Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5365 5366 5367 5368 5369 5370 5371
  • “Эль-Нино” гийн сөрөг нөлөөнд өртөж болзошгүй арваад улсын тоонд Монгол оржээ
    2016 оны 5 сарын 20
    2016 оны бичин жилийн цаг агаарын болзошгүй нөхцөл байдлын талаар үндэсний болон олон улс орнуудын мэргэжлийн байгууллагууд олон дүгнэлт гаргаж байна.

    Цаг агаарын тохиолдож болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан улс орны нийгэм, эдийн засаг, мал аж ахуй, газар тариалангийн салбарт учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөж байгаа юм.

    “Энэ жил тохиож буй бичин жилийн талаар янз бүрийн таамаг яриа гарч улс орны эдийн засгийн салбар, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн тухайд эргэлзээ төрүүлэх мэдээлэл мэр сэр гарч байна.

    2016 оны цаг агаарын болзошгүй нѳхцѳл байдлын талаар үндэсний болон олон улсын орнуудын мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй дүгнэлтүүдийг үзвэл Монгол улсын нутагт 1631-1939 оны хооронд буюу өнгөрсөн 309 жилд 89 удаа зуд тохиолдсоноос 9 удаа бичин жилд зуд болсон байна. Цаг агаарын хэмжилт хийж эхэлсэн цагаас хойш буюу 1940-2015 оны хооронд 76 жилд 17 удаа зуд тохиолдсоноос 3 удаа бичин жилд зуд болсон байна. Эндээс үзэхэд бичин жил бүр ган гачиг, зуд турхан тохиолдох албагүй гэж хэлж болно.

    Гэхдээ 2016-2017 он бол Монгол улсын хувьд өөр шалтгаанаар нилээд онцлог жил болох магадлал өндөр байна. Монгол орны цаг агаарын нөхцөлд шууд болон дам байдлаар нөлөөлдөг гадаад хүчин зүйлүүдийн нэг болох Эль-Нино (Номхон далайн экваторын бүсэд үүсдэг цаг уурын үзэгдэл) 2015 он болон 2016 оны гараан дээр урьд өмнө байгаагүй хэмжээнд нэн хүчтэй илэрч байгаатай холбоотой юм. Дэлхийн дулаарлын ерөнхий явцад нэмэлт түлхэц өгч буй энэхүү Эль-Нино болон бусад хүчин зүйлсийн улмаас өнгөрсөн жилийн зун агаарын температур Европт 40 фадус, Ойрхи Дорнодод 50 градус давж нутгийн оршин суугчдын тэсвэрлэх босгод тулж очсон байна.

    Монгол Улсын газар тариалангийн голлох бүс нутагт ургац боловсрох эгзэгтэй цаг үед өнгөрсөн жилүүдэд тохиолдож байгаагүй хэмжээний хуурайшилт үүсч ургац алдсан тохиолдол гарсан билээ.

    Дэлхийн цаг агаар, уур амьсгалын судалгааны тэргүүлэх төвүүдийн мэдээлэлд үндэслэн НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас гаргаж буй тоймоос үзвэл 2015-2016 оны энэхүү Эль-Нино аажмаар суларч цааш нь Ла-Нина болох магадлалтай байна. Манай орны хувьд анхаарал татах ёстой зүйл бол энэхүү Эль-Нино цаашлаад Ла-Нина болж шилжих явц нь 1997-1998 оны Эль-Нино аажмаар суларч улмаар Ла-Нина болсон явцтай нилээд төсөөтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт юм.

    Монгол улсын олон аймаг сумын нутагт 1999 оноос 2003 он хүртэл үргэлжлэн жил дараалан ган зудын нөхцөл байдал үүсч нийт дүнгээрээ 13 сая гаруй мал хорогдож олон тооны өрх айл орлогын эх үүсвэргүй болж ядуурлын тоо хэмжээ хоёр дахин өссөн билээ. Бэлчээрийн гарц, ялангуяа тариа, ногооны ургацын хувьд хур тунадас, дулааралтын дундаж хэмжээнээс гадна хэзээ, хаана бороо яаж оров, яаж дулаарав гэдэг нь илүү чухал учир үр нөлөөг урьдчилан баримжаалахад нилээд төвөгтэй байдаг.

    Эль-Нино, түүнтэй уялдсан цаг агаарын нөхцөл байдал нь гандуу эсвэл бороорхуу жил гэх мэт нэг чиглэлийн байдаггүй, эрс тэс үзэгдэл үүсгэдэг, өөрөөр хэлбэл, нутгийн нэг хэсэгт нэн хуурай гантай байхад нөгөө хэсэгт үер бууж байх, эсвэл жишээ нь, нэг хэсэг аймгийн нутагт өвөл, хаврын улиралд ер бусын дулаан байснаа гэнэт их цас орж эрс хүйтрэх гэх мэт онцлогтой.

    НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас энэ удаагийн Эль-Нино-ийн сөрөг нөлөөнд өртөж болзошгүй 10-аад улсыг нэрлэж түүний дотор Монгол Улсыг нэр зааж ган гачиг болох магадлалтай гэсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) эрчимтэй өрнөсөн Эль-Нино-ийн улмаас дэлхийн янз бүрийн бүс нутагт байдаг нутагшмал өвчин идэвхжих, хүрээ тэлэх, зарим төрлийн халдварт өвчин энд тэнд шинээр гарахыг үгүйсгэж болохгүйг анхааралдаа авч түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авч байна.

    Эль-Нино хэмээх байгалийн энэ үзэгдлийн нийгмийн үр дагаварын талаар судлаачид бас анхаарч өнгөрсөн түүхэн хугацаанд зарим бүс нутаг, улс оронд ган гачигийн улмаас хүнс тэжээлийн хомсдол үүсч өлсгөлөнд нэрвэгдэж улс дотроо болон улс дамнасан үймээн самуунд өртөх, татагдан орох явдал гарч байсныг мөн тэмдэглэж байна.

    Эдгээр нөхцөл байдлыг харгалзан 2016 оны бичин жилийн өнгийг тодорхойлох хүчин зүйлсийг дараах байдлаар тоймлож болох юм. Үүнд:

    1997, 1998 оны Эль-Нино түүнийг залгасан Ла-Ниногийн нөхцөл байдал давтагдах магадлал өндөр, 1999-2002 оны ган зудын нөхцөл бүрэн бус ч гэсэн тодорхой хэмжээгээр давтагдаж болзошгүй байгаа;
    Малын тоо 50 сая давж бэлчээрийн талбай хумигдаж, даац хэтэрч байгаа нь байгалийн гаралтай дарамт дээр нэрмээс болох талтай;
    Газар тариалангийн эрсдэлийг ашиг орлого, өгөөж өртөгийн талаас нь нарийвчлан тооцох шаардлагатай;
    Улс орны эдийн засгийн хүндрэл нь байгалийн гаралтай цочмог дарамтыг зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж байгаа;
    Улс төрийн нөхцөл байдал (Хууль тогтоох засаглал болон орон нутгийн сонгууль) иргэд, хүн олны анхаарлын төвийг нилээд саринуулж байгаа;
    Олон улсын том хэмжээний арга хэмжээг анх удаа зохион байгуулахтай уялдсан үүрэг хариуцлага, ачаалал нэмэгдэж байгаа;
    Гадаад хүчин зүйлийн тодорхой бус байдал (Түншлэгч орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, Монголын экспортын бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл гэх мэт).

    2016 оны бичин жил Эль-Нино зэрэг байгалийн хүчин зүйлийн идэвхжилтэй уялдан нилээд онцлогтой байх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл, байгаль, нийгмийн хавсарсан хүчин зүйлийн улмаас Монгол орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, хүн амын амьжиргаа, зарим талаар эрүүл мэндэд эерэг, сөрөг аль ч байдлаар нѳлѳѳлж болзошгүй юм. Ийм учраас эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд энэ чиглэлээр нарийвчилсан дүгнэлт гаргаж тѳр засгийн байгууллагуудад зөвлөмж болгохын хамт олон нийтэд шинжлэх ухааны үндэстэй зөв мэдээлэл цаг алдалгүй хүргэх шаардлагатай юм” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжид тусгажээ.
  • Монголын иргэн АНУ, Канадын хил дээр саатуулагджээ
    2016 оны 5 сарын 20
    Манай улсын иргэн 33 настай залуу Канадаар дамжин АНУ руу явганаар, хууль бусаар нэвтрэх гэж байгаад саатуулагдсан байна.

  • ”Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт боллоо
    2016 оны 5 сарын 20
    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр боллоо.
  • С.Ламбааг ЭМС-ын сайдаар томиллоо
    2016 оны 5 сарын 20
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай Засгийн газраас ирүүлсэн саналыг хэлэлцэн гишүүдийн 94.7 хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн гишүүдийн 96.4 хувийн саналаар Эрүүл мэнд спортын сайдаас Г.Шийлэгдамбыг чөлөөллөө.

    С.Ламбааг Эрүүл мэнд спортын сайдаар томилсноор найман сар орчмын хугацаанд удирдлагагүй байсан эрүүл мэндийн салбар сайдтай боллоо.

    УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно. Шинээр бүрдсэн УИХ-аас Засгийн газраа томилдог учраас С.Ламбаагийн хувьд сар орчмын хугацаанд Эрүүл мэнд спортын сайдын алба хаших болж байна.
  • Прокурорын байгууллагын тухай хуулийг баталлаа
    2016 оны 5 сарын 20
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 81 хувийн саналаар, дагалдах хуулиудыг гишүүдийн 71.4 хувийн саналаар тус, тус дэмжин баталлаа.
  • Сонгууль ажиглах эхний баг хүрэлцэн ирлээ
    2016 оны 5 сарын 20
    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын шинжээчдийн баг Улсын Их Хурлын сонгуулийг ажиглахаар Монгол улсад хүрэлцэн ирлээ.

  • Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх судалгаанд 5500 иргэн оролцжээ
    2016 оны 5 сарын 20
    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр “BRT төсөл”-ийг эхлүүлэн, ажилттай хэрэгжүүлж байна.

  • “Рио-2016” олимпийн бамбарыг хүлээлгэн өглөө
    2016 оны 5 сарын 20
    Монгол Улсын хилийн шугамын дагуу 8252 км замыг хоёр жилийн хугацаанд туулан хилчдээр өртөөлөн буухиалаад ирсэн “Рио-2016” олимпийн бамбарыг Хил хамгаалах байгууллага Монголын Үндэсний олимпийн хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө.
  • Манай улсын 130 иргэн гадаадад ял эдэлж байна
    2016 оны 5 сарын 20
    Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
  • Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв
    2016 оны 5 сарын 20
    Прокурорын байгууллагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан прокурорын албан тушаалын цалингийн сүлжээ, нэмэгдлийн хэмжээг тогтоохтой холбогдсон хууль тогтоомжийн төслийг хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг ”Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолоор Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Улсын ерөнхий прокурор /М.Энх-Амгалан/-т даалгах” гэсэн саналын томьёолол дэмжигдлээ.
  • Их Монгол Улсын гудамжины замыг өнөө оройноос хаана
    2016 оны 5 сарын 20
    Маргааш буюу энэ сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 23:00 цаг хүртэл Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана. Энэ хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний
  • Эрик Фаннинг АНУ-ын Армийн Төрийн Нарийн Бичгийн Даргаар томилогдлоо
    2016 оны 5 сарын 20
    АНУ-ын Вашингтон хотноо лхагва гаригт тус улсын Зэвсэгт Хүчний Төрийн Нарийн Бичгийн Даргын үүрэгт албанд томилогдсон Эрик Фаннингийн тангараг өргөх ёслол болж өнгөрлөө. Эрик Фаннинг нь ижил хүйстнээ сонирхогч гэдгээ олон нийтэд нээлттэй мэдэгдсэн, АНУ-ын Зэвсэгт хүчний удирдах албанд томилогдсон анхны цэргийн зүтгэлтэн болж байна. Түүний тангараг өргөх ёслол Батлан Хамгаалах Яамны байранд явагдсан бөгөөд АНУ-ын Батлан Хамгаалахын Төрийн Нарийн Бичгийн Дарга Эш Картер байлцсан байна. Эрик Фаннинг 2013-2015 оны хооронд АНУ-ын Агаарын хүчний нарийн бичгийн даргын орлогчийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд дараагаар нь хагас жилийн хугацаанд Агаарын хүчний нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан байна.
  • Цагдааг энхийг сахиулахад оролцуулна
    2016 оны 5 сарын 20
    Архивын ерөнхий газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Архивын байгууллага маань шинэ байртай болоод зогсохгүй техник технологийн хувьд орчин үеийн архив болох боломж бүрдэж байна.

  • Ш.Одончимэг: 20 жилийн ойгоо тохиолдуулан 20 бүтээлч ажлыг хэрэгжүүлнэ
    2016 оны 5 сарын 20
    Ш.Одончимэг: Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар 20 жилийн ойгоо тохиолдуулан 20 бүтээлч ажлыг хэрэгжүүлнэ
  • “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны хоёр дах шалгаруулалт эхэллээ
    2016 оны 5 сарын 20
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд хүрээнд зохион байгуулж байгаа ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны хоёр дах шалгаруулалт Батлан хамгаалахын их сургуулийн талбайд өнөө өглөө эхэллээ.
  • Багачуудад зориулсан олон арга хэмжээ Хүй долоон худагт болно
    2016 оны 5 сарын 20
    “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.
  • Автобусны “U money” смарт картыг үнэгүй олгож байна
    2016 оны 5 сарын 20
    Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн смарт картыг үнэгүй олгож байна.
  • Олон Улсын номын баяр Чингисийн талбайд болж байна
    2016 оны 5 сарын 20
    Олон Улсын номын баяр маргааш Чингисийн талбайд болно
  • Албан тушаалтнуудын уулзалтад 170 гаруй төлөөлөгч оролцлоо
    2016 оны 5 сарын 20
    Ахлах албан тушаалтнуудын уулзалтад 170 гаруй төлөөлөгч оролцлоо
  • Гэрээт цэргийн алба хаагч өөрийгөө буудаж амиа хорложээ
    2016 оны 5 сарын 20
    Сүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн гэрээт цэргийн алба хаагч амиа егүүтгэсэн хэрэг өчигдөр гарчээ.
5365 5366 5367 5368 5369 5370 5371
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    1 цаг 44 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    7 цаг 47 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    7 цаг 56 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    8 цаг 5 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    8 цаг 16 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    22 цаг 47 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    22 цаг 54 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК