-
2016 оны 11 сарын 23
Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, хурал зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар өнөөдөр
-
2016 оны 11 сарын 23
Энэ өдөр билгийн тооллоор өвлийн эхэн сарын 25 бөгөөд буддын шашинтай бүх улс түмэн Богд Зонховын их дүйцсэн өдөр буюу ”Зулын 25” хэмээн тэмдэглэж заншсан. Энэ өдөр сүсэгтэн олон түмэн мацаг барьж (цагаан хоол идэх) зул өргөж, арван хар нүглийг тэвчин бие, хэл, сэтгэлээ ариусган буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани түм болж арвиждаг учиртай юм. Энэ өдөр их буян хураана гэсэн үг. Монголчууд зул өргөхдөө энэ ба хойтын буян, өөд бологсдын буянд зориулахын зэрэгцээ мал муулахдаа хүртэл сайн төрөл олохыг ерөөж зул өргөдөг заншил бий.
-
2016 оны 11 сарын 23
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц эдгээр өдрүүдэд Гандантэгчилэн хийдийн урилгаар манай улсад айлчилж буй. Түүний айлчилж буй зорилго нь X Богдыг тодруулахаар ирсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ тухай Гандантэгчилэн хийдийнхэн үгүйсгэж, тодорхой мэдээлэл өгөөгүй юм.
-
2016 оны 11 сарын 23
Жайка олон улсын байгууллагаас Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Сэргээгдэх эрчим хүч /газрын хөрсний дулаан/ ашиглан бага эрчим хүчээр хүнсний ногоо тариалах технологи дэмжих төсөл”-ийг Монгол Улсад гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн байна. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай ч энэ төслийн үр дүнд газрын хөрсний дулааныг ашиглан, эрчим хүчний хэмнэлттэй аргаар өвлийн цагт ч хүнсний ногоо тариалах боломжтойг харуулжээ. Дулааны улиралд уг хүлэмжинд 3-4 төрлийн нарийн ногоо тариалдаг аж. Харин өвлийн улиралд бууцай тариалахад тохиромжтой байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Төслийн баг хамт олон өнөөдөр ургацаа хурааж хаалтын ажиллагаагаа хийсэн юм. Уг ажиллагаанд Японы Элчин Сайдын яам, Жайка олон улсын байгууллага, Эрчим хүчний яам болон нийслэлийн холбогдох газрын төлөөлөл оролцлоо. Монгол Улсад гурван жилийн турш амжилттай хэрэгжсэн уг төслийг Эрчим хүчний яам хариуцан үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 23
УИХ дахь байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, хуваарийг хүргэж байна. Үүнд:
1. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт болон жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан бусад асуудлуудын талаар холбогдох яам, газруудын мэдээлэл сонсох;
Дэд хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөний төсөл.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газраас 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
3. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Туул голын бохирдлын асуудлаар судалж, шийдвэрийн төсөл боловсруулах, үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тайланг хэлэлцэх тухай.
-
2016 оны 11 сарын 23
МАН-ынхан Монгол Улсын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрт хэнийг “эзэн” суулгахаа шийджээ. Тус үйлдвэрийн захиралаар нэлээд олон хүний нэр яригдаж байсан ч МАН-ынхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Х.Бадамсүрэнд итгэл хүлээлгэж, “Эрдэнэт” үйлдвэрийг удирдуулахаар санал нэгдсэн байна. Түүнийг энэхүү суудалд залах эсэхийг “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд эцсийн байдлаар шийдэх юм. Харин олны өгүүлж буйгаар ТУЗ-ийн гишүүд нь МАН-ын угшлын хүмүүс байгаа учир намынхаа нэр дэвшүүлсэн хүнийг ногоон гэрлээр батламжилна хэмээгдэж байна. Тэгвэл МАН-ын итгэлийг хүлээж “Эрдэнэт”-ийг толгойлох Х.Бадамсүрэн гэж хэн бэ гэдгийг хүргэж байна.
-
2016 оны 11 сарын 23
23-наас хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.
-
2016 оны 11 сарын 23
Их хэмжээний цас орсны улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдаж, хотын дарга холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ долоо хоногт буюу баасан гаригт гэхэд багтаан хотын автомашины болон явган хүний зам, талбайн цас мөсийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар шуурхай хуралдааны үеэр цас цэвэрлэх хотын даргын уриалгад цэргийн анги байгууллагууд нэгдэж, өнөөдөр оройн 20 цагаас эхлэн тодорхой хэсгүүдэд алба хаагчид хуваагдан ажиллахаар болсныг танилцууллаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэг “Арслан”-тай хөшөөнөөс “Нарантуул” захын уулзвар хүртэл 014, 015, 032 дугаар ангийн, Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэлх замд 013, 017, 089,120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид, Чингэлтэй дүүрэг Дөлгөөн нуурын уулзвараас Гэсэр сүм хүртэлх замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэхээр болжээ. Нийтдээ 500 орчим хүн энэ удаагийн цас цэвэрлэх ажиллагаанд оролцох юм байна. Харин нарны гүүр болоод нарны замын 8.4 км авто зам, замын байгууламжийг ТҮК-ийн ажилчид цэвэрлэж, цас, мөсийг нь арилгах юм.
Цас арилгах бодис, давс нэмж авах, цаашид цас цэвэрлэх техникээ шинэчлэхээр төлөвлөж байгааг хотын дарга хэллээ. Өмнөх захиалгын дагуу энэ сарын 24 буюу ирэх пүрэв гарагт ОХУ-аас 198 тонн тусгай зориулалтын бодис ирэх аж. Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс дахин 400 тонн бодис авахаар болсон байна. Түүнчлэн явган хүний замын цас мөс шүүрдэх, хөлдсөн цасыг ховхлох зэрэг бага оврын техник хэрэгсэл авахаар БНХАУ-руу захиалжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цас, мөс хайлуулах бодис, давсны татан авалтыг түргэсгэж, нэмэлтээр авах 400 тонн бодис татах гэрээг хурдан хугацаанд хийх болон цэргийн алба хаагчдыг багаж хэрэгслээр хангахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 23
08:45 цагт: Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үднэ.
09:30 цагт: Монгол улсын Хөдөлмөрийн баатар, академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн 2-р байрны урд болно.
10:00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцаж, хэлтэс албадын дарга нартаа санал солилцож, зөвлөгөө өгнө. Үндэсний хөгжлийн газар 3 давхар хурлын зааланд
11:00 цагт: ”Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад Төрийн болон Олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт олон улсын уулзалт, хэлэлцүүлэг Контенинтал зочид буудлын хурлын танхимд болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт: “Илүү сартай өвлийг өнөтэй давцгаая” сайн үйлсийн аяны талаар Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу сангаас мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Өргүй Монголын төлөө нэгдэцгэе 218.1” хөдөлгөөнөөс УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
-
2016 оны 11 сарын 23
Сүүлийн таван жилийн хугацаанд нийслэлийн автомашин 145.330 болон нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 2012 онд автомашиныг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн засаг даргын захирамж хэрэгжиж эхлэх үед нийслэл 321.347 автомашинтай байв.
Харин өнөөдөр 466.677 автомашин хөдөлгөөнд оролцож байна. Энэ хэрээр автозамын түгжрэл иргэдийн толгойны өвчин болж байгаа. Түгжрэл гэдэг үгийг авто замын орчинд хэрэглэдэггүй, зөвхөн эрүүл мэндийн салбарт болон бусад үед хэрэглэдэг байсан нь ердөө 2005 он. Энэ үед Улаанбаатар хотод 73.740 тээврийн хэрэгсэл, бүртгэлтэй байсан ба нийслэлийн авто замд түгжрэл үүсдэггүй байжээ.
Дэлхийн 415 дахь том хотоор Улаанбаатар хот олон улсын жагсаалтанд аль хэдийн оржээ. Улаанбаатар өнөөдрийн байдлаар 1,3 сая хүн амтай.
Хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Хотын дарга асан Э.Бат-үүл нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах гэж арга ухаанаа уралдуулж, олон ч янзаар үзсэн. Тухайлбал, Дугаарын хязгаарлалт хийв, нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглов, зөвшөөрөлгүй газар зогссоныг нь ”ачиж”, автомашины дугуйг хүртэл түгждэг боллоо. Бүр төмөр замаар ”райлбус” явуулсан гээд дурдаад байвал их юм бий.
Нийслэлд зохицуулалттай 125 уулзвар байдгаас хамгийн их ачаалалтай тээврийн хэрэгсэл, явган зорчигч зорчдог уулзваруудын нэг баруун дөрвөн зам.
Тэгвэл түгжрэлийг бууруулах, хотын өнгө үзэмж, аялал жуулчлалын салбарт хувь нэмэр оруулах зорилгоор төв дөрвөн замын уулзвар дээрх гүүрэн гарц барих санаачилгыг “Сая санаа” ХХК-ны сайн дурын залуус нэгдэн гаргажээ.
Энэхүү гүүрэн гарц нь хотын өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой аж. Архитектур, дизайнеруудын гаргасан тус гүүрэн гарцны төлөвлөлт нь орчин үеийн шинэлэг шийдлийг цогцлоосноороо онцлогтой.
Гүүрэн гарцны төлөвлөлтөд дэлгүүр, кофе шоп, Монгол хоол, түргэн хоол бүхий үйлчилгээний бүс, олон нийтийн чөлөөт бүс, амралтын бүс зэргийг багтаажээ. Гэвч энэхүү төслийг өнөөдөр анхааралдаа авч хэрэгжүүлэн ажил болгох нь хотын удирдлагууд болоод эрхэм гишүүдэд чухал байна.
Хэрвээ “Сая санаа” ХХК-ны бүтээлч залуусын санаачилсан дээрх гүүрэн гарц төслийг хотын удирдлагууд дэмжээд өгвөл Нийслэл хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй.
-
2016 оны 11 сарын 23
2016.11.23, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25
ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2016.11.23, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.10-17.07
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
-
2016 оны 11 сарын 23
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
-
2016 оны 11 сарын 22
Боловсролын салбарынхан хоёр өдөр чуулна
-
2016 оны 11 сарын 22
ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хүргүүлсний дагуу адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу 2017 оны хавар хүртэл зогсоожээ. Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх тохиолдол гардаг ажээ.
Мөн нутагтаа хоргодсон адууг кранаар түлхэж гаргах зэргээр сэтгэл эмзэглэм тохиолдод гардаг байна. Тиймээс ХХААХҮ-ийн сайд МХЕГ-тай зөвшилцөж дээрх шийдвэрийг гаргажээ.
-
2016 оны 11 сарын 22
Цахимаар газар өмчлөхийг ирэх оноос зогсоохоор болжээ. Тэрээр иргэд өөрсдийн өмчлөх гэж буй газрын байршил, хүсэлтийг өөрийн биеэр очиж өгөхөөр болжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрөгч наймдугаар сард цахим газар өмчлөлийн системийг бүртгэлийн журамд шилжүүлэх захирамж гаргасан билээ. Уг захирамжийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд цахимаар газар өмчлөхгүй юм байна.
-
2016 оны 11 сарын 22
Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон виз гарсны дараа мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан иргэдийн зүгээс тус яаманд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан иргэдэд дараах мэдээлэл, анхааруулгыг хүргэж байна.
Монгол Улс нь БНСУ-ын ”Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу БНСУ руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг монголын талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд АНХААРУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
-
2016 оны 11 сарын 22
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11. 22/ хуралдаан 14 цаг 35 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гадаадад албан томилолттой байгаа тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааныг даргаллав.
Байнгын хорооны хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрийн “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т 1994 онд нэгдэн, улмаар 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-т гишүүнээр элсэж орсон. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар хуралдаанаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулан, Дэлхийн худалдааны байгууллагын тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах талаар чиглэл өгсөн гэдгийг дурдав.
Энэхүү хуулийн төсөлд хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулалт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалтыг тус тус нэмж тусгалаа. Түүнчлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4, 31 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нийцүүлэн өөрчилсөн. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг хүчингүй болгохоор тусгасан. Уг хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хэлэлцээр, Гаалийн хууль болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд улсын төсөвт ямар нэг хүндрэл үзүүлэхгүй гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил онцолж байв.
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсан юм. Гишүүдийн хувьд олон жилийн өмнө Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болчихоод өнөөдөр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, шаардлагатай байгаагийн учрыг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй тарифын жагсаалтад хэчнээн орон багтаж, ямар хөнгөлөлт эдэлдэг талаар сонирхож байлаа.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс Япон улсын хооронд эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээр байгуулсан болохоор Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын баримталдаг хөнгөлөлтийн тарифыг мөрдөх ёстой. Монгол Улс өмнө нь нэг ч улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байгаагүй болохоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй байсан юм. Өнөөдөр Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан учраас хөнгөлөлтийн тарифыг мөрдлөг болгохгүй бол тус улсаас оруулж ирж байгаа худалдаанд 10 хувийн татвар ногдох асуудал үүсээд байгаа юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг өргөн барьж худалдааны татварыг тэглэх буюу эсвэл таван хувь болгох шаардлагатай байна гэж хариулав.
Уг хуулийн төслийн талаар үг хэлэх, саналтай гишүүн байгаагүй учир Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 22
Б.Пүрэвдорж: Монгол Улсад Монголын иргэд тайван, амгалан, жаргалтай амьдрах ёстой
-
2016 оны 11 сарын 22
Энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд Морокко улсын Марракеш хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын 22 дугаар хурал болж, дэлхийн 197 улс орны төлөөлөгчид оролцов.
Уг хурлын үеэр зохиогдсон “Зүүн хойд Азийн хотуудын уур амьсгалын өөрчлөлтийн шийдлүүд – технологи, санхүү, эрх зүйн орчны асуудлууд”, “Нүүрс хүчлийн хийн бага ялгаруулалттай технологийн шийдлүүд” хуралд Улаанбаатар хот оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чиглэлээр хийсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Парисын хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойших анхны уулзалт болж байгаа тул улс орнуудын хувьд санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий, хөгжиж буй улс орнуудад үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны хэлбэрүүдийг онцлон хэлэлцлээ.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг улс орнуудын анхааралд оруулж чадсанаар олон улсын өмнө хүлээсэн үүргийнх нь дагуу эдгээр улс орнуудаас ногоон технологи, санхүүжилтийн дэмжлэг авах боломж бүрдэж байгаа юм. Монгол Улс болон Улаанбаатар хотын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалт харьцангуй багатай боловч уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөл газрын доройтол, цөлжилт, усны болон ойн сангийн хомстол, байгалийн гамшигт үзэгдлийн тоо давтамж зэргээр хүчтэй илэрч байгаа болно.
2015 оны 11 дүгээр сард Парис хотноо зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 21 дүгээр Бага хурлаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаарх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан.
Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэх, дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг цельсийн +1.5 хэмд хязгаарлах явдал юм. Мөн 2020 он гэхэд жил бүр хөгжиж буй улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд зориулж 100 тэрбум ам.долларыг өндөр хөгжилтэй, хүлэмжийн хий их ялгаруулдаг орнууд хуримтлуулж зарцуулахаар санал нэгдсэн. Уг хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэн орсон.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах асуудалд хотуудын үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэж байгаа. Учир нь дэлхийн хүн амын 54 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд 66 хувьд хүрэхээр байна. Тасралтгүй нэмэгдэж байгаа хотжилтын эрчим Ази, Африкт хамгийн өндөр байж энэ зууны хагас гэхэд энэ хоёр тивийн хотуудын хүн ам 2,1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэгчид нь хот суурин газрууд болохын зэрэгцээ түүний хор хөнөөлийг хамгийн ихээр хүлээн авч буй газрууд нь хот суурин газар, тэдгээрийн хүн ам болоод буй юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 22
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Жаргалант, Тариат, Цахир, Эрдэнэбулган сум, Баян-Өлгий аймгийн Булган, Сагсай сум, Булган аймгийн Баяннуур, Булган, Гурванбулаг, Сэлэнгэ, Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Чойбалсан сум, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тосонцэнгэл, Тэс сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Өндөрхангай, Малчин, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сум, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сум, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Дархан, Өлзийт, Норовлин сум, нийслэлийн Налайх дүүргийн нутгаар цасны зузаан 21-42 см, нягт 0.06-0.35 г/см3-т хүрч 13 аймгийн 54 сум “Цагаан зуд”-ын,
Архангай аймгийн Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хайрхан сум, Булган аймгийн Баян-Агт, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Хутаг-Өндөр сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Цагаан-Овоо сум, Завхан аймгийн Асгат, Сонгино, Түдэвтэй сум, Орхон аймгийн Жаргалант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Гучин-Ус, Хархорин сум, Увс аймгийн Тэс сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Галшар, Гурванбаян, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумын нутгаар цасны зузаан 11-20 см, нягт 0.10-0.24 г/см3-т хүрч 12 аймгийн 38 сум “Цагаанаар зудархуу” байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ