“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 74 кг-ын жинд зодоглосон Эрдэнэбатын Төгсжаргал, өчигдөр Албанийн бөх, “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальт, Европын аварга Чермен Валиевт ялагдсан билээ.
Албанийн бөх финалдсан учир Э.Төгсжаргал дагаж барилдахаар болсон. Улмаар Бельгийн Ибрахим Велиевтэй хүч сорьж, 11:4 оноогоор буулгаж авав.
Э.Төгсжаргал тун удахгүй АНУ-ын тамирчин, залуучуудын дэлхийн аварга Дэвид Карртай барилдана гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.