зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5746 5747 5748 5749 5750 5751 5752
  • Алтангэрэлийн шившлэгээр усаа энергижүүлдэг ” Жем Хужир” ХХК-тай танилцлаа
    2015 оны 10 сарын 13
    Улсад сард 40-50 сая төгрөгний татвар төлдөг “Жем Хужирт” компаниас ээлжит сурвалжлагаа хүргэж байна. Тус газар жилдээ 2-3 тэрбум төгрөгний орлоготой байдаг төдийгүй татвараас гадна хандивийн олон арга хэмжээнд оролцдог аж. Усны шугамнуудыг цэвэрлэдэг гол машинууд нь бүгд автомат төдийгүй хүний гар ордоггүйгээрээ онцогтой аж. Үүгээр зогсохгүй үйлдвэрийн өрөө буюу усандаа Алтангэрэлийн шившлэг уншуулж сайн энергийг усандаа шингээж өгч чаддаг өвөрмөц онцлогтой газар юм байна. Ус өөрөө муу, сайн энергийг хуримтлуулдаг. Тиймээс уг үйлдвэр хамгийн цэвэр орчинд, шилдэг технологитойгоор үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг энэ дашрамд дуулгах нь зүйтэй биз ээ.
    Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаагаа явуулж байсан “Хужирт байгалийн эрдэст ус”-ны үйлдвэрт менежмент, технологийн шинэчлэлийг иж бүрэн хийхэд 2008 оноос хамтран, шинэ бүтээгдэхүүн боловсруулах, брэндийг таниулах тал дээр онцгой анхааран ажилласны үр дүнд өнөөдөр “Хужирт байгалийн эрдэст ус” зах зээлдээ борлуулалтаараа тэргүүлж буй Монголын шилдэг брэндүүдийн нэг болсон. Хужирт эрдэст усыг үйлдвэрлэхдээ олон давхар шүүлтүүрээр шүүгээгүй, цэвэршүүлэх зорилгоор хлоржуулаагүй, бүтцийг нь алдагдуулалгүйгээр савладаг тул хүнд хэрэгтэй хамгийн зөв бүтэцтэй ус бөгөөд хүний бие дэх эрдэсийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, эрдэсийн дутагдлаас хамгаалдаг гэдгээрээ хэрэглэгчдэд хэзээний танил болж талархалыг хүлээгээд байгаа юм.

    Ингээд “Жем Хужирт” компанийн хими технологич В.Жадамбаагаас зарим зүйлийг тодрууллаа.

    -Үйлдвэрийнхээ талаар товч танилцуулахгүй юу?
    -Манай Хужирт ус анх 2009 онд ус ундааны чиглэлээр үйл ажиллагаагааг явуулж эхэлсэн байгаа. 2013 онд “Жем интернэшл”-ийн хөрөнгө оруулалттайгаар шинэ савлагаа, шинэ үйлвэр маань ашиглалтанд орсон. Ингэхдээ Монголын анхны шилэн савлагааг нэвтрүүлсэн онцлогтой.
    Манайх анх 24 ажилчинтай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 90 гаруй ажилчинтай болж өргөжин тэлсэн.
    -Анхны шилэн савлагаанаасаа эхлээд бүтээгдэхүүнийхээ нэр төрлөөс уншигчдад маань сонирхуулахгүй юу?
    -Шилэн савлагаа маань жимсний амт, оргилуун, натурал гэсэн гурван төрлийн савлагаатайгаар хэрэглэгчдийн гарт очдог. Савлагааны хэмжээний хувьд 0.7 болон 0.33-тайгаар үйлдвэрлэгддэг. Харин хуванцар савлагааны шугам маань дотроо дөрвөн төрлөөр савлагддаг.
    Усны үйлвэр маань хоногт 20 тонн ус савлах хүчин чадалтай.
    Техник тоног төхөөрөмжийн хувьд Болгар улсын савлагааны шугам, Германы тоног төхөөрөмжтэй.
    -Эрүүл мэндийн хувьд ямар эерэг нөлөөтэй вэ?
    -Хужирт ус маань эрдэст ус учир хүмүүсийг эрдэсийн дутагдлаас нөхөж өгнө. Эрдэсүүд маань ионы хэлбэрээр байдаг учир хүний биед шингэхдээ хамгийн тохиромжтой. Ерөнхийдөө байгалийн эрдэсийг хүний биед тохиромжтой хэмжээгээр савладаг. Яг байгалиар нь эрдэсийг нь шүүхгүйгээр савладаг онцлогтой. Цэвэр ус хэт эрдэсийг нь шүүчихсэн байдаг бол эрдэст ус болохоор хүний биед хэрэгтэй эрдэсийн хэмжээг нь агуулж өгсөн байдгаараа онцлогтой.
    -Эрүүл аюулгүй байдал талаасаа?
    -Өглөө бүр манай ажилчид хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаагаа аваад ажилдаа ордог. Хөдөлмөр хамгааллын инженерийн зааварчилгааны дагуу ажилладаг.
    -Хужирт ус сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож харагддаг. Энэ талаар?
    -Борлуулсан 1 ширхэг “Хужирт байгалийн эрдэст ус”бүрийн 1 төгрөгийг сум орон нутгийн хөгжил, хүүхдийн сайн сайхны төлөө хандивлах болсон зэрэг нь биднийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үлгэр жишээ компани байхаар хичээн ажиллаж байгаагийн нэг илрэл юм. Тухайлбал, Хужирт суманд л гэхэд хоёр ч сургуулийн тоглоом, танхимыг тохижуулж өгсөн. Улаанбаатар хотод сургуулийн гүүр зэргийг барьж өгөх ажилд хувь нэмрээ оруулсан.
    Дашрамд хэлэхэд, Хужирт усын хамт олон сав угааж ашигладаг бохир усаа нөөцөлж хэрэглээний усанд эргүүлэн ашигладаг. Өөрөөр хэлбэл, угаалгын болоод нойлын өрөөний усанд ашигладаг байна. Ийм тохиолдолд усны алдагдалд орохгүй гэдгийг үйлдвэрийн ажилчид онцолсон юм.
    Мөн Хужирт усын хэрэглэж заншсан нутгийн иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсоход “Хужирт ус хоолны шингэцийг сайжруулж, цээж хорсохыг намдааж, үе хоорондын шингэнийг баяжуулдаг гэдгийг ахмадууд мэддэг. Тиймээс ч тогтмол хэрэглэхийг эрмэлздэг” гэсэн юм.
    “Монгол хүн бүр эрүүл байг” уриатай “Жем Хужирт” ХХК-иар ийн зочиллоо.

  • Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг дэмжлээ
    2015 оны 10 сарын 13
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 51 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

    Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад гишүүдээс ямар нэг санал гараагүй тул байнгын хорооны даргыг сонгох чөлөөлөх тухай асуудлын хэлэлцүүлгийг эхлүүлэв.

    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэлцүүлгийн эхэнд байнгын хорооны даргын томилгооноос УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нэрээ татсан тухай тайлбарыг хийлээ. Үүний дараагаар УИХ-ын зарим гишүүд үг хэлсэн бөгөөд тэд “Хууль бүрэн бүтэн гарахын өмнөх шүүлтүүр бол Хууль зүйн байнгын хороо. Энэ хороо зарим тохиолдолд хангалттай ажиллахгүй байна” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох асуудлыг харахад төрийн дээр нам гарсныг харж болох байна. Өнөөдөр хуулийн байгууллагын нэр хүнд олон нийтийн дунд тааруу байна. Үүнтэй Хууль зүйн байнгын хорооны нэр хүнд ч мөн холбогдоно. УИХ сүүлийн үед цэцийн дүгнэлтийг өчнөөн олон удаа хэлэлцэж байна. Ер нь нам юу гэнэ, тэр зарчмаар яваад байвал хуулийн систем нуран унана шүү” гэсэн асуудлыг дэвшүүлж байсан юм. Гишүүд үгээ хэлсний дараагаар санал хураалт явуулахад Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргад томилохыг гишүүдийн олонх дэмжлээ.
  • Оюутнуудад прокурорын байгууллагын талаархи ойлголт өглөө
    2015 оны 10 сарын 13
    Архангай аймгийн Прокурорын газраас санаачлан Боловсролын Их Сургуулийн харъяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийн I-IV курсийн оюутнуудад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Прокурорын байгууллагын тухай ойлголт, 2015 оны эхний 3 дугаар улирлын байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар яриа, таниулга, сургалт зохион байгуулжээ.

    Тус арга хэмжээнд нийт 730 оюутан хамрагдаж мэдээлэл авсан байна. Мөн олон нийтэд хүргэх зорилгоор Архангай аймгийн “АВ” телевизээр нэвтрүүлжээ.
  • Цагаан суваргын ордын хөрөнгө оруулалтаар мэдээлэл хийнэ
    2015 оны 10 сарын 13
    Цагаан суваргын ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсантай холбоотой Уул уурхайн сайд Р.Жигжид, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар 14.00 цагт Төрийн ордны А танхимд мэдээлэл хийнэ
  • Т.Цогт, Г.Маралмаа нар давж заалдана
    2015 оны 10 сарын 13
    Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хурал 9 цаг үргэлжилсэний эцэст шүүх бүрэлдэхүүн Т.Цогтод 24 жил, Г.Маралмаад 24 жилийн хорих ял оноох шийдвэр гаргав.



    Т.Цогт, Г.Маралмаа нар чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдэлнэ

    Т.Цогтын 5 жилийн хорих ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан бол Г.Маралмаагийн 24 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

    Г.Маралмаа нь өдгөө 9 сартай жирэмсэн ба түүний төрөх сүүлийн хугацаа энэ сарын 20-ний өдөр. Тэгсэн ч ялыг эдлүүлж, хүүхдийг нь хорих ангид хамт байлгаж байгаад 1 нас хүрэхээр нь асран хамгаалагч нарт нь өгөх аж.

    Шүүх хурал дуусмагц тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачлаа.

    Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган шүүлээ.

    Шүүх хурлын үеэр талийгаач охины хойд эх Г.Маралмаа “Би охиныг алаагүй. Тиймээс надад оноох гэж байгаа ял тохирохгүй байна. Би охинд гар хүрч байсан тохиолдлууд бий. Гэхдээ үхэлд хүргэхүйц, хөхөрч няцартал нь зодож байсан тохиолдол байхгүй. Хааяа бөгс нь дээр нь алгаддаг байсан. Би тэгэж хүн зодох хэрцгий хүн биш. Харин Т.Цогт охиноо цагдаагийн суран тэлээгээр хоёр ч удаа ороолгосон. Тэгэхэд охин толгойгоороо газарт унаж байгаа харагдсан. Охин өөрөө гүйж яваад үүдний шатнаас хоёр удаа унасан. Энэ нь үхэлд хүргэсэн байх. Ер нь одоо бодоод байхад тэр өдөр ГССҮТ-д сахиад үлддэг байж. Хүний хүүхдийг асран хамгаалж чадаагүйдээ харамсч байна” гэж мэдүүлж байсан.

    Харин талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт: “Хойд эцгийн гар харуулахгүй гэж охиноо авчихаад ийм байдалтай байгаадаа Өнөржаргалаас уучлал гуйж байна. Эцгийнхээ үүргийг гүйцэтгэж, бяцхан охиноо хамгаалж, асарч чадаагүй миний буруу. Ажил амьдрал, нэр төрөө алдсандаа, цагдан хоригдсондоо харамсах зүйл надад байхгүй. Би хайртай бяцхан үрээ алдчихсандаа л харамсч байна. Ханиа сонгож чадаагүй нь миний буруу. Ямар ч шийтгэл хүлээхэд би бэлэн байна” хэмээн мэдүүлж байв.
  • Айлчлалын үеэр төв замыг хаана
    2015 оны 10 сарын 13
    ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук маргааш манай улсад айлчилна.
  • “Цогт тайж” кино 70 нас хүрлээ
    2015 оны 10 сарын 13
    Монголын киноны ор гил бүтээлийн нэг “Цогт тайж” кино 1945 онд дэлгэцнээ анх гарчээ. Энэ онд тус киноны 70 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан Кино урлагийн дээд сургууль “Цогт тайж 70” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Уг хурал нь Монголын кино урлагийн үүсэл хөгжлийг мэргэжлийн уран бүтээлч, судлаачдын судалгаа, шинжилгээгээр дамжуулан оюутан залууст сурталчлах зорилготой аж. Эрдэм шинжилгээний бага хуралд Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Цогт тайж киноны зохиолд хийсэн судалгаа”, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд “Цогт тайж киноны хөгжмийн онцлог”, кино судлаач Т.Чимэд “Цогт тайж найруулагч Ю.В.Тарич” зэрэг илтгэлээ хэлэлцүүлсэн байна.
  • Гамшгаас хамгаалах бэлэн байдлын дадлага сургуулилт хийнэ
    2015 оны 10 сарын 13
    Өнөөдөр дэлхийн Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр. Тэгвэл энэ жил “Аюулгүй амьдрах мэдлэг” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
  • Л.Эрхэмбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2015 оны 10 сарын 13
    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдээлэл хийх юм байна. Тэрбээр улс төрд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгнө гэж мэдэгдлээ.

    Сүүлийн үед АН дотроо байнгын хорооны даргатай холбоотой асуудлаар хоёр хэсэг хуваагдаад байгаа юм. Мэдээлэл 11 цагаас АН-ын байранд болно.
  • УИХ-ын байнгын хороо хуралдаж байна
    2015 оны 10 сарын 13
    Өнөөдөр Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан тус тус болно.

    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    - Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    - Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    - Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    - Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    - Ажлын хэсэг байгуулах тухай.

    2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    - Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    - “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    - “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай.
  • Төсвийн алдагдал 867.3 тэрбумд хүрчээ
    2015 оны 10 сарын 13
    Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний есөн сард 4045.9 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4913.2 тэрбум төгрөг болж, тэнцэл 867.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
  • 115-р сургуулийн захирал С.Оюун Э.Бат-Үүлийн чихийг халууцуулав
    2015 оны 10 сарын 13
    влигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюуны ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгажээ.



    Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад С.Оюун нь өөрийн хүргэний үүсгэн байгуулсан 100 хувь эзэмшлийн “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогдсон байна.



    Уг гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал үүссэн талаарх мэдэгдэл, тайлбарыг дээд шатны албан тушаалтандаа гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд албан бичгийг хүргүүлэв.
  • Хар тамхины дахин нэг бүлэглэлийг илрүүлжээ
    2015 оны 10 сарын 13
    Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хэдхэн хоногийн өмнө хар тамхины бүлэглэлийг илрүүлэн, баривчилсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн дуулиан намжаагүй байхад алба хаагчид дахин нэг хэрэг илрүүлсэн байна.

  • Авто замын трасст өртсөн хоёр иргэнд нөхөн олговор олгоно
    2015 оны 10 сарын 13
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/800 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын трасст өртсөн иргэний газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.
    Иргэдийн эзэмшил газрын газар чөлөөлөх зардал болох 486 мянга 248 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, аж ахуйн нэгжийн эзэмшил газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
    2015 оны 10 сарын 13
    Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.

    Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

    Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
    Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
    Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
    Хамрын салстыг сонгино, сармисын тосон ханд, оксолины тос түрхэх
    Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх
    Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
    Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
    Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалуудаар тогтмол хоолойгоо зайлж хэвших
    Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.


    Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?


    Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж, хамт олон, найз, нөхөддөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадлагаа авч гэртээ эмчлүүлээрэй
    Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг ихээр хэрэглэх

    Амны хаалт байнга зүүж хэвших
    Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
    Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх
    Томуу томуу төст өвчнүүд нь вирусээр үүсгэгддэг тул антибиотик хэрэглэхгүй байх, гэрээр дур мэдэн эм тариа хэрэглэх, ялангуяа антибиотик хэрэглэхээс зайлсхийх /антибиотикийн зөвхөн эмчийн заавраар хэрэглэхийг анхаарах/
    Өвчилсөн тохиолдолд колдаур, колдакс, фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон, аньсны шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх
    Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно
    Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно
  • Нэгнийхээ аминд хүрсэн ЭЦГ-ынханд сахилгын шийтгэл оногдууллаа
    2015 оны 10 сарын 13
    Нэгнийхээ аминд хүрсэн ЭЦГ-ынханд сахилгын шийтгэл оногдууллаа
  • ”Миний дуунууд” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа
    2015 оны 10 сарын 13
    МУУГЗ, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 17 дахь жилдээ үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна. Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуула
  • ”Дэлхийн залуу циркчдийн анхдугаар фестиваль” болно
    2015 оны 10 сарын 13
    лон улсын циркчдийн “ВУЧИАО” фестиваль есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 7-ны хооронд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотын урлагийн ордонд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Циркчдийн дунд “А” буюу нэгдүгээр зэрэглэлийн уг фестивальд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Мексик, Канад, АНУ, Франц, Хойд солонгос, Монгол зэрэг 10 гаруй орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн оролцсон Т.Буд продюсертай, Б.Золбаяр ахлагчтай Монголын Үндэсний циркийн жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр хамгийн өндөр оноог авч “ВУЧИАО” мөнгөн цомын эзэд болжээ.

    Тус тэмцээнд манай жүжигчид дэлхийн хэмжээний болон монголын түүхэн амжилтын эзэд болсон байна. Үүнд, анх удаа эмэгтэй жүжигчин агаарт гурав эргэж дөрвөн метрийн өндөрт сандал дээр суужээ. Мөн дэлхийн дээд амжилт буюу зургаан давхар хүн дээр эмэгтэй хүн анх удаа дан эргэлт хийж гарсан болон дэлхийн хэмжээнд хамгийн хүнд үзүүлбэрт тооцогддог хөндлөн перштэй сандал руу агаарт гурав эргэж гарсан, урагшаа стеркасат 4 салито хийсэн зэрэг олон амжилтыг шинэчилжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/64389.shtml#sthash.dTjeNAmv.dpuf
  • 24 Баримт. О.Алтангэрэл: Өмгөөлөгч нарт тулгамдсан асуудал Ц.Баасандоржид тод ажиглагдаж байна
    2015 оны 10 сарын 13
    Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн. Энэ талаар хуульч О.Алтангэрэлийн өгсөн ярилцлагаас онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 10 сарын 13
    өнөөдөр
5746 5747 5748 5749 5750 5751 5752
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    59 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    2 цаг 21 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    2 цаг 26 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 9 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    4 цаг 57 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 31 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    5 цаг 35 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    5 цаг 43 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    5 цаг 48 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    5 цаг 50 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    6 цаг 17 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 4 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    Өчигдөр 09 цаг 09 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    Өчигдөр 08 цаг 34 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК