-
2017 оны 4 сарын 29
Бүсгүй хүн бүр байгалиас заяасан урт сормуус, алаг нүдтэй болохыг хүсдэг. Маш олон сормуус уртасгагч бүтээгдэхүүнүүд гарч ирсэн боловч бүгд үр дүн өгөх үгүй нь эргэлзээтэй. Зарим тодорхой хаяггүй, хулхи бүтээгдэхүүнүүд нь нөлөө үзүүлэхгүй гэхээсээ илүү муу үр дүн авчирах нь элбэг.
Харин гэрийн аргаар, хамгийн энгийн бөгөөд амарханаар урт бас эрүүл сормуустай болох аргуудыг танд зөвлөе.
Ногоон цай
Ногоон цай нь хүний биед маш тустай, гэдэс өвдөх, нүүрэн дээр юм гарах, үс хуурайшиж гэмтэх зэрэг олон төрөл зүйлд хэрэг болдог. Харин сормуусыг урт болгодог гэж та өмнө нь сонсож байсан уу? Нүүр цэвэрлэдэг хөвөнгөөс хоёр ширхэгийг аваад хөргөсөн ногоон цайндаа нэгээс дээшгүй минут байлгана. Ингээд дээшээ харж хэвтээд ногоон цайнд түрхсэн хөвөнгөө нүдээ аниад зовхин дээрээ 10 минут байлгана. Ногоон цай нь мөн таны арилаагүй үлдсэн будагны толбуудыг ч шингээж авч цэвэрлэдэг.
Оливын тос
Оливын тосыг зөвхөн шөнийн тос маягаар хэрэглэх ёстой. Хэрэглээгүй, шинэ хөмсөгний сойзоо оливын тосонд дүрээд, яг сормуусаа будаж байгаа мэт тосоо түрхэнэ. Харин өглөө нь сормуусаа нүүр цэвэрлэгч шингэнээр зөөлөн арчихаа мартуузай.
Өргөст хэмх
Будагаа сайтар арилгаж цэвэрлэсний дараа өргөст хэмхээ нимгэн хирчээд нүдэн дээрээ тавина. 20-с багагүй минут тавьсаны дараа өргөст хэмхээ аваад нүдэндээ зөөлөн эллэг хийх хэрэгтэй. Эллэг хийхээсээ өмнө гараа сайтар угааж ариутгасан байх нь зөв. Өргөст хэмхийн аргыг хэрэглэснээр сормуус тань уртасна мөн нүд тань ч амарж өмнөхөөсөө илүү гэрэлтнэ.
-
2017 оны 4 сарын 29
“Ойн жим” амралтын газрын хашаанд
-
2017 оны 4 сарын 29
Нийслэлийн хөрсний өдөр өчигдөр тохиолоо. Улаанбаатарын хөрсний бохирдлын асууддыг ший- дэхийн тулд нийслэлийн ЗДТГ-аас уг өдрийг санаа- чилсан бөгөөд хөрсний бохирдлын өнөөгийн байд- лын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулсан юм. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хотын хөрсний бохирдлыг үе шаттайгаар судалж, хүнд металл болох хар тугалга хүлцэх хэмжээнээс 7.9, хром 2.6, цайр 2.6, зэс 1.3, кадми 1.3 хувиар их байгааг тогтоожээ. Арьс шир- ний үйлдвэрийн ойр орчмын газар хром, хар тугалга, кадми, цайраар их бохирдсон байдаг аж. Улаанбаатар хотын хүн амын 58.4 хувь нь нүхэн жорлон ашиглаж, угаадасны нүхэнд бохир ус, хог хаягддаа асгаж буй. Үүнээс үүдэн гэр хороолол, томоохон зах, хогийн цэг орчмын хөрс нянгийн бохирдол ихтэй болжээ.
Энэ асууддыг цэгцлэхийн тулд хүлцэх хэмжээ- нээс давсан хүнд металлтай газруудын бохирдлыг саармагжуулах арга хэмжээг тухайн орчныг бохир- дуулсан байгууллагаар гүйцэтгүүлэхээр тогтсон байна. Чингэлтэй дүүргийн XII, XIII, Баянзүрх дүүр- гийн 27 дугаар хороонд байрлах 1500 жорлонг шинэч- лэх ‘Тэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох төсөл”-ийн нэгжийг өнгөрсөн сард байгуулжээ. Түүнчлэн ТУул, Сэлбэ голын ур- сацыг нэмэгдүүлэх зорилгоор голын эхийг ойжуула- хаар төлөвлөж, ирэх сараас хэрэгжүүлэх гэнэ.
-
2017 оны 4 сарын 29
Төрийн ордонд өнөөдөр (2017.04.29) эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгын хоёр дахь үе шат үргэлжилж байна.
Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв буюу “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” талаархи сэдвийн хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлж, оролцогчид тус бүртээ 15 хүнтэй 49 бүлэгт хуваагдан хэлэлцлээ.
Эхний сэдвийн хүрээнд:
- Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгох;
- Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;
- Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах саналуудыг хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлэг 11.30 цагт өндөрлөв.
Одоо энэхүү сэдвийг нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж эхэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 29
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуваарьт багтсан чөлөөт бөхийн “Mongolia open-2017” тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.
Тус тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХУ, Канад, Казахстан, Венесуэл, Монгол зэрэг долоон орны бөхчүүд барилдаж байна. Манай улсаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, Б.Номин, Б.Гомбодорж, П.Өнөрбат, Н.Золбоо нарын олон шилдэг тамирчин өрсөлдөж байгаа бол эмэгтэйчүүдээс Э.Сумъяа, Э.Гантуяа, С.Батцэцэг, П.Орхон, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг нарын шилдгүүд хүч үзэж байгаа юм.
Тэмцээн маргааш өндөрлөнө.
-
2017 оны 4 сарын 29
“Алтан хулгана” наадам
-
2017 оны 4 сарын 29
Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 2016 онд Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудаар ”Хадан гэрийн соёл” үзэсгэлэн зохион байгуулж, олон түмний хүртээл болгохоор болжээ.
-
2017 оны 4 сарын 29
даваа гарагт хилийн боомтууд амарна
-
2017 оны 4 сарын 29
Орон даяар явуулсан өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны дүнг нэгтгэж эхэлжээ.
-
2017 оны 4 сарын 29
Сүхбаатар 10:30-20:00 10, 11-р хороо УБЕГ, ЦЕГ-ын холбооны хэлтэс, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын төв, Хараа, 29-р тусгай дунд сургууль, Цагдаагийн ажилчдын байр болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй 10:30-14:00 1-р хороо Монгол банк, Үндэсний үнэт цаас, Монтель ХХК, 5-р цэцэрлэг, ЗГБНЗ /4-р байр ХЗДХЯ/, УБ хотын банк, Төрийн банк болон эдгээрийн ойр орчмоор
-
2017 оны 4 сарын 29
УИХ-ын чуулганы өчигдрийн худалдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зөрчлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Зөрчлийн тухай хуулийг зарим заалдах хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэж, тэмцэл хийсэн билээ.
-
2017 оны 4 сарын 29
Алдарт жүжигчин, зодооны урлагийн багш, кино найруулагч, зохиолч Брюс Ли өдгөө ч домог болон амьдарч байна. “Таймс” сэтгүүл түүнийг 20-р зууны хамгийн нөлөөтэй 100 хүний тоонд Альберт Эйнштейн, Мартин Лютер Кинг, Адольф Гитлер нартай цуг оруулсан юм. Алтан луу хэмээн алдаршсан Брюс Лигийн амьдралын гайхалтай түүхийг фото зургуудаар нь хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 29
Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно
-
2017 оны 4 сарын 29
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
-
2017 оны 4 сарын 29
Улаанбаатарт өдөртөө 20 хэмийн дулаан байна
-
2017 оны 4 сарын 28
4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаан, Увс нуурын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн саваар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байв. Амралтын өдрүүдэд энэ байдал үргэлжлэн, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говь талын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод амралтын өдрүүдэд хур тунадасгүй, дунд зэргийн салхитай, шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-26 градус дулаан байна.
-
2017 оны 4 сарын 28
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс -ээс ”Эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өдөр бүр 11, 16, 22, 23 дугаар хороодын нутаг дэвсгэрт нисдэг камер ашиглан эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэллээ.
-
2017 оны 4 сарын 28
Төвбанк нэг долоо хоногтой 453.9 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа. Ингэснээр 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1236.2 тэрбум төгрөг болно.
-
2017 оны 4 сарын 28
Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ой, “Монгол генералуудын өдөр” өнөөдөр тохиож байна. Түүхт энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат генерал цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр эх орныхоо төлөө зүтгэсэн хичээл зүтгэл, хийж бүтээсэн бүхнийх нь төлөө генералууд, тэдний гэр бүлд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж гарын бэлгээ гардууллаа. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч генералуудад олгодог байсан урамшууллыг ирэх жилээс сэргээнэ гэж хэллээ.
Өдгөөгөөс 73 жилийн тэртээ буюу 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд дэслэгч генерал, хошууч генерал цол олгосноор анхны алтан мөрдэстнүүд төрөн гарсан юм.
Үүнээс хойш зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 180 хүн генерал цол хүртээд байна. Энэ жилийн “Монгол генералын өдөр”-ийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар зохион байгуулсан бол ирэх жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 28
Эгдүүтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо үзэгчдийн дунд аль хэдийнэ өөрийн гэсэн сонсогчидтой болсон бяцхан хүү Б.Бат-Энэрэлд зориулсан хандивын тоглолт зохион байгуулагдах гэж байна.