-
2016 оны 5 сарын 06
Маршал таун орчимд амралтын өдрүүдэд шөнийн цагаар зам хаана
-
2016 оны 5 сарын 06
Нийслэлийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчдэд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтыг олгож эхэллээ
-
2016 оны 5 сарын 06
Нам, эвслүүд нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ нийслэлийн сонгуулийн хороонд өглөө
2 цаг 1 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Нийслэлийн сонгуулийн хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан болж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцох нам, эвслүүдийн бүртгэлийн дүн мэдээллийг танилцууллаа.
Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг. Энэхүү заалтын дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл хүсэлтээ илэрхийлж, нийслэлийн Сонгуулийн хороонд хуульд заасан хугацаанд ирүүллээ.
Үүнд:
Нийслэлийн Ардчилсан нам
Нийслэлийн Монгол Ардын нам
Нийслэлийн Монгол ардын Хувьсгалт нам
Монголын ардчилсан хөдөлгөөний нам
Нийслэлийн Бүгд найрамдах нам
Ард түмнээ хайрлая нам
Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам
Монголын Социал демократ нам
Хөгжлийн хөтөлбөр нам
Монгол консерватив нам
Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”
Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдмэл монгол” эвсэл
Хөдөлмөрийн үндэсний нам
Иргэний зориг ногоон нам
Иргэний хөдөлгөөний нам
Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ. Тиймээс Нийслэлийн сонгуулийн хорооноос улс төрийн нам, эвслүүдэд нэр дэвшигчээ сонгохдоо хууль тогтоомжид заасан шаардлагыг мөрдөж ажиллахыг хүсч, зөвлөмж хүргүүллээ. Зөвлөмжид “...Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нийслэлд өөрийн салбартай нам нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох эрхтэй бөгөөд мөн тус хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасны дагуу намаас нэр дэвшүүлэх асуудлыг нийслэл дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх ёстойг онцгойлон сануулж, Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан журам, шаардлагыг мөрдөж ажиллахыг зөвлөж байна” гэв.
Нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлж, нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлнэ. Үүнд :
Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр
Нэр дэвшигчийн жагсаалт
Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /
Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
Нэр дэвшигчийн намтар
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар байна гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13417#sthash.8bH5p0z6.dpuf
-
2016 оны 5 сарын 06
Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ
-
2016 оны 5 сарын 06
УИХ-ын чуулганы хуралдаанаар 14 асуудал хэлэлцэнэ
-
2016 оны 5 сарын 06
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм. Мөн энэ өдрүүдэд хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. “Номын баяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.
Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 06
Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хороолол орчмын галт тэрэгний зам дээр хүн дайруулж нас барсан хэрэг гарчээ.
-
2016 оны 5 сарын 06
Энэ зун нийслэлийн хэмжээнд хүүхдийн 24 зуслан ажиллахаар болжээ.
-
2016 оны 5 сарын 06
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн өнөөдөр бараалхлаа. БНХАУ-ын Худалдааны сайд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааныг хамтран даргалсан юм.
-
2016 оны 5 сарын 06
Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.05.05.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс албан ёсоор гарч буйгаа бичгээр мэдэгдсэнийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд гишүүдэд уншиж танилцуулав. Мөн тэрээр бүлгийн гишүүдийн тоо нь хуульд заасан шаардлагыг хангахгүй болсон тул Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн үйл ажиллагаа өнөөдрөөр албан ёсоор дуусгавар болж буйг мэдэгдлээ.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд байнгын хороодын саналыг хүлээн авч Улсын Их Хурлын тогтоол баталсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батбаяр, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, байнгын хорооны ажлын хэсгээс боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж дэмжсэн талаарх тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч А.Бакей чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны ажлын хэсэг энэ хугацаанд хоёр удаа хуралдаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай төслүүдийг боловсруулжээ. Ингэхдээ ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулиас зөвхөн Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтэд хөндөгдсөн зүйл, заалт, хэсгүүдийг өөрчлөх зарчмыг анхнаасаа барьж ажилласан гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав. Мөн Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тус хуульд байгаа болохыг дурдсаны дагуу хуулийн зарим зүйл, заалт, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн найруулах, хүчингүй болгох зохицуулалт хийхээр төсөлд тусгасныг танилцуулсан юм.
Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлд “сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн тооцоонд энэ хуулийн 125.2-т заасан хугацаанаас 10 хоногийн өмнө хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт” гэсэн агуулгатай 128.3.10 дахь заалт нэмэх, 2 дугаар зүйлд Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийн “гишүүн” гэсний дараа “тус бүр нэг мандаттай 76 тойргоос” гэж, 128 дугаар зүйлийн 128.8 дахь хэсгийн “нэр дэвшигчдийн” гэсний өмнө “нам, эвслээс” гэж, мөн хэсгийн “бүртгэх” гэсний өмнө “бие даан нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор” гэж нэмэхээр тусгажээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн Сонгуулийн тогтолцоо гэсэн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг “7.1.Сонгууль нь олонхийн /мажоритар/ тогтолцоотой байна” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна. Түүнчлэн хуулийн 85.1.1 дэх заалтыг “85.1.1.намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг” гэж, 126.5.3 дахь заалтыг “126.5.3.энэ хуулийн 126.1-д заасан нэрийн жагсаалтыг гаргахдаа энэ хуулийн 122.1, 126.4-т заасан хуралдаанаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн, тойргийн дарааллын дагуу үйлдэх” гэж тус тус өөрчлөн найруулахаар зохицуулжээ. Мөн хуулийн зарим зүйл, заалт, хэсгийг өөрчлөх, хүчингүй болгохоор тусгасан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Ч.Улаан, Д.Сарангэрэл нар байнгын хорооны даргаас асуулт тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь дэмжлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 75.9 хувь нь, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 75.4 хувь нь дэмжив. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм.
Хууль тогтоомжийн төслүүд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж ирэх долоо хоногийн нэг дэх өдөр гэхэд дуусах байсныг Улсын Их Хурал цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай уялдуулан баталсан хуулийн шинэ зохицуулалтаар энэ сарын 23-ны өдрөөс эхлэхээр хойшлуулж байгаа. Ингэснээр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд боломж олгож байгаа. Харин аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажил нэг дэх өдөр гэхэд дуусна гэдгийг дурдав. Мөн тэрээр Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тул энэ талаарх шинэ зохицуулалтыг ирэх долоо хоногтоо багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэдгийг хэллээ.
Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 06
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 хувьцаатай холбоотой иргэдийн бөөгнөрөл өдгөө ч хэвээр, өргөжин тэлсээр байна. Холбогдох албаны хүмүүс хувьцаа худалдан авч байгаа гэдэг нь худал бөгөөд хувьцаагаа зарсан, түүнийг худалдан авсан тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй гэдгийг хэдэнтээ мэдэгдсэн. Гэвч иргэд бөөгнөрч, хувьцаагаа худалдахыг хүссээр л... хүлээсээр л...
-
2016 оны 5 сарын 06
зурхай
-
2016 оны 5 сарын 06
Төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас өчигдөр олон нийтэд нээлттэйгээр мэдээллээ. Ингэснээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдээс эхлэн төрийн албанд ажилладаг дарга сэтэртэй бүх хүний хөрөнгө ард иргэдэд ил болж байна гэсэн үг. 24tsag.mn төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогыг цувралаар танилцуулж байна. Энэ удаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдийн хөрөнгөтэй танилцъя. Тэднээс хамгийн их болон бага хөрөнгөтэй нь хэн бэ?.
-
2016 оны 5 сарын 06
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар батласан хуваарийн дагуу УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
-
2016 оны 5 сарын 06
09.00 цагт: Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Гамшиг судлалын хүрээлэнгээс хамтран ”Монгол Улс дах хүмүүнлэгийн үйл ажиллагаа” онол практикийн бага хурлыг Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулна. Утас: 99007969, 99249813, 262073
-
2016 оны 5 сарын 06
Өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны Баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 5 сарын 06
Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.
-
2016 оны 5 сарын 06
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 05
С.Баярцогт: Засгийн газар эрх зүйн чадамжтай
-
2016 оны 5 сарын 05
Өнөөдөр үдээс хойш Ардчилсан нам болон МАН-ынхан бүлгийн хурал зарлаж, сонгуулийн тойрог дээр саналаа нэгтгэлээ. Тиймээс УИХ-д суудалтай намын бүлгүүдийн хурлын дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсны дагуу Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдуулахаар тов зарлажээ.