зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4460 4461 4462 4463 4464 4465 4466
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгоно
    2017 оны 6 сарын 14
    Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км, Тавантолгой-Гашуунсухайтын 250 км, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай авто зам барихаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.

    Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан. 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж байна.

    Энэ чиглэлийн зам нь манай улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг юм.

    “Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т “Улаан-Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Эрээн-Тяньжин” чиглэлийн замыг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглахаар тусгасан.

    Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ч дээрх заалт байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас олон улсын дамжин өнгөрөх тээврийг эхлүүлэхээр төлөвлөсөн юм. Иймээс энэ замыг 2017-2020 оны хооронд дөрвөн эгнээтэй нэгдүгээр зэргийн автозам болгон шинэчлэхээр тогтлоо.

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км их даацын хатуу хучилттай автозамыг говийн бүсийн экосистемийг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, автотээврийг сайжруулах зорилгоор шинэчлэх юм.

    Энэ чиглэлийн замаар өдөрт 1000-1300 хүртэл тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаагийн улмаас зам эвдэрч, осол, зөрчил ч их гарч байна. Замыг шинэчилснээр тээвэрлэлт 2.5 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдэн, тээвэр ашиглалтын зардал багасч, улмаар ажлын байр бий болж, орон нутагт ядуурал буурна гэж тооцооллоо. Замыг 2017-2019 онд шинэчилж дуусах юм.

    Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай зам барихаар тусгасан. Зам баригдсанаар Бичигт-Зүүнхатавч боомтын эдийн засаг, худалдааны чөлөөт бүсийг хөгжүүлэх дэд бүтцийн баталгаа бий болно. Ингэснээр экспортын чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж улмаар ачаагаа БНХАУ-ын Тяньжин, Жинжоу, Далиан боомтоор далайгаар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах юм. Замыг 2017-2020 онд тавьж дуусгахаар төлөвлөөд байна.
  • Хоёр тэрбум юанийн тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна
    2017 оны 6 сарын 14
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм. Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэв.

    Энэ чиглэлээр холбогдох төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.
  • Наадмын тасалбарыг ирэх сарын 6-8-нд СТӨ-ний билетийн кассаар борлуулна
    2017 оны 6 сарын 14
    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Наадмын угтаж хэд хэдэн засварын ажил хийгдэж байгаа аж. Тухайлбал Төв цэнгэлдэхийн гаднах авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийг нь сайжруулж байна.
  • Замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх сарын аян эхэлнэ
    2017 оны 6 сарын 14
    Аялал жуулчлалын улирал эхэлж, Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн
  • Сонгинохайрхан дүүрэг Кембриджийн сургалт бүхий сургуультай болно
    2017 оны 6 сарын 14
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 26-р хороонд ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. 26 дугаар хороонд 920 хүүхдийн, 25 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих юм байна. Дэлхийн боловсролыг эзэмшүүлэх Кембриджийн сургалт бүхий ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

    БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад 21 сургууль нэг цэцэрлэг барих юм. Энэ жилийн хувьд долоон сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний эхлэл болгож СХД дүүрэгт хоёр сургуулийн барилгын ажлыг эхлүүлж байгаа юм. Сургуулийн барилгыг ирэх 2018 оны намар дуусгаж, хүлээлгэн өгөх юм байна.

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороог НИТХ-ын шийдвэрээр 2011 анх байгуулж байсан. Анх 10800 хүн амтай байсан бол сүүлийн зургаан жилийн дотор 20000 хүрээд байна. Өнөөдрийг хүртэл энэ хороонд нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар хамтран БСШУСЯ болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцсаны дүнд өнөөдөр 26-р хороонд сургууль барихаар боллоо” хэмээлээ.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 21 ерөнхий боловсролын сургууль, нэг цэцэрлэг барихаар болсон. Уг сургуулиудыг Улаанбаатар хотод бариулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ жил эхний долоон сургуулийн барилгыг барьж эхлэхээр болоод байна. Хамгийн эхнийх нь миний сонгогдсон тойрог буюу СХД-ийн 26 дугаар хорооноос эхэлж байна. 26 дугаар хороо нь сургууль, цэцэрлэггүй байсан. Өнөөдөр 920 хүүхдийн суудалтай сургуультай болж байгаагаас гадна нийслэлийн төсвөөс 240 хүүхдийн цэцэрлэг барихаар барилгын ажлыг эхлүүлж байна” хэмээсэн юм.

    26 дугаар хорооны хүүхдүүдийн хувьд 65 дугаар сургуульд суралцдаг тул ачаалал ихэсч тус сургууль 3-4 ээлжээр хичээллэдэг болжээ. Өнөөдрийн шав тавьж буй сургууль ирэх жил ашиглалтад орсноороо 65 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэх бүрэн боломжтой болох юм.

    Харин 25 дугаар хороонд 104 дүгээр сургууль байгаа хэдий ч мөн л гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Шинэ сургууль ашиглалтад орсноор 104 дүгээр сургуулийн ачаалал хэвийн болох юм. Кембриджийн сургалт бүхий ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Олон улсын боловсролыг олгох Кембриджийн сургалттай өндөр шалгуур, шалгалттай ийм сургуулийг бид нийслэлийнхээ захын хороонд байгуулах болсонд баяртай байна. Сургууль ачаалал ихтэй 3 ээлжээр хичээллэдэг, олон км алхаж сургуульдаа хүрдэг гэх мэт олон хүндрэлтэй асуудал байдаг. Энэ асуудлыг эхнээс нь шийдэж хэвийн ажиллагаатай болгохоор зорин ажиллаж байна. 3 ээлжээр хичээллэдэг 34 сургууль бий. Улсын төсвийн концессоор 29 сургууль барихаар шийвэрлэсэн. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолоор 72 байршилд бага сургууль, цэцэрлэгийн барилга барих ажил үргэлжлээд явна. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж, хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт байгаа. Мөн олон улсын сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлнэ гэж заасан. Өнөөдрийн шав тавьж байгаа сургууль маань кембриджийн сургалттай. Алслагдсан хорооны иргэдэд дэлхийн хэмжээний боловсролыг олгох болсонд баяртай байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хүндэт донорууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчихоор боллоо
    2017 оны 6 сарын 14
    НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар танилцуулахдаа “Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 190 Хүндэт донор бий. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бий болгох ажилд бодитой хувь нэмэр оруулж, бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа өгч, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс “Хүндэт донор” медалиар шагнагдсан иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах талаар бид хотын удирдлагуудад 2015 оноос хойш удаа дараа хандсан ч шийдэгдээгүй.” гэлээ.

    НИТХ-ын тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах шийдвэр гаргалаа. Хүндэт донорууд нийтийн тээврээр өдөрт 2 удаа хөнгөлөлттэй зорчих бөгөөд Нийслэлийн тээврийн газраас 14 хоногийн дотор Хүндэт доноруудад хөнгөлөлттэй зорчих картыг нь олгож дуусах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Найрамдал төв, Нарс, Мөрөөдөл зэрэг 11 зуслан хүлээн авахад бэлэн
    2017 оны 6 сарын 14
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ногоон бүсийн зуслангуудад шалгалт хийжээ.
  • НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байна
    2017 оны 6 сарын 14
    НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах тухай, “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нийслэлийн хүн амын усны хангамжийн талаар хэлэлцлээ
    2017 оны 6 сарын 14
    Нийслэлийн хүн амын ус хангамж ариутгах татуургын системийг боловсронгуй болгох цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлээр салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. НИТХ-ын төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг цаашид тогтвортой хөгжүүлэх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг тодорхойлоход энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй яам, тусгай газар, агентлагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулж хамтран ажиллахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм. Уг хэлэлцүүлгийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар санаачлан зохион байгуулж ЭМЯ, БХБЯ, БОАЖЯ, ДЭМБ хамтран оролцов.

    Хүн амыг аюулгүй, чанартай усаар хангах нь бидний ажлын зорилго бөгөөд 2012 оноос ДЭМБ-ын идэвхитэй дэмжлэгтэйгээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” (УАБТ) төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь усны чанар, аюулгүй байдалд нөлөөлж болох эрсдэлийг тогтоож, түүнийг арилгах, бууруулах арга хэмжээг тодорхой болгох чухал ач холбогдолтой ажил болсон юм.

    УАБТ-г боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахын тулд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Цаашид бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрсдэлийн үнэлгээ явуулж, үе шаттайгаар авах арга хэмжээг төлөвлөх нь хэлэлцүүлгийн гол зорилго байх юм. Тэрчлэн Улаанбаатар хотынхны 60 орчим хувь нь амьдардаг гэр хорооллын хөрсний бохирдол их байгаа нь ундны усны бохирдолд нөлөөлж болох хүчин зүйл болох нь хэлэлцүүлгийн үеэр тавигдсан илтгэлүүдээс тодорхой харагдаж байлаа. Цаашид нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг арилгах, бууруулах, бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын системийн аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын айлуудын хөрсний бохирдлыг багасгах, ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэхэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг яам, тусгай газрууд, нийслэлийн төр, захиргааны байгууллага болон холбогдох агентлагууд, олон улсын болон төрийн бус байгууллагуудад хандан идэвх санаачлага гарган хамтран ажиллахыг уриалсан уриалга гарган ажиллана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.
  • ХНХ-ын сайд Н.Номтойбаяр 2018 оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмэгдэх болсныг мэдэгдлээ
    2017 оны 6 сарын 14
    Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны хурлын танхимд өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сайд Н.Номтойбаяр ”Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл өгч байна.
  • ”Херо” энтэртайнмент дээр юу болов
    2017 оны 6 сарын 14
    ”Херо” энтэртайнментын байранд Эрүүгийн цагдаагийнхан нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл цацагдаж эхэлсэн.
  • Орон сууцны үнэ буурчээ
    2017 оны 6 сарын 14
    Монголбанк,“Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 5 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4,928 орон сууцны мэдээллийг хамруулсан болно.
    5-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0,99 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1,44%-иар буурлаа. Энэ нь өмнөх сараас 2,65 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 5-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,72 хувиар буурсан байна.
  • Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдав
    2017 оны 6 сарын 14
    Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан 2017.06.12 нд болов. Улирал тутамд хуралддаг уг хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнд: Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан банк санхүүгийн салбарын зорилт арга хэмжээний хэрэгжилтийн тухай, санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслийн тухай, Төв банкны тухай хуулийн 272 дахь хэсгийн нэмэлт өөрчлөлтийн төслийн тухай, Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн талаар тус тус хэлэлцэв. Эдгээр асуудлын талаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох газруудад хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.
  • ХҮН: С.Ганбаатар Ерөнхийлөгч байх чадамжгүй
    2017 оны 6 сарын 14
    Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг эгнээндээ нэгтгэж, даргаараа хүртэл сонгож байсан Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгч болох чадамжгүй гэлээ. ХҮН нам нэгэн үе С.Ганбаатарыг намын даргаараа сонгож байсан.

    Тэгвэл ХҮН-ын шинэ даргаар сонгогдсон Б.Найдалаа “Манай нам Монгол Улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ үеийн үзэл санаа, боловсрол мэдлэгтэй залуусыг гишүүнчлэлдээ багтаасан улс орны хөгжлийг тодорхойлох нам байхаар анх байгуулагдсан. ХҮН алсын хараагүй, улс төрийн ашиг хонжоо харсан хүнтэй хамтран ажилласнаас болж ард түмнийхээ итгэлийг алдсандаа ард иргэдээс уучлалт гуйж байна. Ард түмнийхээ итгэлийг алдах гол үндсийг С.Ганбаатар намын дарга болчихоод тавьсан. Хөдөлмөрийн үндэсний намыг дотроос нь хагалан, бутаргасан. ХҮН нам, гишүүдийг дотор нь бусниулсан хүн бол С.Ганбаатар юм. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд өөр нэг намаас өрсөлдөж ялагдчихаад одоо МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нь улстөрч хүнд байж боломгүй ёс суртахуун” гэлээ. Мөн МАХН-ын нэр дэвшигчийн балгаар үүссэн дотоод зөрчил нь дууссан гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга сэтгүүлчдэд дуулгасан. Тэрбээр “ХҮН богино хугацааны ашиг хонжоо харсан зарим увайгүй хүнийг эгнээндээ нэгтгэж, түүнээс сэргийлж чадаагүйдээ 2016 оны УИХ-ын сонгуульд ороогүй. Энэ үйлдэл нь манай намыг дэмждэг олон хүний урмыг хугалсан. Иймээс манай нам олон нийтээс уучлалт хүсье” гэв. Жиргээч Батаа хэвлэлийн хурлын үеэр “ХҮН-д үймээн самуун үүсгэсэн С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвших чадамжгүй гэдгийг би анхнаасаа хэлж байсан. Хувь хүнийхээ хувьд С.Ганбаатар ХҮН-аас уйчлалт гуйх ёстой” гэсэн юм.
  • ”Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо
    2017 оны 6 сарын 14
    Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд ”Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү, ХСҮТ-ийн дэд захирал С.Хүрэлсүх, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дотоод хяналтын чанарын албаны дарга н.Одончимэг, НЭМҮТ-ийн Бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Гантуяа, АШУҮИС-ийн дүрс оношилгооны эмч н.Байгальмаа, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Байгаль нар оролцлоо.

    “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 15-аас дээш насны бүх хүн амд хепатит В, С вирусын халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулах юм. Статистик мэдээллээр өнгөрсөн онд 5991 хавдрын тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу 50 хувь нь элэгний хавдар байна.

    ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үндэсний хөтөлбөрийн Налайх дүүрэг дэх нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “Энэ жил нийслэлийн ИТХ-аас олон жил засвар хийгээгүй байсан нэгдсэн эмнэлгийн засварт 400 гаруй сая төгрөгний санхүүжилтийг шийдэж өгсөн. Энэ зун дүүргийн эмнэлэг гадна үзэмжээ ч, дээврээ ч янзлах боломжтой. Мөн ЭМЯ-наас 70 сая төгрөгийг хүүхдийн эмнэлгийн дээврийн засварт шийдэж өгсөн. Дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч санаачилсан 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил ид дундаа өрнөж байгаад таатай байна. Мөн Туркийн буцалтгүй тусламжаар нэг өрхийн эмнэлэг Налайхт баригдана. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн тухайд маргаашаас эхлэн бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр хипатитийн В, С вирус илрүүлэх оношилгоог эхлүүлж байна. Энэ жилийн хувьд 40-65 насны иргэдийг, дараа жил 40 хүртэлх насны, 65-аас дээш насны иргэдийг хөтөлбөрт хамруулна. Хүн амын 3-ны 2 хувийг хамруулсан үзлэг шинжилгээ урьд өмнө нь Монгол Улсад хийгдэж байгаагүй. Тийм учраас бэлтгэл ажил маш их шаардлагатай байсан гэдгийг онцлон хэлье” гэв.

    Нээлтийн ажиллагааны үеэр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат дүүргийн Эрүүл мэндийн төвд утлагын аппарат, 1 ортой функцтэй эмнэлгийн ор, хэт ягаан туяаны шарлагын аппарат, вакцины хөргөгч зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм.

    Дүүргийн төв талбайд улсын клиникийн 3 дугаар төв эмнэлэг, халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлэг, хавдар судлалын төв эмнэлэг, АШУҮИС-ийн “Эрхэс” эмнэлгийн эмч нар дүүргийн эмч нарын хамт иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө өгч ажиллаж байна.

    Мөн нүүдлийн эхо, рентгенээр үзлэг шинжилгээг өнөөдрийн туршид үнэ төлбөргүй хийж, иргэдэд үйлчлэх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замын хойд эгнээг хаана
    2017 оны 6 сарын 14
    Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажлыг “Наранбулаг Хан ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 16-ны 23.00 цагаас эхлэн 2017 оны зургаадугаар сарын 21-ний өглөөний 07.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл автозамын урд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • LIVE: Н.Номтойбаяр сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
    2017 оны 6 сарын 14
    Н.Номтойбаяр сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
  • ”Дугуйт эргүүл”-ийн алба хаагч нарт унадаг дугуй хүлээлгэн өглөө
    2017 оны 6 сарын 14
    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа,
  • Саналын хуудсыг аймгийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгөв
    2017 оны 6 сарын 14
    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн

    саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг санал авах байранд хүргүүлэх ажлыг

    төлөвлөгөө, хуваарийн дагуу өнөөдөр эхлүүллээ.

    Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн сонгуулийн хороодын

    төлөөлөлд сонгуулийн саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг өнөөдөр

    хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг санал авах байранд тагнуулын байгууллагын

    хяналттай, цагдаагийн хамгаалалттай хүргэж байна гэж СЕХ-ны хэвлэл,

    мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Үндсэн хуулийн цэцийн даргаар Д.Одбаяр сонгогджээ
    2017 оны 6 сарын 14
    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулав.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаяр сонгогдлоо
4460 4461 4462 4463 4464 4465 4466
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    4 цаг 43 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    4 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    5 цаг 43 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    5 цаг 58 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 6 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    6 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК