Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт нэгэн мэдээлэл хийсэн нь УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоол Монгол Улсыг 10 сая долларын алдагдалд оруулах эрсдэлтэй байгаа тухай байсан юм. Уг тогтоолыг 2024 оны арванхоёдугаар сарын 25-ны өдөр өргөн бариад, хоёр хоногийн дотор баталсан байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс тодрууллаа.
Тэрбээр "Удаан яригдсан төмөр замын холболтын асуудал. Мөн нүүрсээ тогтвортой борлуулах боломж гэж үзэн УИХ-ын 58 дугаар тогтоолыг дэмжсэн" гэв.