-
2016 оны 11 сарын 14
Олон Улсын валютын сангийн төлөөлөгчид өнгөрсөн сарын сүүлээр Монголд ажиллаад буцсан
-
2016 оны 11 сарын 14
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ноцтой ослууд гарчээ.
-
2016 оны 11 сарын 14
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан билээ. Ирэх оны төсвийн орлого зургаан их наяд 160 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.3 хувь байна. Харин зарлага найман их наяд 568 тэрбум төгрөг ба ДНБ-ий 32.3 хувьтай тэнцэнэ. Нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын зорилтот түвшнээс 0.8 хувиар бага байхаар хууль батлагдав.
-
2016 оны 11 сарын 14
Өнөөдөр Америк долларын ханш 2600 төгрөг давчихлаа. Эдийн засагчдын таамаглалаар бол ноён ногоон өөдөө цойллоо гээд энэ онд 2500 л хүрэх байсан. Гэтэл оргил таамгийг аль хэдийнэ давж одов.
УИХ-аар 2017 оны нэгдсэн төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийх үеэр валютын өсөлтийн тухайд дурдсан. Түүний хэлсэн “Валютын ханш сүүлийн өдрүүдэд нэлээд огцом нэмэгдэж байна. Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа. Хяналтаас алдахгүй байдлаар явж байгаа” гэсэн үгийг ишлэхгүй орхиж болохгүй байх.
Мөн тэрбээр хурлынхаа үеэр “Энэ оны төгсгөл, ирэх оны эхний улиралд валютын ханш буурах байх гэдэгт найдаж байна” гэсэн бүрхэг хариулт сэтгүүлчдэд өгсөн.
Долларын ханш өдрөөр биш цаг минутаар өсөж байхад Сангийн сайд хяналтанд байгаа гэсэн нь юу гэсэн үг вэ. Яг үнэндээ долларын ханш хяналтаас гардагаа гарч хаданд гарчихаад байна. Б.Чойжилсүрэн ард түмнийг хуурахаа боль.
Ёжилж хэлбэл сангийн сайд долларын ханшийг хяналтандаа байлгаж өсгөж байгаа юм байна. Ямар сайндаа л ”Доллар авах гээд төгрөгөө тоолж байх хооронд ханш нь өсөж мөнгө хүрэхээ байчихаад байх юм ” гэсэн явган яриа гарч байхав дээ.
Өнөөдөр америк долларын галзуурлыг намжаахад гадны шууд хөрөнгө оруулалт чухал. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 350-хан сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн гэх статистик бий.
Ноён ногооны өсөлтөөс болж аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид үүд хаалгаа барихад тулаад буйг тэд сошиалаар илэрхийлж байгаа юм. Хэдийнэ 2600-г давсан ам.доллар удахгүй 3000-т хүрэх бололтой
Хяналтаас гарсан нь элхэн байгаа валютын ханшийн өсөлт хяналтад байгаа гэж Сайд Б.Чойжилсүрэн ард түмнийг хуурахын оронд гадаадын шууд хөрөнгө оруулалтадаа анхаарал хандуулах цаг нь болоод байна.
-
2016 оны 11 сарын 14
“Рио Тинто”-той харилцан ашигтай хамтрахын тулд Монголын тал нэг баг болж ажиллах хэрэгтэй.
-
2016 оны 11 сарын 14
ХОНЬ - (3/21-4/19)
Сэтгэл зүйчдэд үзүүлэх хэрэгтэй. Шинэ үзэл бодлоо олонд нээж, илүү хариуцлагатай болсноо батал. Хамгийн чухал нь зөв, буруу гэж шууд дүгнэхэд хэцүү, гагцхүү хэрхэн хандахаас шалтгаална. Буд гараг Хилэнцийн орд руу буцах учраас ухаан санаагаа захир, бүрэн ухамсарлахгүй тохиолдол гарч мэднэ. Хайр сэтгэл, хүсэл тэмүүлэлдээ анхаарлаа төвлөрүүл.
Дэлгэрэнгүй
ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 14
ҮХЭР - (4/20-5/20)
Яаравчлан шийдвэр гаргахаас татгалзах хэрэгтэй. Хэрвээ ямар нэг зүйлд итгэлтэй байгаа бол хамтран ажиллах нь ухаалаг алхам байх болно. Гэсэн ч ганцаараа ажиллахыг илүүд үзэх бололтой. Эрх мэдлийнх нь дагуу ааш муутай хүнтэй гэрээ хэлэлцээр хийх нь тэвчээр шаардана. Ялангуяа улс төрийн асуудал стресстэй байдлыг бий болгоно. Алдаатай зүйл хийснийхээ дараа бусдыг буруутгах нь ахиад алдаанаасаа эхлэх шалтгаан болох учраас анхааралтай бай.
Дэлгэрэнгүй
ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 14
ИХЭР - (5/21-6/21)
Өөрийгөө зовоох хэрэггүй. Магадгүй энэ бүх асуудал хэн нэгний санамсаргүй үйлдлээс болж үүссэн байж болох бөгөөд та юу ч хийгээд нэмэргүй байх болно. Хэрэв таны харилцаанд асуудал гарсан бол өмгөөлөгч дээр яаран очих хэрэгүй. Эхлээд тайвшир. Ингэснээр мөнгөө хэмнэхээс гадна харилцаагаа ч мөн хамгаална. Олон нийтийн үйл ажиллагаанд асуудал гарах бөгөөд энэ бүхэнд тэвчээртэй бай.
Дэлгэрэнгүй
ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 14
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Чухал хариуцлагатай ажил хийдэг мэлхийнүүдийн хувьд зарим хүмүүс ажилд нь хөндлөнгөөс оролцож төвөг удна. Асуудал ийм байгаад сэтгэл дундуур байх боловч үүнийг тоолгүй өнгөрөө, том асуудал үүсгээд хэрэггүй. Гэр ахуйн хэрэгслийг засах шаардлага гарч энэ нь гэр ахуйн төсвийг хязгаарлаж болзошгүй. Гэхдээ толгойгоо жаахан гашилгах юм бол хэд хэдэн бүтээлч санаанууд орж ирэх болно.
Дэлгэрэнгүй
ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 14
АРСЛАН - (7/23-8/22)
Мөрөөдөмтгий өдөр. Таны өнгөрсөн шархыг сэдрээж мэдэх тул сэтгэл хөдлөлөөр аливаад хандана гэдэг тийм сайн зүйл биш. Хэсэг хугацаа өнгөрөхөд та мартаж хэвийн байдалдаа эргээд орох учир санаа зоволтгүй. Ирсэн хайрын зурваст хэт их хөөрцөглөх хэрэггүй. Бичсэн хүн нь хэн гэдгийг мэдэх хүртэл сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Өсвөр насныханд илүү их анхаарал хэрэгтэй. Олон нийтийн ажил зохион байгуулаарай.
Дэлгэрэнгүй
ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 14
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр гэр бүлийн асуудал таны хувьд хамгийн чухал байх бололтой. Та үл хөдлөх хөрөнгөө худалдах гэж байгаа бол аль болох сарын сүүл хүртэл хүлээхийг сануулж байна. Эс тэгвээс алдагдалд орох магадлалтай байна. Гэртээ засвар хийх гэж байгаа бол хэрэгтэй бүх материалаа цуглуулж, жижиг сажиг гэлтгүй бүх зүйлүүдийг засахыг хичээ. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Хэрэв засуулах гэж байгаа бол мэргэжлийн хүнээр засуул.
Дэлгэрэнгүй
ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 14
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өнгөрсөн болон ирээдүйн зааг дээр байна. Тэвчээртэй бай. Өдрийн ихэнхийг судалгаа хийх болон хичээлдээ зориул. Жинлүүрийн сурагчид багш нартайгаа холбоо тогтоож, ямар нэг хичээлдээ илүү хичээх хэрэг гаржээ. Сэтгэл хоёрдож, юу хийхээ мэдэхгүй байх үед найз нөхөд тань л таньд туслах тул тэдэнтэй ойр бай. Хуучны харилцаа холбоогоо сэргээ.
Дэлгэрэнгүй
ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 14
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Бүлэг оддын нөлөөгөөр сонирхолтой өдөр айсуй. Буд гараг танай орд руу ухрах болно. Албан ажил ярих, танилцуулга бэлдэх, шинэ төлөвлөгөө батлуулах зэргээр хөдөлмөрлө. Харин цалингаа нэмүүлэх талаар ярих тохиромжтой цаг биш. Зээл авах хүсэлтээ хойшлуул. Баримт бичигт заасан удирдлага, дүрэм журмыг ягштал дагах хэцүү. Заримдаа юмыг тавьж явуулах хэрэгтэй. Хэн нэгэнд дарамтлуулахаас зайлсхий.
Дэлгэрэнгүй
ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 14
НУМ - (11/22-12/21)
Өнөөдөр сэтгэл хөдлөлөө хянаж, найз нөхөд, ойрын хамаатнуудынхаа зөвлөгөөг анхааралтай сонс. Үдшийг идэвхитэй амрах, зугаацаж цэнгэх, хүнтэй танилцахад зориулахад тохиромжтой. Өнөөдөр багаар ажиллахад их тохиромжтой өдөр бөгөөд зорилгодоо хүрч чадна. Бизнесийн яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
Дэлгэрэнгүй
ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 14
МАТАР - (12/22-1/19)
Бизнесийн асуудлууд хол байх тул та хувийн асуудалдаа анхаарал тавь. Өнгөрсөн асуудал эргэн сөхөгдөж, шийдэл шаардана. Та анхаарал төвлөрөл буурсан үедээ бизнесээ өргөжүүлэх стратеги боловсруулах хэрэггүй. Илүү энерги шаардсан, хүч сорьсон өргөн хүрээтэй стратеги боловсруулах нь чухал. Хоёр долоо хоногийн турш хавирган сарны нөлөөнд шинэ үйл ажиллагаа эхлэхэд нааштай байна. Энэ хэдэн өдөр шинээр эхлэх гэж буй үйл ажиллагаагаа хойшлуулсан нь дээр.
Дэлгэрэнгүй
ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 14
БУМБА - (1/20-2/18)
Зөн совингоо ашигла. Сэтгэл түгшээсэн зүйлсийн талаар хэтэрхий гүнзгий бодох гэсний хэрэггүй. Учир нь та өнөөдөр амархан төөрөгдөлд орох магадлалтай. Бизнесийн арилжаа наймаандаа тууштай бай. Гэрээ хэлцэлдээ үнэнч тууштай байх нь таныг итгэлтэй хүн болохыг бусдад илэрхийлнэ. Зарим Хумх ажлаа солих талаар бодож магадгүй. Одоогоор үүнийгээ нууцал, шинэ ажилд ороход даргын тодорхойлолт хэрэг болно.
Дэлгэрэнгүй
ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 14
ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдөр хөгжил дэвшил тогтвортой байна. Оддын өөрчлөлтөөс болоод гарах ямар нэгэн чухал хэрэгт гүнзгий амьсгаа аваад оролц. Бага зэрэг бодол эргэцүүлэл танд бүх юмнаас нэг хэсэгтээ хол байж аялал амралтаар явах хүслийг тань өсгөх болно. Хэрвээ та аялалаар явах боломжгүй бол чөлөөт цагаа үзвэрийн газарт өнгөрөөхийг хичээ.
-
2016 оны 11 сарын 14
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн,Пентатоник наадмын 5 удаагийн шагналт,хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын “Миний дуунууд 2016” уран бүтээлийн тайлан тоглолтын хэвлэлийн бага хуралд та бүхнийг урьж байна. Хэвлэл мэдээллийнхэнд зориулсан тоглолтын мандатыг уг хурлын дараа олгоно.
Хаана: 2016 оны 11-р сарын 14-ний 14 цагт UBS телевизийн байранд болно.
Харилцах утас: 99090794,99002505,88007600
-
2016 оны 11 сарын 14
мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цаг хүртэл
-
2016 оны 11 сарын 14
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж байна. Үүнд:
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.
-
2016 оны 11 сарын 14
Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 14-ний даваа гарагт болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг
09.00 цагт: ”Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг, үйл ажиллагаа болно. Утас: 9875391
Мал эмнэлгийн төв лобартори
09.30 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 21 аймгийн мал эмнэлгийн төв лобарторийн дарга нартай уулзалт хийнэ.
Эрүүл мэндийн яам
10.00 цагт: ЭМЯ-ны ”Б” зааланд ”Антибиотикийн талаар мэдлэг сайжруулах” дэлхийн 7 хоноийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас 99179899
”Монгол ньюс” Мэдээллийн төв
11.00 цагт: Хэл зохиолын хүрээлэнгээс их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт: Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 99930337
”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв
11.30 цагт: Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.
UBS телевизийн байр
14.00 цагт: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын “Миний дуунууд 2016” уран бүтээлийн тайлан тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090794, 99002505, 88007600
-
2016 оны 11 сарын 14
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуургатай байхыг анхааруулж байна.
2016 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудйн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 19-24 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 15-нөөс 11 дүгээр сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 16-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 17-18-нд зарим газраар цас орно. Салхи 15-нд Алтайн уулсаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна.
-
2016 оны 11 сарын 14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
2016 оны 11 сарын 13
Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталлаа.
Гадаад ажилчдын тоо нь тухайн байгууллагын нийт ажилчдын таван хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо. Тогтоосон квотын 50 хүртэлх хувьтай тэнцэх гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, 50-иас дээш бол Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болголоо.
2016 оны аравдугаар сарын байдлаар 11072 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2015 онд 43 тэрбум төгрөг төвлөрч байсан бол 2016 онд 37.8 тэрбум төвлөрүүлэхээс энэ оны аравдугаар сарын байдлаар 12 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа юм байна.
-
2016 оны 11 сарын 13
Лондоны металын зах дээр өнгөрсөн хоёр өдрийн дотор зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар нэмэгджээ. Үнийн өсөлтийн дүнд нэг тонн зэсийн үнэ 5636 ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд өссөн хамгийн өндөр үзүүлэл боллоо гэж шинжээчид дүгнэж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Монголд зэсийн олборлолт хийж буй үйлдвэрүүд 4700 ам.доллараар зэс нийлүүлж байна.
-
2016 оны 11 сарын 13
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр АНУ-ын цагаар 18:00 цагийн үед сар дэлхийд ердийн үеийнхээс 90 хувь хүртэл ойр буюу 365.509 км зайд ойртон ирэх үзэгдэл болох аж.
Ингэснээр ямар нэгэн байгалийн гамшиг зэрэг болохгүй бөгөөд сар жирийн үеийнхээс 14 дахин том, 30 хувиар илүү тод, гэрэлтэй харагдана.
Сар дэлхийд ийм хэмжээнд ойртсон тохиолдол 1948 оноос хойш гараагүй юм. Үүнтэй адил үзэгдэл 2034 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин тохиох магадлалтай аж.
Сар дэлхийг тойрон эргэх үедээ дэлхийгээс холдож, ойртож зууван хэлбэрээр тойрдгоос ийм үзэгдэл болдог аж.
-
2016 оны 11 сарын 13
Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Анхдугаар чуулга уулзалт амжилттай болж өндөрлөв. Тус чуулга уулзалтад Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчийн төлөөлөл өргөнөөр оролцож, ”Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв” байгуулахаар санал нэгдсэн юм.
Энэ үеэр сэтгүүлчид эрэн сурвалжлах хэлэлцүүлэг, нийтлэл, асуудал дэвшүүлсэн сурвалжлага бэлтгэж, олны анхаарал татаж, зарим дарамтад орон, шүүхэд нэг бус удаа дуудагдсан ч шантралгүй ажиллаж буй талаараа ярьж, тулгамдсан асуудлын гарцыг хэрхэн олох талаар мэтгэлцээн өрнүүлэв.
Монголын хэвлэлийн хүрээлэнгийн ажилтан Д.Мөнхчимэг, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв байгуулсан олон улсын туршлага”-аас ярьсан нь анхаарал татсан. Үг хэлсэн сэтгүүлчид, эзэд ”Монгол улсад маань Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв байгуулах цаг болсон. Нийгмийн захиалга бүрдлээ. Олигархиудын эсрэг олуулаа нийлж тэмцье.
Дэлхийг шуугиулсан ”Panama Papers-ийнхэн 100 гаруй орны 400 гаруй сэтгүүлчийн хүч нийлсэн мэдээллийн ачаар оффшор дансад нуусан мөнгийг илрүүлсэн жишиг болон БНСУ-ын ”Ньюс Таб” эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн туршлагаар ажиллаж болохыг ч онцолсон юм.
-
2016 оны 11 сарын 13
Амралтын өдрөөр амттай кимчи гэртээ дарах гурван төрлийн жорийг эзэгтэй нартаа зориулан хүргэж байна. Мөн кимчинд дуртай хэн бүхэн энэхүү кимчиний жороор хялбархан дарж, хоолныхоо хачир болгоход тун тохиромжтой. Ингээд кимчи дархад хэрэгтэй орц, хийх аргыг танилцуулъя.
-
2016 оны 11 сарын 13
Арваннэгдүгээр сарын 13-ны үүрийн 5.00 цагаас Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумдын нутгаар цас орж эхэлсэн, Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн замын зорчих хэсэг дээр 0,5-5см цас тогтсон, А-1002 дугаартай Эрдэнэт-Булган, А-0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн замуудын зорчих хэсэг дээр 30см цас тогтсон, Архангай аймгийн нутгаар цас орж замын зорчих хэсэг дээр 5-10 см цасан бүрхүүл тогтож, Замын-Үүдэд хүчтэй шороон шуурга шуурч эхэлж байна.
Төвийн аймгуудын нийт нутгаар цас орж, Зүүн болон зүүн урд чиглэлд зарим газраар цас орж, зарим нутгаар шороон шуургатай байна.
Хойд чиглэлд Дархан, Орхон, Хөвсгөлийн замд шуургатай, замын гадаргуу хальтиргаа гулгаа үүссэн, A1702 Хандгайт чиглэлийн замын зорчих хэсэг мөн цасан болох мөсөн бүрхүүл тогтож, олон нуурын хотгор Увс, Хяргас нуурын орчим олон хоног цас үргэлжлэх төлөвтэй байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.
Төв аймагт замын нөхцөл хальтиргаа гулгаа ихтэй, зам даваанууд цасанд боогдож замын хөдөлгөөн хязгаарлаад байна.
-
2016 оны 11 сарын 13
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Э.Тодгэрэл, Б.Одончимэг нарыг БСШУСЯ-наас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор шагналаа.
Соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, өчигдөр болсон ууган театрын 85 жилийн ойн баярын хурлын үеэр ийнхүү тэднийг болон театрын бусад уран бүтээлч, албан хаагчдыг шагнасан байна.
Дашрамд дурдахад энэ жил мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус театрын хамт олон ”Жаргаагүй нар” жүжиг, драмын театрын гэрэл зургийн үзэсгэлэн, гала тоглолт, баярын хурал зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан билээ.
-
2016 оны 11 сарын 13
Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп “The Wall Street” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Хууль бус цагаачдыг зогсоож, хар тамхийг хориглохын тулд хилийн хяналтыг чангатгана. Энэ миний хамгийн түрүүнд хийх ажил” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх, ажлын байр бий болгох зэргийг эн тэргүүний зорилт болгон ажиллахаа мэдэгджээ. Мөн тэрээр Обамагийн санаачилсан “Affordable Care Act” тусламжийн хуулийн зарим хэсгийг үргэлжлүүлж магадгүй юм байна.