зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4269 4270 4271 4272 4273 4274 4275
  • Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
    2017 оны 8 сарын 11
    Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Архангай аймгийн Өгийнуурт энэ сарын 6-нд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин сууж байсан Б живсэн харамсалтай осол болжээ.



    Өнгөрсөн өдрүүдэд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ч цогцсыг олоогүй аж. Тиймээс эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна.

    ОХУ-ын харьяат иргэн А аяллаар явж байгаад Завхан аймгийн Сантмаргац суманд Баяннуурт осолдож, амиа алджээ.

    Талийгаач нь ОХУ-аас Монголд аялахаар ирсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй хамт явж байсан аж. Эрлийн ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Баттулга нар ахлан, нийт 28 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа гэнэ.
  • Улсын дугаарын оронд утасны дугаараа байрлуулсан жолоочийг торгожээ
    2017 оны 8 сарын 11
    Замын цагдаагийн албаны цахим хуудсанд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Altansukh Dovdon-оос ирүүлсэн ”Тээврийн хэрэгслийн улсын дугаарын арын хэсэгт улсын дугаар бус утасны дугаар байрлуулсан байна” гэх мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.



    Дээрх тээврийн хэрэгслийг илрүүлж зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт ”Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчлийг газар дээр нь арилгуулж, 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийн 2 оноо хасаж хариуцлага тооцлоо.



    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллаж байгаа иргэддээ баярлалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
  • Өмнөговь аймгийн бүсчилсэн хэлэлцүүлэг өндөрлөлөө
    2017 оны 8 сарын 11
    УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг өнөөдөр (2017.08.10) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгууллаа.

    Хэлэлцүүлэгт тус аймгийн Сэврэй, Булган, Баяндалай, Гурвантэс болон Ноён сумын Засаг дарга, багийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид, багийн ИНХ-ын дарга нар болон нутгийн иргэд оролцлоо.


    Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч дарга С.Мөнхбаяр хэлсэн үгэндээ “Манай аймгийн хувьд зүүн, баруун, төвийн гэсэн гурван бүсэд хувааж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр баруун таван сумыг хамарсан бүсийн хэлэлцүүлэг эхэлж байна” гээд энэхүү төслийн хэлэлцүүлэгт өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцохыг хүслээ.




    Сэврэй суманд болсон тус хэлэлцүүлэгт нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа оролцсон бөгөөд тэрбээр “Үндсэн хуулийг боловсруулж, баталж байсан үеэс хойш 25 жилийн өнгөрсөн бөгөөд энэ хугацаан дахь нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн цаг үе ирж, та бид үүнд гар бие оролцох боломж тохиож байна.

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж, ардчилсан, шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан. Энэхүү төсөлд хувь хүний эрх ашиг, үзэл баримтлалтай холбоотой асуудлыг хөндөөгүй.

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хоёр үе шаттайгаар зохион байгуулсан Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг үндэслэн УИХ-ын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон юм.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 6 багц сэдвийн хүрээнд Та бүгд санал өгөх юм. Тодруулбал, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Төрийн алба, Шүүх эрх мэдэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага сэдвийн хүрээнд саналаа өгөх төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй асуудлаар ч саналаа өгөх боломжтой” гэдгийг хэллээ.



    Ноён сумын Сайран багийн иргэн Д.Шинэхүү

    Хэлэлцүүлэг төсөлд тусгагдаж буй дээрх таван багц асуудлын дэлгэрэнгүй танилцуулгаар үргэлжилсэн юм. Үүний дараа иргэд асуулт асууж хариулт авсны дараа саналаа хэллээ. Тухайлбал, Ноён сумын Сайран багийн иргэн Д.Шинэхүү “Ардын Их Хурлын тухай асуудал Зөвлөлдөх санал асуулгаар яригдаж байсан. Энэ асуудал төсөлд тусгагдаж байгаа юу?” гэдгийг лавласан бол Баяндалай сумын Наран багийн иргэн Ц.Галсандорж “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох цаг нь болсон. Ялангуяа Засгийн газрын эрх мэдэл хязгаарлагдмал байна. Ерөнхийлөгч нэг заавар өгдөг, УИХ нэг тогтоол гаргадаг гэх мэтээр. Энэ төслөөр Засгийн газрын тогтолцоог зөв болгож, төрийн албанд томилох хүмүүсийн шалгуурыг өндөр, насны хязгаартай байхыг дэмжиж байна” гэлээ.




    Баяндалай сумын Наран багийн иргэн Ц.Галсандорж



    Сэврэй сумын Сайншанд багийн иргэн Ц.Буддорж



    Сэврэй сумын 1-р багийн иргэн Ч.Огтбиш

    Мөн Үндсэн хуульд хүний эрхийн тухай асуудлыг тодорхой заах өгөх, “давхар дээл”-ийг дэмжихгүй, ерөнхий боловсролын системд Үндсэн хуулийн талаар зааж,хүүхэд багачуудад системтэйгээр эрх зүйн боловсрол олгодог байх, төрийн албан хаагчдын хариуцлагыг сайжруулах, Үндсэн хуулийг зөв хэл найруулгатай бичихэд анхаарах зэрэг саналыг иргэд тавьж байлаа.




    Өмнөговь аймагт зохион байгуулсан бүсчилсэн хэлэлцүүлгийг дүгнэж УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч багийн ахлагч Б.Мөнхцэцэг “Өмнөговь аймгийн хэмжээнд нутгийн захиргаа болон төрийн 170 гаруй албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийж, сургалт зохион байгуулж гарын авлагаар хангалаа. Аймгийн хэмжээнд 370 гаруй хүн санал асуулгын хуудас бөглөсөн.

    Өмнөговь аймгийн иргэдээс гол төлөв УИХ-ын гишүүн, шүүгч, Ерөнхийлөгчид нэр дэвших иргэний хуульд заасан насыг 5-10 жилээр нэмэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох зэрэг саналыг иргэд дэвшүүлж байлаа” гэлээ.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсанаар төрийн эрх мэдлийн институци хоорондын харилцан хяналт, тэнцвэрт байдал сайжрах, Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь оновчтой болох, төрийн хариуцлага сайжрах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

    Ийнхүү Өмнөговь аймгийн гурван бүсийг хамарсан хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө.

    УИХ-ын Тамгын газрын төсөл хэлэлцүүлэгч баг нөгөөдөр (2017.08.12) Өвөрханг
  • Б.Нармандах өсвөрийн ДАШТ-ий хошой медальтан боллоо
    2017 оны 8 сарын 11
    ”Сантьяго-2017” жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -60кг-д Б.Нармандах хүрэл медаль хүртжээ. Тэрбээр 2015 оны өсвөрийн ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил өсвөрийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бол дэлхийн аваргад ийнхүү Монголын анхны медалийг авчирч буй юм.



    Эхний тойрогтоо хийлж Узбекстаны Зафарбек Урманалиевийг хоёр вазари авч илүүрхэн ялж улмаар Канадын Де Жесус Донтаег вазаригаар ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Луигиг хоёр вазаригаар хожиж яваад барилдааны төгсгөлд нь иппон буулгасан.



    Хагас шигшээд Казахстаны Салимбайев Нурзатад цэвэр ялагдаад хүрэл медалийн төлөө Украйны Черновыг вазари үнэлгээгээр ялжээ.
  • Согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо
    2017 оны 8 сарын 11
    Өмнөговь аймагт аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглосон байна.
  • Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошино
    2017 оны 8 сарын 11
    Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын, зүүн
  • Олон улсын хүүхдийн спортын VII наадмын талаар мэдээлнэ
    2017 оны 8 сарын 11
    11:00 цагт: ”Тайпэй-2017” дэлхийн оюутны зуны ”Универсиад” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны дөрвөн давхарын хурлын танхимд болно. Энэ үеэр Монголын багийн ахлагчид төрийн далбаа гардуулах ёслол болох юм.

    11:00 цагт: ”Нийслэлийн Өргөө амаржих газрын засварын төсөл”-д гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон холбогдох албаныхан оролцоно. Нийслэлийн Өргөө амаржих газрын хурлын Б зааланд

    MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсрол төвөөс хамтран зохин байгуулах “Залуучууд-Эерэг өөрчлөлтийн хүч” арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.

    11:30 цагт: Биеийн тамир, спортын газраас Олон улсын хүүхдийн спортын VII наадмын талаар мэдээлэл хийнэ.
  • 10 хүүхдэд үнэгүй зүрхний мэс ажилбар хийнэ
    2017 оны 8 сарын 11
    БНСУ-ын Данвон эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 5-8-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, чанартай эмийг олгожээ.
  • 24 баримт: Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг юу болов
    2017 оны 8 сарын 11
    Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчиллаа.
  • С.Баяр сайн дураараа ажлаа өгсөн болж улстөр хийж байна
    2017 оны 8 сарын 11
    Элчин сайдыг эргүүлэн татах тухайд МУ-ын Ерөнхийлөгч нь УИХ-д элчин сайдыг татах тухай саналаа бичгээр уламжлаад үүний хариуг УИХ ЗӨВШӨӨРНӨ, ҮГҮЙ гэсэн хоёр хариултын нэгийг өгөх байдлаар хариу өгөх учиртай гэнэ.
    Ямар ч хариулт өгсөн үүнийг Ерөнхийлөгчийг УИХ-тай зөвшилцсөн гэж тооцдог аж.
    Дараа нь МУ-ын Ерөнхийлөгч үндсэн хуульд заасан ёсоор бүрэн эрхийнхээ дагуу Элчин сайдыг ТАТАХ зарлиг гаргана.
    Ингэснээр тус элчин сайд Монгол улсыг төлөөлөх эрхгүй болох бөгөөд Диполмат эрх ямба нь автоматаар хүчингүй болдог гэнэ.
    Энд Ерөнхийлөгчийн УИХ-д өгсөн элчин сайдыг татах тухай бичигт УИХ-ын хариулт өгөх хугацааг хуульчлаагүй учраас л хэд хоног саатсан юм байна.
    Гэвч УИХ ба Төрийн ямар ч институц нь бичгээр өгсөн асуудлын хариуг 30 хоногийн дотор өгдөг хууль байдаг аж. Энэ хугацаанаас хэтрүүлэхгүй УИХ нь ерөнхийлөгчийн өгсөн бичигт хариулт өгөх ёстой байсан гэнэ.
    Эндээс харахад С.Баярыг эргүүлэн татах үйл ажиллагаа нь 30 хоногийн дотор бүрэн шийдэгдэх ёстой байжээ.
    (Жич: Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа хүнийхээ нэрийг Ерөнхийлөгчид танилцуулдаг бөгөөд Ерөнхийлөгч ажлын 5 хоногийн дотор нэр дэвшсэн хүнийг ДЭМЖСЭН ба ТАТГАЛЗСАН хариултын нэгийг өгөх ёстой гэж хуульчилсан байдгийг сануулъя. Хариулт ямар ч байсан Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнд тооцон УИХ-д уг нэр дэвшигчийг хэлэлцүүлдэг. Үүнтэй төстэй гэж ойлгож болно.)
    Энэ ёсыг сайн мэдэх С.Баяр нь UK-д элчингээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэдгээ мэдэхийн цаагуур мэдэж байсан нь ойлгомжтой юм.
    Ингээд С.Баяр сайн дураараа ажлаа өгсөн болж улс төр хийж байгааг сүүлийн үед бүх ТВ-гээр гаргалаа.
    Гадаадад элчин сайд томилох асуудал ч ялгаагүй.
    Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар л диполмат бүрэн эрх нь хэрэгждэг гэнэ.
    Ерөнхийлөгчийн өгсөн ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ UK-ын ХАТАН хаанд гардуулснаар Монгол улсын элчин сайдын UK-д үйл ажиллагаа явуулах бүрэн эрх нь нээгдэнэ гэж ойлгож болно.
    Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Итгэмжлэх жуух бичгээ өгөхгүй бол Элчин сайд томилох асуудал хэрэгжихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.
    Энэ зарлигаар элчин сайд томилох ба эргүүлэн татах эрхийг МУ-ын үндсэн хуулиар ерөнхийлөгчид олгосон байдаг аж.
    Ойлгомжтой бичвэл: Энэ доорхи зурагт үзүүлсэн Хатан хаанд өгч байгаа бичгийг Ерөнхийлөгч бичиж өгдөг гэж ойлгож болно.
    Ерөнхийлөгч энэ бичгээ бичиж өгөхгүй бол хэн ч Элчин сайд болох эрхгүй ажээ.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 8 сарын 11
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний баасан гарагт гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    Баянзүрх

    10:00-16:00

    1-р хороо 22, 23, 24, 25, 30-р байр Хайрхан СӨХ, Билэгтвай, Тэлмүүнлхам констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

    Баянгол

    09:30-17:00

    6-р хороо 10-р хороолол 12А, Б, 13, 15, И31-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    Сонгино хайрхан

    10:00-11:00

    21-р хороо иргэн Нацагдорж, Ганболд, Уянга, Сүүн сувилал, Ногоон толгой, Шархад болон Нарийн хороо, Мобикомын антенн

    11:00-11:30

    21-р хороо Хаан банк, ШТС, Эмгэнтийн ферм болон эдгээрийн ойр орчмоор

    11:30-12:00

    21-р хороо иргэн Даваасүрэн, Эрдэнэсүрэн, Ганбат, Батжаргал, Гантөмөр, Ариунбилэг, Пүрэвдорж, Алтангэрэл, Хараатын дөрөөлж, Шижир, Алтан тариа, Эн Си Ай ХХК-ууд, МҮ-ний Аудитын газар, Ар гүнт хороо

    12:30-13:00

    21-р хороо Аюуш хороо, Бүст нуур ХХК

    13:00-14:00

    21-р хороо Партизан тосгон

  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
    2017 оны 8 сарын 11
    2017.8.11, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

    ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
    ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.8.11, Баасан гараг
    Наран ургах шингэх: 05.41-20.12
    Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Нэр өнгө
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна
    2017 оны 8 сарын 11
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нуурын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар сэрүүсч 7-12 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 24-29 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө сэрүүсч 17-19 градус дулаан байна.
  • ”Үндсэн хуульдаа төрийн албыг тогтвортой байлгах асуудлыг оруулж ирснийг дэмжиж байна”
    2017 оны 8 сарын 10
    Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.09) Баян-Өлгий аймгийн Толбо сумын Соёл гэгээрлийн төвд боллоо.



    Хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гыльмхан, Толбо сумын Засаг даргын орлогч М.Еркинбек нар болон Толбо, Буянт, Алтай, Булган, Дэлүүн сумын нийт 127 иргэд, олон нийт оролцов.



    Баян-Өлгий аймгийн Засаг дарга дарга А.Гыльмхан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа баталж байсан байна. 25 жилийн өмнө Монгол Улс Үндсэн хуулиа батлахад нэг сая 200 мянган хүн амтай байсан. Өнөөдөр Монгол Улсын маань хүн ам гурван саяд хүрээд байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багагүй яригдсан. 1992 онд Монгол Улс Үндсэн хуулиа батлахдаа ард түмнээрээ хэлэлцүүлж, нийт хүн амын 75 хувийн саналыг тусгаж байжээ. Энэ удаа ч та бид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа өгөхөөр ирээд байгаа билээ. Баян-Өлгий аймгийн хувьд төслийн хэлэлцүүлгийг бүсчилсэн хэлбэрээр гурван удаа явуулж, сум орон нутгийн иргэдийг өргөнөөр хамруулахаар төлөвлөөд байна” гэж байлаа.



    Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 65 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.

    Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариулав.

    Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, хороо, тосгоноос гадна сумын Засаг даргыг дээд шатны удирдлагаас шууд томилж болох уу, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэгийг төрийн албан хаагчаар бүрдүүлдэг байсан тэр журмыг сэргээж болох уу, шүүгчийг Ерөнхийлөгч батламжлах болсноор эрхийг нь хязгаарласан асуудал болсон эсэх, Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудлыг төсөлд тусгаагүйг илүүтэй сонирхов.



    Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сум, дүүргийн Засаг даргыг шууд томилох асуудал хөндөгдөөгүй. Сум, дүүргийн Засаг даргыг дээд шатны удирдлагаас шууд томилох саналтай байвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудаст бичиж болно.

    Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн нь дотроос зургаан жилийн хугацаатайгаар сонгоно. Энэхүү шийдвэрийг ­Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна гэж төсөлд тусгасан байгаа. Ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллагаар дамжин шүүгчийг томилох нь ардчилсан, шударга байх зарчимд илүү нийцэх юм. Харин Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудал төслийн хүрээнд хөндөгдөөгүй сэдэв хэмээн хариулсан.



    Асуулт, хариулт дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийт саналаа хэлэв. Хэлэлцүүлэгт оролцогчдын олонхи нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байлаа.



    Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Булган сумын дөрөвдүгээр багийн иргэн Х.Зейнел “Ерөнхийлөгч, хууль тогтоох байгууллагын хооронд зөрчил гардаг учраас Ерөнхийлөгчийн зарим эрхийг хязгаарлах нь зөв гэж бодож байна. Үүнийг би бүрэн дэмжиж байгаа. Сонгуулийн дараа төрийн алба бужигнадаг. Тиймээс Үндсэн хуульдаа төрийн албыг тогтвортой байлгах асуудлыг оруулж ирснийг дэмжиж байна. Түүнчлэн баг, хороо, тосгоны гэж хязгаарлахгүйгээр сум, аймгийн Засаг дарыг шууд томилдог болох хэрэгтэй. Тэгэхдээ төрийн албанд ажилласан жил, боловсролын түвшин гээд бусад шалгуур үзүүлэлтийг тавьмаар байна” гэж байсан бол Толбо сумын иргэн М.Хурмангаз “Баг хорооны Засаг даргыг шууд томилох болсныг дэмжиж байна. Цаашлаад аймаг, сумын Иргэдийн төлөөлөлөгчдийн хурлын гуравны нэгийг төрийн жинхэнэ албан хаагчдаар бүрдүүлэх саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө тусгах саналтай байна” гэж байлаа.



    Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцсон иргэдээр саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авлаа. Төслийн хэлэлцүүлэг маргааш Баян-Өлгий аймгийн төвд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 1108 ширхэг үнэт цаас арилжаалагдав
    2017 оны 8 сарын 10
    2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “I”, “II”, ”III” ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 116,300 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96%-иар өссөн бол ”Тахь-ко” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.43% хувиар уналаа.

    Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,108 ширхэг үнэт цаас 111,800,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 925.76 нэгж болж, 1.82%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,743,092,633,587 төгрөг болсон байна.
  • Хурд хэтрүүлсэн жолоочийн эрхийг 6 сараар хасчээ
    2017 оны 8 сарын 10
    Замын цагдаагийн албаны цахим хуудсанд бага насны хүүхдээ хажуудаа суулган хурд хэтрүүлж байгаа дүрс бичлэг тавигдсан нь зөрчлийн шинжтэй байсан тул алба хаагчид хүлээн авч шалгажээ.

    Шалгалтаар Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн автозамд ... улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашины жолооч зөрчил гаргасныг тогтоосон байна.

    Дээрх зөрчлийг гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт ”Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний #төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
  • Нийтийн тээврийн замналд түр хугацаанд өөрчлөлт орно
    2017 оны 8 сарын 10
    Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд энэ сарын 11-ний өдрийн 23:30 цагаас 13-ны өдрийн 07:00 цагийн хооронд үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаана.

    Иймд тус гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

    Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”
    Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
    Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”
    Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”,
    Ч:20б “Баянхошуу-Геологийн төв лаборатори-Өнөр хороолол-3,4-р хороолол”
    Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
    Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”
    Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
    Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
    Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”
    Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”
    Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлүүд Москвагийн гудамжаар
    Хүнсчдийн гудамж-Толгойтын гудамжаар үйлчилнэ.

    Иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

    Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ
    2017 оны 8 сарын 10
    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ. Цахим гарын үсгийн тухай хууль болон Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, нийслэлийн Засаг даргын А/252 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн албан хаагчдад Архив албан хэрэг хөтлөлтийн http://edoc.ub.gov.mn системд тоон гарын үсэг ашиглах боломжийг бий болгож байгаа юм. Мөн байгууллагуудын удирдах албан тушаалтанд тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмж олгохоор бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад тоон гарын үсэг олгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын 2015 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар батлагдсан “Монгол Улсад цахим гарын үсгийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл”-д заасны дагуу Mонгол Улсын Үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллага /МУҮСГБ/ Үндэсний дата төвийн дэргэдэх Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран нийслэлийн Мэдээллийн технологийн газар хэрэгжүүлнэ.

    Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын Бүртгэлийн нэгж /БН/-ийн үүргийг гүйцэтгэн, тоон гарын үсэг олгохтой холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх, захиалгыг хүлээн авах, тоон гарын үсгийн тээгч э-токен төхөөрөмжийг олгох, тоон гарын үсгийн гэрчилгэгээг хүчингүй болгох өргөдөл хүлээн авах зэрэг ажлыг хариуцан ажиллах юм. Түүнчлэн тоон гарын үсгийн тухай ойлголт, хэрэглээг таниулах сургалтын хөтөлбөр боловсруулан, өнгөрсөн сарын 27-ны өдөр эхний 130 гаруй байгууллагын 148 албан хаагчдад анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулаад байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэв.
  • Пентагон Умард Солонгосын 20 объектыг бөмбөгдөх төлөвлөгөө боловсруулжээ
    2017 оны 8 сарын 10
    АНУ-ын Батлан хамгаалах яам “B-1B Lancer“ бөмбөгдөгч онгоцоор Умард Солонгосын хорь орчим цэргийн объектуудад сануулах цохилт өгөх төлөвлөгөөг
  • Ялагдлын үндсэн ба дагавар нөхцөлүүд
    2017 оны 8 сарын 10
    Алдаа бол аймшигтай зүйл биш,
    алдаагаа давтах л аймшигтай тэнэглэл юм. /Отто фон Бисмарк/

    2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ялагдлын болон ялалтын төд, өдөн шалтгаан гэх зүйл хэвлэл, нийгмийн сүлжээгээр өчнөөн гарав. М.Энхболдын ялагдлын 5 шалтгаан, 6 шалтгаан, 10 шалтгаан гэх зэргээр дур дураараа шалтаглан тоочицгоов.Х.Баттулгын ялалтын шалтгаан харьцангуй цөөхөн, “АСА явуулын станцаас боллоо”, “МАН-ын долдой нараас боллоо”, “фэйсбүүкийг тултал нь ашигласнаас боллоо” гэсгээд болчихно.



    Аль аль нь бодит байдлаас холуур, сэтгэл хөөрөл, үзэгдэлд автсан хүмүүсийн дүгнэлт төдий юм.Сонгуулийн ялалт, ялагдал нь хэзээ ч нэг, хоёр зүйлээс хамаардаггүй.Маш олон зүйлсийн учир шалтгаант холбоо, нөхцлөөс хамаарсан үр дүн байдаг. Бенжамин Франклиний нэг алдартай rhyme бий. Утгачилбал “Дархан морины тахыг хайнга хадсан. Хадаас сугарснаас тах унасан.Тах унаснаар морьны хөл доголсон.Доголон морьтой мэдээ хүргэгч амжиж хүрээгүй. Мэдээг цагт нь аваагүйгээс дайнд ялагдал хүлээсэн”.Өнгөц харахад ганц хадаас буруутай мэт боловч энэ нь ялагдлын нөхцөл байдал, холбоо хамаарлыг илтгэх төдий л зүйл юм.

    Шалтгаан бол үр дагавар гарсны дараах тоочилт, тайлбар л болохоос алдаа оноог бодитоор цэгнэх ухаалаг арга зам биш.Үүний оронд нөхцөл байдлыг сайтар шинжин, алдаа оноог бодитойгоор тунгаах нь алдааг давтахаас сэргийлдэг шалгарсан арга бөлгөө.


    Ялалтын чимээнд дүлийрсэн нь

    Бүх зүйл 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтаас эхэлсэн юм. МАН хууль тогтоох дээд байгуулллагад 65 суудал авсан явдал бүх эрүүл дуу хоолойг дарангуйлж, чих дүлийрүүлэн, нүдийг харалган болгов.



    Бодит байдал дээр МАН нийт сонгогчдын 44 хувийн дэмжлэгийг л хүлээжээ. “Бут ниргүүлсэн” гэх өрсөлдөгч нь сонгогчдын 36 хувийн дэмжлэгтэй байж. 2017 оны сонгуулиар МАН-д өгсөн сонгогчдын хувь 41,16 байгаа нь жилийн өмнөхөөс 3 орчим хувиар л буурсан үзүүлэлт юм. Харин өрсөлдөгч Ардчилсан нам сонгуулийн ялагдалдаа бодитой дүгнэлт хийж, шийдлүүд олсныхоо ачаар өмнөх сонгуулиар авсан дэмжлэгээ 15 орчим хувиар өсгөж, ялалт байгуулж чаджээ. Үзэгдлийг бус мөн чанарыг анзаарч асуудлыг өргөн хүрээнд том зургаар нь харах чадвар бол ялалтыг шийдвэрлэх үндсэн нөхцөл мөн.

    Мажоритар системийн гажиг сонгодог утгаараа илрээд байхад МАН-ын удирдлага бодитой дүгнэлт хийж чадсангүй.“Монголчууд бидэнд ухаангүй хайртай юм байна” хэмээн хөөрцөглөв.Сонгогчдын талаас илүү хувь нь тэдэнд “үгүй” гэж хэлчихээд байгааг анзаарах чадваргүй,системийн гажгаар парламентийн суудлын 80 хувийг авсныгаа өөрсдийн хүч чадал, мэдлэг чадвараас боллоо гэж үзсэний улмаас дараалсан алдаануудаа гаргаж эхлэжээ.

    Эхний нөхцөл

    МАН-ын дарга М.Энхболд ялалтын чимээнд мансуурч, магтаалын үгэнд бялуурч байх үедээ “энэ чигээрээ явахад Ерөнхийлөгч болох энүүхэнд юм байна” гэсэн дүгнэлт хийсэн нь эхний ташаарал байлаа.Үүнээс үүдээд тэр намын даргын хувьд Засгийн газрыг тэргүүлэх үүрэг, хариуцлагаасаа зугтав. Ийм дүгнэлтэд хүргэсэн нөлөө бий, тэр нь Ж.Бадамжунай, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат болон бусад тойрон хүрээлэгчид.Тэд М.Энхболдыг бодит бус мэдээллээр хангаж, ташуурах нөхцөлийг сайтар бүрдүүлсэн юм. Мэдээж өөрсдийн ашиг сонирхолд хөтлөгдсөн.

    МАН-ын дарга ч “жилийн дараа Ерөнхийлөгч болохын хооронд янз бүрийн сайн, муу нэр зүүх нь эрсдэлтэй” гэж үзсэн бөгөөд харин Ерөнхий сайдаар хэнийг томилох вэ гэдэг дээр удаан шаналсангүй.М.Энхболд бол “өөрийн” гэж баттай итгээгүй хүмүүст хэн ч байсан итгэдэггүй зантай.Түүний “өөрийн” хүрээлэлд хотын захиргаанд олон жил хамт ажилласан хүмүүс, хамаатан саднууд, уяачдын холбооныхон, Төв аймгийн зарим сумдын хүмүүс л багтдаг.М.Энхболд намын хамт олонд, боловсролтой, чадвартай гишүүдэд огт итгэж байгаагүй.Тийм учраас ээжийн талын садан Ж.Эрдэнэбат хэмээх дуулгавартай, номхон залууг Ерөнхий сайдаар томиллоо.



    Бас Д.Ганбат хэмээх хамаатнаа Зам тээврийн хөгжлийн сайдаар, НИТХ-ын даргаар өөрийн ментор Цэндсүрэнгийн хүү Сандуйг, Улаанбаатар хотын засаг даргаар өөрийн Төв аймаг дахь бүлэглэлийн гишүүн Су.Батболдыг, ХХААХҮ-ийн сайдаар уяачдын төлөөлөл П.Сэргэлэнг томилов. Нэг жоохон өөрчлөлт гарсан нь Ц.Сандуй! “60 тэрбумын” дуулианы үеэр бажгадахдаа гарч гүйн өөрийнхөө хаалганд гоол хийсэн(С.Баярын тодорхойлолт) түүнийг хотын дарга болгох нь нийгмийн болон намын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан учир нүдэнд өртөх нь бага албанд томилсон нь тэр. М.Энхболдыг хотын дарга байх үеэс санхүүгээр дэмжиж тэтгэж ирсэн нэгэн хатагтайг Барилга, хот байгуулалтын сайдаар томилох гэсэнд сонирхлын зөрчил гэх маргаан дагуулсан учир өөрийн хүн хотын бүлэглэлийн гишүүн Г.Мөнхбаярыг даруй томиловой.


    Ингээд Ерөнхийлөгч болж чадаагүйн эхний нөхцөл нь “мордохын хазгай” болсон “Мэргэжлийн” гэх сүржин нэртэй Засгийн газар болов. Мэргэжлийнхнээс бус садан төрөл, ойрын хүрээллээс бүрдсэн Засгийн газар эхний өдрөөсөө олон нийтийн дургүйцэл, жигшлийн бай болон хувирчээ.

    Удаах хүндрүүлсэн нөхцөл

    М.Энхболд хамаатан Ж.Эрдэнэбатыг аймгийн засаг дарга хийж байсан, сангийн сайдын албыг богинохон хугацаанд хашсан зэрэг нь Засгийн газрыг толгойлоод явахад хангалттай гэж үзснээрээ цаашдын олон хүндрэлт нөхцлийн эхийг тавьсан билээ.



    Ж.Эрдэнэбат улс төрийн бодлоготон ч биш, сайн гүйцэтгэгч ч биш, шийдвэр гаргагч огтхон ч биш байсан.Тэр зүгээр л томоотой, дуулгавартай хамаатан залуу.М.Энхболдын томилсон Засгийн газар, Хотын захиргаа нэг мөр тууштай шийдвэр гаргасан удаа тун цөөхөн.Байнга эргэж буцаж, өмнөх шийдвэрээ үгүйсгэж байсан нь чадваргүй, мэргэжлийн бус Засгийн газар бүрдснийг олон нийтэд тов тодорхой ойлгуулав.

    Чадваргүй хамаатан нь Ерөнхий сайд болсноосоо хойш байнга шахуу алдаж ирснээс хамгийн том алдаа нь ОУВС-гаас зээл авахын тулд 7 төрлийн татварыг нэмж, халамжуудийг зогсоон, тэтгэврийн насыг уртасган, хүүхдийн мөнгийг олгохоо больсон явдал байлаа.Татвар нэмэхэд баярладаг ард түмэн дэлхий дээр байхгүй.Ж.Эрдэнэбат хамаатны ах, намын даргаа хорлосон болохоо ухаарч, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дараа буруу шийдвэрээсээ оройтож буцсан.“Оргүйгээс оройтсон нь” дээр гэдэг худал ажээ.Төсвийн тухай хуулийг зөрчин байж, маш их мөнгө зарлагадан тараасан ч Хүүхдийн мөнгө сонгогчдыг “уяраасангүй”.Харин ч санал худалдаж авах гэлээ гэх хардлагыг хөгжөөж, ингэх байсан юм бол яах гэж хассан юм гэх мэт эгдүүцлийг дуудав.Яг жилийн өмнө Ч.Сайханбилэг, Н.Батбаяр хоёрын “мөнгө” тараах мэхэнд сонгогчид унаагүйг Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар санасангүй.Хайран мөнгө одоо жинхэнэ гай болох гэж байгаа. ОУВС ЗГ-ын төсвөөс гадуур, тохиролцоо зөрчиж олгосон Хүүхдийн мөнгөний шийтгэл болгож өгөх ёстой мөнгөнийхөө 60 хувийг л өгнө хэмээн сүрдүүлж байгаа.

    Товчхондоо гүйцэтгэх засаглал жилийн турш санаачлагагүй, идэвхгүй, чадваргүй ажиллаж, гаргасан шийдвэртээ тууштай биш байсан нь ялагдлын үндсэн нөхцлийг бүрдүүлсэн юм.


    Ялагдлын дагавар нөхцөлүүд

    Тойрон хүрээлэгчид М.Энхболдыг бодит мэдээллээс таслан хөөргөж байлаа.Тэд даргыгаа сүүлийн жилүүдэд улс төрчдийн рейтинг тогтоох янз бүрийн судлагаанд эхний аравт ч дурдагдаж байгаагүй гэдэг нүцгэн үнэнийг сөрж, суурь дэмжлэггүй, улс төрчийн тодорхой дүр төрх, дагуулах чанар байхгүй хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хуйвалдаан хийснээрээ ялагдлын дагалдах нөхцлийг бүрдүүлсэн.Ц.Нямдорж хувийн рейтинг, улс төрчийн дүр төрх, зан чанараараа МАН-аас ялах магадлал хамгийн өндөртэй нэр дэвшигч байв. Гэвч түүнийг Удирдах зөвлөлийн хурал, Бага хурал дээр санал багцлан худалдаж авах аргаар нам дарж, олон нийтэд “Бага хуралд оролцсон 259 гишүүний 85.7 хувь нь М.Энхболдыг дэмжсэн” гэсэн мэдээлэл түгээв.Улс төр огт сонирхдоггүй сонгогч ч энэ мэдээлэлд итгээгүй юм.“Улс төрийн хөгшин бурхи Ц.Нямдоржийг эрх хүү М.Энхболд шудрага замаар ялна гэж лав байхгүй” хэмээн иргэд өөр зуураа хэлцэж байлаа. Бодит байдал дээр сонгогчдын 16 орчим хувь нь М.Энхболдыг дэмжиж, 30 орчим хувь шийдэж ядан байлаа.



    Ялагдлын нэгэн томоохон нөхцөл бол М.Энхболдын бодит мэдээлэлд үл итгэх, намынхаа хамт олонд үл итгэх зан юм.Сонгуулийн өмнө болон дундуур хийгдсэн бүхий л судлагаанууд М.Энхболдыг гуравт эрэмбэлэгдэх эрсдэлтэйг зааж байсан. МАН-ын баримжаатай, тэдний итгэж бүрэн болох агентлагуудын судалгааны дүн ч М.Энхболдыг Ерөнхийлөгч болоход хүндхэн байгааг хэлж байлаа.



    Гэтэл Ж.Эрдэнэбат, А.Ундраа, Ж.Мөнхбат, Д.Өнөрболор нарын хамсал М.Энхболдыг намын хамт олноос, сонгуулийн штабаас таслан явцуу хүрээлэлд оруулснаар, нэр дэвшигчээ бодит мэдээлэл, орчноос тастан мухар сүсэг, мөнгө, эрх мэдэлд дулдуйдах замаар ялна гэсэн найдлага руу түлхсэн юм. Лам багш нь “улаан дээл өмсөөд, үгээ дуусгахдаа “хоржийлоо” гэж хэлээд яв” гэсэн л гэнэ.“Уяачдын холбоо болон нийслэлийн намын бүтцээр дамжуулан асар их мөнгө босгож чадлаа” л гэнэ.“Цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагууд М.Энхболдод тууштай зүтгэж байгаа тул айдгаа авдартаа хийсэнд тооц” л гэнэ.Энэ бүхэн нэмэр болохоосоо нэрмээс болсон.Уяачдын нарийн бичгийн дарга бөгөөд сайд П.Сэргэлэн хөдөөд уяачид гэж үнэнхүү нөлөө бүхий бүхий хүмүүсийн мөнгөлөг сүлжээ байгаа тул МАН-ын нэр дэвшигч тэндээс 100 хувийн дэмжлэг авах шахуу юм ярьж сайрхсан. Бодит байдал дээр манлай уяач нэртэй хөөргөн баячуудыг хөдөөгийнхөн жигшдэг.Тэд хэн морь уяж, хэн морь уясан болж баярхаж, хөөрцөглөдгийг сайн мэднэ.Лавтай уяачдын холбооны нөлөө сонгуульд харагдсангүй.П.Сэргэлэнгийн гол нүгэл нь уяачдын холбоонд шургалсан эрүүгийн элементүүдийг сурталчилгаандаа татан оролцуулсан явдал юм.Энэ нь М.Энхболдыг гэмт этгээдүүдийн гарт орсон, тэдний заавраар хөдөлдөг хүн гэж харагдуулах сэжмийг тавьсан хэрэг байлаа.

    Хэт олон штаб албан болон албан бусаар байгуулагдан МАН-ын сонгуулийн төв штаб аль нь болох нь мэдэгдэхээ байсан нь ялагдалд хүргэх нөхцлүүдийн нэг яалт ч үгүй мөн.Сонгуулийн Ерөнхий менежер Ж.Эрдэнэбат, орлогч Ж.Мөнхбат нарын толгойлж, Н.Номтойбаяр санхүүжүүлж, А.Ундраа, Д.Өнөрболор нар гүйцэтгэлийг хийдэг бүлэг хамгийн голлох эрх мэдлийг атгаж, М.Энхболдыг бүгдээс тусгаарлаж, бүхнээс харамлаж байлаа.Ц.Сандуйгаар ахлуулсан бас нэг штабын үндсэн үүрэг нь мөнгө босгох, мөнгө тараах сүлжээг байгуулах байсан.Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан нэг штаб байсан нь намын олон нийт болон сонгогчдод намтайгаа хамт байгаа гэж харагдуулах үзүүлэнгийн чанартай болон хувирав.Н.Дэмбэрэл гэж хүний байгуулсан бичил штаб болохоор даргадаа бусад штабынхны талаарх хов жив зөөнгөө даргынхаа нэрийг барин хандивлагчдаас мөнгө хусна. Бас сошиал баг гэж нэрлэгдсэн хэд хэдэн ч штаб бий болсон.С.Баяр гэж сүрхий ухаантай хүн үүгээр түүгээр донхолзон, тэр энийг үзэж мэргэн заавар өгнө.



    Энэ бүхэн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх МАН-ын дүр төрхийг яг давтсан үзэгдэл байлаа.

    Асуудлыг шийдэх, даван туулахын оронд тойроод, аргалаад өнгөрчихөж болно гэдэг ойлголтыг М.Энхболдод төрүүлсэн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын үйлдэл ялагдлыг шуудруулах үндсэн нөхцлүүдийн нэг болсон нь гарцаагүй. Төрийн албыг үнэлэн зарсан, төрийгн эрхийг хууль бусаар авсан байж мэдэх хэргийн сэжүүр болсон 60 тэрбумын дуулиант бичлэгийг “эвлүүлэг” гэж итгүүлээд сонгогчдыг аргалж болно гэж сэтгэсэн нь хамгийн том тэнэглэл болсон юм. Бичлэг бүрэн эхээрээ гарч ирчихээд байхад ч бодитой шийдэл хийхийн оронд аргацаах, арга саам хайхаар эрмэлзэж, Ж.Мөнхбат саунд Г.Доржзодовыг дуудан уулзаж асар их мөнгө амлах замаар урвуулахыг оролдож байжээ.Ийм хямралт нөхцөлд Ц.Сандуй, А.Ганбаатар нарт сахилгын шийтгэл оногдуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бол аянга зайлуулах шалгарсан арга болох байлаа.Эцсийн мөч хүртэл “эвлүүлэг” гэдэг ядмаг үлгэр хэлсээр аянгыг өөр дээрээ буулгасан нь М.Энхболдын хохь.Өөрийн уулзалт, үйлдэл бүрээ видеожуулж, тэрийгээ өрсөлдөгчдөө алдаж байдгийг нь тайлбарлах эрүүл шалтаг олдохгүй.Нэг төрлийн гаж дон ч гэмээр.

    Ж.Эрдэнэбат тэргүүтэй тойрон хүрээлэгчдийн хийсэн уучилж боломгүй алдаа бол МЭТГЭЛЦЭЭН хэмээх бялдуучлал дүүрэн шууд нэвтрүүлэг байлаа.Энэ нэвтрүүлэг М.Энхболдыг дэмжих эсэхээ шийдэж ядан байсан сонгогчдыг үргээсэн нь тодорхой болсон зүйл.

    Буддын шашинд “чөлөө учрал бүрдэх” гэж ойлголт буй.М.Энхболдод ялалт байгуулах чөлөө учрал огт бүрдсэнгүй.Бүх зүйл авцалдаагүй, уялдаа холбоогүй, тун хэмжээ нь таараагүй, байгаа олоогүй, нөхцлөө тооцоогүй байсаар хүртэх ёстойгоо хүртснээр дуусав.Мөнгө байсан уу байсан, хүний нөөц хангалттай.Эрх мэдэл, засаг захиргааны нөөц боломжийг тултал ашигласан.Бие хаа, царай зүс, сургууль боловсролд дутах зүйл байхгүй.Дэмжих, долигонох хүн ихэдсэн үү гэхээс багадаагүй… бүх зүйл л түүнд байлаа.Юу нь болсонгүй вэ?

    Ялалтыг бий болгогч асар олон боломж, нөхцлүүдийг ухаалгаар холбон, зөв удирдан чиглүүлэх Ерөнхий менежерийн чадвар Ерөнхий сайдад дутлаа.Чин сэтгэлд бус мөнгө, эрх мэдэл, айдаст тулгуурлсан стратеги бүхэлдээ нэгтгэх бус тараах үйлчилгээтэй байлаа.

    Ирэх нь гарцаагүй цохилтыг сөрөх, давах сэтгэлзүйн бэлтгэл ч М.Энхболдод байсангүй.М.Энхболдынхятад гарлын талаарх мэдээлэл нийгэмд шинэ зүйл биш байсан бөгөөд үүнийг няцаах бодитой шийдлийг Ж.Эрдэнэбат, А.Ундармаа аль нь ч олсонгүй. Дэмий л “гүтгэлэг” гэж гүрийсээр дуусгасан. Няцаах боломжгүй ч байсан болов уу даа.Гарцаагүй зүйл болохоор эерүүлэх, чухал ач холбогдолтой биш болгож харагдуулах гэх зэрэг тактикийн нүүдэл хийх нь дээр байсан байх.

    Бүхэлдээ бол Ж.Эрдэнэбат сайн ахыгаа чангаар татаж унагаасан сонгууль боллоо. Сонгуулийн өмнөхөн УИХ дахь “65-ын бүлэг”-т томоохон хагарал гарсан. Энэ талаар “Хулгай ил цагаандаа гарлаа” гэсэн нийтлэл гарч Засгийн газрын сайд нарын багцыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх нэрээр төсвөөс “мэргэжлийн хулгай” хийхээр болж байгааг нийтэд ил болгосон нь сонгогчдын итгэлийг нэгмөсөн үгүй хийсэн билээ.

    УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр бол:- Засгийн газар 2016 оны 8 дугаар сарын 17-нд Концессийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол гаргасан.Тогтоолоор эргэн төлөгдөх нөхцөлтэй концессийн гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхыг заасан.

    Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэх үед дурдагдаагүй нийт 800 тэрбум төгрөгийн өртөгтэй 8 концессын гэрээг Засгийн газрын сайд Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, С.Бямбацогт нар болон тэдэнд хамааралтай хүмүүс хийчихсэн байгаа юм.



    Энд маш ноцтой нэг мэдээлэл байгаа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд Н.Номтойбаярын гэр бүлээс LX570 автомашиныг бэлгэнд авсан явдал. Төрийн өндөр алба хашиж буй хүн үнэтэй бэлэг авсан тохиолдолд бүртгүүлж, улсад хүлээлгэн өгөх журамтай.Гэтэл Ж.Эрдэнэбат бэлгийг сэм аваад хариуд нь Засгийн газрын 37 дугаар тогтоол гэгчийг гаргаж, МАК компанид Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц барих концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон гэх сэжиг байгаа аж. Энэ хардлага үнэн бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар Монголд бус Н.Номтойбаярын компанид үйлчилдэг болж таарна.

    М.Энхболдын ялагдлын үндсэн нөхцөл нь сонгуулийн кампанит ажлыг удирдаж чадаагүй, Засгийн газрыг нэр төртэй ажиллуулж чадаагүй, нэр дэвшигчээ бодит мэдээллээр хангаж, зөв шийдлүүдийг цаг тухайд нь авч хэрэгжүүлж чадаагүй, намын дотоод эв нэгдлийг хангаж, гишүүдийн хүч боломжийг нэгтгэн дайчилж хүчрээгүй сонгуулийн штабын Ерөнхий менежер, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болох нь задлан шинжилгээнээс тодорхой байна.

    Ийм чадваргүй хүнээр Засгаа, намаа удирдуулаад МАН цааш хэр хол явах бол?!

    Судлаач С.Мөнгөнцэцэг
4269 4270 4271 4272 4273 4274 4275
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: Х.Нямбаатар дарга хуулийн байгууллагад очиж гэрчээр мэдүүлэг өгөх хэрэгтэй
    5 цаг 49 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно
    9 цаг 49 мин
  • Х.Нямбаатар: “Хермес” төвийн нүхэн гарцын газар чөлөөлөлт дээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөнө
    10 цаг 19 мин
  • АНИМО 2025: Хүүхэдтэйгээ хамт анимейшн ертөнцөөр аялаарай
    10 цаг 19 мин
  • Э.Төгсжаргал дагах барилдаанд Бельгийн Ибрахим Велиевийг яллаа
    10 цаг 31 мин
  • Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо
    11 цаг 20 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    11 цаг 27 мин
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
    11 цаг 47 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна
    11 цаг 55 мин
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
    12 цаг 40 мин
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
    13 цаг 22 мин
  • “Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ
    14 цаг 25 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
    15 цаг 5 мин
  • А.Ариунзаяа: УИХ-ын 58 дугаар тогтоолыг баталсан нь Монгол Улсаа хорлосон зүйл огт биш
    15 цаг 11 мин
  • О.Алтангэрэл: Нүүрсээ тогтвортой борлуулах боломж гэж үзэн УИХ-ын 58 дугаар тогтоолыг дэмжсэн
    15 цаг 18 мин
  • Л.Мөнхбаясгалан: УИХ-ын 58 дугаар тогтоолын эсрэг байр суурьтай байсан
    15 цаг 29 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 49 мин
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
    16 цаг 30 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 55 мин
  • С.Ганбаатар: Надад нэг л гэм буруу байгаа
    16 цаг 55 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК