Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5370 5371 5372 5373 5374 5375 5376
  • “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд байрны түлхүүрээ гардлаа
    2016 оны 5 сарын 18
    Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа II” хорооллын 350 айлын орон сууцанд хамрагдсан иргэдэд түрээсийн байрны түлхүүр гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.
  • Ирэх бямба гарагт Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо
    2016 оны 5 сарын 18
    Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн бурханы хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гээд гурван их үйл давхацдаг энэ өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин үрждэг хэмээн үздэг. Бурхан багшийн их дүйчин өдрийг Монгол улс 26 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бурхны шашинт Азийн бүх улс тэмдэглэдэг уламжлалтай.

    Энэ жил эрүүл мэндийн байгууллага, хүүхдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсийг олноор зохион байгуулахаар төлөвлөсөн хэмээн Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд онцоллоо. Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж хандивласны адил бусад хот, нийслэлд энэ сарын хугацаанд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг төрийн бус байгууллага, сүсэгтэн олны хандиваар бэлэглэж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохиох юм байна. Мөн мод тарих, цэцэгжүүлэх ажлыг ч хийх юм. Бурхан багшийн Их дүйчин өдрийн албан ёсны арга хэмжээ энэ сарын 21-ний өглөөний 05.00 цагаас Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн сахил хүртээх, Сожон өгөх үйл ажиллагаагаар эхэлнэ. Улмаар Бурхан багшид тахил өргөх, ламын чодбын хурал, Ганжуур данжуур судартай гороогоор үргэлжлээд Чингисийн талбайд 11.00-12.00 цагийн хооронд болох “Гэгээн гэрэл флашмоб”-д 2080 хүн бясалгах аж. Бурхан багшийн Их дүйчин өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин арвиждаг тул буянаа арвижуулахыг хүссэн бүхнийг эдгээр үйл ажиллагаанд урьж байна.
  • ИЗНН-ыг Нийслэлийн Сонгуулийн Хороо бүртгэж авахаас татгалзжээ
    2016 оны 5 сарын 18
    Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийж энэ удаагийн НИТХ-ын сонгуульд оролцох намууд болон нэр дэвшигчдийг зарлалаа.
  • Ри Ён Хо Умард Солонгосын гадаад хэргийн сайдаар томилогдсон байна
    2016 оны 5 сарын 18
    Ри Ён Хо Умард Солонгосын гадаад хэргийн сайдаар томилогдсон байна
  • 40 сая еврогийн зээл авах төслийг дэмжив
    2016 оны 5 сарын 18
    40 сая еврогийн зээл авах төслийг дэмжив
  • Чингисийн өргөн чөлөөг Их Монгол Улсын гудамжтай холболоо
    2016 оны 5 сарын 18
    Өнгөрсөн хугацаанд нийслэлд 83 км зам шинээр тавьж, 175 км-ыг өргөтгөн шинэчилсэн байна. Ингэснээр нийт 260 орчим км шинэ замтай болсон гэсэн мэдээллийг Нийслэлийн Автозамын газраас өглөө.
  • Р.Бурмаа сайдын ”булхай” үйлдэлд хүүгийнх нь найзууд хутгалджээ
    2016 оны 5 сарын 18
    УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө, аж ахуйн сайд гээд “давхар дээл”-тэй Р.Бурмаа сайдын тухай хэвлэл мэдээллээр нэг шуугисаар өнөөдөр бүр үлгэр домог болоод байгаа. Одоо Р.Бурмаа сайд хүүгийнхээ найзуудыг буюу 30 хүрээгүй залуучуудыг авлигал хээл хахуул, бусармаг зүйлд хутгаж явна.

    Анх “давхар дээл”-ийг мултлая гэж хамгийн чангаар хашгирч байсан Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайд болонгуутаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар хүүгийнхээ найз болох М.Цолмон гэгчийг тавьсан.

    М.Цолмон хоёр сарын өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгөхдөө өөрийн хамаатан садны хүн Б.Манансанг өөрийнхөө оронд томилчоод явсан. М.Цолмон мөн Сэлэнгэ аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ангийн найз Л.Анар-Эрдэнийг тавьсан байдаг.

    Ийнхүү Р.Бурмаагийн хүүгийн найзууд Хүнс хөдөө аж ахуйн яамаар дүүрэн байна. Тэд бол 1980-1988 онд төрсөн залуучууд. Р.Бурмаа сайд хоёр хүүтэй. Том хүү Ц.Төгөлдөр нь Берлин хотод Төмөр замын төлөөлөгчөөр ажилладаг. Бага хүү Ц.Тэмүүлэн нь барилгын чиглэлээр бизнес эрхэлдэг. “Хар сүлд” ХХК-ийн дэд захирал. “Хар сүлд” ХХК бол хотын захиргаанаас зарлагддаг тендер бүхнийг хамж байдаг гэгддэг.

    Ямар сайндаа Р.Бурмаа сайд Хотын захиргааны 11 давхарт хүүгийн тендерийг хөөцөлдөөд сууж байдаг гэх яриа гарах вэ дээ. Ийнхүү Р.Бурмаа сайдын хүүгийн найзууд бүхэл бүтэн яамыг самарч байна. Яг одоо Ардчилсан намыг баалж буй бас нэг халуун сэдэв нь тариалан эрхлэгчидтэй үүсгэсэн маргаан тэмцэл. Тариалан эрхлэгчид буудайгаа нийслэлийн төв талбайд авчирч асган барин тэмцэл хийсний цаад учигт Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжиж буй асар их мөнгө, танил талын хэлхээ гэгдэж буй.

    Одоо бол ОХУ-аас үрийн гэх нэрээр тэжээлийн буудай авчирч төсөвт шахсан хэрэгт МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийн хамт Р.Бурмаа сайд унаад байгаа. Тэд Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-т шалгагдаж эхэлсэн. Тэднйи балгаар чанаргүй үрийн буудай шахсанаар хүнсний аюулгүй байдалд ч нөлөөлөх хэмжээний аюулд тулгараад байгаа бөгөөд ирэх намрын ургацаа тэр чигээр нь алдах нь гэж тариалан эрхлэгчид гасалж буй.

    Одоо Дорнод аймагт УИХ-д нэр дэвшихээр санаархаж буй Р.Бурмаа сайдыг урьд нь дорнодчууд нутагтаа хөл гишгүүлэхгүй хэмээн жагсан, хөөж явуулж байсан. Дорнодчуудын уурыг барсан Р.Бурмаа сайдаас зөвхөн дорнодчууд гэлтгүй Ардчилсан намынхан мөр зэрэгцэх нэр дэвшигчид нь хүртэл Р.Бурмаагаас жийрхэж, ичиж зугатах дээрээ тулаад байгаа сурагтай.
  • З.Энхболд АНЭУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 5 сарын 18
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.18/ Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижиг хүлээн авч уулзлаа.
  • Сэлэнгэ, Орхон аймаг дахь Гаалийн газрын дарга нарыг сольжээ
    2016 оны 5 сарын 18
    Сэлэнгэ, Орхон аймаг дахь Гаалийн газрын дарга нарыг өнгөрсөн долоо хоногт шинээр томилжээ.
  • Афганистаны гүйцэтгэх засаглалын тэргүүн Хятадад айлчилж байна
    2016 оны 5 сарын 18
    Афганистаны гүйцэтгэх засаглалын тэргүүн Хятадад айлчилж байна
  • Бага насны хүүхдээ машиндаа үлдээхгүй байхыг хатуу анхаарууллаа
    2016 оны 5 сарын 18
    Халуун дулааны улирал эхэлж байгаа учир машин болон агааргүй битүү орчинд бага насны хүүхдээ үлдээхгүй байх, цоожлохгүй байх хараа хяналтгүй орхихгүй байхын эцэг эхчүүдэд цагдаа болон онцгой байдлын газраас анхааруулж байна.
  • Хоёр настай хүүхэд усанд осолджээ
    2016 оны 5 сарын 18
    Архангай аймгийн Их тамир сумын нутагт бага насны хүүхэд усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач хүү хоёр настай бөгөөд Хөх нуур багийн Цохиотолгой гэх газар голын усанд живж нас барсан байна.
  • Танилц: НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид
    2016 оны 5 сарын 18
    НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид болон оролцох намуудыг өнөөдөр зарлалаа. Энэ удаагийн сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрийг ийнхүү гаргажээ.
    Ингээд шаардлага хангасан 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, тогтоол гаргасан бөгөөд ирэх сарын 7-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг нь олгохоор болжэээ.
    Үүнд:
  • АСЕМ-д 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд оролцоно
    2016 оны 5 сарын 18
    АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангах үндэсний хороо өчигдөр хуралдсан байна.
  • Гадаадын хөрөнгө оруулалт нэрээр луйвар хийгчдэд даруулга хэрэгтэй байна
    2016 оны 5 сарын 18
    Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ цаг үед санхүүгийн луйвар газар авах хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчийг Монгол компанитай холбодог зуучлагч компаниуд боловсон аргаар луйвар хийж байгаа бөгөөд үүний улмаас үндэсний үйлдвэрлэгчид хохирч байгааг сэрэмжлүүлж байна.

    Улс шиг хөгжиж, сэхээнд орсон эдийн засгаа сэхээрүүлье гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жилд эрс буурсан. Түүх сөхөөд харвал 2008-2012 онуудад гадаадын хөрөнгө оруулалтыг “тултал” нь татаж байгаад, 2013 оноос энэ жилийг хүртэл гадаадын хөрөнгө оруулалт хэд дахин буурсан байх юм. Тухайлбал, 2008 онд манай улсад нийт 708 тэрбум 922 сая төгрөг, 2009 онд 801 тэрбум, 2010 онд нэг их наяд 25 тэрбум төгрөг, 2011 онд дөрвөн их наяд төгрөг, 2012 онд 3.9 их наяд төгрөгт хүрч байжээ. Харин 2014 оны эцсийн байдлаар орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2008 оныхтой дөхөж, 2015 онд буурч, энэ жил бараа сураг нь үзэгдэж, харагдаж, дуулдахааргүй болтлоо “сураг тасраад” байгаа. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй шууд холбоотой бөгөөд үүнийг даган сөрөг талууд ажиглагдаж эхлээд байна.

    Тухайлбал, гадаадын хөрөнгөө оруулалт орж ирснээр үндэсний үйлдвэрлэгчид эх орондоо бүтээн байгуулалт хийж байгаа нь чухам үнэн. Тэдний ачаар томоохон төслүүд хэрэгжин, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Харин гадаадын хөрөнгө оруулалт буурахтай зэрэгцэн үндэсний үйлдвэрлэгчдийг луйварддаг зуучлалын компани нэмэгдэх хандлагатай болж байна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчийг үндэсний үйлдвэрлэгчтэй холбодог зуучлалын компаниуд эдийн засаг муудсан энэ байдлыг ашиглан “мурих”, үндэсний үйлдвэрлэгчдийн дунд үл ойлголцол үүсгэж эхэлжээ. Уг нь гадаадын компаниуд нэг нэгнээ луйвардахад Монгол компаниуд хохирох учиргүй. Өөрөөр хэлбэл Монгол улс луйврын талбар биш гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчид арьс, мах, яс, чөмгөндөө тултал мэдэх учиртай. Тэгтэл зуучлалын компани эх оронд минь дураараа аашлан, гэрээний дагуу үргээ биелүүлэхийг шаардсан үндэсний үйлдвэрлэгчдийг нам дарах бодлого явуулж эхлэх гэж байна. Үүний тулд Монголдоо л чадалтай, туршлагатай гэсэн нэр бүхий “мөнгөнд дуртай” өмгөөлөгчдөөр өөрсдийгөө хүрээлүүлэн луйврын ажлаа үргэлжлүүлэхийг завдаж байна.

    Энэ хууль бус үйлдлийг уг нь цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагууд мэдээгүй биш мэдэж байгаа. Харагүй биш харж байгаа. Тэгсэн хэрнээ ганц үг ган хийхгүй байгаа юм. Үүнээс болж гадаадын хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн Монгол улсад 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй компани болон түүнтэй гэрээтэй үндэсний үйлдвэрлэгч компаниуд шахагдахад хүрээд байна. Уг нь Монголын улсын газарт нутаг үйл ажиллагаа явуулж байгаа л бол тухайн газар, барилга бүтээн байгуулалт Монголын улсынх байх учиртай. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг Монгол улсад үйл ажиллагаа явуулж л байгаа бол Монголчуудыг хохироож болохгүй гэдгийг гадаадын зуучлагч байгууллагууд анхаарна. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэсэн шиг дураараа аашилж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг зуучлагч компаниудад даруулга хэрэгтэйг Тагнуулын Ерөний газар анхааралдаа авна бизээ.

    Бид энэ асуудлаар баримттайгаар цувралаар эргэн мэдээлэх болно.
  • Д.Ганбат: Өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй
    2016 оны 5 сарын 18
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргын томилгоог хэлэлцэх хүлээлт байсан ч уг асуудал хэлэлцэхгүй гэдгээ байнгын хорооны дарга Д.Ганбат мэдэгдлээ.
  • НИТХ-ын сонгуульд 238 хүн нэр дэвшинэ
    2016 оны 5 сарын 18
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар гаргалаа. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл өгөв. Мэдээллийг Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
    Үүнд:
  • ТББХ-ны хуралдаан хойшиллоо
    2016 оны 5 сарын 18
    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар товлогдсон ч ирц хүрэхгүй байсаар хойшиллоо. Хуралдааны товыг жич зарлах юм байна.

    Өнөөдрийн хуралдаанаар:

    Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийхээр төлөвлөсөн байгаа.
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг дэмжлээ
    2016 оны 5 сарын 18
    Өнөөдрийн хуралдаанаар:

    Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийх юм.
  • Улаанбурханы дархлаажуулалт 34.5 хувьтай байна
    2016 оны 5 сарын 18
    Улаанбурхан улааны эсрэг вакцинжуулалт энэ сарын 12-ноос эхлэн орон даяар эхэлсэн байгаа. 18-30 насны залуусыг харьяа дүүрэг хороо, өрх хамаарахгүйгээр үнэгүйгээр вакцинжуулалтад хамруулж байгаа бөгөөд идэвхтэй хамрагдахыг холбогдох газруудаас байнга анхааруулж сануулсаар байгаа.
5370 5371 5372 5373 5374 5375 5376
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    3 цаг 19 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    3 цаг 28 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    3 цаг 37 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    3 цаг 48 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    18 цаг 19 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    18 цаг 26 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК