг болсон. 5 хоногийн дараа завсарлага авбал хуулийн хугацаанд багтахгүй. Энэ зарчмын зөрүүтэй саналыг 4 гишүүн гаргаад байгаа юм шиг яриад байна. Танай МАН-ын бүлэг дотор бас ажлын хэсэг гаргасан. Санал бүр тойрог тойрог дээр яригдсан. Гэтэл тохиролцоогүй учир АН-ын ажлын хэсэг саналаа нэгтгэсэн. Эцсийн бүлэгтээ томсгосон тойргоор явсан бол энэ асуудал үүсэхгүй байсан.



    Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:- Сонгуулийн хуульд “УИХ-ын сонгуулийн тойргийг хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймгийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршлыг харгалзан сонгуулийн санал авах өдрөөс 45 хоногийн өмнө байгуулж, тойргийн нутаг дэвсгэр мандатын төвийг тогтооно” гэж заасан. 45 хоногийн хугацаа гэдэг нь энэ ням гаригаар дуусгавар болж байгаа. Ажлын өдрөөр тооцвол маргааш дуусгавар болж байна. Тиймээс завсарлага авахад хүндрэлтэй байна. Мөн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 4.6-д “Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно” гэжээ. Тиймээс үүнтэй уялдуулан завсарлага өгөх бололцоо байхгүй байгааг анхаараарай. УИХ-ын тойрог байгуулах тухай тогтоолын төсөлд “Монгол Улсын их хурлын 76 тойрог байгуулсугай. Бусад дэмжигдсэн саналыг багтаасугай” гэснийг уншиж танилцуулах юм байна гэлээ.





    Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байнгын хорооны хуралдааныг орхин гарсан юм. Харин тус байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулах нь зүйтэй” гэсэн томъёоллоор санал хураалт явууллаа.



    Санал хураалтаар байнгын хорооны хуралдаанд суусан 11 гишүүдийн 10 нь дэмжлээ. Хуралдааныг орхин гарсан МАН-ынхан удахгүй хэвлэлийн бага хурал хийх гэж байна.
  • ТЕГ, ЦЕГ, АТГ-ын дарга нар Ерөнхий сайдад захидал илгээжээ
    2016 оны 5 сарын 12
    ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нар нэгдэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал илгээжээ. Уг захидалд:
  • Элэгний хорт хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийг төсөвт нэмж суулгалаа
    2016 оны 5 сарын 12
    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Хотын шуудын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.
  • ”Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаад 10 хүртэлх сая төгрөгийг зээлэх боломжтой
    2016 оны 5 сарын 12
    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ
    40 минутын өмнө
    Print Zasag and PDF ShareThis Facebook Tweet LinkedIn Email


    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    Улаанбаатар хотыг хөрсний бохирдол, утаанаас салгах арга бол гэр хорооллыг барилгажуулах явдал. Өнгөрөгч даваа гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох “Сайн хашаа” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх журмыг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айлууд өөрийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд нь зориулж 10 сая хүртэлх төгрөгийн 5 хувийн хүүтэй зээлийг олгоно. 200 мянга гаруй хашаатай айлуудаас эхний ээлжинд хөрс, утааны хамгийн их бохирдолтой хэсэгт амьдарч байгаа 69200 өрхийг хөтөлбөрт хамруулна. Хэрэгжилтэд зориулж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргахаар шийдвэрлэсэн. Цаашид айлуудын хашаанд инженерийн дэд бүтцийг бий болгох ажил үе шаттайгаар үргэлжлэн хэрэгжинэ гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.

    Зээл авах үндсэн шалгуур нь Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд нийцсэн байх. Өөрөөр хэлбэл нийслэлийн болон дүүргийн хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцсэн дэд бүтцийг байгуулах гэв. Хашааны газрыг барьцаалж олгох тус зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох юм байна. Зээл авахад айлуудын өөрсдийнх нь санаачилга чухал гэдгийг онцлоод олон айл хөрш нийлж хөтөлбөрт хамрагдвал илүү оновчтой гэдгийг Засаг дарга хэллээ. Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбар нээлтээ хийнэ
    2016 оны 5 сарын 12
    Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн мэдээллийг ойртуулах зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд байгууллаа. Туршилтаар ажиллаж буй тус төвийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу даваа гарагт албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна.
  • Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт эхэллээ
    2016 оны 5 сарын 12
    Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт эхэллээ
    4 минутын өмнө
    Print Zasag and PDF ShareThis Facebook Tweet LinkedIn Email


    Улаанбурхан өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өвчлөлийн тархалт өндөр хэвээр байна.

    Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 1700 гаруй өвчтөн хандсаны 1195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 221 нь хэвтэн эмчлүүлсэн, 0-1 насны 14 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

    НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627.500 хүн/тун вакциныг хүлээж авсан байна. Энэ вакциныг 18-30 насныханд өнөөдрөөс хийж эхэллээ. Нэмэлт вакцин болон эмчилгээний тоног төхөөрөмж авах асуудлыг Засгийн газрын энэ оны гуравдугаар сард шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын шийдвэрүүд ажил хэрэг болж байна.

    900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан дархлаажуулах бэлтгэл хангажээ. Энд ажиллах 1200 эмч, 350 сувилагчийг бэлтгэн сургалтад хамруулсан байна.

    Улаанбурхан өвчний тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх нэмэлт дархлаажуулалтын ажлыг олон нийтэд сурталчилж, ач холбогдлыг нь хүүхэд залуучуудад тайлбарлан таниулахад хамтран ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад Шадар сайд уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Н.Алтанхуяг: Ардын намынхан мах комбинатын улаан ямааны үүргийг гүйцэтгэсэн
    2016 оны 5 сарын 12
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдааны дараа үргэлжлүүлэн чуулган хуралдаж мөн тус асуудлыг хэлэлцэх юм. Уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх шатанд МАН-ынхан ихээхэн бухимдаж “Тойрог, мандатын тоог хувиарлахдаа улс төрчдийн захиалгаар ажиллалаа” гэх шүүмжийг хэлж байна. Учир нь Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн дээрх төслөөр орон нутагт 48 мандат, нийслэлд 28 мандат ногдохоор байгаа. Гэвч Говь-Алтай, Булган аймаг нь зөвхөн нэг мандаттай байгаа нь УИХ-ын сонгууль 76 жижиг тойргоор зохион байгуулагдана гэсэн хуультайгаа зөрчилдөж байна хэмээн зарим гишүүд шүүмжилж байна. Тухайлбал, Говь-Алтай 60900 хүн амтай 1 мандаттай байхад Өмнөговь 46800 хүн амтай мөртлөө 2 мандат хуваарилсан, Булган 60800 хүн амтай учраас нэг мандатынх нь тоог хэвээр үлдээсэн бол Хэнтий 71200 хүн амтай гэдгээр 3 мандаттай байгаа нь хэр шударга хуваарилалт болов гээд асуудал үүсгэж эхлээд байгаа юм. Нөгөөтэйгүүр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт зургаан мандат ногдож байгаа нь тойргийг нь хэтэрхий жижигрүүлсэн хуваарилалт боллоо гэж олон нийт шуугиж эхлээд байна.



    Уг асуудлын байнгын хороогоор хэлэлцэх үеэр гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе.



    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Б.Гарамгайбаатарын захиалга л явж байна



    -Сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүд өөртөө зориулж хууль гаргадаг, түүнийгээ баахан өмөөрдөг боллоо. Өршөөлийн хуулиас эхлээд. Тойрог, мандатын тоог тогтоохдоо дарга нарын захиалгаар л ажилласан байна шүү дээ. Хэнтий аймаг 76 мянган хүн амтай байхад гурван тойрогтой болгоё гээд л оруулаад ирж байна. Энэ бол Б.Гарамгайбаатарын захиалга л явж байна. Чи худлаа гэж хэлэхгүй байлгүй. Та яаж ч тайлбарлаж чадахгүй шүү дээ. ТөрийU хувьчилж байна. Сонгуулийн тойргийг хувьчилж байгаа юм байна. Өөрт нь санал өгөхгүй гэж үзсэн хэсгийг үсэргэж байна. Тэр даалгаварыг нь СЕХ биелүүлж байна. Та нар битгий худал хэл. Шударга бус байдлаа больчих. Тойрог тогтоодог асуудлыг УИХ өөр дээрээ авах шаардлагагүй юм байна гэж би бодож байна. Цаашид СЕХ нь уг асуудлаа шийдээд явдаг хуулийн өөрчлөлт хийх хэрэг гарах юм байна. Ижил хүн амтай, сумтай хоёр аймгийн нэгд нь 2, нөгөөд нь гурван мандат өгөөд оруулаад ирдэг юм. Энэ чинь л эгдүү хүргээд байна. Энэ чинь ариун явдал мөн үү. Ийм утгагүй байж болохгүй. Өөртөө зориулж төрийг хувьчилж болохгүй. АН-ын бүлгийн хурлаар гарсан саналаар бол жижиг гурван дүүргийг үсэргэх гэж байна. Налайх дүүрэг Сүхбаатар дүүрэг рүү үсрээд Багахангай Чингэлтэй рүү үсрээд Багануур Хан-Уул дүүрэг рүү үсрэх гэж байна уу яах гэж байна. Одоо байтлаа дүүрэг үсэргэдэг болох нь. Та нар ингэж төрөөр тоглодогоо больчих. Адал, балмад балиар оролдлогоо больчих. Ил цагаандаа гарсан дээрэм тонуул явж байна. Сонгуулийн Ерөнхий хороо өөрийн толгойтой юм бол ямар юм аа хийж ийм балай юм оруулж ирж байгаа юм. 76 мянган хүн амтай аймаг хоёр суудалтай байх ёстой юм бол Сүхбаатар, Хэнтий хоёрт нь адилхан суудал хувиарлаач. Арай хэтэрч байгаа юм биш үү. Санал өгөх гэж байгаа гишүүд төр улсаа бодоод больчих.



    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ардын намынхан мах комбинатын улаан ямааны үүргийг гүйцэтгэсэн



    - Ямар их мэргэн цэцэн улсууд гарч ирээд орсон борооны араас цув нөмрөөд байна. Ардын намынхан хоороороо орж ирж суучихаад баахан хүн доромжилж байна. 13 жилийн туршид буюу гурван сонгууль дарааллаж мөрдсөн хуулийг зөрчсөн. Сонгуулийн хууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг захиалга өгсөөр байгаад цэцээрээ дамжуулаад хүчингүй болгосон. Өнөөдөр бантан зуураад сууж байна. Би үүнийг чинь анхнаасаа эсэргүүцсэн. Та нарт үг хэлэхэд тоодоггүй болохоор би фэйсбүүк дээрээ хүртэл бичсэн. Та нар хуулийн заалтыг гууль болголоо. Хуйвалдааны төрийнхэн зүүдэлж сэрсэн ашигтай хувилбараараа хуулийг өөрчлөөд сууг уу гэж бичсэн. Та нар бүр даварлаа шүү. Хэзээ Монголын төрд ийм замбараагүй байдал бий болж байсан юм. Сонгууль сар хүрэхгүйн дараа болж байдаг. Гэтэл та нар зүүдэлж сэрснээрээ тойргоо хувиарлаад сууж байдаг.



    - Я.Содбаатар: Манай намынхан тэгсэн юм уу.



    - Н.Алтанхуяг: Ардын намынхаан та нар битгий орилоод бай. Үнэн үг хэлсэн хүнд хэн билээ өшөөтэй байсан. Одоо та нар битгий нэмэгдээд бай. Аятайхан бай.



    - Я.Содбаатар: Чи хэзээ үнэн үг хэлж байсан юм.



    - Н.Алтанхуяг: Ардын намынхан мах комбинатын улаан ямааны үүргийг гүйцэтгэсэн. Үүнийг Монголын түүхэнд хариуцлагатайгаар бичиж үлдээх ёстой. Сүүлийн 13 жилд сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хууль өөрчилсөн түүх байхгүй. Үүнийг та нар хийсэн. Өнөөдөр түүний чинь үр дүн бол тойрог яриад заваараад сууж байгаа чинь. Заваарснаа яагаад АН руу чихээд байгаа юм. Сонгуулийн хууль бол сонгогчдын эрх, ашгийг хамгаалсан хууль. Тэр байтугай Хүний суурь эрхийг хангасан хууль юм. Энэ талаар Хүний эрхийн бичигт дурдсан байгаа. Одоо битгий цэцэрх. Сонгуулийн ерөнхий хороо Сүхбаатар аймгийг 58 мянган хүн амтай байхад хоёр мандаттай болгосон. Увс аймаг 80 мянган хүн амтай байхад хоёр мандаттай байна. Хүн амын тоо 22 мянгаар зөрж байхад улаан цагаан луйврыг яагаад хийж байгаа юм. Хэний захиалгыг биелүүлж байгаа юм.



    УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Сонгуулийн тойрог, мандатын хувиарлалт хог байна



    -Хүний захиалга барьж орж ирчихээд ширэн нүүрлээд сууж байгаа хүмүүсээс асуулт асууж зовоогоод яах вэ гэж бодлоо. Жоржийн “1984” гэсэн ном байдаг. Тэр номонд “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахайнууд илүү тэгш эрхтэй” гэж заасан байдаг. Ээ хөөрхий, ардчилсан Монгол Улс маань ийм болчих гэж дээ. Ямар аймаг нь илүү тэгш эрхтэй, ямар аймаг нь тэгш эрхтэйг нь хараад ичиж сууна. Ганц л жишээ хэлчихье. Булган аймаг 61138 хүнтэй. Өмнөговь аймаг 60872 хүнтэй. Булган аймаг хүн амын тоогоороо илүү байгаа биз. Булган аймаг 16 сумтай, Өмнөговь аймаг 15 сумтай. Сонгогчдын тоогоороо Булган 39115, Өмнөговь 34067 сонгогчтой. Гэтэл Булган аймаг 1 мандаттай, Өмнөговь аймаг 2 мандаттай байна. Аль нь араас нь, аль нь өврөөс нь төрсөн юм бэ. Үүнийг ямар зарчим гэх вэ. Энэ бол зарчим нь захиалгаар явсан байна. СЕХ нэг Өмнөговийн иргэн, хоёр Булганы иргэнтэй тэнцэнэ, нэг Хэнтийн иргэн 3 Булганы иргэнтэй тэнцэнэ гэж шийдвэрээ гаргаад биччих. Цаашлаад Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрчих. Тэгээд ҮХЦ-д очвол ямар байна. Энэ бол гишүүдийн бус төлөөлж байгаа сонгогчдын эрхийн асуудал. Яахаараа Хэнтийгээс сонгогдсон гишүүн 14 мянган хүн, Булганаас сонгогдсон хүн 40 мянган хүн төлөөлж байдаг юм. Ямар шударга ёс гэж энэ вэ. Тойргийн доторх хуваарилалтуудыг үзэхээр хачин хачин зүйл их байна. Булган аймаг нэг мандаттай гээд хүч түрээд ороод иржээ. Гэтэл бусад аймгуудын тухайд аймгийн төв нь нэг тойрог болсон зүйл харагдаад байна. Энэ чинь одоо сумын депутат сонгох гээд байгаа юм уу, УИХ-ын гишүүн сонгох гээд байна уу. Ингэж Монголын төрийн үндсэн зарчим эвджээ. СЕХ-хон хүний захиалгаар сонгуулийнхаа хуулийг эвдээд байж болохгүй. Энэ байдал иргэд сонгогчид сонгуулиа өгөх үү, байх уу гэдэг эргэлзээг бий болгоно шүү.



    УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Би ядуу оюутан



    -СЕХ захиалга аваад хийдэг гэдгийг би анх удаа сонсож байна. МАН-ын туршлагатай гишүүд үүнийг ярьж байхыг бодоход өөрсдөө захиалаад хийлгэдэг байжээ гэж ойлгож байна. Би анх удаа нэр дэвшиж орж ирсэн ядуу оюутан. Та бүхэн өөрсдөө бүс нутгийг хөгжүүлэх тухай мундаг ярьдаг. Монгол Улс бол нэг нутаг. Та бүхний ярьж хэлж, өөрсдийнхөө цээжийг балбадаг Чингис хааны нутаг. Монгол Улс нэг тойрог. Бүс нутгийн хөгжил яривал зүүн бүсийн хөгжил үеийн үед дорой явж ирсэн. Нүүдэл суудал нь үргэлжилж байгаа. 90 жил МАН засаг барихдаа зүүн бүсийг хөгжүүлэх бодлогыг бариагүй. Хэнтий аймгийн үе үеийн Засаг дарга нар бүгд баруун аймгаас очиж байсан. Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэсэн зүүн бүсийн аймгууд бүгдээрээ Сэцэн хааны нутгаас салж гарсан аймгууд байдаг. Өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдийн тоогоор баруун аймгийнхан дийлэнх нь. Яривал олон юм ярина шүү. Гэхдээ өнөөдөр олон зүйл ярихгүй.





    Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Удахгүй байнгын хорооны шийдвэр гарна. Энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

    Т.Хулан
  • Увс нуурын ай сав газарт 22246 шувуу байгааг бүртгэжээ
    2016 оны 5 сарын 12
    Улсын тусгай хамгаалалттай газар болох Увс нуурын ай сав газрын усны шувуудын үүрлэлт, үржилт, зан төрх, тоо толгойн судалгааг гаргасан байна.
  • Нэг сая сарнайг бэлгэнд авсан азтай бүсгүй
    2016 оны 5 сарын 12
    Нэг сая сарнайг бэлгэнд авсан азтай бүсгүй
  • АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт болж байна
    2016 оны 5 сарын 12
    Манай улсад ирэх 7 дугаар сард болох Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 2016 оны 5 дугаар сарын 12-13-нд Улаанбаатар хотноо болж байна.

    Уг уулзалтад АСЕМ-ын түнш 51 улс, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ-аас гадна Ази-Европын сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 170 төлөөлөгч оролцож байна. Уулзалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг үг хэллээ.

    Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Ази, Европын орнуудын төр, засаг төдийгүй ард иргэд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, АСЕМ-ын 20 жилийн ой, АСЕМ-ын түнш орнууд хамтран ажиллахаар тодорхойлсон 16 салбар чиглэлийн хэрэгжилтийн явц болон ирэх 10 жилийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлыг нарийвчлан ярилцахын зэрэгцээ Дээд түвшний уулзалтаас батлах Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл зэрэг баримт бичгийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
  • СЗХ-ны даргад Ч.Батцогт ”сойгдож” байна
    2016 оны 5 сарын 12
    Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тиймээс энэхүү суудал одоогоор эзэнгүй байгаа билээ.
  • Чилийн Ерөнхийлөгч Швед улсад айлчилж байна
    2016 оны 5 сарын 12
    Чилийн Ерөнхийлөгч Мишел Башеле Швед улсад төрийн айлчлал хийж байна. Мягмар гаригт эхэлсэн түүний айлчлал гурав хоногийн турш үргэлжлэн явагдах юм. Айлчлалын эхний өдөр тэрээр Шведийн Ерөнхий Сайд Стефан Лофвентай уулзсан байна. Чилийн Ерөнхийлөгч болон Шведийн Ерөнхий Сайд нарын хооронд явагдсан яриа хэлэлцээний дараагаар хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил гэх зэрэг олон салбарт хамтран ажиллах санамж бичиг болон гэрээнүүдэд гарын үсэг зурсан байна. Уулзалтын дараа зохион байгуулагдсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Шведийн Ерөнхий Сайд Стефан Лофвен хэлэхдээ 1973 оны Чилийн төрийн эргэлтийн үр дүнд олон мянган хүн орогнол хүсэн Шведэд хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр тус улсад 50000 орчим чили үндэстэн амьдардаг талаар дурьдсан байна.
  • ”ЭНЭ ОРЧЛОН ГАЛЗУУ ШҮҮ”
    2016 оны 5 сарын 12
    ”ЭНЭ ОРЧЛОН ГАЛЗУУ ШҮҮ”
  • Давж заалдах шатны шүүх ИЗНН-ын гомдлоор хэрэг үүсгэжээ
    2016 оны 5 сарын 12
    Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл уг асуудлаар тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид нь Захиргаан хэргийн шүүхэд гомдол гаргасан юм.
  • Хүчирхийллийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэнэ
    2016 оны 5 сарын 12
    Гэр бүлийн өдрийг тохиолдуулан хүчирхийллийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
  • Орон сууцны үнэ буурчээ
    2016 оны 5 сарын 12
    Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 04-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
  • Хан-Уул дүүрэг олон улсын зөвлөгөөн зохион байгуулж байна
    2016 оны 5 сарын 12
    Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
  • Хар зураг: Хэн, хаана нэр дэвших вэ?
    2016 оны 5 сарын 12
    Сонгуулийн ерөнхий хорооноос 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар болсон. Тэгвэл АН, МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хар зураг гарч эхэллээ.. Гэхдээ уг нэрсийг МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас эцсийн байдлаар батламжлах билээ.
  • Яг одоо: Сонгуулийн тойрог, мандатын асуудлыг хэлэлцэж байна
    2016 оны 5 сарын 12
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ.
  • Сонгон шалгаруулалтаар зөвшөөрөл олгох найман талбайг зарлалаа
    2016 оны 5 сарын 12
    Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалтаар зөвшөөрөл олгох найман талбайг зарлалаа.
5157 5158 5159 5160 5161 5162 5163
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    6 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    11 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    21 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    40 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    44 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    1 цаг 13 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    1 цаг 19 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    1 цаг 31 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    1 цаг 47 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    2 цаг 10 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    2 цаг 26 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 39 мин
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 45 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Монголчууд шим тэжээлийн дутагдлаас “холуур” өнгөрсөн түүх
    2 цаг 50 мин
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
    2 цаг 52 мин
  • Сэлэнгийн Хушаат болон Ховдын Жаргалантад бороо хамгийн их оржээ
    3 цаг 5 мин
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
    3 цаг 15 мин
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
    3 цаг 15 мин
  • Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө гэж залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгджээ
    3 цаг 56 мин
  • Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
    4 цаг 0 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК