Дэлхийн шилдэг анимейшнүүд хэрхэн бүтдэгийг бүтээгчдээс нь биеэр сонсож, уран бүтээлчидтэй уулзах, гадаад, дотоодын шилдэг бүтээлүүдийг хүүхдэдээ үзүүлэх, дуртай анимейшн дүртэй нь хүүхдээ уулзуулах, хамтдаа аниме дүр бүтээх боломжтой “АНИМО 2025” фестиваль энэ амралтын өдрүүдээр болох гэж байна. Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын анимейшнийн холбоо, хамтран зохион байгуулагчаар Nomadia Pictures болон банк санхүүгийн байгууллагаас ХХБ ажиллаж байна.
Тус арга хэмжээнд Монгол Улсын болон гадаадын нийт 100 гаруй уран бүтээлч, 20 гаруй шилдэг студи, энэхүү чиглэлээр сургалт явуулдаг Монголын их сургуулиуд болон Японы шилдэг уран бүтээлчдийг бэлтгэн гаргасан Nippon Design Academy болон хүүхдийн болон кино урлагийг дэмжигч байгууллагууд оролцоно.
Түүнчлэн Studio Ghibli, Netflix-ийн Arcane дээр ажилласан зочид өөрсдийн туршлагаа хуваалцаж, хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох гэж байгаа тул хүүхдийнхээ авьяас сонирхлыг бодитоор дэмжих, гэр бүлээрээ хамтдаа хөгжилтэй, бүтээлч цагийг өнгөрөөхийг хүсвэл та гэр бүлээрээ “АНИМО 2025” фестивалийг зорин ирээрэй.
Хэзээ?
2025.09.20-21
Хаана?
Skywing цогцолборт
Тасалбарыг:
Shoppy.mn & Portal.mn & Hipay App
Дэлгэрэнгүй мэдээллийг:
ANIMO Festival
“АНИМО” 2025 LET`S CONNECT, LET`S CREATE!