-
2022 оны 8 сарын 23
Улаанбаатар хотод суурин 65, түр 2 цэгт 67 багийн 278 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 8 сарын 23
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
-
2022 оны 8 сарын 22
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцэв. Нийслэлийн харьяа газар, алба агентлагууд, дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
-
2022 оны 8 сарын 22
2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Арга хэмжээ авч ажиллах тухай” 06 дугаартай албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөрсний бохирдлоос сэргийлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулахаар хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-ийг байгууллаа.
-
2022 оны 8 сарын 22
Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлын хүрээнд дүүргүүдээс олгодог болон архи, тамхи борлуулах тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Нийтийн тээвэр, боловсролын салбарт олон талт ажлууд хийгдэж байна. Нийслэлийн хэмжээний 151 өрхийн эрүүл мэндийн төвд цахим шилжилт хийгдэнэ. Авто замын хөдөлгөөний ачаалал,зам тээврийн систем дээр хийж буй ажлууд дарааллын дагуу явагдаж байгаа.
-
2022 оны 8 сарын 22
Тэмцээнд дасгалжуулагч олимп, дэлхийн аварга Александар Попов, дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Э.Энхсайхан, О.Гантулга, Б.Анхболд, эмэгтэйчүүдэд М.Должинсүрэн, Д.Энхчимэг, Э.Ариунзул нар өрсөлдөнө.
-
2022 оны 8 сарын 22
Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн 39.1 дүгээр заалтын хоёр дах өгүүлбэр буюу Ерөнхий сайд, УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалтыг 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж үзсэн. Иймээс хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнд УИХ авч хэлэлцэх, ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй. Гэхдээ үүнтэй холбогдуулсан цаашдын эрхзүйн орчныг яаж явах вэ гэдэг асуудал ярихгүй байж болохгүй. Тийм учраас МАН хуралдлаа.
-
2022 оны 8 сарын 22
БНСУ-руу допингийн шинжилгээнд хамруулсан 64 бөхийн сорьцоос нэг нь допинг илэрсэн. Энэ бөх нь тавын даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөх бөгөөд цолны эрэмбэд асуудал үүсэхгүй гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл тавын даваанд өвдөг шороодсон 32 бөхөөс 21 нь улсын цолтой. Ингээд тавын даваанд унасан улсын цолтой бөхчүүдийг танилцуулж байна.
-
2022 оны 8 сарын 22
The Color Card харилцагчдадаа зориулан “Loyalty” оноо цуглуулах урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна. Та Голомт банкны ПОС төхөөрөмж дээр The Color Card-аараа төлбөр тооцоо хийгээд гүйлгээний 1₮ тутамд 1 оноо цуглуулаарай. Ингэснээр та цуглуулсан оноогоо ашиглан сонгогдсон БЭЛГҮҮДЭЭС авах боломжтой.
-
2022 оны 8 сарын 22
Тэгвэл өнөөдөр Допингийн хариуг нэгдсэн байдлаар танилцуулж байна. 64 бөхийн нэг бөх допинг хэрэглэжээ. тухайн бөх тав давсан бөгөөд түүний нэрийг хэлэх боломжгүй гэв.
-
2022 оны 8 сарын 22
Шинжилгээнд хамрагдсан 64 бөхөөс 63 нь ямар нэг допинг илрээгүй, нэг бөхөөс допинг илэрсэн. Одоогийн байдлаар бөхийн нэрийг зарлахгүй.
-
2022 оны 8 сарын 22
уг хувинг дахин боловсруулсан цаасны целлюлоз ашиглан үйлдвэрлэдэг тул байгаль орчинд ээлтэй, 3-4 жилийн дараа задарч, хөрсөнд шингэдэг гэдгээрээ онцлог аж. Түүнчлэн модны суулгацыг 14 хоногоос нэг сар хүртэл чийгээр бүрэн хангаж, зөөвөрлөн авчирсан болон борооны усыг нөөцлөх боломжтой нь хуурай хөрстэй бүс нутгийн модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх чухал давуу тал болох юм.
-
2022 оны 8 сарын 22
Тогтолцооны өөрчлөлт гээд УИХ-ын гишүүд их гоё зүйл яриад байгаа юм. Шударга нийгэм бүрдэлдэхгүй. Харин ардчилал гэдэг нэрэн дор халхавч хийсэн дарангуйллын нийгэм ойрхон байна. Хэлж тэмцсэнийхээ төлөө хэдэн ч удаа хэлмэгдэж болно. Харин гэртээ тролл хийгээд биднийг доромжилж буй хүмүүс удахгүй колоничлогдох тэр өдөр биднийг ойлгоно.
-
2022 оны 8 сарын 22
"Хамгийн муу гэгддэг 76 хүн ард түмний төлөөлөл. Энэ хүмүүсийг Засгийн газарт оруулж ирвэл муухай харагдана гэдэг нийгмийн сэтгэл зүйг эвдэх ёстой" гэв.
-
2022 оны 8 сарын 22
"Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Хустайн нурууны БЦГ-аас 40 толгой тарвага барьж, төсөл хэрэгжих зорилтот нутгийн нэг болох Архангай аймгийн Батцэнгэл сумын Жарантай баг, Хайрхан сумын Улаанчулуут багийн нутагт сэргээн нутагшуулах ажлыг зохион байгууллаа
-
2022 оны 8 сарын 22
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа “Сүүн зам” бүжгийн наадмын үеэр Япон Улсын 150 орчим төлөөлөгч хүрэлцэн ирээд буй. Энэ үеэр Хотын дарга Япон Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш” бөгөөд өнгөрсөн 50 жилийн хугацаанд талуудын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийллээ. .
-
2022 оны 8 сарын 22
Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 7500-8600 дуудлагын дагуу ажилладаг. Дуудлагын 11.2 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Улаанбаатар хотын хэмжээнд вирусын эсрэг эмийн нөөц 172-300 хоногийн нөөцтэй байна.
-
2022 оны 8 сарын 22
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд, явган зорчигч болон хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг удирдах ажилтнуудад үүрэгдэв.
-
2022 оны 8 сарын 22
Засгийн газрын тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрийг Усан зам, далайн тээвэрчдийн өдөр болгон тэмдэглэхээр болсон. Үүний хүрээнд энэ жил анх удаа усан замын өдрийг албан ёсоор тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсад усан замын тээвэр үүсэж, хөгжсөний 70 жил, Хөвсгөл далайд усан онгоц аялж эхэлсний 112 жилийн ойтой давхцлаа.
-
2022 оны 8 сарын 22
БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол Улаанбаатар хотын иргэдэд хөнгөлөлттэй дүнгээр үйлчилгээ үзүүлэхэд чадах бүхнээ дайчлах болно гэв.