-
2016 оны 12 сарын 06
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Хятадын “Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, “Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Жосеф.Н.К.Чан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа орлогч П.Баярхүү “Өнөөдөр үзэглэж буй санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод их бүтээн байгуулалт хийгдэнэ гэдэгт найдаж байна” хэмээгээд ажлын амжилт хүсэв.
“Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, “Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Ж.Чан “Бид Монгол Улсад анх удаа ирж байна. Өөрөөр хэлбэл, энэ бол манай группийн та бүхэнтэй хамтран ажиллах хамгийн анхны санамж бичиг юм. Уг санамж бичиг нь цаашид гэрээ болох болтугай. Бидний ирсэн гол зорилго монголчуудад туслах. Тиймээс бидний хамтын ажиллагаа амжилттай үргэлжлэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
“Ориэнтал Патрон” групп нь манай улсад хөрөнгө оруулалтын сан байгуулж, сангаараа дамжуулан хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож нийслэлийн өмч бүхий төслүүдийн санхүүжилтийг хийх журмаар хамтран ажиллах зорилготой аж.
Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид эрчим хүч, бохир ус цэвэршүүлэх, ундны усны хангамж зэрэг иргэдийн ахуй амьжиргаатай холбоотой салбаруудад хөрөнгө оруулалт хийх юм байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 06
Дэлхийн гоо бүсгүйчүүд нэгэн дор цугладаг алдартай тэмцээн бол “Miss World” юм. Улалмжлал ёсоор зохион байгуулагдаж буй тус тэмцээнд эх орноо төлөөлж А.Баярцэцэг маш амжилттай оролцож байгаа билээ. Тэрээр А.Баярцэцэг видео танилцуулгаараа тэргүүлсэн бол үндэсний хоолны төрөлд Ази тивээ төлөөлөн оролцож багаараа хоёрдугаар байрт шалгарсан.
Тэгвэл өнөөдөр шилдэг арван авъяаслаг миссийг шалгаруулжээ. Тэрбээр шилдэг аравт А.Баярцэцэг шалгарчээ. А.Баярцэцэгийн хувьд уран бичлэгийн төрлөөр өрсөлдөж байгаа.
-
2016 оны 12 сарын 06
Томуу, томуу төст өвчний идэвхжилт өндөр байгаа энэ үед ихэвчлэн бага насны хоёр хүртэлх насны хүүхдүүд өвдөж байна. Эмнэлгүүд ачаалалтай ачаалалтай ажиллахын сацуу томуугийн эсрэг вакциныг саяханаас хийж эхлээд байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс томуугаас сэргийлэх зөвлөмж гаргажээ.
-
2016 оны 12 сарын 06
Монголд эрх мэдэлтэнүүдийг хамарсан олигарх тогтолцоо өнгөрсөн дөрвөн жилд биежсэн байна. Миний яриад байгаа бүлэглэлд УИХ, Засгийн газар, Монголбанк, Хууль хяналтын байгууллага нь татагдах орсон байна. Тэд нь хүссэн шийдвэрийг нь гаргаж өгдөг болжээ. Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал бол Монголд гарч байгаагүй луйвар.
-
2016 оны 12 сарын 06
Далай ламын айлчлалын дараахан Хятадын Засгийн газар Манай улсад таагүй хандаж эхлэсэн талаарх мэдээлэл сүүлийн үед ар араасаа хөврөх болов. Үүний нэг нь энэ сарын 4-ны өдөрөөс эхлэн БНХАУ Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт ногдуулах хураамжаа нэмэхээ Хятадын холбогдох албанаас мэдэгдээд байна.
Тодруулбал, Монгол Улсын “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, “Бичигт” боомтоор дамжин БНХАУ руу орж буй автомашин бүрээс хураамж авах шийдвэрийг гаргалаа. Урд хөрш рүү экспортлогдож буй бараа тутмын тонн тус бүрээс найман юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авахаар заасан байна.
Ам.долларын ханш өсөхөд төсөвт хүндрэл учирч, юанийн ханш нэмэгдэхэд аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгчдэд хүндээр тусна. Мэдээж урд хөршөөс бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхи хувийг импортолдог манай улсын хувьд энэ нь хэрэглээний үнэ нэмэгдэх шалтаан болох нь тодорхой юм. Энэ хэрээр иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг нь юанийн ханш болохыг зарим эдийн засагч хэлдэг.
Олон нийт ам.долларын ханш өсч байгаад шүүмжлэлтэй хандаж байх хойгуур хатагтай “ягаан” чимээгүйхэн чангарсаар байна. Үүнийг эдийн засагч О.Алтансаруул онцолжээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл юанийн ханш хэрхэн өссөнийг графикаар харуулсан байв.
Эдийн засагч О.Алтансаруул “Монголбанк анхааралдаа авах ёстой хоёрхон валют бий. Нэг ам.доллар, нөгөө нь юань. Монголчууд ам.долларын ханшийг л гайхаад байхаас юанийн ханшийг тоодоггүй. Та бид импортын 10 бараа тутмын долоог нь Хятадаас юаниар авч байгаа. Өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн хямралын үндсэн шалтгааны нэг нь юанийн ханшийн өсөлт” гэжээ.
Түүнчлэн 2000 онд юань 132 төгрөгтэй тэнцэж байжээ. 16 жилийн дараа энэ валютын ханш 2.6 дахин өссөн гэх судалгаа бий. Зэрэгцээд урд хөршөөс импортолдог бараа, бүтээгдэхүүний үнэ ч төдий хувиар чангараад буй.
Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв болон жижиглэн худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг урдаас авдаг. Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр 248 төгрөгөөр юань авч урд хөршийг зориод хоёр хоногийн дараа эх орондоо иртэл юанийн ханш 355 төгрөг болоод өсчихсөн байсан аж.
Валютын ханш ийн хоногоор өсөж байгаа тул өнгөрсөн онд 20-25 мянган төгрөгөөр борлуулж байсан цамцаа 30-35 мянган төгрөгөөр зарах болсноо учирлав. Үүнээс үзэхэд юанийн ханш иргэдийн халаасанд илүү нөлөөлдгийг харж болно. Тиймээс юанийн өсөлт худалдаачид цаашлаад иргэдэд дарамт болдог. Түүнчлэн гол нэрийн барааны үнэ ч тодорхой хувиар нэмэгдсэнийг анзаарч байгаа биз ээ.
Тэгвэл ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2477 төгрөгтэй тэнцэж байгаа бол юанийг “Уран уургач” арилжааны төвд 358 төгрөгөөр авч 359 төгрөгөөр зарж байна.
Юань ам.доллараас дутахааргүй төгрөгийн эсрэг хүчирхэгжсэн. 2013 оны эхээр ам.долларын ханш 1390, юань 232 төгрөгтэй тэнцэж байв. Үүнээс хойш өдий болтол төгрөгтэй харьцах Америк, Хятадын валютын ханш бараг 70 орчим хувиар дээшилжээ.
Удахгүй импортын барааг дэмждэг шинэ жил, цагаан сар айсуй. Үүнтэй зэрэгцэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн “халаас”-нд нь шууд нөлөөлөх нь дамжиггүй.
-
2016 оны 12 сарын 06
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдав. Хурлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2015 оны үйлдвэрлэл-санхүү, аж ахуйн үйл ажиллагааны үр дүн, хяналт шалгалтын тайланг хэлэлцэж ойрын үед хуралдах хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж батлуулахаар шийдвэрлэв.
Хурлаар мөн Улаанбаатар төмөр замын 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлав. Улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөлөл, нийт эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2017 онд тээвэрлэх ачаа, зорчигчдын хэмжээг төлөвлөхдөө бодитой хандахыг хичээв. 2017 онд 19,7 сая тн ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөв.
Ерөнхий хорооны монголын талын гишүүдийн санаачилгаар 2017 онд шинээр зүтгүүрүүд худалдан авах, “Монголын төмөр зам” ТӨХК болон “Оросын төмөр замууд” НХН-ээс хэрэгцээндээ нийцсэн зүтгүүрүүдийг түрээсэлж ажиллахыг төмөр замын удирдлагад зөвшөөрөв. Төмөр замын засвар, арчлалтад ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд үүнд зориулж сан байгуулах, үйл ажиллагаанаас хөрөнгийг бүрдүүлж байх санаачилгыг гаргажээ.
5 жил сул зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр гарлаа
5 жил сул зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр гарлаа
Улаанбаатар төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны системийг шинэчлэх төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар төмөр замын гол шугам замын нэвтрэн өнгөрүүлэх чадвар 25-30 хувиар нэмэгдэх тооцоотой. Ерөнхий хорооны хурлаар энэхүү чухал төслийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, төслийн ажлыг гэрээт хуваарийн дагуу чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллахыг төмөр замын удирдлагад үүрэг болгов. Хуваарийн дагуу төсөл 2018 оны эхний улиралд хэрэгжиж дуусна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал нийгэмлэгийн үйл ажиллагааны аж ахуйн чухал асуудлуудыг хэлэлцлээ. Цаашид төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай асуудлуудыг эчнээ болон эчнээ бус хурлаар шуурхай шийдвэрлэж байхаар тохиролцсоноор өндөрлөв.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын VI их хурал маргааш Соёлын төв өргөөнд 09:00 цагт эхэлнэ. /2016.12.06-2016.12.07/ Их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм байна. Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Мөн энэ удаагийн Их хурлаар намын даргаа сонгох гэнэ.
Ардчилсан намын зургадугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажиллаж байгаа юм.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын VI их хурал маргааш Соёлын төв өргөөнд 09:00 цагт эхэлнэ. /2016.12.06-2016.12.07/ Их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм байна. Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Мөн энэ удаагийн Их хурлаар намын даргаа сонгох гэнэ.
Ардчилсан намын зургадугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажиллаж байгаа юм.
-
2016 оны 12 сарын 06
...Өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж буй “хар” ажилчдад илүү цагийн цалин хөлс олгогддоггүй гэх гомдол байна. Өөрөөр хэлбэл ОСНАА-н түгээх төвийн ажилчдын цалин хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдохгүй байна гэсэн үг. ОСНАА-н “Мартагдсан хүмүүс”-ийн илүү цагийн цалин хаачсаныг хайх цаг болсоон, одоо...
-
2016 оны 12 сарын 06
Би ээжийгээ хачин их зовоож бараг үзэн ядаж өссөн тэнэг хүн дээ. Миний энэ үзэн ядалтыг миний аав бүр дэврэээж хурцалж байсан гэхэд болно доо. Ээжийнхээ хэлсэн үг бүрт адарч бараг чи надад ийм үг хэлэх болоогүй гэх шахам юм хэлнэ. Жаахан дургүй хүргэвэл ангийнхаа хүүхдүүдийнхээр очоод хэвтэчихнэ. Аав минь биднээс тусдаа амьдардаг ч баяр бүрээр бидэнд тор дүүрэн юмтай ирнэ тэхдээ албатай юм шиг голцуу халамцуу айлчилна. Тэгээд л нөгөө улигт хэрүүлээ эхлэнэ дээ. Чи хэрвээ олигтой байсан бол энэ хэдэн хүүхдийн хувь заяа ингэж эргэхгүй байсан юм. Чи л янз бүрийн хүн амьтантай явалдаж байж ийм боллоо. Чиний бөгс бөөрнөөс л болоод энэ гэрийн хувь заяа ийм болсон энэ тэр гээд ээжийг минь бахаа ханатал доромжилж элдэвлэж байгаад явна. Харин ээж минь ганц ч үг хэлэхгүй дуугүй л сууна. Нэг удаа аавыг улигт хэрүүлээ эхлэх үед ах маань уурлаж авчирсан чихэр боовыг нь шалаар нэг тараагаад хаячихаж билээ.. Том ах маань тэр үед биднийг бодвол ухаан сууж эхэлсэн нь тэр байхдаа. Аав ч дахиж энэ талаар дуугаргахгүй болсон юм даг. Харин энэ үед ээж минь аавыгаа яахавнав дээ хэмээн өмөөрөнгүй дуугарахад нь доромжлуулж байхдаа таарсан ёстой усан тэнэг гэж би бодож байж билээ
Ингэж тэнэгтэж , дэлүүрч тэнэж яваад 10 ангид ордог жилээ жирэмсэн боллоо. Яах учраа олохгүй дотроо шаналж явтал ээж минь мэдчихдэг юм байна. Танд хамаагүй би эндээс чинь зайлаад өгнө гээд л цамнаж гарлаа би. Эцэг нь хэн вэ гэж асууна даа гэхээс айж солиорч байгаа нь тэр. Ер нь ч тэгээд үеийнхнийхээ царайг би яаж харах билээ гэхээс яс минь хавтайж байлаа. Ээж минь харин намайг аргадаж хүүхдээ битгий авхуул сургууль соёлоо дараа боль,чи залуу байна гээд аргадаж гарлаа. Чи тэгэж байна уу гэсэн шиг би тэнэгтээд эмнэлэгт очоод үр хөндүүлчихэж билээ. Ёстой үхэх шахсан даа. Үүний дараа ээж минь л намайг асарсан даа.
Би сургуулиа төгсөөд Эрдэнэтдээ үлдэж болох байсан ч зориуд хотод ирсэн билээ. Хүний үг дуүлдаггүй хэнэггүй, тэнэг зангаасаа болж хичээл номоо олигтой хийлгүй явсаар сургуулиасаа хасагдан нэг хэсэг хотод дамардлаа. Олон ч удаа цагдаагийн хаалга татсан даа. Энэ их хотод ч ёстой их ч юм үзсэн дээ. Олон ч залуутай нийлж салж үзлээ дээ. Сүүлдээ нэг боломжийн залуутай суусан суугаагүй хоёрын хооронд байж байгаад жирэмсэн болж үлдлээ. Гарсан хүүхэд маань ядаж тархины саажилттай гэсэн оноштой насан туршдаа хүний гар харж амьдрах нэгэн. Үүнийг сонсоод нөгөө залуу маань ор сураггүй алга боллоо. Одоо хаачих билээ? Ээждээ л очихоос өөр аргагүй боллоо. Уг нь би дахиж хэзээ ч эргэж очихгүй гэж бодож байсан юм. Хүн давахгүй гэсэн даваагаа гурав давж, уулзахгүй гэсэн хүнтэйгээ гурав уулздаг гэгч л болсон доо. Ээж минь хар цагаан дуугарсангүй. Ээжийгээ дургүй байна гэж ойлгосон би эхтэйгээ дахиад л адарч наадхийг чинь арай том болгоод асрамжийн газар өгчихнө . Та санаагаа зовоож хэрэггүй гэж хэлээд ахаараа амаа ардаа гарталаа алгадуулж билээ.
Аав маань бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн ч ээжээр минь асруулахгүй хэмээн цааргалаж би үхэхдээ хүртэл чиний энэ тэнэг царайг харахгүй байж болох уу хэмээн ээлжит хатуу ,хахир үгээ хэлж тэнэг зангаа дахиал л гаргалаа. Хүүхдүүд бид нар өөр өөрийн амьдрал, ажилтай болохоор ажлын заваар эргэж очихоос өөр тусгүй. Харин ээж минь аавыг минь уйгагүй асарч шээж, баасыг нь зөөж билээ. Аав минь амьсгал хураахаасаа өмнө гэнэт ухаан орж өөрийг нь тойрон зогсож буй хэдэн хүүхдээ тойруулан харснаа тасалгааны буланд бусдад саад болохгүй гэсэн шиг чимээгүй суугаа ээжийг минь олж хараад чичэрч салгалсан гараараа дохиж байна.Ээж минь үүнийг хөөж гэж бодсон уу хаалга руу гэлдэрлээ. Харин аав минь нааш ир хэмээн сөөнгөтсөн хоолойгоор дуудлаа.Тэгээд ээжийн минь гарыг чангаар атгаж чи энэ хэдэн хүүхдийнхээ буянд сайхан , удаан амьдарна гэж хэлээд нүдээ анин амьсгаадлаа. , Хүнийг уучлах гэдгээ мартсан, хатуугаас хатуу энэ хүний амнаас ийм үг гарна чинээ бид нар бодож байгаагүй билээ. Энэ үед би хатуу хатуугаа биш, зөөлөн нь хатуугаа иддэг гэдгийг ой тоондоо ортол ойлгож билээ.
40 насны өндөрлөгөөс одоо эргэн харахад хүний эрээнтэй бараантай , хатуутай зөөлөнтэй орчлонд хүний амьдралд юу ч эс тохиолдох билээ гэдгийг ухаарч билээ. Тэгээд ч ээж минь залуудаа хачин сайхан бүсгүй байж билээ. Ямар тэнэг эр тийм хүүхнийг урдуураа гаргах билээ. Ганц удаа алдаж гишгээ л биздээ. Энэний төлөө насаар нь адлаж, яллаж байдаг аав бид хоёр ч дээ... Амьдралыг ойлгож,ухаарч, уучилж амьдрах нь хатуу амьдралыг зөөллөж байдгийг хожим ч гэсэн ухаарсан юм даа би.
Цагаан шувуу 2010 Эрдэнэт
-
2016 оны 12 сарын 06
Хонь - (3/21-4/19)
-
2016 оны 12 сарын 06
Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 06-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Корпорейт зочид буудал
08.30 цагт: ХХААХҮЯ, Швейцарын хөгжлийн агентлаг, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газар хамтран ”Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь” Үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд аймаг, сумдын Засаг дарга, ХХАА-н газар, Газрын алба, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, аймаг сумдын Бэлчээр ашиглагчдын холбоо, хэсгүүдийн төлөөлөл нийт 130 гаруй хүн оролцоно. Утас: 99072224
Хангарди ордон
09.30 цагт: Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно. Утас: 90119120
Туушин Бест Вестерн Премьер зочид буудал
09.00 цагт: Орон нутгийн хөгжлийг дэмжих боломж, тулгарч буй эрсдэл, бэрхшээл, арга замыг хэлэлцэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас хамтран “Төвлөрлийг сааруулах бодлого – Орон нутгийн хөгжил” сэдэвт нутгийн удирдлагын чуулганыг зохион байгуулах гэж байна.
Кино Урлагийн Дээд Сургууль
10.00 цагт: Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, соён гэгээрүүлэгч С.Баясгалангийн боловсролын салбарт 60 жил ажилласны “Багшийн алдар” тэмдэглэх “Эрдмийн өргөөнд нэгэн жаран” эрдэм шинжилгээний бага хурал Кино Урлагийн Дээд Сургуульд болно. Утас: 94821483
Төрийн ордон
10.00 цагт: Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн өнөөгийн байдал, олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар болох гэж байна.
Улаанбаатар дахь НҮБ-ын байр
13.00 цагт: Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон судалгааны төв Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон Япон Улсын Гадаад Худалдааны Байгууллагын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран ЖЕТРО, Дэлхийн банк болон АХБ зэрэг байгууллагуудад ашиглагддаг орон зай болон худалдааны зардлыг тооцдог “Газарзүйн тооцооллын загвар”-ыг танилцуулна. Утас: 99028994
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын яам
15.30 цагт: Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 3 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулна. Тус ёслолд Такэнори Шимизү сайд болон аймгийн Засаг дарга, холбогдох хүмүүс оролцоно. Утас: 320777
-
2016 оны 12 сарын 06
Хуанлийн хуудас эргэсээр саяхан дуу шуутай угтаж байсан 21-р зуун хоёр дахь арваныхаа төгсгөл рүү ойртож явна. Тэртээ 1980-аад оны дунд үеэс олон улсын хэмжээнд эрчээ авсан ардчилал, неолиберализмын хүчтэй давалгаа оргил үеэ аль хэдийнээ үджээ.
-
2016 оны 12 сарын 06
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
12 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ажлын хэсэг байгуулах тухай;
Бусад.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.
-
2016 оны 12 сарын 06
2016.12.6, Мягмар гараг / Билгийн тооллын: 7
Өвлийн дунд цагаан хулгана сар
Есөн улаан мэнгэтэй Хар нохой өдөр
Аргын тооллын: 2016.12.6, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.27-17.00
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
-
2016 оны 12 сарын 06
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
-
2016 оны 12 сарын 05
Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцох буй юм.
Тэрбээр өчигдөр 30 минутын хугацаанд хоол хийх даалгаварт оролцсон байна. Улмаар хонины сүүл ашиглан Монгол будаатай цай хийжээ.
Түүний энэхүү зоогийг шүүгчид амсаад уулга алдан дахин дахин уусан тухай тэрбээр цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
А.Баярцэцэг “Дараа нь бүх охидууд ирж ууж үзээд ”Ийм амттай цай хэзээ ч амсаж байгаагүй юм байна” гэж байсан” хэмээсэн байна.
Энэ тэмцээнд Карибийн тэнгисийн гоо бүсгүйчүүд нэгдүгээр байранд орж Ази тив хоёрдугаарт шалгарчээ.
-
2016 оны 12 сарын 05
Улаанбаатар хотын захирагч С.Батболд ”Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнийг зохион байгуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Түүнийг энэ сарын 22-ны өдөр ”One event Hall”-д болсон дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломат ажилтан зодсонтой холбогдуулан тус цэнгүүнийг зохион байгуулсан гэх хардлага байв.
-
2016 оны 12 сарын 05
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Гантулга, Г.Тэмүүлэн нар Улсын Их Хуралд Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.12.05/ хүргүүлжээ.
-
2016 оны 12 сарын 05
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн Дуут гэдэг газар нутагладаг малчин 19 настай П арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага иржээ.