Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5752 5753 5754 5755 5756 5757 5758
  • Гадаадын иргэн өршөөгдөж, монгол иргэн өршөөгдсөнгүй
    2015 оны 11 сарын 24
    Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулинд хар тамхины хэргийг оруулсан, оруулаагүй гэх зөрүүтэй мэдээлэл байгаа юм. Хар тамхины хэргээр яллагдсан бол өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй гэсэн ойлголт олны дунд байгаа ч зарим нэгэн хар тамхины хэргээр ял эдэлж байсан этгээдүүдэд хууль үйлчилж, наранд гарсан хүмүүс байна. Эл талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хар тамхины хэргийн тухайд зарим зүйл заалт нь хамрагдсан. Зарим нь хамрагдаагүй гэсэн үг. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй нь хамаарахгүй бусад нь хамаарна” гэж хэлсэн юм. Тэгвэл хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамрагдах гурван шатны шүүхээс 18 жилийн хорих ял сонссон Филлиппин улсын иргэн Эвенгли Преслит Бендо гэгч эмэгтэй өршөөлийн тухай хуулинд хамрагдаж, нутаг буцжээ. Түүний хувьд өнгөрсөн 2013 онд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буухдаа гар тээшиндээ 4,5 гр хар тамхи нууж нэвтрүүлэх гэж байгаад хуулийнханд баригдсан билээ. Түүнтэй хамт Монгол Улсын иргэн Э.Алтанзул гэгч эмэгтэй хамт шүүгдэж мөн 10 гаруй жилийн ял сонссон бол бөгөөд түүнд Өршөөлийн тухай хууль үйлчлээгүй ажээ.

    О.Сайхан
  • Өмнөговь аймагт металл хайгч ашиглахыг хоригложээ
    2015 оны 11 сарын 24
    Өмнөговь аймагт металл хайгч ашиглан хууль бусаар алт олборлохыг хориглосон шийдвэр гарчээ. Тодруулбал, тус аймгийн тусгай хамгаалалттай газруудаас иргэд ямар ч зөвшөөрөлгүйгээр гар аргаар алт олборлосноос болж 100 гаруй га газар нь эвдэрч, сүйдсэн учраас Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас металл хайгч ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Уг тогтоолыг зөрчсөн иргэдээр байгаль орчинд учирсан хохирлыг гурав дахин нугалж төлүүлэх аж.
  • Ц.Элбэгдорж: Л.Болормаа бол төгс чадвар, үнэт ололт байв
    2015 оны 11 сарын 24
    Монголын нэрт сэтгүүлч Л.Болормаа нь зуурдаар таалал төгсч Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиож, мэргэжил нэгт андууд нь болон ар гэрийнхэн нь эл өдрүүдэд эмгэнэн гашуудаж байна. Өчигдөр гэхэд мэргэжил нэгт нөхдүүд нь болон талийгаачийг таньж мэддэг танилууд нь Барилгачдын талбайд гэгээн дурсгалыг нь хүндэтгэж гэрэлт зул өргөх ёслолыг үйлдсэн билээ. Талийгаачийг ямар хүн байсан талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ингэж жиргэжээ. Тэрбээр “Лунтангийн Болормаа нь Монголын орчин цагийн сэтгүүл зүйн дээд эрэмбэ. Төгс чадвар, үнэт ололт байв. Үүнд эрмэлзэх нь тэр өвийг дархлах арга юм” гэжээ.
  • Байнгын хороодын хуралдаан болно
    2015 оны 11 сарын 24
    .Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;
    Бусад.

    2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай.

    3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Бүгд Найрамдах Унгар Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Био комбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэх төслийн талаарх холбогдох байгууллагын мэдээллийг сонсох.

    4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Өмнөговь аймгийн 1059 иргэнээс Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар ирүүлсэн өргөдлийн асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээлэл.
  • Иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулна
    2015 оны 11 сарын 24
    иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулна
  • Ирвэс хамгаалагч залуугийн аав уул уурхайн компаниудыг сэжиглэж байна
    2015 оны 11 сарын 24
    Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг шалгаж байна. Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд энэ сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болжээ. Зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн эргээс машиныг нь аймгийн цагдаа олсон байна. Аймгийн Онцгой байдлын албан хаагчид эрлийг эхлүүлж, маргааш нь талийгаачийн цогцсыг нуураас олжээ. Нийслэлд гэрийнхээ ойролцоо машин тавихаар гарсан залуу Хөвсгөл нууранд осолдсон шалтгааныг цагдаа нар гаднын нөлөөтэй гэж үзэн шалгаж байна. Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон гэж мэдэгдэж байна. Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.



    Юутай ч хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хэрэгт Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарчээ.
  • Маргааш Үндсэн хуулийн цэц хуралдана
    2015 оны 11 сарын 24
    Үндсэн хуулийн цэц энэ долоо хоногт хоёр асуудал хянан, хэлэлцэхээр товлоод байна.

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүйгээр УИХ-ын нэг гишүүний саналаар УИХ хэлэлцэн шийдвэрлэх нөхцөлийг бий болгосон нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж улмаар түүний холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр энэ Лхагва гаригт цэц хуралдахаар товлов.

    Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд, “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг энэ баасан гарагт болох хуралдаанаараа эцэслэн тогтоох юм.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 11 сарын 24
    Өнөөдөр
  • Цагаан хирс дэлхий дээр гуравхан үлдлээ
    2015 оны 11 сарын 24
    Цагаан хирс дэлхий дээр гуравхан үлдлээ
  • АТГ-ынхан Г.Шийлэгдамбатай ар гэрийнхнийг нь ч уулзуулахгүй байгаа гэв
    2015 оны 11 сарын 24
    ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Түүнийг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Уг хугацаа өнөөдөр дуусч байгаа учир түүнийг батлан даалтад гаргах, үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдэхээр болсон. Тэгвэл дөнгөж сая шүүх хурал нь болж 60 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон байна.



    Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-аас түүнийг яллагдагчаар татаж, дахин хоёр сар сунгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн нь ийн биелэлээ олжээ.



    Г.Шийлэгдамбын өмгөөлөгчийн хэлж буйгаар Эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлт өгсөн ч хүлээж аваагүй гэнэ.
  • АУМ” компанийн Ц.Мягмардорж Ц.Мөнхбаярт 80 саяыг төлнө
    2015 оны 11 сарын 24
    АУМ” компанийн Ц.Мягмардорж Ц.Мөнхбаярт 80 саяыг төлнө
  • Өнөөдөр Хөх луу өдөр
    2015 оны 11 сарын 24
    Тухайн өдөр гахай, хулгана, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. - Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
  • Улаанбаатарт 18 хэм хүйтэн
    2015 оны 11 сарын 24
    2015 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говиор 5-10 градус, Монгол Алтайн нуруугаар 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.
    Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
  • Хагалгаа хийлгэхгүйгээр нурууны суултыг эмчлүүлэх боломжтой боллоо
    2015 оны 11 сарын 23
    Нурууны бүх төрлийн өвчнийг Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлэгт нарийн оношилж, эмчилдэг боллоо. Тодруулбал, тус эмнэлэг нурууны өвчнийг мэдрэлийн эсийн ёзоорын түвшин хүртэл эмчилдэг дэвшилтэт технологи бүхий Японы алдартай брэндийн “Ультралайн” аппаратыг Монголд анх удаа нэвтрүүлсэн байна.
  • Талийгаачийн нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна
    2015 оны 11 сарын 23
    Зуурдаар таалал төгссөн сэтгүүлч Лунтангийн Болормаагийн дурсгалыг хүндэтгэл, зул өргөх ёслол үйлдлээ. Сэтгүүлчтэй хамтран ажиллаж байсан уул уурхайн салбарынхан болон мэргэжил нэгт нөхөд нь ёслолд оролцов. Монголын бизнес консул, Уул уурхайн ассоциаци, Нийтлэлчдийн клубын төлөөлөл зул өргөн, түүнийг хүндэтгэн дурслаа
  • Хуулийн төв байгууллагуудын дунд спортын тэмцээн боллоо
    2015 оны 11 сарын 23
    Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан спортын тэмцээн 2015 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

    Тус тэмцээнд Үндсэн хуулийн цэц, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Авлигатай Тэмцэх Газар, Монголын олон улсын ба үндэсний арбитр, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооны баг тамирчид шатар, ширээний теннис, биллъяард, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр хурд, хүчээ сорьсон юм.

    Тэмцээнд багийн дүнгээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид тэргүүн байрт шалгарч “Шилжин явах цом”-ын эзэн болсон бол Улсын Ерөнхий прокурорын газрын баг дэд байрт, Улсын Дээд шүүхийн баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

    Уламжлал болсон тус тэмцээнийг энэ жил Монголын Хуульчдын холбоо хариуцан зохион байгуулсан бөгөөд ирэх жил Улсын Ерөнхий прокурорын газар зохион байгуулахаар болсон байна.
  • Сэтгүүлч Л.Болормаагийн дурсгалыг хүндэтгэж, зул өргөлөө
    2015 оны 11 сарын 23
    Зуурдаар таалал төгссөн сэтгүүлч Лунтангийн Болормаагийн дурсгалыг хүндэтгэл, зул өргөх ёслол үйлдлээ. Сэтгүүлчтэй хамтран ажиллаж байсан уул уурхайн салбарынхан болон мэргэжил нэгт нөхөд нь ёслолд оролцов. Монголын бизнес консул, Уул уурхайн ассоциаци, Нийтлэлчдийн клубын төлөөлөл зул өргөн, түүнийг хүндэтгэн дурслаа.
  • Facebook ажлын байранд ашиглахад зориулсан мессенжер үйлчилгээ нэвтрүүллээ
    2015 оны 11 сарын 23
    Facebook ажлын байранд ашиглахад зориулсан мессенжер үйлчилгээ нэвтрүүллээ
  • АНУ-д клипний зураг авалтын үеэр буудалцаан болж, 16 хүн шархаджээ
    2015 оны 11 сарын 23
    АНУ-д клипний зураг авалтын үеэр буудалцаан болж, 16 хүн шархаджээ
  • Монгол, Тайваны яруу найрагчид хамтарч ажиллана
    2015 оны 11 сарын 23
    Тайванийн үндэсний номын сан, зохиолчдын Фэн клуб Монголын яруу найрагчдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тайванийн нэрт яруу найрагч Юы Си-д хурдан удмын морь бэлэглэснээ уламжилж, батламжийг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг гардуулж баяр хүргэжээ. Монгол-Тайванийн яруу найрагчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, уран зохиолын бүхий л төрөлд хамтран ажиллахаар боллоо.

    Энэ үеэр хоёр орны яруу найрагчдын шүлгийн уншлага болж яруу найрагч А.Эрдэнэ- Очир, М.Уянсүх, Ч.Дагмидмаа, Б.Сарантуяа нар шүлгээ уншиж сонирхуулсан юм. Монголын яруу найрагчдын шүлэг, зохиол, хөрөг зураг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэж тус үзэсгэлэнд оролцсон О.Содномпил, Г.Мөнхцэцэг, Б.Сарантуяа, Ч.Дагмидмаа нарын бүтээлүүд Тайванийн үндэсний номын санд хадгалагдан үлдлээ.
5752 5753 5754 5755 5756 5757 5758
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    1 цаг 21 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    1 цаг 23 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    1 цаг 50 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    3 цаг 30 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    4 цаг 0 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    4 цаг 27 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    4 цаг 47 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    5 цаг 2 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    5 цаг 19 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    5 цаг 24 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    5 цаг 30 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    5 цаг 54 мин
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
    6 цаг 1 мин
  • Байнгын хороод хуралдана
    6 цаг 35 мин
  • Зургаан дүүрэгт 09:00-19:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлана
    6 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР:  Монголын Оюутны спортын VII наадмын нээлт болно
    6 цаг 40 мин
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
    6 цаг 54 мин
  • The MongolZ байгууллага CS2-оос гадна MLBB болон PUBG Mobile зэрэг төрлүүдэд өргөжиж байна
    19 цаг 57 мин
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    22 цаг 40 мин
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
    23 цаг 19 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК