зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5575 5576 5577 5578 5579 5580 5581
  • Манай улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо
    2015 оны 10 сарын 29
    МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДЛОО [PDF]
  • Хятадад зургаан тэрбум юанийн мах нийлүүлнэ
    2015 оны 10 сарын 29
    Монгол, Хятадын махны холбоод хамтран ажиллах зургаан тэрбум юанийн гэрээ байгуулжээ.
  • Чуулганы хуралдаанаар 2015 оны Төсвийн тодотголыг хэлэлцэж байна
    2015 оны 10 сарын 29
    Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
  • Хар тамхины хэрэгт холбогдогчдын нэг нь дэд сайд Т.Болдбаатарын охин байжээ
    2015 оны 10 сарын 29
    ЭМЯ-ны дэд сайд Т.Болдбаатарын охин хар тамхины хэрэгт холбогдон Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ сарын 9-10 нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хар тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан талаар өмнө нь бид мэдээлсэн.

    Тодруулбал хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г, М, Н, Б, А, С, М, Б, Т гэсэн нэр бүхий есөн этгээдийг саатуулан баривчилсний дотор дөрвөн эмэгтэй байгааг албаныхан мэдээлж байна. Тэдний нэг нь ЭМЯ-ны дэд сайд Т.Болдбаатарын охин байгаа аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

    Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын хувьд өмнө нь Авто тээврийн үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан, 2012 онд Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн ИТХ-д нэр дэвшин сонгогдсон, НИТХ-ын Тэргүүлэгчээр ажилладаг. 1990 оноос “Хунчир” ХЭАА, “Торгон Туул” ХХК-ийг байгуулан захирлаар нь ажилласан бизнесмен хүн. Улс төрд төдийлөн танигдаагүй нэгэн билээ.

  • Нийслэлийн 376 жилийн ой тохиож байна
    2015 оны 10 сарын 29
    Нийслэлийн удирдлагууд иргэддээ 376 жилийн ойн мэнд дэвшүүллээ

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2015-10-29 09:59:44
    Эрхэм хүндэт нийслэлчүүдээ!

    Та бүхэндээ Нийслэлийн 376 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

    Нийслэлийн шинэчлэлийн баг иргэдийнхээ оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтуудыг олон салбарт эрчимтэй өрнүүлж байна. 2015 онд 42 жил огт засвар хийгээгүй зуслангийн чиглэлийн Дамбадаржаа-Шадивлан-Шаргаморьт-Хандгайтын чиглэлийн 16.35 км автозам, 20 жилийн дараа Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км автозамыг шинэчилж, Өлзийт хороолол, Биокоминатад амьдардаг иргэдийн олон жилийн хүсэл байсан 9.06 км автозамыг засварлан барьж ашиглалтад орууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг иргэдийнхээ оролцоотойгоор 2 дахь жилдээ үргэлжлүүлж байна. Бид энэ жил 1500 орчим айлыг тохилог дулаахан орон сууцанд оруулахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 144 айл байрандаа ороод байна. Нийтийн тээврийн 60 жил мөрдөгдсөн, давхардсан хуучин чиглэлүүдийг шинэчилж хотын алслагдсан хороод руу шинэ чиглэл гаргаж, цахим картаар үйлчлүүлдэг, цагийн хуваариар явдаг хүн ачдаг бус хүндээ үйлчилдэг нийтийн тээврийн шинэчлэлийг нэвтрүүлж байна. Өмнө нь эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчин бусдад олгодог байсан бусармаг үйлдлийг зогсоож нийслэл газар эзэмших, ашиглах эрхийг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгодог боллоо. Ингэснээр газрын эхний дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 2,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэв. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийнхээ иргэд, гадаадын жуулчид, наадамчин олонд зориулан соёл урлагийн багц хөтөлбөрийг толилуулж, “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны талбайд анх удаа олны хүртээл болголоо. Улаанбаатар хотын гадаад харилцаа шинэ шатанд гарч Зүүн Хойд Азийн бүс нутгийн удирдлагууд “Хотын ногоон хөгжил” сэдвээр манай хотод чууллаа. Тус форумаар Улаанбаатар хот анх удаа ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болохоор ажиллаж байгаагаа зарлаж, бүс нутгийн хотууд ногоон талаар мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдлийг ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын нэгдсэн чуулганд Улаанбаатар хот өргөн барина.
    Бид иргэддээ амласан амлалтаа биелүүлж, хууль дүрэмтэй, найрсаг, амьдрахад таатай орчинтой, иргэндээ үйлчилдэг хот шиг хот болгохын төлөө Нийслэлийн шинэчлэлийн баг цаашид ч эрч хүчээ нэмж ажиллах болно.

    Нийслэлийн иргэн Танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА

    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э. БАТ-ҮҮЛ
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 10 сарын 29
    08:30 цагт МБҮА-ийн хурлын танхимд /Их дэлдүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд Гандирс цамхаг “Евро стандарт барилгын салбарын хөгжлийн гарц сэдэвт уулзалт” болно.
  • Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ

  • “Сайдын цаг” уулзалтад Н.Батцэрэг сайд оролцоно
    2015 оны 10 сарын 29
    Долоо хоног тутам Засгийн газрын гишүүд салбар салбартаа тулгамдсан асуудал болоод цаг үеийн мэдээлэл хийдэг.
  • Байнгын хороогоор Төсвийн төслийг хэлэлцэнэ
    2015 оны 10 сарын 29
    ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/.

    3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн зарим заалтын хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/;

    “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно /Нийслэл, Барилга, хот байгуулалтын яам, Ус сувгын удирдах газар, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл/.

    4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
  • Төсвийн төсөл ба З.Энхболдыг зайлуулах төлөвлөгөө
    2015 оны 10 сарын 29
    Тэгвэл АН-д төсвийг ингэж өргөн барьж, батлуулах болсон шалтгаан байж. Үүнийг янз бүрээр тайлбарлаж болох ч хамгийн бодитой нь нөгөө л фракцийн эрх ашиг, эрх мэдлийн төлөөх зодоон гэнэ. Эрүүлээр сэтгэхэд Засгийн эрхийг барьж буй нам хэзээ ч ийм олон хүнийг ажилгүй болгох төсөв боловсруулахгүй. Нэн ялангуяа сонгууль болохоос долоохон сарын танасан, багасгасан, ажилгүй болгосон төсөв оруулж ирж батлуулахаар зүтгэхгүй юм. Гэтэл АН-ынхан энэ жил төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар танаж, 30 мянган хүнийг ажилгүй болгох гэж байна. Үүнийг зарим хүмүүс улс төрийн зорилготой ажиллагаа ч гэж харж байна. Өөрөөр хэлбэл З.Энхболдыг айсуй 2016 оны сонгуульд ялуулахгүй гэсэн АН доторх фракцуудын явуулга гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа юм. Бүр тодруулбал, энэ нь их дээрээс шидсэн чулуунд өртсөн төсөв болж гэж буй.
  • Маргааш ”DRACULA HALLOWEEN”-д зочлоход бэлэн үү?
    2015 оны 10 сарын 29
    Дэлхий даяар 10-р сарын 31-нд тэмдэглэдэг Аймшгийн баяр буюу Халловины өдөр ойртож байна. Тэгвэл та найз нөхөд, ажлын хамт олонтойгоо энэ баярыг тэмдэглэх гэж байгаа бол анхаарлаа түр хандуулна уу.

    MNG EVENT™-с тэргүүлэх брендүүдтэй хамтран зохион байгуулдаг ”DRACULA HALLOWEEN” энэ жил аравдугаар сарын 30-нд Монголдоо теxник дэвшил, багтаамжаараа тэргүүлэх ”CROCUS EVENT HALL”-д болно. ”ДРАКУЛА” шилтгээний тохижуулалтайгаар зохион байгуулахаар ”MNG EVENT” бэлтгэл ажилдаа оржээ.

    Таксийн хувьд аравдугаар сарын 30-нд авсан тохиолдолд 1 такс 25.000 төгрөг бөгөөд урьдчилж авсан тохиолдолд ( 18 нас хүрсэн байх шаардлагатай ) 1 ширхэг таксыг 20.000 төгрөгөөр авах боломжтой юм. Урьдчилж зарж байгаа таксыг ”PROLIVE ENTERTAINMENT CENTRE”-ийн 3 салбараар борлуулж байгаа юм.

    Залуусаа тэргүүлэх брэндүүдтэй хамтарсан хамгийн сүртэй болдог ”DRACULA HALLOWEEN”-н такс дуусах магадлал өндөр тул та урьдчилан аваарай. Хүний тоо хязгаартай тул та яараарай.
  • Волейболын цомын тэмцээн үргэлжилж байна
    2015 оны 10 сарын 29
    Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан баг өрсөлдөж байгаагаас эдгээр өдрүүдэд хоёрдугаар тойргийн тоглолтууд болж байна. Тэмцээн хоёр тойрог болж, хамгийн өндөр оноотой дөрвөн баг хагас шигшээд үлдэж, цомын төлөө өрсөлдөх юм.
  • Их хотын зад хямдралтай худалдаа болно
    2015 оны 10 сарын 29
    “Их хотын хямдралтай худалдаа” энэ сарын 29-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах талаар нийслэлийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс мэдээллээ. Нийслэл хот байгуулагдсаны ойгоор уламжлал болгон Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд тус худалдаанд нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ 20-70 хувийн хямдралтай үнээр борлуулах ажээ. Мөн сугалаат худалдааг зохион байгуулах гэнэ.

    Өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоо мэдэгдээд байгаа талаар албаныхан мэдээлж байна. ”Их хотын зад хямдрал”-ын үеэр үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр бэлэг барьдаг уламжлал тогтсон билээ.
  • Төрийн хуульч нэртэй эрүүдэн шүүгч нарын золиос ХҮН
    2015 оны 10 сарын 29
    Төрийн хуульч нэртэй эрүүдэн шүүгч нарын золиос ХҮН
    Төрийн хуульч нэртэй эрүүдэн шүүгч нарын золиос болсон аавын хүү, ээжийн охин цөөнгүй. Хэн нэгэн хүн гэмт хэрэгт нэр холбогдож шалгагдаж, байцаагдаж болно. Үүнийг бид үгүйсгээгүй. Гагцхүү энэ хугацаанд эрүүдэн шүүж, байж боломгүй аргаар хэрэг зөрчил тулгах гэсэн башир арга Монголд байсаар байгааг иргэд дуу нэгтэй хэлэх биз. Уг нь манайхан эрүүдэн шүүлтгүй, ардчилсан, хүнлэг энэрэнгүй улс гэж өөрсдийгөө нэрлэх дур сонирхолтой. Гэвч хаа нэгтээ эрүү шүүлт гэх айхтар зүйл далд хэлбрээр биелэлээ олсоор байдаг. Үүнийг өөрийн биеэр эсвэл ойр дотно нэгнээсээ сонсож мэдэрсэн хүмүүс л цухалзуулдаг.
    Хууль шүүхийн хүчний байгууллага шат шатандаа хүмүүсийг эрүүдэн шүүдэг, залхаан цээрлүүлдэг субьект болчихоод буйг нотлох олон баримт бий. Өөрөөр хэлбэл, Монголын төр, Монголын шүүх, прокурор, хүчний байгууллага хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг тохиолдол ил, далд хэлбрээр оршсоор байгаа энэ үед манай сайт эрүүдэн шүүлтийн асуудлыг энэ удаад хөндөхөөр бэлтгэлээ.
    Ер нь олон улсын жишгээр хүнтэй зүй бусаар харьцах, гутаан доромжлох, нэр төрд нь халдах, зүй бусаар харьцах, үндэслэлгүй удаан хугацаагаар хорих зэрэг бүх үйл явцыг Эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг. Бүр “Эрүү шүүлийн асуудлыг дэлхий нийт 200-300 жилийн өмнө шийдчихсэн байхад бид одоо л өөрчлөхөөр ажиллаж байна” гэж хэлэх мэргэжлийн хүмүүс ч бий.
    Цаашлаад эрүүдэн шүүлт гээчийг хамгийн их дэвэргэсэн газраар АТГ-ыг нэрлэж болно. Магадгүй үүнд эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн шалгах УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгачихсан явдал ч нөлөөлж байж болох юм. Өөрөөр хэлбэл, АТГ энэ эрх мэдлийг авч том толгойтой болсноор сүүлийн үед эрүүдэн шүүлт гэдэг асуудал бүр хурцаар тавигдах болсон гэдгийг учир мэдэх хүмүүс дуу нэгтэй хэлдэг билээ.
    ХЭҮК-оос гаргасан илтгэл тайланд “Эрүү шүүлт ба зүй бус харьцааг ямар ч онцгой нөхцөлд хориглох ба зөвтгөж болохгүй гэмт хэрэг, зөрчил юм. Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах нь төрийн салшгүй үүрэг учраас төр хэдийд ч үүргээ умартах буюу эрүү шүүлт ба зүй бус харьцааны хоригийг сулруулах ёсгүй” хэмээн онцолжээ.
    Ингээд ХЭҮК-ын илтгэлд дурдсан хэд, хэдэн жишээ баримтыг дурдая.
    Эрүү шүүлтийн бодит жишээ:
    “ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангийн төлөөлөгч, ахмад М нь тус ангийн баривчлах ял эдлүүлэх байранд ял эдэлж байсан /хөдөлмөр эрхлүүлэх ёсгүй/ ялтан Б-г албадан хөдөлмөрлүүлж, улмаар тайлбар тавилаа хэмээн тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглан хүнлэг бус хэрцгий харьцаж, зодож шийтгэсэн. Прокурор болон шүүх байгууллагаас М-ийн үйлдлийг хувийн сэдэлтээр, бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт буруутгаж, эрүүгийн хариуцлагад татах хугацаа /6 сар/ өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
    Эрүү шүүлтийн бодит жишээ:
    Авлигатай тэмцэх газар “иргэн Э-ийн баруун нүдний торлог бүрхүүл доод хэсгээрээ цоорсон, дээд хэсгээрээ ханзарсан тул яаралтай лазер мэс засал хийлгэх шаардлагатай” гэсэн эмч нарын дүгнэлтийг үл харгалзан, эмнэлгийн тусламж авах эрхийг нь зөрчиж, Э-г Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдан хорих байранд шилжүүлж хорьсон. Энэ хугацаанд Э-ийн баруун нүдний хараа муудаж, орчноо харж чадахгүй болсон, зүрхний хэм алдагдаж, ходоодны шархлаа сэдэрч, бөөрний үйл ажиллагаа саармагжин, шулуун гэдсээр цус алдсан. Тиймээс Сэлэнгэ аймгийн эмчийн тодорхойлолт, эмч нарын зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотод Цагдан хорих 461 дүгээр ангид буцааж авчирсан байна...”
    Эрүү шүүлтийн бодит жишээ:
    “...Авлигатай тэмцэх газар иргэн А-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа гурван аймгийн 3 цагдан хорих байр дамжуулан хорьсноор шаардлагатай эмчилгээ нь зогсч, улмаар 14 кг-аар турж, энэ хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх нь зөрчигдсөн байна.
    Эрүү шүүлтийн бодит жишээ:

    2014 оны 2 дугаар сард Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдож буй иргэн Ц, Б, О нар нь Архангай аймгийн Хотонт сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч М-д зодуулсан талаар Комисст гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгахад хэсгийн төлөөлөгч, дэслэгч М нь хулгайн хэрэгт холбогдсон Ц, Б нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор гарын хурууны өндөг рүү цахилгаан бороохойгоор цохиулж, шилэн хүзүү, толгой руу нь резинэн бороохойгоор цохьсон, мөн хэргийн холбогдогч О-г ажлынхаа өрөөнд гарын булчин, цээж, мөр, толгойн хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулж, паарнаас гавлан түр саатуулах өрөөнд 6 хоног хоолгүй хорьсон. О-ийн гэрээс ирүүлсэн хоолыг өрөөнийхөө буланд тавьчихаад “...өлсөж байна уу? Чи хоолоо идэх үү, үнэнээ хэлэх үү...” хэмээн тарчилган зовоож эрүү шүүлт тулгасан байж болзошгүй баримт цугларсан тул хуулийн дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлэх болсон юм. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орсон өөрчлөлтөөр Архангай аймгийн Цагдаагийн газар тус хэргийг шалгахаар болсон. Иймд Комисс харьяалал тогтоолгон шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорт уг гомдлыг шилжүүлжээ.
    Эрүү шүүлтийн бодит жишээ:
    Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахмад С-ийг 2007-2013 онд эрүү шүүлт тулгасан гэх нийт 12 удаагийн үйлдэлд шалгажээ. Түүнд 3 удаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч хууль тогтоомж боловсронгуй бус байгаагаас хэргийг прокурор, шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна.
    Өнөөдөр манай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид нь эрүү шүүлтийг зөвхөн бие махбодын эрүү шүүлтээр төсөөлж, сэтгэл санааны эрүү шүүлтийг төдийлөн анхаарахгүй байгааг энэ төрлийн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байдлаас харж болох юм.
    Юутай ч эрүү шүүлтийн шалтгаан болох цагдан хорихыг урьтал болгож буй мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хандлага, арга барилыг өөрчлөх шаардлагатай байгаа юм.

    Төрийн хуульч нэртэй эрүүдэн шүүгч нарын золиос болсон аавын хүү, ээжийн охин цөөнгүй. Хэн нэгэн хүн гэмт хэрэгт нэр холбогдож шалгагдаж, байцаагдаж болно. Үүнийг бид үгүйсгээгүй. Гагцхүү энэ хугацаанд эрүүдэн шүүж, байж боломгүй аргаар хэрэг зөрчил тулгах гэсэн башир арга Монголд байсаар байгааг иргэд дуу нэгтэй хэлэх биз. Уг нь манайхан эрүүдэн шүүлтгүй, ардчилсан, хүнлэг энэрэнгүй улс гэж өөрсдийгөө нэрлэх дур сонирхолтой. Гэвч хаа нэгтээ эрүү шүүлт гэх айхтар зүйл далд хэлбрээр биелэлээ олсоор байдаг. Үүнийг өөрийн биеэр эсвэл ойр дотно нэгнээсээ сонсож мэдэрсэн хүмүүс л цухалзуулдаг.

  • Ихэнх загасууд амьдралын бэрх сонголт хийхтэй тулгарах болно
    2015 оны 10 сарын 29
    Ихэнх загасууд амьдралын бэрх сонголт хийхтэй тулгарах болно
  • Намрын адаг улаан нохой сар, шар бар өдөр
    2015 оны 10 сарын 29
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн. Эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Хиншүү хярвас гаргах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийх зэрэгт муу. Өвчин болбол арав хоногт амарлина. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Баруун нүд татвал эд хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Тэрсүүд өдөр тул тойн болох, ном сонсох, бурхныг тахих, хишиг даллага дуудуулах, замд гарах, нүүдэл суудал хийх, бэрийн үйл, хүүр гаргах зэргийг тэвчих хэрэгтэй.
  • Улаанбаатарт цас орохгүй
    2015 оны 10 сарын 29
    2015 оны 10 дугаар сарын 28-ны 20 цагаас 10 дугаар сарын 29-ний 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Завханы хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 10-15 градус, зүүн хэсгээр 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

  • Тоглолтын орлогоосоо МУУГЗ Н.Бүтэнбаярын эмчилгээнд хандивлана
    2015 оны 10 сарын 28
    Испанийн Мадридын Их сургууль, Консерваторийн профессор, төгөлдөр хуурч МУСТА Доржийн Мэндмаа нь Испани-Монголын нийгэмлэгийн тэргүүн бөгөөд Испанид 1991 оноос хойш ажиллаж, амьдарч байна.

    ХБДС-г 1973-1980 онд Г.Занаа багшийн удирдлаганд доор, 1981-1985 онд Москвагийн хөгжмийн дунд сургууль, 1985-1990 П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторийг Г.Н.Егиазаровагийн удирдлаган доор төгссөн. Түүний багш Г.Н. Егиазарова одоо Мадрид хотын хатан хаан Софиягын нэрэмжит хөгжмийн дээд сургуульд багшилдаг.

    Улаанбаатар хотод төрж өссөн тэрээр Нийслэлийн 376 жилийн ойд зориулан эх орондоо өөрийн бие даасан тоглолтоо хийхээр зорин ирээд байна. Тоглолт Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй, удирдаач МУСТА Д.Нямдашийн удирдлагаар тоглох юм.

    Ерөнхий сайдын ивээл доор зохиогдож буй уг тоглолтын орлогоос МУУГЗ Н.Бүтэнбаярын эмчилгээнд хандивлах юм.
  • Д.Бадамдаш Монголын телевизүүдийн холбоог удирдана
    2015 оны 10 сарын 28
    Монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, шинэ удирдлагуудаа сонгосон байна.
  • Сонсголонгийн авто зам нээгдлээ
    2015 оны 10 сарын 28
    Сонсголонгийн хуучин замыг арматурчлалтай бетон хучилттай даацын зам болгож албан ёсоор өнөөдөр ашиглалтад орууллаа.
5575 5576 5577 5578 5579 5580 5581
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна
    14 цаг 28 мин
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
    14 цаг 31 мин
  • Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
    14 цаг 48 мин
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
    15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 50 мин
  • Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа
    16 цаг 20 мин
  • Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна
    16 цаг 28 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    16 цаг 30 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ
    17 цаг 21 мин
  • Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
    17 цаг 59 мин
  • Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
    18 цаг 49 мин
  • Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
    19 цаг 5 мин
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
    19 цаг 43 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
    20 цаг 12 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
    20 цаг 27 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    20 цаг 38 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    20 цаг 53 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    21 цаг 2 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    21 цаг 16 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    21 цаг 45 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
24 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК