Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

SOS: ДОХ хүрээгээ тэлсээр хүүхэд нас руу ”орлоо” !!!

2017-2-16
0
ЖИРГЭХ

Амьдралын сайхныг ч мэдэрч амжаагүй арван хэдхэн настай хүүхэд ДОХ тусчээ Сайдаа. Аав, ээжийнхээ халамжинд өсч, ах  эгчийнхээ сургаалиар хүмүүжиж, ирээдүйд ихийг хийж бүтээх мөрөөдлөөр дүүрэн яваа хүүхдүүд маань хэзээ ч тасарч мэдэх олсноос дүүжлэгдэж, хэн ч биш болох амьдралд хөл тавьчихаад байна. Энэ эмгэнэл биш гэж үү. 

 

Одоогоос олоон жилийн өмнө ХДХВ-ын халдвар авсан анхны тохиодол Монголд бүртгэгдэж, хүн бүр Камеруны хоёр залууг үзэн ядаж байлаа. Тэр үед ДОХ-ыг тахал мэт хүлээж авч хүн бүр айн ширвээтэж байсан цаг. Харин одоо ханиад хүрсэн төдий үл тоож, долоо хоногт хэд хэдээрээ нэмэгдэж байгаа ДОХ тохиолдолуудыг зүгээр л тоолоод суудаг болж. Хэдэн жилийн өмнө 13 настай хүүхдээс ДОХ илэрсэн талаар нэг хэсэг шуугисан. Харин энэ нь цуурхал, ам дамжсан яриа байсныг дуулаад “Тийм байлгүй дээ. Хүүхэд ш дээ” гэх бодол төрж байсан ч өчигдөрхөн 15 настай хүүхэд халдвар тээсэн гэдгийг албаныхан баталчихлаа. ДОХ хүрээгээ тэлсээр, тэлсээр хүүхэд нас руу аль хэдийнэ орчихжээ. Монгол улсад бүртгэгдсэн нийт ДОХ-той иргэдийн 18 нь 15-20 насныхан бөгөөд бүгд бэлгийн замаар халдвар авчээ.

Харамсалтай нь энэ  тоо олон зүйлийг хэлж байна. Хувь хүний ухамсар, ээж аавын хүмүүжил гэж шүүмжилж болох ч улс орны минь ирээдүйд аюул занал хийж буй энэ өвчинтэй эрчимтэй тэмцэх төрийн хатуу бодлого нэгэнт хэрэгтэй болжээ. Учир нь энэ “аймшиг” зөвхөн нийслэлд л байдаг юм шиг төсөөлөгддөг байсан ч аль хэдий хөдөө орон нутаг тийш хөлөө жийж, хүүхэд хөгшид ялгахаа байжээ. Хяналтаа алдаж ДОХ/ХДХВ-ийн эзэгнэлд бүрэн орчихож гэж болохоор байна.

 

Одоо ханиад хүрсэн төдий үл тоож, долоо хоногт хэд хэдээрээ нэмэгдэж байгаа ДОХ тохиолдолуудыг зүгээр л тоолоод суудаг болж.

Үнэндээ төрийн болон төрийн бус байгууллагууд төсөл хэрэгжүүлж, сургалт, семинар зохиож байгаа ч гарын авлага, сурталчилгааны цаасан хэвлэлээс цааш хэтэрдэггүй. Тараах материал нь эрүүл мэндийн байгууллагууд болон эмийн сангийн үүдний тавиур дээрээс цааш хэтэрч хүрэх ёстой газраа хүрэхгүй байгааг хангалттай харлаа. Харин тэдэн хүнийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийллээ, тийм ажлыг улс орон даяар зохион байгууллаа гэх мэдээллийг үнэндээ сонссонгүй.

 

Өнгөрсөн хугацаанд илэрсэн ихэнх тохиолдол нь сайн дураар буюу эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар эмнэлэгт хандаж шинжилгээ өгсөн иргэдээс илэрсэн. Үүний цаана илрээгүй дахин хэдэн зуун хүн байна гэсэн судалгааг олон улсын байгууллага гаргасаар байтал зүгээр л тоолоод сууж байна. Тэр ч бүү хэл Эрүүл мэндийн яам нь тархалтыг бага түвшинд тогтоож чадсан хэмээн өөрсдийгөө магтаж байгаа нь зүйд нийцнэ гэж үү. Айл айлын эзэгтэй нар үр хүүхдээ өвдөж зовох вий гэхээс хамгаас илүү айж бэргэдэг. Ард олны энхийн манаанд зогсож буй эрхэм А.Цогцэцэг сайд та жалга довны хэрүүл хийхээс өөр “гавьяа” байгуулж байна уу!

 

Нөгөөтэйгүүр бид XXI зууны иргэд. Үр, хүүхдүүддээ бэлгийн замын өвчний талаар нээлттэй ярьж, хичээлийн программд нь сайтар суулгаж өгөх нь өнөөгийн шаардлага.

ДОХ/ХДХВ-ийн талаар олон улсаас чамгүй их тусламж туслалцаа ирдэг. Мөнгөөр ярьвал хэдэн саяар тоологдох доллар энд эргэлддэг. Тухайлбал “Глобаль” сан 2003 оноос хойш ДОХ, сүрьеэгээс сэргийлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 57,9 сая долларын төслийг манай улсад хэрэгжүүлжээ. Мөн төр энэ чиглэлд жил болгон багагүй хэмжээний мөнгийг энэ салбарт төсөвлөдөг. Гэвч Эрүүл мэндийн яамны  ДОХ/ХДХВ-ийн талаар авсан дорвитой арга хэмжээ, иргэдэд хүрсэн үйлчилгээг хуруу даран нэрлэх иргэн хэд байна вэ? Тараах, материал, хязгаарлагдмал хүрээний хурал цуглаанаар шийдэгдчихдэг манай улс аль хэдийнэ ДОХ-гүй орон болчих байлаа.

 

Нөгөөтэйгүүр бид XXI зууны иргэд. Үр, хүүхдүүддээ бэлгийн замын өвчний талаар нээлттэй ярьж, хичээлийн программд нь сайтар суулгаж өгөх нь өнөөгийн шаардлага. Гэвч Боловсролын яам эрүүл мэндийн боловсролыг өөр яамны ажил мэт орхигдуулсаар ирсэн. Үүний тод илрэл нь 15 настай хүүхэд бэлгийн замаар ДОХ-ын халдвар тээжээ.  

 

Төрийн байгууллагуудын уялдаа холбоо гэж дээр дооргүй ярьдаг. Үүнийг дарга нь дэд даргатайгаа хамтран ажиллах санамж бичиг үйлдэх мэтээр хүлээж аваад байвал төрийн ажил энэ мэтээр замхрах нь энүүхэнд. Угтаа  Боловсрол, Эрүүл мэндийн яамууд нь хамтарч ажиллаж байж үр хүүхдүүд минь ерөнхий боловсролтой, эрүүл мэндийн мэдлэгтэй хүн болж төлөвшинө. Энэ мэт зүйл дээр ухамсартай хандаж эхэлнэ. Ядаж л хэлж биш хийсч ирсэн өвчтэй нэгнийгээ нийгмээс ялгаварлахгүй, гадуурхахгүй, ахуйн замаар халддаггүй гэдгийг мэдэхтэйгээ байна шүү дээ.

 

Нэлээд хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр агаарын бохирдол, цэвэрлэх байгууламжийн асуудлыг даруй хугацаанд шийдвэрлэхгүй бол Г.Мөнхбаяр болон Д.Оюунхорол нарыг огцруулах хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн. Тиймээ, хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Хэдэн зуугаараа тоологдож, хэдэн зуугаараа нуугдаж байгаа ДОХ/ХДХВ тээгчдийг даруй илрүүлж, дахин нэмэгдэхээс сэргийлэх  арга хэмжээг дорвитой авахгүй бол Эрүүл мэндийн сайдтай, ирээдүй болсон үр хүүхдүүдэд минь энэ талын мэдлэг, мэдээлэл олгохгүй байгаа Боловсролын сайдтай хариуцлага тооцож өгөөч. Ирээдүйд минь заналхийлж байгаа "эрлэгийн элч"-ийг зогсоож хайрлаач...

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.9.43.199)
    Hun bur uamsartai uuruuguu hamgaalj eruul baih ni zuvhun huvi hunii ajil mun heneggui teneg baidaltai bolsnoos mongolchuud bid uursdiiguu bolon hoich ireeduigee horolj ustgah zamruu yavaad b.a iim zuiliig huvi hun bur oilgoilh heregtei tuunees ene aigtar uvchin uuruu hunii bied orohgui
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • жаргал (103.242.44.202)
    эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, эмнэлгээс зохиосон бусад ажил багадаагүй.иргэд өөрсдийгөө хичээхгүй бол дан эмч нар яахавдээ. улс даяаараа эмч нарыг зүхэх юм тэд ямар буруутай гэж. чи өөрөө эмнэлэгт очоод 1 өдөр ажиллаад үз. 1 сар ажиллад 500000 төг-ний цалин аваад үз. тэгж мэдэр
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • найз (103.242.44.202)
    Үртэй хүн үрээрээ жиш, үргүй хүн өөрөөрөө жиш гэж үг бийдээ.саяхан таньдаг эмчтэйгээ уулзахаар ажил дээр нь очсон чинь нэг залуу элдвээр харааж загнаад байх юм. найз эмч маань хэлгүй юм шиг л байх юм. залууг гарсны дараа чи ингэж доромжлуулаад байхдаа ядгийн юм дуугараач гэсэн чинь тоохоо больсон юмаа энэ юу ч биш гэх юм өрөвдмөөр ч юм шиг
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • туяа (103.242.44.202)
    үнэн шүү.эмч нар ямар цалин авч ямар ажил хийдгийг эмнэлэгт 10 хоног хэвтэхдээ л мэдлээ.баас шээс зовиур шаналгаа энгийн хүн сэжиглээд хүрэхгүй дээ. дээрээс нь иргэдийн муухай авирийг яана, ухамсаргүй гэдэгнь. өөрсдийгөө мэдэхгүй байж их зантай дээрэлхүү гэж жигтэйхэн. би л лав эмч нарт бурууг өгч чадаагүй тэд ч хүн шүүдээ
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • эмч л (103.242.44.202)
    хэдэн эмч нар луу дайрсаар байгаад эмнэлэгт ажиллах эмч сувилагч ховордлоо. аргагүй дээ хэн бага цалин авч хүнд загнуулж зодуулж суухавдээ.сүүлийн үед эмч сувилагч нар солонгослуу их явж байгаа гэнэ.энд хүнд чичлүүлж сууснаас сардаа 4-5 сая төгрөг аваад гадаадад байсан дээрдээ. хар ажил хийгээд амиа тэжээж байна яахавдээ. худал хэлж хулгай х ийсэн биш
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (103.242.44.202)
    сайн юм бол өөрсдөө өвчнөөс сэргийлж биеэ зөв авч явж сур. эмч нар аваачиж өвчин наагаагүй биздээ.өвчин тусахаараа л гавьяа байгуулсан алтан цээжтэй мөнгөн бөгстэй байсан юм шиг авирлах юм.өөрсдөө хариуцлагаа үүрээч хүний өмнөөс амьдарсан биш
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • иргэн у (103.242.44.202)
    иргэдийн ухамсар дорой байдлаас болж аливаа өвчин тусаж байна.болохгүй бүхнээ эрүүл мэндийнхэн рүү чихээд ссуна гэдэг даварсан хэрэг мөн. муу л бол эмч нар гэнэ, иргэд өөрсдөө өвчнөөс сэргийлээч.эмч нар хүний хөнжил сөхөөд явах юмуу. даварсан иргэд өөрсдөө өөрсдийгөө мэдэж амьдарч байгаа биз дээ
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • szzzzsssssz (188.64.243.212)
    tonuulchidiin gai . 1 . jild . 1000 1000 aar ni . mashind dairuulj . vhej baihad .. . 30 jiliin tursh . . 200 hvn asuudal munu vv ??????? . . deeremchid bvhniig ni bulaagaad . ydarsan zadarsan ard tvmen gej vvniig heldiim . . hujaagiin kolon boloood bgaadaa . setgel zov . vmbvvnvvdee
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Заяа (202.9.40.224)
    Эрт илэрүүлэх шинжилгээнд хамруулах хэрэгтэй.Цаашид тархах явдлыг зогсоох тал дээр эрүүл мэндийн яам,газар анхаар ажиллах хэрэгтэй суртчилгаа хийж байгаа боловч илэрүүлэх шинжилгээг эрсдэлтэй хүмүүсийг хамруулаачээ.
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    Эрүүл мэндийн салбар өсвөр үе рүүгээ хангалттай мэдээллийг байнга л өгч байгаа Энэ тал дээр өсвөр үеийхэн хэнээс ч асуусан мэдээлэл мэдлэг хангалттай мэдэж байгаа гэж бодож байна. Тиймдээ ч ДОХ-ын тархалт харьцангуй намдуу байгаа гэж бодож байна 15 настай гэхээр маш харамсалтай байна Төрөхдөө халдвар авсан юм болов уу
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (106.176.152.44)
    харахад зүгээр нэг өвчин мэт чболовч бодлого л хэрэгтэй, эрүүл мэндийн бас энэ олон биеэ үнэлэлт хүний наймаатай төр яагаад тэмцэхгүй байгаа вэ гэдгээс л энэ асуудал ургана шүү
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    5 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    2 цаг 12 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    2 цаг 26 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    5 цаг 28 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 51 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    6 цаг 8 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    6 цаг 11 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    6 цаг 26 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    6 цаг 34 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    6 цаг 46 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    7 цаг 15 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    7 цаг 27 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 35 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    7 цаг 46 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    23 цаг 19 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    23 цаг 27 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    23 цаг 31 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК