зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4553 4554 4555 4556 4557 4558 4559
  • Зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ
    2017 оны 5 сарын 01
    Зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ
  • Мал төллөлт 59 хувьтай байна
    2017 оны 5 сарын 01
    Энэ хавар улсын хэмжээнд 26 сая эх мал төллөнө. Нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая нь төллөжээ.

  • Энэ сард 5, 0 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл татвар төлнө
    2017 оны 5 сарын 01
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа төлнө.

    Тээврийн хэрэгслийн улсын дугаар 4, 9 тоогоор төгссөн бол албан татвар, төлбөрийг #ДӨРӨВДҮГЭЭР сард төлнө үү.
    АЛБАН ТАТВАР, ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙ БОЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД #ОРОЛЦУУЛАХГҮЙ
    Иймд татвар төлөгч Та тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлнө үү.
    Лавлах утас: #7011-0705
  • Х.Тамир нарт холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаажээ
    2017 оны 5 сарын 01
    Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаажээ.
  • Хотын удирдлага Толгойт- Амгалан хоорондын төмөр замд ажиллалаа
    2017 оны 5 сарын 01
    Хотын удирдлага Толгойт- Амгалан хоорондын төмөр замд ажиллалаа
  • Танилц: Өнөөдрөөс нэмэгдэх татварууд
    2017 оны 5 сарын 01
    УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим татварыг ирэх сараас нэмэгдүүлэх саналыг дэмжсэн. Тэгвэл ирэх сарын нэгнээс нэмэгдэх татваруудыг танилцуулж байна.
  • Төрийн өндөрлөгүүдэд үл тоогдсон хараагүйчүүд тэмцлийн хурц хэлбэрийг сонголоо
    2017 оны 5 сарын 01
    Монголын хараагүйчүүдийн холбооноос өлсгөлөн зарлахаар болжээ.


  • Хорват, Албани улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид визийн шаардлагаас чөлөөлөгдөнө
    2017 оны 5 сарын 01
    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээр 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан. Уг хэлэлцээрт Монгол Улс, Хорват Улсын хүчин төгөлдөр дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд нөгөө талын нутаг дэвсгэрт 30-аас дээшгүй хоног визгүйгээр нэвтрэн орох, гарах, дамжин өнгөрөх болон зорчих эрхтэй байхаар тусгагдсан юм. Тэгвэл тус хэлэлцээр өнөөдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

  • Г.Уянга МАНАН бүлэглэлийн эздийн эсрэг суулт зарлаж эхэллээ
    2017 оны 5 сарын 01
    Г.Уянга МАНАН бүлэглэлийн эздийн эсрэг суулт зарлаж эхэллээ
  • Байгаль хамгаалагчдын түймрийн бэлэн байдлыг шалгалаа
    2017 оны 5 сарын 01
    Жил бүрийн хавар, намрын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрээс байгаль орчин, эдийн засагт их хэмжээний хохирол учирдаг. 2016 онд улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн улмаас 14 аймагт 138 удаагийн ой хээрийн түймэр гарч, 31,3 мянган га ой, 3,2 сая га хээр түймэрт өртөж, байгаль экологид 10,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд гурван удаагийн ой, хээрийн түймэр гарч, 5,7 га талбай шатсан. Цаг үеийн байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссоос “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж, нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллагуудад хэрэгжилтийг зохион байгуулж байна.

    Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга, нийслэлийн Онцгой комиссын гишүүн Э.Баттулга, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг ногоон бүсийн байгаль хамгаалагчдын түймрийн бэлэн байдал, багаж хэрэгсэлтэй танилцлаа.

    Хуурайшилтын зэрэг аюултай төвшинд хүрсэнтэй холбогдуулан иргэдийг ногоон бүсэд зорчихыг хуульд заасан хугацаагаар хязгаарлаж, морин эргүүл ажиллуулан, эргүүл шалгалтыг тогтмол зохион байгуулж, хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
  • Даланзадгад, Цогтцэций сумын иргэдийг нүүлгэн шилжүүлнэ
    2017 оны 5 сарын 01
    “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдөр Өмнөговь аймагт танхимын сургалтаар эхэлж байна. Энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
  • Хоёр талтай ”гүтгэлэг”
    2017 оны 5 сарын 01
    .УИХ-аар хэлэлцэгдэх гэж байсан ”Зөрчлийн тухай” хууль тойрсон маргаан мэтгэлцээн сошиалд өрнөж байна. Алив зүйлийг зөвхөн нэг талаас нь хараад дүгнээд байвал буруутгаж маргалдах шалтаг заавал гардаг. Ямар нэгэн асуудал дээр нэг талыг барьж туйлширдаг, үүний улмаас маргалдаж бие биеэ хараан зүхэж талцдаг үзэгдэл даамжирсаар. Харин шийдлийн хувьд нэгдсэн ойлголцолд хүрч чаддаггүй нь монголчууд бидний муу чанар төдийгүй бусад хүмүүс зорилготойгоор ашиглах боломж нь болдог. Хэдийгээр би сэтгүүлч биш боловч, өөрийн санаа бодлоо нэмэрлэхийг хүслээ.

    * СЭТГҮҮЛ ЗҮЙН ТАЛААСАА:

    1. Монголын олон хэвлэл мэдээллийн байгууллагууд улстөрчдийн мэдэлд байдаг төдийгүй, үүнийгээ улстөрийн сонгуульд бие биенээ гүтгэхэд ашигладаг нууц биш. Энэ шалтгаанаар ”Хэвлэлийн эрх чөлөө” хязгаарлагдмал байгаа нь ч үнэн.
    2. Олон сайн сэтгүүлчид нийгэмд зөв мэдээлэл өгөхийг хичээдэг боловч олон муу сэтгүүлчид бусдын захиалгаар, гүтгэлгийн чанартай, хар бараан зүйлс бичдэг нь нууц биш. Энэ шалтгаанаар сэтгүүлчдийн үнэлэмж буурч, хүмүүс тэдэнд итгэхгүй байгаа нь ч үнэн.
    3. Сонгуульд ялсан улстөрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ”Хаалтын гэрээ” байгуулж, улс орны нийтлэг эрх ашгаас урвасан, хууль бус муу үйлдлүүдээ олон нийтэд мэдээллүүлэхгүйгээр ”үгсэн хуйвалдаж” байгаа нь нууц биш. Энэ шалтгаанаар нийгмийн буруу тогтолцоо бий болж, бид бухимдан тэмцэхийг хүсч байгаа нь ч үнэн.

    *УЛСТӨРЧДИЙН ТАЛААСАА:

    1. УИХ-ын гишүүн Гарамжав, ”Хэвлэл мэдээллийн байгууллагуудад” шударга ёсыг тогтоон, хариуцлагын шударга тогтолцоог бий болгохын төлөө энэ заалтыг оруулсан гэж бодохгүй байна. Зүгээр л тэд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг айлган дарамтлахыг хүссэн байх.
    2. Хууль бус үйлдлүүд нь болон хариуцлагагүй замбараагүй байдал нь даамжирсанд тэсвэрээ алдсан сэтгүүлчдийн зөв мэдээллүүд өнөөгийн улстөрчдийг ”айлгаж” бас ”залхааж” байгаа болохоор тэд өөрсдийгөө хуулийн ийм заалтаар хамгаалахыг хүсч байгаа. Тэд ийм байдлаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын эздийг хязгаарлахыг хүсч байж ч болох юм.
    3. Хууль хэрэгжүүлэх байгууллагуудын удирдлагуудыг тэд томилдог болохоор, хуулийн ийм заалтыг улстөрчид өөрсөддөө ашигтай байдлаар ашиглаж чадна. Өөрөөр хэлбэл бие даасан, хараат бус хуулийн тогтолцоо бүрдээгүй цагт хүмүүс хуулийн шударга хэрэгжилтэд итгэхгүй байгаа төдийгүй, хууль зөвхөн улстөрчдөд үйлчилнэ хэмээн хардаж байгаа хэрэг.

    *ЯАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ?

    -”ГҮТГЭЛЭГ” гэж юу юм бэ? ”ГҮТГЭСЭН” гэдгийг хэн, хэрхэн нотлох вэ? ”ГҮТГҮҮЛЭГЧ”-ийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ? гэсэн олон асуудлуудад нухацтай, бодитой хандах хэрэгтэй болж байна. Энэ хуулийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдээр ч хэлэлцүүлэх шаардлагатай болно. Энэ хууль хэрэгтэй хууль боловч яг өнөөдөр цаг нь болоогүй байна хэмээн харж байна л даа. Сайн хөрсөн дээр ургасан хууль, бусдаас өшөө авах шалтгаан болохгүй байх.
    -Энэ асуудал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж чадсан шигээ, ”Хэвлэл мэдээллийн байгууллагууд”-ын бие даасан байдал, хэвлэлийн эрх чөлөө, хариуцлагын асуудал дээрээ анхаарч өөрчилбөл юутай сайн сан. Яг үнэндээ одоогийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад сайн стандарт тогтоон мөрдүүлж чадвал, 5-8 ТВ болон Медиа групп л оршин тогтнож үлдэнэ дээ. Ийм шаардлага ч буй болжээ. Тэд ч аажимдаа төрөлжин, өөр өөрсдийн хэрэглэгчтэй болж чадна.

    -Улстөрчид ч, сэтгүүлчид ч буруу муу үйлдлийнхээ төлөө ав адилхан ХАРИУЦЛАГА хүлээдэг байх тогтолцоо руу бид хүссэн ч хүсээгүй ч явна. Өөр зам бидэнд үгүй. Ийм хариуцлагын тогтолцоо бий болсноор нийгэм эрүүлжих тийшээ хандаж, хүмүүс ч бие биенээ гүтгэн доромжлох нь багасах болно.
    Сүүлийн үед олон асуудлууд дээр сэтгүүлчид сонор соргог байж, өөрийн санаа бодлоо зоригтойгоор илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Энэ чинь иргэдийн идэвхи урмыг сэргээх эхлэл болж байгаа. Ер нь алив зүйлийг нэг талаас нь бус олон талаас нь үгүйдээ л хоёр талаас нь харьцуулан дүгнэж байх нь зөв хариу, шийдэл олохын баталгаа мөн. Хичнээн муугаар харж байвч урагшаа алхаж байгаа болохоор бүх зүйлс сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа. Гэхдээ энэ бүхэн миний л хувийн бодол юм шүү дээ.
    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
  • Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол боллоо
    2017 оны 5 сарын 01
    НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы санаачлагаар Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар болжээ. Эмнэлгийн шав тавих ёслол энэ сарын 28-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, “Хангарьд улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөх элчин Ян Чин Дун болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Эмнэлгийн барилгыг “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар барьж гүйцэтгэн ирэх аравдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болжээ.

    Нийслэлийн Налайх дүүрэг 36 мянга гаруй хүн амтай. Дүүргийн нийт хүн амын 32 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. Жил тутам 900 орчим хүүхэд шинээр мэндэлж байна. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэнэ” гэсэн том зорилт тусгагдсан. Энэ хүрээнд тус дүүрэгт 50 ортой хүүхдийн төрөлжсөн эмнэлэгийн шав тавьж барилгын ажлыг эхлүүллээ.

    Дүүргийн ЭМН-ийн Хүүхдийн тасагт өнгөрсөн онд 1447 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Налайх эрүүл мэндийн төв нь хүүхдийн түргэн тусламжгүй учраас хүүхдийн тасгийн хүлээн авахаар хоногтоо дунджаар 20-30 хүүхэд үзүүлж тусламж үйлчилгээ авдаг аж. Цаашид орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 50 ортой эмнэлэг байгуулснаар орны хүрэлцээ болон оношлогооны чадвар сайжрах, хүүхдийн эмгэгүүдийн бусад салбар хөгжин хүүхдийг хот руу явуулах чирэгдэл багасах зэрэг ач холбогдолтой юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Хятадын фитнесс моделиудыг “Ажилгүй болгож” буй монгол бүсгүй
    2017 оны 5 сарын 01
    Нэгэн цагт топ модель О.Уянга урд хөршийн загварын ертөнцөд цахиур хагалахын зэрэгцээ Бүх Хятадын хэлний олимпиадад түрүүлэн, шуугиан тарьж байсан билээ. Тэгвэл зургаан тэрбум гаруй хүн амтай урд хөршийн шоу бизнес, загварын ертөнцийг дахин нэг монгол бүсгүй шуугиулж эхэлжээ.
  • МАН-ын шинэчлэл, хөгжлийн хорооны их хурал хуралджээ
    2017 оны 5 сарын 01
    Монгол Ардын Намын Шинэчлэлийн хороо ТББ оноосон нэрээ Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хороо ТББ болгон өөрчилж, Анхдугаар Их хурлаа 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулав.
  • “Сондор хилэн” төвийн зуны сургалтууд 06 сарын 05-нд эхэлнэ
    2017 оны 5 сарын 01
    “Сондор хилэн” төвийн 2017 оны зуны сургалтууд 06 сарын 05, 07 сарын 03, 07 сарын 31-нд эхлэх бөгөөд, энэ сараас бүтэн өдрийн ангиудаас гадна, цагийн ангиудыг өргөн сонголттойгоор хичээллэх аж. Монголчуудаа англи хэлтэй болгоход олон жилийн турш амжилттай ажиллаж буй “Сондор хилэн” төв үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж өглөөний 06.15 цагаас үдшийн 22.30 цаг хүртэл ийнхүү хичээллэх болсон нь олон хүний талархалыг хүртээд байгаа аж. Учир нь урин дулаан цаг ирж, элсэлтийн шалгалтад бэлдэх, гадаадад тэтгэлэгээр суралцах зэргээр амьдралаа төлөвлөж буй хүмүүсийн хувьд энэ нь маш чухал сонголт болж байгаа юм.
    Бүтэн өдрийн ангид сурах цаг зав багатай хүмүүст зориулан тэдний хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган өглөөний 06.15 цагаас үдшийн 22.30 цаг хүртэл цагийн өргөн сонголттойгоор 7 төрлийн ангитай болжээ. Өглөөний анги 06.15-08.15, 08.30-10.30. Өдрийн анги 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30. Оройн цагийн анги 16.30-18.30, 18.30-20.30. 20.30-22.30 хүртэл хичээллэнэ.
    Цагийн ангиуд нь урд нь зөвхөн анхан шатнаас эхэлдэг байсан бол энэ удаагийн элсэлтээс анхан, дунд, гүнзгий шатны ангиудтай болсон байна. Бүтэн өдрийн нэгдүгээр шатны ангийг төгссөн оюутнууд, оройгоор гүнзгий ангид суумаар байна гэсэн хүсэлт их гаргадаг тул оройн 16.30-18.30, 18.30-20.30 цагуудад гүнзгий шатны анги хичээллүүлэхээр болжээ.
    Хичээллэх өдөр:Ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног.
    Цаг: 60 цаг
    Түвшин: Анхан шат, Дунд шат, Гүнзгий шат
    Төлбөр: 250.000


    

    ’’Сондор хилэн’’ төвийн 2017 оны зуны сургалтууд 06 сарын 05, 07 сарын 03, 07 сарын 31-нд эхэлнэ ...

    СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД
    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД
    1. Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ

    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги 06.15-08.15
    08.30-10.30

    2. Өдрийн анги 10.30-12.30
    12.30-14.30
    14.30-16.30

    3. Оройн цагийн анги 16.30-18.30
    18.30-20.30
    20.30-22.30




    ТУСГАЙ СУРГАЛТУУД

    1. VIP СУРГАЛТ
    2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
    4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
    5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
    6. ХҮҮХДИЙН АНГИ
    7. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
    8. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    9. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    10. Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД






     Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
    Та www.sondorkhilen.mn –д хандаж бүртгүүлнэ үү.

    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар
  • Монгол залууст зодуулсан солонгосчууд гомдолгүй гэсэн тул торгуулийн ял оноожээ
    2017 оны 5 сарын 01
    Хуулийн дагуу тэдэнд ял шийтгэл оноосны дараа эх оронд нь албадан буцах байсан ч шүүхээс, 1-рт тэд гэр орноосоо хол газар сурах зорилготой очсон, 2-рт тэдэнд зодуулсан энгийн Солонгос иргэд болон цагдаагийн ажилтнууд гомдолгүй гэсэн төдийгүй тэдэнд хамгийн хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүссэний дагуу ийнхүү мөнгөн торгууль оноосон байна.
  • Би 10 саяар торгуулъя, Х.Бадамсүрэн даргаа!
    2017 оны 5 сарын 01
    усдыг гүтгэвэл хүлээх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулах болсон. Гэхдээ гүтгэсэн гэдгийг хэн тогтоох нь тодорхойгүй. Үнэнийг баримтаар дэлгэхэд гүтгэсэн болгож тайлбарлаад байгаа дарга нарт нь ямар хариуцлагыг, юуны тухай хуулиар хүлээлгэх вэ, хууль батлагчид аа.

    Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиралын 300 саяар авсан машин, 24 саяар засвар хийсэн байр, тохижуулахад зориулж худалдан авсан 180 саяын тансаг тавилгын гэрээзэрэгХ.Бадамсүрэнгийн гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй баримтыг дэлгэсэн. Гэтэл эрхэм захирал хэвлэлийнхнийг цуглуулж, камерын өөдөөс харж байгаад “худлаа” гэж хээв нэг ярихыг ард түмэн харлаа.

    Та, 300 саяын машин өөрөөс нь өмнө шийдэгдсэн асуудал гэсэн. Тэгвэл худалдан авах гэрээнд таны гарын үсэг дурайдаг. Өмнө шийдэгдсэн асуудлын араас нь гэрээ үйлдэх журам төрийн өмчит аж ахуйн нэгжид мөрдөгдөг хэрэг үү.

    Байр тохижуулсан асуудал байхгүй гэсэн. “Өмнөх дарга нарт байр худалдаж авч өгдөг байсан болохоос надад тансагласан зүйл байхгүй ээ” гэж та мэдэгдсэн. Гэтэл “Рийч энержи” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгож 24 сая 687 мянган төгрөгөөр байрны засвар хийх гэрээ, 180 сая 576 мянган төгрөгөөр тавилга худалдан авах гэрээнд мөн л та гарын үсгээ зурж мөнгө шилжүүлэх эрхийг нээж өгсөн байдаг.

    ТӨБЗГ-ын дарга танд 10 мянган долларын цалин олгохыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Төрийг төлөөлж Эрдэнэт үйлдвэрийг хариуцдаг газрын даргын үгийг та мөн л үгүйсгэсэн. “Гар дээрээ 3 сая төгрөг авдаг” гэж та хэлсэн.

    Тэр ч бүү хэл үйлдвэрийн ерөнхий нягтлангаас баримт гаргуулж харж болно гэж батлав. ”Шахааны Эрдэнэт биш шил толь шиг үйл ажиллагаа нь ариун тунгалаг харагдаж байдаг Эрдэнэт болгоно” гэж уянгалаг хачир нэмсэн.

    Гэтэл төрд очсоноос хойш Эрдэнэт үйлдвэр шилэн дансаа хөтөлсөнгүй. “Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно” гэдэг хуулийн заалт таныг захирлаар ажиллах хугацаанд хэрэгжих үү. Өрөө дүүрэн сэтгүүлч цуглуулж, улайх ч үгүй хэлэх худал үг биш, үйлдлээрээ л үзүүлчих эхний шударга алхам чинь энэ хуулийн хэрэгжилтийг хангах шүү дээ.

    Сэтгүүлчид бид баримт түшиглэж үнэнийг мэдээлсэн нь,хэвлэлийнхний улаан нүүрийг харж байгаад хэлсэнтаны дээрх үгээр худал болж, бид гүтгэгчид болчихов уу. Тэгвэл би 10 саяар торгуулахад бэлэн. Харин та огцроход бэлэн үү, Х.Бадамсүрэн дарга аа.

    Харин таны гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр ХХК” нэртэй 6116231632*2074192 серийн дугаартай тамга дарсан баримт үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, таны үг худал болохыг тогтоох цагт та ямар хариуцлага хүлээх вэ? Сэтгүүлчдийг гүтгэсэн даргад хариуцлага хүлээлгэсэн жишээг өөрөөрөө эхлүүлж чадах уу?










    Эх сурвалж:Өдрийн сонин
  • “Говийн чоно-2017” өнөөдөр эхэлнэ
    2017 оны 5 сарын 01
    “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдрөөс буюу тавдугаар сарын 1-5-ны өдөр Өмнөговь аймагт болно.
  • Мисс Б.Батцэцэг Хуба хаяагаар дархлаагаа дэмжиж байна
    2017 оны 5 сарын 01
    Үзэсгэлэнт бүсгүйчүүд хаврын урт өдрүүдэд арьсаа хамгаалах гэж санаа зовох шаардлагагүй болжээ.
4553 4554 4555 4556 4557 4558 4559
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    8 цаг 53 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    11 цаг 54 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    12 цаг 1 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    12 цаг 9 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    12 цаг 12 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    12 цаг 17 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    12 цаг 40 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    14 цаг 56 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    15 цаг 3 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    15 цаг 39 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    16 цаг 9 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    16 цаг 58 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    17 цаг 2 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    17 цаг 41 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    19 цаг 50 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    20 цаг 5 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    20 цаг 13 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    20 цаг 17 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    20 цаг 20 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    20 цаг 36 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК