зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4698 4699 4700 4701 4702 4703 4704
  • АН-ын зургаан нэр дэвшигч нэрсийн жагсаалтаас хасагджээ
    2016 оны 10 сарын 26
    Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан АН-ын нэр дэвшигчдийг хууль бусаар хасчээ
    Түгээх
    2016-10-26 10:28:20 - Улс төр

    Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам олонхи болсон. Гэтэл тус дүүргийн Сонгуулийн хорооноос АН-ын зарим гишүүдийг нэрсийн жагсаалтаас хасчээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшсэн зургаан нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан хууль бус тогтоол гаргалаа. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.5.16, 159.3 дахь хэсгийг үндэслэн дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд АН-аас Баянзүрх дүүргийн тавдугаар тойрогт нэр дэвшигч Ш.Ганчимэгийг сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан тул нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассугай гэсэн байна. Хоёрдугаарт, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч Ш.Ганчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. Гуравт, тогтоол батлагдсантай холбогдуулан нийтэд мэдээлэхийг Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга н.Мэндсайханд даалгасугай гэх тогтоолыг манай зургаан нэр дэвшигчийн нэр дээр үйлдсэн байна. Үүнийг бид Сонгуулийн тойргийн хорооны дарга н.Бат-Өлзий илтэд өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлэн тогтоол шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэлээ.

    Түүнчлэн “Сонгуулийн тухай хуулийн 3.1.7-д сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсныг хэлнэ гээд заачихсан. Гэтэл ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэр гараагүй байхад нэр дэвшигчдийг хасчихлаа. Баянзүрх дүүрэгт 22:19-ийн харьцаатай АН ялсан. Тэгэхэд МАН-ын 19 хүнд түр үнэмлэхийг хууль бусаар өгчихсөн байгаа юм. Тойргийн хорооны үндсэн үүрэг сонгууль зохион байгуулах ёстой болохоос биш маргааныг таслах хүмүүс биш” гэлээ. Энэ талаар өнөөдөр дүүргийн Ардчилсан намаас олон нийтэд мэдээлэл хийх юм байна.
  • Найрал дууны наадмын шилдгүүд тодорлоо
    2016 оны 10 сарын 26
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг энэ сарын 21-ний өдөр Хүүхдийн ордонд боллоо.

    Тус шалгаруулалтад 18 сургуулийн 1600 гаруй сурагч, 54 багш оролцсоноос дараах сургуулиуд шалгарлаа.
    Тэргүүн байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3-р сургууль
    Дэд байранд Баянгол дүүргийн 28-р сургууль
    Гутгаар байранд Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
    Тусгай байранд Чингэлтэй дүүргийн 50-р сургууль, 39-р сургуулиуд тус тус шалгарч,
    Шилдэг удирдаач багшаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн багш С.Урантуяа,
    Шилдэг найруулагч багшаар Шинэ монгол сургуулийн багш Б.Амарбаяр тодорлоо.

    Найрал дууны наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 28-ны өдөр 14:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Мөн энэ жилийн наадмын тэргүүн байрны шагналт хамтлаг Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертод урилгаар оролцох юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
  • Гэр хорооллын сургуулиуд тохилог 00-той болж байна
    2016 оны 10 сарын 26
    НҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарын хөгжлийн агентлаг саяхан Улаанбаатар хотын гэр хороолол дундах цэцэрлэг, сургуулийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлд шинэлэг шийдэл гаргахаар нэгэн чухал гэрээнд гарын үсэг зурсан.

    Энэ ажлын хүрээнд дээрх хоёр байгууллага хамтран ус, ариун цэврийн асуудлыг шийдэх өртөг багатай, үр дүнтэй шийдлүүдийг гарган үзүүлж, тэдгээрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд нь Засгийн газрыг дэмжих бодлого барьж байгаа ажээ.

    Ингэхдээ эхний ээлжид Баянзүрх дүүрэгт төвлөрөн ажиллах бөгөөд тус дүүргийн удирдлагуудтай хамтран иргэдийн эрүүл ахуйн зан үйлийг өөрчлөх, олон улсын мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм байна.
  • Чингис хааны гар бичмэл тайлагдлаа
    2016 оны 10 сарын 26
    ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын А.В.Анохины нэрэмжит Үндэсний музейд хадгалагдаж байсан Чингис хааны гар бичмэлийг эрдэмтэд тайлж уншсан байна. Энэ талаар тус музейн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

    Хуучин монгол бичгээр бичсэн энэхүү гар бичмэл нь ”Оюун түлхүүр” хэмээх судар бөгөөд XIII-XIY зуунд харьяалагддаг аж. Оюуныг нээгч ”Оюун түлхүүр сургаал” нь Чингис хааны билэг сургаалын дээжийг агуулсан нэрт шастир юм.

    Алтайн музейн ажилтнуудын мэдээлж буйгаар дээрх гар бичмэл нь тус судрын нэг хэсэг бөгөөд бусад нь устаж үгүй болсон аж.

    Чингис хааны гар бичмэлийг Германы их сургуулийн оюутан Херлен Больд ОХУ-ын ШУА-ийн Нийгмийн ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ирина Невскийн удирдлагаар эрдэм шинжилгээний бичих үедээ тайлж уншжээ.
  • Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд байрандаа орлоо
    2016 оны 10 сарын 26
    Эдгээр 142 айлд гэрээнд тохиролцсоны дагуу нийт 9800 м.кв талбай бүхий 182 айлын байр, 30 гаруй дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний талбай зэргийг өгөхөөс өнөөдрийн байдлаар 120 гаруй айлд 148 байр, 24 дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний талбай зэргийг хүлээлгэн өгөөд байна. Үлдсэн айлуудад БЗД-ийн 13-р хороололд байрлах Амартүвшин хотхоноос орон сууцыг нь сонгуулж, тухайн иргэд энэ сард багтаан байрандаа нүүж орох юм байна.
  • АШУ-ны хоёр оюутан Азийн шилдэг 20 оюутны тоонд багтлаа
    2016 оны 10 сарын 26
    Монголын хоёр залуу боловсон хүчнийг Япон улсын анагаах ухааны их сургуульд суралцуулж байгаа нь Япон улсаас хэрэгжүүлж байгаа Монголын эрүүл мэндийн салбарт чиглэсэн боловсон хүчин болон техник технологийн харилцааны томоохон алхам юм.
  • Хүний эрхийн Үндэсний комисс хэвлэл мэдээллийн эрхэнд халдаж, айлган сүрдүүллээ
    2016 оны 10 сарын 26
    Үнэний төлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлсний төлөө Хүний эрхийн Үндэсний комиссоос сэтгүүлчийг дарамтлаж, эрхэнд нь халдав. Тодруулбал тус байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан С.Будрагчаа гэх эрхэм өчигдөр утас цохиж, “Танай сайт манайхтай холбоотой энэ мэдээллээ яаралтай устага, хэрэв үгүй гэвэл танайхыг шүүхэд өнгө” хэмээн айлган сүрдүүллээ. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний комиссын Хууль зүйн хэлтэсийн дарга Энхтамир мөн л утсаар “Танайх энэхүү мэдээллийнхээ эх сурвалжийг хэл” хэмээн ёс зүйгүй аашлав.
  • Төсөв тойрсон зөрүүтэй тоонууд
    2016 оны 10 сарын 26
    УИХ өнгөрсөн есдүгээр сарын 9-нд төсвийн тодотгол, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Харин түүнээс 21 хоногийн дараа буюу есдүгээр сарын 30-нд ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан юм. Мөн өмнөх өдөр нь Төвбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ.
  • Энэ сарын 31-нд бүх нийтээрээ амарна
    2016 оны 10 сарын 26
    Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.
  • 300 орчим айл өрх цахилгаан бараатай боллоо
    2016 оны 10 сарын 26
    Төр засгийн тусламжаас гадна Казакстаны Засгийн газар, Олон улсын байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүдээс Өлгийчүүдэд тусламжийн гараа сунгаад байсан. Эдгээр тусламжийн хүрээнд шинэ суурьшлийн бүс байгуулах, орон гэр олгох, цахилгаан эрчим хүч татах, худаг ухах, далан суваг босгох зэрэг олон ажлууд хийсэн ч үерт автсан өрхүүд хэвийн амьдралдаа эргэж орж чадаагүй байгаа юм
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 10 сарын 26
    Байнгын хороод өнөөдөр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:



    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин
    Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

    “Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг.
    2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
    3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
    4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “В” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
    5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
    6.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
    7.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
    Бусад: Ажлын хэсэг байгуулах тухай.
  • Үхрийн ордныхон тушаал дэвшиж магадгүй
    2016 оны 10 сарын 26
    ХОНЬ - (3/21-4/19)
    Асуудлын учрыг олохоор ямар ч арга хэрэглэсэн үр дүн бага байх шинжтэй. Иймээс хойшлуулж, урсгалаараа явах нь таалагдана. Аливааг эсэргүүцэгч зантай Хониныхон хууль дүрмийг шүүмжлэх байх. Хүлээцтэй байхыг хичээ. Тунгаан бодоход бага ч гэсэн цаг зарцуул. Бусдын бодол санаа, зөвлөгөөнөөс илүү дотоод сэтгэлээ сонс.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
    ҮХЭР - (4/20-5/20)
    Та ажил дээрээ тушаал дэвшиж магадгүй. Энэ нь танд маш их урам зориг өгөх болно. Зарим Үхрийнхэнд магадгүй тайтгаруулах зөвлөгч эсвэл дотно найз хэрэгтэй. Сайн найзын тань мэргэн үгс чамайг алдаа гаргахаас сэргийлж чадна. Хууль зүйн үйл ажиллагаанд амжилт олно. Урт хугацааны зорилго тань биелэлээ олохоор ирнэ. Мөн та гайхалтай дур булаам байж чадна. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа дотоод сэтгэлээ ил гаргах нь дэмий. Эрүүл мэнддээ анхааралтай бай.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
    ИХЭР - (5/21-6/21)
    Сайхан мэдээ, гайхалтай санаа таны материаллаг байдалд нөлөө үзүүлнэ. Ажлын таатай уур амьсгал амжилтанд нөлөөлнө. Таарамж муутай хамт олноо удирдан зохион байгуулснаар нэг баг болгож чадна. Зарим зүйлийг зүгээр л зөн совиндоо найдаж зөнд нь орхиж сур. Магадгүй энэ нь танд шинэ гарц ч нээж өгч болох юм. Сайхан хувцаслаж гадаад дүр төрхөндөө анхаар. Ажлын дараах томоохон хүлээн авалтын үеэр ажилд тань нөлөө үзүүлж чадах олон хүнтэй танилцах болно.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
    МЭЛХИЙ - (6/22-7/22)
    Эрдэм мэдлэг ба мэдээлэл бол таны амжилтанд хүрэх түлхүүр. Сургалтын хуваарь ёсоороо сайн хичээллэсэн мэлхний ордны оюутнуудын хувьд шалгалтаа өгөх гэж зовохгүй байх болно. Хамгийн сайн арга хэмжээ бол тайвширч, хямралаасаа гарч, хийж чадах бүхнээ хийх юм. Хэрэв шүүх юмуу хуулийн газар гарцаагүй очих бол очихын өмнө санхүүгийн бичиг баримтуудаа дахин дахин нягтлан шалгах хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
    АРСЛАН - (7/23-8/22)
    Өөртөө дүгнэлт хий. Хэтийн төлвөө тооцоолох хэрэгтэй. Нутаг нэгтэнтэйгээ яриа өрнүүлж анагаах ухааны талаар мэдээ сонсоно. Өөр хүмүүст ямар нөлөө үзүүлэхийг та гадарлаж байгаа. Таны сэтгэл хөдлөх бөгөөд өөр дээрээ туршихыг хүснэ. Өдөр өнгөрөх тусам сэтгэл санаа сайхан болж нөхөрсөг зан таны гадаад байдлыг чимж өгнө. Харин хайртдаа анхаарал халамж тавих цаг иржээ.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
    ОХИН - (8/23-9/22)
    Өнөөдөр хайртай хүнтэйгээ тулгараад буй чухал асуудлын талаар ярилцахад маш таатай өдөр. Өөрсдийнхөө хүсэл тэмүүлэл, хамтын өмч хөрөнгө, санхүүгийн асуудлаар хоорондоо ярилцсанаар ирээдүйд илүү амар байх болно. Ер нь цаашид тогтмол ярилцаж болно шүү дээ. Бизнес ажил төрлийн харилцаандаа мөн анхаарал хандуулж, түнштэйгээ өөрсдийн үзэл бодол үнэхээр нэгдэж чадаж байгаа эсэхийг олж мэд.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
    Өнөөдөр сэтгэлийн уйтгар запхуурлыг мэдрэнэ. Өөрийнхөө бодол, сэтгэл санаагаа хянах хэрэгтэй. Аж байдал тань аюултай байна. Учир нь та түгшүүр, стрессийг ихээр мэдрэнэ. Мэргэжлийн туслалцаа үзүүлэх нь төдийлөн өндөр хөлстэй биш, санхүүгийн зөвлөх олж байж санаа зовоосон асуудлаа даван туулж чадна. Найзуудаасаа хэн нь мөнгө сайн барих, хэн нь зөвлөгөө сайн өгөх талаар асуу. Өдөржингөө тун завгүй байж, төлөвлөгөө боловсруулна. Ааш араншин тогтворгүйтэх нь алдагдалтай байхын үндэс. Чухал биш зүйлд анхаарлаа бүү сатааруул.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
    ХИЛЭНЦ - (10/23-11/21)
    Өнөөдөр хайр дурлалдаа шатах бололтой. Үд дунд хавьцаа та дарамтад орохоос сэргийл. Гэхдээ энэ танд тийм ч айдас төрүүлэхгүй, та далдуур ойр дотны хүмүүстэйгээ санаа нийлж аргаа олно. Ажлын хэнхэгтэй хүмүүст хамгаа зориулахын оронд өөрийнхөө сайн сайхан байдал, эрүүл мэндийн асуудалдаа анхаар. Танд эрүүл байх олон сонголт бий. Биеэ яаж авч явах тухай илүү ихийг, мөн өөрийгөө эмчлэх аргыг сур.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
    НУМ - (11/22-12/21)
    Болгоомжгүй хэлсэн үг эсвэл шударга ёсыг тогтоох гэсэн тэмүүллээсээ болоод та зорьсондоо хүрч чадахгүй бололтой. Од эрхэс таныг эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг сануулж байна. Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж асуудлыг илүү өргөн олон талаас нь харахыг хичээ. Та өөрийн олж авсан зүйлийг дахин нэг анхаарвал та ямар хол явснаа анзаарах болно.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
    МАТАР - (12/22-1/19)
    Өнөөдөр хамтын ажиллагаа амжилттай болж үр дүн нь гарна. Матрынхан багийн уулзалт, олон нийтийн ажилд оролцоход бага зэргийн сөргөлдөөн, сорилт болж өгнө. Хэрэв маргаан дэгдвэл асуудлыг хурдан эргүүл, халз тулааныг намжааж нөхөрсөг харилцааг бий болго. Ихэнх нь сүүлийн хэдэн жил нэр алдар, албан тушаалд хүрэхээр чармайн гэр орны ажлаас хөндийрсөн байна. Хайр дурлалын нөлөө үргэлжилнэ. Зарим азтай залуус сүйн бөгж ирэхэд гайхаж бас баярлана.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
    БУМБА - (1/20-2/18)
    Та амрагтайгаа дундын мэдэлд байдаг хамтын өмчийг хэрхэн ашиглахаа шийдэх байх. Таны хүсэл хайртай хүний тань үзэл бодолтой зөрчилдөж магад. Та хоёрын нэг нь түрүүлж буулт хийхэд бэлэн байх хэрэгтэй. Магадгүй зарим Хумх өөрийн харилцаагаа авч үлдэх эсвэл салах талаар бодож эхэлнэ. Хэрэв үнэхээр асуудлыг шийдэхийг хүсч байвал мэргэжлийн зөвлөгөө ав. Ингэснээр бие биеэ илүү их ойлгож харилцаагаа авч үлдэж чадна.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
    ЗАГАС - (2/19-3/20)
    Үд дунд хүртэл Cap таны ордод зогсох ба ингэснээр таны алдартай болох гэсэн хүсэл өндөр байх тул хүмүүстэй тааламжтай харьцах хэрэгтэй. Биеийн эрч хүч дээд цэгтээ байх тул, шинэ спортын үйл ажиллагаанд оролцох эсвэл төлөвлөгөөнийхөө чөлөөт цагын хувааринд дасгал оруулах болно. Өөрийн мэдрэмжээ илэрхийлэх их амархан байна. Гэхдээ үд дундад өөрийн ордныхоо онцлогт тохируулан дуугүй байх нь ухаалаг хэрэг болно.
  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 10 сарын 26
    Засгийн газар өнөөдөр 15.00 цагт хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай болон Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ.

    Мөн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай асуудлыг хэлэлцэж, Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөх шалгасан асуудлыг судалсан талаарх санал, дүгнэлтийг сонсоно.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 10 сарын 26
    Өнөөдөр буюу 2016 оны аравдугаар сарын 26-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

    ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

    09.00 цагт: АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг ”Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төсөл “Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форум зохион байгуулна.

    “BLUE SKY” ЗОЧИД БУУДАЛ

    10.00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Бүгд Найрамдах Казахстан улсын Экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний агентлаг “Казнекс Инвест”-тэй хамтран Монгол-Казахстаны бизнес уулзалтыг зохион байгуулана. Утас: 99107440

    ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

    11.00 цагт: Иргэд, олон нийтийн зүгээс нийгэм, эдийн засгийн болон бусад ямар асуудлуудыг шинэ засгийн газраар шийдвэрлүүлэхийг хүсч буй талаарх олон нийтийн тандах судалгааны үр дүнг Канад улсын Элчин сайд болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн суурин төлөөлөгч, тус байгууллагын олон нийтийн судалгааны нэгж болох Чисапик Бийч Консалтинг компаний судлаач нар танилцуулна.

    ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

    11.00 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас уулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээ болон гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.

    ”МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

    11.30 цагт: Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан зургаан төлөөлөгчийн нэрийг хууль бусаар татсан асуудлаар мэдээлэл хийнэ.

    ”ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

    11.30 цагт: “Төрийн банк” ажилчдаа хууль бусаар халсан талаар халагдсан ажилчид мэдээлэл хийнэ.

    12.00 цагт: “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Төв аймгийн Жаргалант, Заамар суманд уул уурхайн олборлолт явуулж байгальд хохирол учруулж буй зөвшөөрөлгүй компаниудын талаар мэдээлнэ.

    12.30 цагт: МБОИЗ-ийн дэргэдэх “Ногоон парламент” байгууллагаас шонхор шувуу болон хууль бус ан агнуурын талаарх эрх мэдэлтнүүдтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

    ”МОНГЕНИ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

    12.00 цагт: Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ”Их нүүдэл” шатрын тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар оролцоно. Утас: 325044

    ”БУЯНТ-УХАА” СПОРТ ЦОГЦОЛБОР

    14.00 цагт: Прокурорын байгууллагын прокурор, ажилтны дунд 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулагддаг Спортын их наадмын нээлтийн ажиллагаа болно. Прокурорын байгууллагын 8 бүсийн бага наадмаас шалгарсан баг тамирчид спортын 8 төрлөөр өрсөлдөж аваргаа тодруулна. Энэ удаагийн их наадамд спортын зэрэг, цолтой 100-д тамирчид оролцож байгаа юм. Утас: 94949458, 91919122

    ”УЛААНБААТАР” ЗОЧИД БУУДАЛ

    14.30 цагт: Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсөв” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллийн дунд зохион байгуулах эхний уулзалт, хэлэлцүүлгийг “Монгол Улсын 2017 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдвээр хийнэ.

    Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

    16.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс ”Эрдэнэ болсон гурван сахиус” үзэсгэлэнгийн нээлт болно. Уг үзэсгэлэнд Намсрай, Гонгор, Жамсран бурхадын урьд өмнө дэлгэгдэж байгаагүй 100 гаруй үзмэрүүдийг анх удаа дэлгэн үзүүлнэ. Утас: 99259197, 326060
  • Монгол хүнд зориулсан ”Өглөөний цай-№2”
    2016 оны 10 сарын 26
    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Монгол хүнд тохирсон өглөөний цайны жор 2-ыг гаргажээ. Энэхүү өглөөний цайны цэсэнд шарсан өндөг, хөх тарианы талх, улаан лооль, үзэмний шүүс орж байгаа юм.
    Хүнсний бүтээгдэхүүний нэр Жин (гр) Уураг Өөх тос Нүүрс ус Илчлэг (кккал)
    Шарсан өндөг 50 26.6 23 1.6 200
    Хөх тарианы талх 65 82.5
    Улаан лооль 100 26
    Үзэмний шүүс 200 0.5 - 21.3 87.2
    Гарц 28.4 23.4 42.8 395.7
    Өглөөний цайны тус жор нь хамгийн хялбар, энгийн, богино хугацаанд бэлтгэж болох, өртөг багатай өглөөний унд гэдгээрээ мөн онцлогтой.
    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоол хүнсээр авбал зохих хоногийн илчлэг нь дунджаар 2100-2500 ккал байх ёстой. Үүнийг 100 хувь гэж үзвэл,
    Өглөө 20-25 хувь,
    Их, бага үдэд 10-15 хувь,
    Их үдэд 35-40 хувь,
    Орой 15-20 хувиас ихгүй гэж тооцон хоол хүнсээ тохируулан хэрэглэх ёстой юм байна.
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
    2016 оны 10 сарын 26
    2016.10.26, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26

    НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР
    ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2016.10.26, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 07.28-17.44
    Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Мунхрахуй
    Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
  • Улаанбаатарт 13 хэмийн хүйтэн байна
    2016 оны 10 сарын 26
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

  • Өнөөдөр ОХУ-ын сөнөөгч онгоц Манай Улсад түр газардлаа
    2016 оны 10 сарын 25
    Эдгээр онгоцнууд нь ирэх арваннэгдүгээр сарын 1-6-ны өдрүүдэд БНХАУ-ын Зухай хотноо болох Нисэх хүчний шоунд оролцохоор явж байгаа аж.

    Дашрамд дурдахад, эдгээр сөнөөгч онгоцнууд нь шатахуунаа цэнэглэхээр Чингис Хаан Олон улсын нисэх буудалд түр саатсан гэх мэдээлэл байна.
  • Даланзадгадад шугам сүлжээ хэвийн байна
    2016 оны 10 сарын 25
    Шугам сүлжээний ажлыг хийсний дараа тохижилт хийж тэгшлэхгүй байна гэсэн санал гомдлын дагуу гэр хороололд хийгдэж байгаа шугам сүлжээний ажлын явцыг тодрууллаа. 2016 онд Даланзадгад сумын хэмжээнд Жаал уул, Нисэх, Баруун сайхан, Зүүн сайхан чиглэлд нийт 15 км цэвэр, бохирын шугам сүлжээний ажил хийж байна. Стандартын дагуу буюу газрын өндөр намаас хамааран 50 см-1м хүртэл өндөр даланг хийдэг гэнэ. 1м хүртэлх өндөр даланг үер уснаас хамгаалах зориулалтаар зайлшгүй шаардлагатай дунд сайхан, зүүн сайхан хорооллын зарим хэсэгт хийсэн байна. Ердийн нөхцөлд стандарт буюу 50 см өндөр даланг хийж тохижилтын ажлыг гүйцэтгэдэг ба энэ нь 3 жилийн дараа тэгширч хэвийн байдалд орно гэж“Сайн констракшн” ХХК-ны инженер Ж.Пүрэв-Очир тайлбарласан юм. Хэрэв шууд тэгшилвэл суулт өгч шугам сүлжээ гэмтэх эрсдэлтэйг анхааруулж байна.
  • Туул голын бохирдлыг бууруулах ажлын хэсгийг А.Сүхбат ахална
    2016 оны 10 сарын 25
    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.25/ хуралдаан 15 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.



    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах талаарх өргөдлүүдийг хэлэлцэх ажлын бүрэлдэхүүнд орох мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат Хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх өргөдлүүдийг хэлэлцэх ажлын бүрэлдэхүүнд орох хүсэлт тус тус гаргасныг Байнгын хорооны дарга дэмжиж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажиллагаа хийхээс гадна тухайн асуудлын хүрээнд газар дээр нь ажиллах асуудлыг төлөвлөгөөнд оруулах саналыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг нар гаргасан юм. Ийнхүү УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэлж дууссаны дараа Өргөдлийн байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө 90.9 хувийн саналаар батлагдав.



    Дараа нь Улсын Их Хурлын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарийг шинэчлэн батлах тухай тус байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул тус Байнгын хорооны Улсын Их Хурлын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарь гишүүдийн 100 хувийн саналаар батлагдлаа.



    Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх Бусад асуудлын хүрээнд Ажлын хэсэг байгуулах тухай байсан ба Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өчигдөр /2016.10.24/ зохион байгуулагдсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Туул голын бохирдлыг бууруулах Ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцсэн болохыг танилцуулсан юм. Тэрээр тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Сүхбатыг томилох горимын санал гаргав. УИХ-ын гишүүд Ажлын хэсгийн ахлагчийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Туул голын бохирдлыг бууруулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэйг дурдаж байсан юм.



    Ингээд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлуулахыг олонхийн саналаар батлав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
4698 4699 4700 4701 4702 4703 4704
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    10 цаг 0 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 16 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    10 цаг 26 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    10 цаг 45 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    11 цаг 28 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    12 цаг 15 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    13 цаг 18 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    14 цаг 46 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    15 цаг 30 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    15 цаг 53 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    16 цаг 18 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    16 цаг 45 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    16 цаг 48 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    16 цаг 55 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    17 цаг 34 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    17 цаг 57 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    18 цаг 2 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    18 цаг 21 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    18 цаг 29 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    18 цаг 45 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК