Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5719 5720 5721 5722 5723 5724 5725
  • Маргааш нам эвслийн бүлгүүд хуралдана
    2015 оны 12 сарын 06
    ЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 07-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 07-ны Даваа гарагт:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд;

    Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;

    Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн хуралдаан 16.30 цагаас “А” танхимд.
  • З.Энхболд: Баруун бүсийн шатахууны үнийг бууруулах нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ
    2015 оны 12 сарын 06
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.05/ Увс аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалттай танилцаж, Улаангом суманд хэрэгжсэн “Гудамж” төслийн замыг хүлээн авах ёслолд оролцсон юм. Мөн алслагдсан бүс нутгуудад шатахууны үнийг бууруулж, төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлын хэрэгжилтийн нээлтэд оролцлоо.

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр сүүлийн арван жилийн дотор шатахууны хэрэглээ 2.2 дахин өссөн болохыг дурдаад “Энэ их өсөлт бүс нутгийн хүн амын амжиргаа, эдийн засгийн хөгжилд харилцан адилгүй нөлөөж ирсэн. Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь алслагдсан баруун бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо түвшинд хүртэл буулгаж чадлаа” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн олон жил яригдсан энэ асуудлыг шийдвэрлэж чадсан Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахуун түгээгч аж ахуйн нэгжүүдийн хамт олонд баяр хүргэв.

    Сүүлийн жилүүдэд орон нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах чиглэлд хийсэн бас нэг чухал ажил бол аймгуудыг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай зам болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд “Монгол Улс 2006-2012 онд жилд дунджаар 265 км авто зам шинээр ашиглалтад оруулсан бол 2013-2015 онд дунджаар 750 км, нийт 2250 км авто замыг барьсан байна” гэв. Баруун бүсийн авто тээврийн хэрэгсэлүүд энэ замаар явж цаг хугацааг асар их хэмнэж байгаа бөгөөд баруун бүсийн аймгуудын шатахууны үнийг өнөөдөр литр тутамд 120-260 төгрөгөөр бууруулсан нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төдийгүй авто замын ашиглалтыг сайжруулах боломж болохыг онцлон тэмдэглэлээ.

    Судалгаанаас үзэхэд баруун бүсийн аймгуудын иргэд Улаанбаатар хоттой харьцуулахад шатахуунаа дунджаар 10 шахам хувийн өндөр үнээр худалдан авч байсан бөгөөд 2009 онд энэхүү зөрүү хамгийн өндөр буюу 21 хувьд хүрч байжээ. Харин Засгийн газраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан юм.
    Улаангом хотноо болсон тус арга хэмжээнд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн оролцсон юм. Тэрээр, Улсын Их Хурлаас олгосон эрхийн дагуу Засгийн газар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэн, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон болохыг энэ үеэр хэллээ. Татварын ийм зохицуулалт хийснээрээ алслагдсан бүс нутгууд болон төвийн бүсийн шатахууны үнийн зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломж бүрдсэн байна.

    Улсын Их Хурлаас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн алслагдсан аймгуудын шатахууны үнийг бууруулах арга хэмжээ нь баруун бүс нутгийн иргэдийн амьжиргаанд бодит үр нөлөө үзүүлэхүйц, эдийн засгийн дэмжлэг болсныг талаар Улаангом сумын иргэд хэлж байв.

    Увс аймагт ажилласан томилолтынхоо төгсгөлд Улсын Их Хурлын дарга “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн үр дүнг тайлагнах арга хэмжээнд оролцсон юм.

    Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр” арга хэмжээг зохион байгуулан 2013-2015 онд дэвшүүлсэн бодлого, өмнөө тавьсан зорилтынхоо хэрэгжилтийг өрх бүрээр орж иргэддээ тайлагнасан байна. Энэ бол Монгол Улсад жишиг болохоор ажил болсныг Улсын Их Хурлын дарга уг арга хэмжээний үеэр онцлон тэмдэглээд иргэд, аймгийн удирдлагууд Монгол Улсын Их Хурал, Засгийн газартайгаа нэг баг болж, илүү эрч хүчтэй ажиллаж , төрөлх Увс нутгаа, монгол эх орноо хамтдаа хөгжүүлэхийн төлөө зүтгэхийг уриалсан юм.

    Улсын Их Хурлын даргыг Увс аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, аймгийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • “Их дуулга” тэмцээн өндөрлөх дөхөж байна
    2015 оны 12 сарын 06
    Японы нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний сүүлийн өдөр хүндийн жингийн барилдаанууд болох юм. Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр барилдана. Түүний жинд нийт 37 жүдоч барилдахаас тэмцээнийг зохион байгуулагч орноос дөрөв, Гүрж, Чех, Бразил улсаас тус бүр хоёр, ОХУ, АНУ, Казахстан, Куба, Итали зэрэг улсаас нэг жүдоч барилдах юм.

    Н.Түвшинбаяр “С” хэсэгт багтсан бөгөөд Тажикстаны Сайдов Сайдзалолтой эхний барилдаанаа хийнэ.

    Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, “Их дуулга” тэмцээн өндөрлөх юм.
  • Мөсний зузаан аюулгүйн хэмжээнд хүрч бэхжээгүй байна
    2015 оны 12 сарын 06
    Арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдийч мөсний зузаан олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-25 см бага мөн түүнчлэн нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг зам товчлох цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
  • Улаан луу өдөр
    2015 оны 12 сарын 06
    Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.
  • Улаанбаатарт 7 хэм хүйтэн
    2015 оны 12 сарын 06
    2015 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:



    Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

  • Махны үнэ тогтвортой байна
    2015 оны 12 сарын 05
    Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3920, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5520 төгрөгийн үнэтэй байна.
  • Д.Чойжамц хамба айлдвар айлдаж, авшиг хүртээнэ
    2015 оны 12 сарын 05
    Эвдэрхүйеэ хялбар хүний бие, олохуяа бэрх хүмүүний төрөл хэмээх Бурханы шашны энэ агуу сургаалд хорвоогийн үнэн агуулагддаг.
  • ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн уулзалтад сайд Л.Пүрэвсүрэн үг хэлэв
    2015 оны 12 сарын 05
    Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотноо 12 дугаар сарын 3-нд ажлаа эхэлсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 22 дугаар уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож байна.
  • Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг эцэслэн баталлаа
    2015 оны 12 сарын 05
    Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Энэ асуудлыг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Уг хуулиар торгох шийтгэлийг нэгжээр тооцохоор тусгасан бөгөөд нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэх хэмжээтэй байх юм байна.
  • Таксины буудал дээр автомашин шатжээ
    2015 оны 12 сарын 05
    ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 04-05-нд нийслэлд гал түймэр гарсан тухай 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлага ирснийг алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ.
  • Хилийн боомтуудын цацрагийн хяналтыг сайжруулна
    2015 оны 12 сарын 05
    Хилийн боомтуудын цацрагийн хяналтын төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх хяналт хийжээ.
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийв
    2015 оны 12 сарын 05
    Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.12.04.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан “Ерөнхий сайдын мэдээллийн цаг”-аар эхлэв.
  • Абдул Карим хэвлэх үйлдвэрийг хувьчлах гэрээгээ цуцлахаар болжээ
    2015 оны 12 сарын 05
    “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлвэрийн барилгыг дуудлага худалдаагаар Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан билээ.
  • Г.Шийлэгдамба III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна
    2015 оны 12 сарын 05
    Тэгвэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Г.Шийлэгдамбын бие эрс муудаж, Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжжээ.
  • “Ромео, Жульетта” энэ жилийн шүүмжийн уралдааны гол дүр байжээ
    2015 оны 12 сарын 05
    СУИС-ийн Театрын урлагийн сургуулиас жил бүр зохион байгуулдаг уран сайхны шүүмжийн улсын уралдааны дүн гарчээ.
  • Өсвөрийн шатарчдын ААШТ Монголд болно
    2015 оны 12 сарын 05
    Өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улс зохион байгуулах эрхтэй болжээ.
  • Мисс А.Баярцэцэг медалийн чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байна
    2015 оны 12 сарын 05
    Австрийн Вена хотноо болж буй Эх дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг медалийн чансаагаараа 95 орноос хоёрдугаар байрт бичигдэж байна.
  • Эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол хүсэлтийг утсаар авна
    2015 оны 12 сарын 05
    ЭМСЯ-нд иргэдийн гомдол хүсэлтийг хүлээж авдаг болжээ. Тодруулбал эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол хүсэлтийг 323002, НЭМГ-т 70110500 тоот утас ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд тогтмол ажиллаж байгаа аж.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчлахгүй, торгоно
    2015 оны 12 сарын 05
    УИХ-ын чуулганы хураддаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэдэлцуүлгийг хийж баталсан.
5719 5720 5721 5722 5723 5724 5725
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    49 мин
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
    1 цаг 28 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо
    1 цаг 29 мин
  • “Алтан цом-2026” хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
    1 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо
    1 цаг 36 мин
  • Ж.Батжаргал: Тариаланчдад дизель түлшийг өртөг нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ
    2 цаг 6 мин
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
    2 цаг 57 мин
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    3 цаг 46 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    4 цаг 5 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    4 цаг 33 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    4 цаг 50 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    5 цаг 5 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    5 цаг 42 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    5 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    6 цаг 12 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    6 цаг 14 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    6 цаг 49 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    7 цаг 0 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    7 цаг 28 мин
  • ФОТО: Шинэ Засгийн газрын АНХНЫ хуралдаан
    7 цаг 41 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК