Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5222 5223 5224 5225 5226 5227 5228
  • Говь-Алтай аймагт 3.6 магнитудын газар хөдөлжээ
    2016 оны 7 сарын 31
    газар хөдөлжээ
  • Жон Ленноны лимузиныг дуудлагаар худалдана
    2016 оны 7 сарын 31
    Домогт “Битлз” хамтлагийн ахлагч агсан Жон Ленноны лимузин автомашиныг зарахаар болжээ. Тодруулбал, Их Британийн “Sotheby’s” дуудлага худалдааны газар нь Ховорхон төмөр хүлгийг Ленноны гарын үсэгтэй өөрийнх нь бичиг баримттай нь хамт худалдах бөгөөд автомашины дуудлага худалдааны анхны үнэ 250 мянган еврогоос эхлэх аж.

    Тэрээр олсон орлогын тодорхой хувийг хүмүүнлэгийн үйлсэд зориулахаар болжээ. Дуудлага худалдаа ирэх есдүгээр сарын 7-нд Лондонд болно.


    Дашрамд дурдахад, 1956 онд үйлдвэрлэгдсэн “Austin Princess”-Mwr нэрт дуучин 1971 онд худалдаж авч байв.


  • Турах нь зөв хооллолтоос эхтэй
    2016 оны 7 сарын 31
    1. Аль болох бага идэх
    2. Ус сайн уух (2-2.5 л)
    3. Витаминлаг, уураг, эрдэс бодис агуулсан хүнсийг хэрэглэх
    4. Байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байх
    5. Давс, сахар, өөх тос, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, цагаан гурил, хийжүүлсэн ундаа, кофе, байхуу цай, согтууруулах ундаа аль болох хэрэглэхгүй байх
    6. Цагаан идээ, загас, далайн бүтээгдэхүүн, хальстай үр тариа, будаа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэхӨглөөний хоол тогтмол иддэг хүн 13-15% илүү жинг хаяж, цаашдаа жингээ сайн барьдаг. Орчин үеийн өглөөний 3 янзын хоол байдаг.
    1. Нүүрс усан өглөөний хоол
    2. Өглөөний хоол идэхгүй байх
    3. Тэнцвэржүүлсэн өглөөний хоолӨглөөний хоол юунаас бүрдэх вэ?

    Өглөөний хоол Тоо Уураг Илчлэг
    Өндөг 2ш 100гр 12гр 243кк
    Хиам талх 100гр 9гр 268кк
    Сүүтэй кофе 200гр 1гр 168кк
    Бүгд 22гр 679кк
    Коктель 1порц 16гр 200кк

    Ердийн өглөөний хоолыг бэлдэж болгох явцад витамин, эрдэс бодис байхгүй болдог. Үлдсэн хэсгийг нь бие махбодь шингээхгүй бага хувийн уураг, өөх тос их орж ирдэг.

    Коктелийн бүтцэд 1 порц нь 16гр маш үнэтэй соёо уураг, витамин, эрдэс, бодис бүгд нэг стаканд тэнцвэртэй багтсан байдаг. 200 ккалори илчлэгтэй, амттай маш их тэжээллэг энэ хоол маань бидэнд өдрийн эхлэлийн ажлын амжилттай гараа болно.

    Өглөөний хоол 7-9 цаг
    Өдрийн хоол 13-15цаг
    Оройн хоол 17-19 цагт идэх хэрэгтэй.
  • ”Ган үзэг-2016” яруу найргийн наадам маргааш эхэлнэ
    2016 оны 7 сарын 31
    МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс ”Ган зам” сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”Ган үзэг-2016” яруу найргийн наадам болох гэж байна. Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчилах зорилготой билээ.
  • 1300 гаруй багшид гурван тэрбум орчим төгрөгийн урамшуулал олгожээ
    2016 оны 7 сарын 31
    2014 оноос багш нарыг хийсэн ажлаар нь дүгнэж мөнгөн урамшуулал олгох журам хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэхүү урамшуулалд одоогоор нийт 1300 гаруй багшид гурван тэрбум орчим төгрөгийн урамшуулал олгоод байна.

    Урамшууллыг төрийн өмчийн сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид олгох бөгөөд ажлын үр дүнгээр нь тооцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг хамгийн сайн сурган хүмүүжүүлсэн багшид жил бүр урамшуулал олгодог. Мөн тавдугаар ангийнхнаас чанарын шалгалт авч, үүнээс шалгарсан багшид нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний буюу зургаа орчим сая төгрөгийн урамшуулал олгодог юм.

  • Улсын начин Д.Анарт зориулсан наадам болж байна
    2016 оны 7 сарын 31
    Монгол Улсын начны тоо энэ жилийн наадмаар 18-аар нэмэгдсэн. Тэдний нэг нь Дорнод аймгийн харьяат Улсын начин Д.Анар юм. Түүний улсыг цолыг мялаан, нутгийнхан нь хүндэтгэлийн наадам хийхээр болжээ. Улсын начин Д.Анарт хүндэтгэл үзүүлэх наадам Дорнод аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр болно.


    Наадмын үеэр Баянтүмэн суманд соёолон насны морины уралдаан, сурын талбайд халх сурын харваа, Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит 64 бөхийн барилдаан, Онцгой байдлын газрын алба хаагчдын урлагийн тоглолтыг зохион байгуулах аж.


    Улсын начин Д.Анар нь Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч. Түүнийг саяхан Онцгой байдлын ахлах дэслэгч цолоор шагнасан юм.
  • Наршихаас сэргийлэхийг анхааруулав
    2016 оны 7 сарын 31
    Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хэт халах төлөвтэй байгаа тул наршихаас сэргийлэхийг анхаарууллаа. Ялангуяа газар тариалангийн бүс нутгаар 33-38 хэм хүрч, халах төлөвтэй байгаа аж.

    Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.

    Наршилтад бага насны хүүхэд болон өндөр настнууд илүүтэйгээр өртдөг байна. Тиймээс зуны халуун өдрүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх, өндөр настан болон даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол ууж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөж байна. Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Мөн шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах, наранд бага явах, нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх,гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргахгүй байх хэрэгтэй гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.



  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    2016 оны 7 сарын 31
    2016 оны долдугаар сарын 29-ны өдрийн байдлаар Орхон гол Хархорин сум, Хангай нурууны өврөөс усжих Байдраг гол Баянбүрд сум, Онги гол Сайхановоо сум, Хархираа уулсаас усжих Хархираа гол Тариалан орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-15 см тус тус давж үерлэж байна.



    Алтай нурууны Ховд гол ( Мянгад сум) үерийн аюултай түвшинг 30 см тус тус давсан хэвээр үертэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
  • Маргаашнаас эхлэн товчоодод хяналтын цэг ажиллана
    2016 оны 7 сарын 31
    Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх сарын 1-ний өдрөөс буюу маргаашнаас эхлэн аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэг байгуулахаар болжээ.


    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар ажиллах уг хяналтын цэгт хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийх аж. Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 34.043.360 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна.
  • Төв аймгийн цахилгааныг хязгаарлажээ
    2016 оны 7 сарын 31
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх долдугаар сарын хуваарийг танилцуулж байна.
  • Хонины ордынхон өнөөдөр зөвхөн өөрсөддөө л найд
    2016 оны 7 сарын 31
    Хонь - (3/21-4/19)

    Хонины ордынхон өнөөдөр зөвхөн өөрсөддөө найдахаас өөр аргагүй. Асуудал гарвал ямар арга хэмжээ авахаа та мэдэж байгаа. Шаргуу ажиллаж байгаа боловч хангалттай ашиг олохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Урагш ахих, ажлаа дуусгахад ямар нэгэн юм саад болоод байвал амрах хэрэгтэй гэсэн үг. Өнөөдөр ажил дээрээ хэт оройтох хэрэггүй. Харин гэртээ харьж тухлан сэтгэл хангалуун байх боломжийг бүү алд.

    Үхэр - (4/20-5/20)

    Гараг эрхэс танд сайнаар нөлөөлөх бололтой. Гэхдээ зөрүүдлэхээс илүү уян хатан байдал дээр болохыг зөвлөе. Хайр дурлалын хувьд романтик байх нь. Ганц бие Үхрийн ордныхоны хувьд нас тогтсон хүн анхаарлыг нь татах болно. Гэхдээ энэ нь оггхон ч буруу сонголт биш тул өөртөө итгэлтэй бай. Бат бэх харилцаа холбоо үүсгэнэ. Зарим Үхрийн ордныхоны цалин хөлс нэмэгдэж, аз жаргалтай гэнэтийн зүйлсээр дүүрэн байх болно.

    Ихэр - (5/21-6/21)

    Ямар нэг эрсдэлтэй алхам хийж, адал явдалтай учрах хүсэл таны бодлыг бүхэлд нь эзэмдэх бөгөөд хадгаламжаа дуусгаж мэдэх нь. Өнөөдөр азтай байх хэдий ч их хэмжээний мөнгө мөрийнд тавихгүй байхыг сануулая. Бизнес хөрөнгө оруулалт ашигтай байна. Таны сэтгэл тогтворгүй болох бөгөөд яг одооноос хайр сэтгэлийн асуудалд илүү нухацтай хандаж эхлэх хэрэгтэй.

    Мэлхий - (6/22-7/22)

    Түгшүүртэй уур амьсгал ноёлох бололтой. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол өнөөдрийн хувьд маргаан эхлэхэд тохиромжтой цаг биш гэдгийг сана. Гэхдээ таны хамтрагч чинь одоо л яг болсон гэж үзээд зөрөлдөөн боловсон байдалтай байвал эерэг бөгөөд хэрэгцээтэй шийдэлд хүрэх боломжтой.

    Арслан - (7/23-8/22)

    Ажилдаа жижиг зүйлд ч хянуур, болгоомжтой ханд. Та хийх ёстой ажлаа хойш тавиад амрахаа илүүд үзэх бололтой. Харилцааны таарамжгүй байдал танай багийн үр бүтээлтэй ажлыг цалгардуулж магадгүй. Бусдад буруугаа тохохын оронд өөрөөсөө алдаа хай. Магадгүй бусдын үгийг сонсохгүй өөрийнхөөрөө аашилж байгаа нь та байж мэдэх юм. Хүндлүүлэхийг хүсч байвал эхлээд өөрөө хүндэл.

    Охин - (8/23-9/22)

    Өдөр тутмын тогтсон хэв маягаа эвдэж, өөрчлөлтөөс таатай байдлыг мэдэр. Бодит байдлыг үнэлэхдээ гадаад хүчин зүйлүүдийг мөн давхар харахыг хичээ. Танд өгч буй олон сайхан боломжоо алдалгүй ашигла. Өнөөдөр олон тооны ажлын санал хүлээж авах бөгөөд зарим нь таны амьдралыг өөрчилж, мөрөөдлөө биелүүлэхэд нөлөөлөх тул асуудалд бодитоор хандахыг зөвлөе. Энэ өдөр сүй тавьж, хуримаа төлөвлөхөд маш таатай өдөр байх болно.

    Жинлүүр - (9/23-10/22)

    Энэ сарын сүүлээр санхүүгийн байдал туйлын сайжирна. Хамтрагч тань таныг ажил мэргэжилдээ ахиц гаргахад туслана. Ганц бие жинлүүрүүд насан туршын ханиа олох болно. Ихэнх нь маш их эрч хүчтэй бөгөөд тэмцэл дунд амьдрах чадвартай хариуцлагатай байна. Юу хусэж байгаагаа тодорхойлсон бол түр хүлээ, таны замд санхүүгийн бага зэрэг саад байна.

    Хилэнц - (10/23-11/21)

    Энэ өдөр зах, дэлгүүр хоршоо хэсэх нь таны загатнасан газрыг маажих шиг болно. Ногооны газартай хүмүүс арчилгаа, усалгаагаа хийж, зэрлэгээ зулгаах байх. Харин сурагч, оюутан, багш, зохиолч, редактор ажилтай Хилэнцүүд энэ амралтын өдөр тоглож наргихын оронд ажлаа хийх бололтой. Та богино хэмжээний дамжааг сонирхож сурахыг хүсэх байх.

    Нум - (11/22-12/21)

    Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг анхааруулж байна. Гэхдээ энэ нь заавал эерэг хандлагатай байх албагүй аж. Сэтгэл санааны тогтворгүй байдал танаас хэсэгхэн хугацааны сэтгэл ханамжийн төлөө хий хоосон зүйл мөрөөдөж, эрсдэлтэй алхам хийхийг ятгана. Далайцтай зүйл хийх гэсэн хүсэл тэмүүлэл, ажлын дадлага туршлага дутмаг байдал сэтгэл хоёрдуулахад хүргэнэ.

    Матар - (12/22-1/19)

    Зарим үед өөрийгөө хөөргөж зоргоороо байхаас бүү ай, гэхдээ ихэрхүү зан бүү гарга. Матрынхан, ер нь юмны ард үлдэж хийх ажлаа багаас нь эхлэдэг. Зан байдлаа өөрчлөн өөрөөр эхлэхийг хичээ. Эрчүүдийн хувьд хамтрагчийн чадваргүй байдал, дотно харилцаанд эргэлзээ төрж, мөнгө явуулахаа зогсоож, хуримтлуулж эхлэнэ. Энэ нь таны санхүүгийн нөөц боломжинд нэмэлт хэрэгцээг бий болгох тул хамтрагчтайгаа ярилцаж зөвшилцвөл хоёулаа сэтгэл хангалуун үлдэнэ.

    Бумба - (1/20-2/18)

    Cap Матрын орд руу хөдөлж байгаатай холбоотойгоор ганцаараа байхыг хүсэх болно. Зөн совиндоо анхаарлаа бүү хандуул. Магадгүй хувийн орон зайгаа хамгаалахыг хүсэх ямар нэг шалтгаан танд байгаа. Сэтгэл санаагаа амар тайван байлгахын тулд гэрээсээ гарахдаа хаалгаа сайн түгжсэн эсэх мөн даатгалын хугацаа дууссан эсэхийг шалга. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч авч сур. Хэн нэгний төлөө сайн зүйл хийвэл дагаад сэтгэл санаа сайхан болно.

    Загас - (2/19-3/20)

    Өнөөдрийн дэлхийн бөмбөрцгийн чиг хандлага тайван, дөлгөөн зантай, эв найрамдалд дуртай Загасныханд тохирохгүй юм. Та хайртай хүн, ах дүүгээсээ болж сэтгэлийн дарамттай байна. Түргэн зантай байсны хэрэггүй. Учрыг нь ойлготлоо та ямар нэгэн үйл хөдлөл хийхээсээ татгалз. Хичээл зүтгэлтэй байж сайн шийдвэр гарга. Дэлгүүр хэсч байхдаа мөнгөө хэтрүүлэн үрхээс болгоомжил.

  • Загвар өмсөгчид үргэлж сайхан харагддаггүйг батлах 24 фото
    2016 оны 7 сарын 31
    Ихэнх хүмүүс загвар өмсөгч болон фото моделиудыг шинэ загварын хувцас, бараа бүтээгдэхүүнийг бусдад танилцуулдаг азтай хүмүүс мэтээр төсөөлдөг. Тэд мэргэжилтнүүдээр нүүрээ будуулж, үсээ засуулж, тайзан дээр гоо үзэсгэлэн, сайхан биеэ гайхуулж, үүнийхээ хариуд өндөр цалин авч, олны анхааралд өртөж, сэтгүүлийн нүүрэнд гарч, рекламанд өндөр үнээр тоглодог ажил хийдэг мэтээр төсөөлдөг. Гэвч бодит байдалд загвар үзүүлнэ гэдэг тийм амар ажил биш аж. Үүнийг батлах солиотой 24 фотог 24tsag.mn хүргэж байна.
  • Зурхай: Худалдаа хийх, бизнес эхлэхэд сайн өдөр
    2016 оны 7 сарын 31
    2016.07.29 / БИЛГИЙН ТООЛЛЫН 25
    Зуны адаг хөхөгчин хонь сарын
    Дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр
  • Улаанбаатарт өдөртөө 33 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 31
    31-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 3-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-нд зарим газраар, 2-нд баруун болон төвийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 2-нд нутгийн баруун, 3-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
  • Туул голын хамгаалалтын бүсэд эргүүл хийж байна
    2016 оны 7 сарын 30
    Туул голын сав газрын захиргааны голын эрэг дагуух хууль бус үйл ажиллагааг илрүүлж, таслан зогсоох зорилгоор Туул голын хамгаалалтын бүс буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоноос Сонгинохайрхан дүүргийн XII, XIII хороо, Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх газарт эргүүл хийж байна.
  • Нийслэлийн есөн дүүргийн 128 сургууль элсэлт авна
    2016 оны 7 сарын 30
    Цэцэрлэг, сургуулийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 22-28-нд явагдана.
  • Будаа угаасан усны гайхамшиг
    2016 оны 7 сарын 30
    Цагаан будаа угаасан ус
  • Олимпийн нээлтийн тасалбар гурван сая төгрөгийн үнэтэй
    2016 оны 7 сарын 30
    Хүн төрөлхтний ОЛИМПИЙН И X наадам эхлэхэд найм хоног үлдлээ. Бразилийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийи багтаамж жижиг учраас Лондонгийн олимпоос 200 мянга орчмоор цөөн буюу 7.5 сая тасалбар худалдаанд гарчээ.
  • Чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
    2016 оны 7 сарын 30
    Чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
  • “Сандэй” төвд гал гарсан хэргийг хэлэлцэхээ хойшлуулав
    2016 оны 7 сарын 30
    Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Сандэй плаза” худалдааны төвийн удирдпагад холбогдох хэргийг өнгөрсөн лхагва гарагт болхоор товлогдсон байсан ч хойшилжээ.
5222 5223 5224 5225 5226 5227 5228
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    5 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    8 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    8 цаг 39 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    8 цаг 50 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    12 цаг 52 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    13 цаг 7 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 20 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    13 цаг 27 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    13 цаг 28 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    13 цаг 35 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Өчигдөр 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Өчигдөр 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Өчигдөр 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Өчигдөр 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК