-
2016 оны 11 сарын 04
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийг Япон улсын Засгийн газраас ”Мандах нар” одонгийн ”Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоор шагнах болжээ.
Д.Ганхуяг Монгол, Японы Парламентын бүлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд хоёр улсын парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэмээн үнэлжээ.
Одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Япон улсын Эзэн Хааны ордонд болох юм байна.
Д.Ганхуяг нь Монгол-Японы Парламентын бүлгийн даргын албыг 2004-2010, 2014-2016 онуудад удаа дараа хашиж байжээ. Энэ хугацаандаа хоёр орны харилцааг нягтруулан хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ирсэн.
Мөн тэрбээр Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийг үүсгэн байгуулахад гар бие оролцож, 2004 оноос уг нийгэмлэгийн тэргүүний хувьд Японд сургууль төгсөгчид, суралцагсдын харилцааг нэмэгдүүлэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.
-
2016 оны 11 сарын 04
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 11 сарын 04
УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-аас гаргах асуудал яригдаж эхэлжээ. Энэ талаар ”АН, МАН-ын олигархиуд Батзанданг намаас хөөх асуудлыг хөндөж байна. Бүр дүүргийн намын хороо нь хуралдаж, намаас хөөх шийдвэр гаргаж эхэлж. Баярлалаа. Монголоос минь битгий хөөчихөөрэй. Монголын төлөө би явна. АН-ын авлигач, хулгайч нарын төлөө бол явахгүй” хэмээн чамгүй том дуугараад авчээ.
Энэ асуудлыг батлах нэгэн үйл явдал өнөөдөр болов. Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг тойрсон асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан, Д.Ганболд, Ж.Батзандан нарын зургаан хүн багтсан юм. Тодруулбал, ажлын хэсэг УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Батзандан орсон. Харин түүний энэ шийдвэрийг АН-ын бүлэг эрс үгүйсгэж, хувь хүний шийдвэр гэсэн албан ёсны мэдэгдлийг гаргажээ. Өөрөөр хэлбэл ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын бүлгийг төлөөлөхгүй гэдгийг бүлгийн дарга С.Эрдэнэ албан ёсоор мэдэгдсэн байна.
-
2016 оны 11 сарын 04
Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр 65-69 настай ахмадууд жил тус бүр хоёр удаа 50 мянга, 70-79 настнууд жилд хоёр удаа 80 мянга, 80-89 настай ахмадууд жилд хоёр удаа 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад жилд хоёр удаа 250 мянган төгрөг насны хишиг болгох өгөхөөр болоод байгаа. Энэ хүрээнд 121,905 ахмад настан хамрагдаж, 20 тэрбум орчим төгрөг төсөвлөгдсөн байна. Энэ талаар салбарын сайд Н.Номтойбаяр “Тэтгэврийн зээлийн хүүг шатлалтай бууруулъя гэж байгаа. 15,12, 9 хувьд хүргээд улмаар 50 хүртэл хувиар бууруулах ажлыг эхлүүлэхээр Ерөнхий сайдтай санал солилцсон. Тэтгэвэр авагч болон халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэд сонголтгүйгээр Хаан банк, Төрийн банкаар үйлчлүүлдэг. Энэ нь нийслэлд ажиллаж, амьдарч байгаа иргэдэд хүндрэл учруулдаг. Тухайн банк руугаа явах гэж зам зуур байгаа олон банкийг алгасч, цаг хугацаа, зардал мөнгө гаргадаг. Энэ байдлыг өөрчилж тэтгэвэр, халамжийн үйлчилгээ авч байгаа иргэд өөрсдөө банкаа сонгож үйлчлүүлдэг зарчмыг баримтлая гэж байгаа. Энэ хүрээнд яамны зүгээс холбогдох хүмүүст чиглэл өгч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдлээ танилцуулна. Ингэснээр арилжааны банкуудын дунд өрсөлдөөн бий болж, хүү буурах, үйлчилгээ сайжрах зэрэг давуу талууд бий болно. ХНХЯ-ны зүгээс Хүүхэд харах үйлчилгээнд шалгалт оруулсан. Энэ шалгалтын дүн өнөөдөр эцэслэгдэж байна. Шалгалтын дүнг арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанд танилцуулна.Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мөн шалгалт хийсэн. Энэ долоо хоногт дуусч байгаа. Холбогдох мэдээллийг байнгын хороо, шаардлагатай бол УИХ-ын чуулганд танилцуулна.
Гадны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамрагдаж байсан, хамрагдахаар төлөвлөж байсан. Сургуулиуд амьдралд дээрээ байдаггүй. Тэгсэн хэр нь оюутны хувьсах зардал болох 560 мянган төгрөгийг авч байсан ноцтой зөрчлүүд гарсан.
-
2016 оны 11 сарын 04
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.04/ хуралдаан 10 цаг 17 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.
-
2016 оны 11 сарын 04
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны энэ сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан оруулсан Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол нийтийн зөвшилцлөөр санал хураалтгүй батлагдлаа.
-
2016 оны 11 сарын 04
Ийнхүү Ажлын хэсэг байгуулах шалтгаан нь Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын ”Ростех” корпорацийн ”Эрдэнэт үйлдвэр” ХХК болон ”Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг дотоодын аж ахуйн нэгж худалдан авсантай холбоогүй, хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй хэд хэдэн хуулийг зөрчсөн үйл явцыг нь шалгах нь чухал гэдгийг гишүүд онцлон тэмдэглэж байв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан нар Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдах Ажлын хэсгийн үйл ажиллагааны цар хүрээг тогтооход анхаарах нь чухал гэдгийг дурдаад, тодорхой саналуудыг хэлсэн юм.
-
2016 оны 11 сарын 04
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Нийслэлийн 377 жилийн ой, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрөөх нэг сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж нийт тэмцээнд орж байгаа оролцогчдод амжилт хүсч, баяр хүргэлээ. Спортын нөхөрсөг тэмцээний арга хэмжээнд хараа, сонсгол, тулах, хөдлөх эрхтэний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба нийт 14 багийн 140 гаруй иргэд спортын зургаан төрлөөр өрсөлдөж аврагуудаа тодруулах юм. Засаг даргын орлогч Д.Энхтөр “Цаашдаа нийслэлийн ойн өдрийн хүрээнд энэхүү арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж байх шийдвэр гарсан байгаа. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өчигдөрхөн байгуулагдаад анхныхаа хурлаа хийгээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигийн төлөө хамтран ажиллах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцаж зарим зүйлүүдийг шийдвэрлэсэн байгаа. Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь тэдний олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний ач тусыг суртчилан түгээн дэлгэрүүлэх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгон амьдралын эрүүл хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 04
“Москва-2018” хөл бөмбөгийн ДАШТ-ний бэлэг тэмдгээр чонын дүрстэй лого шалгарчээ
-
2016 оны 11 сарын 04
УИХ-д З.Энхболд шиг дэг журам тогтоохыг сануулав
Түгээх
2016-11-04 13:50:51 - Улс төр
Өчигдөр болсон УИХ-ын ээлжит хуралдаанаар 2017 оны төсөв хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй сэдвээсээ хазайж. асуудалд огт хамаарахгүй олон зүйлийг ярьсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдыг чуулганы хуралдааныг дэгийн дагуу явуулахыг шаардсан нь УИХ-ын дарга асан З.Энхболдын мөрдүүлдэг байсан чуулганы дэгийг санагалзахад хүргэжээ.
-
2016 оны 11 сарын 04
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн тухай хэлэлцэж байна. Нийт 40 сая еврогийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2016 оны зургадугаар сарын 10-нд хоёр улсын Засгийн газар байгуулсан байна. Энэхүү зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамаарах бөгөөд 18 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах аж.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хотын дүрэм хийнэ гэхэд 900 сая гаруй төгрөг зарцуулсан. Гайхаад байгаа юм.
“ Энэ төслийг дэмжиж байна. Хүүгүй зээлийг дэмжиж байга. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэг шиг. Алсдаа энэ бол өр нь өр. Зайлшгүй авах ёстой зээл. Чдавхийг дээшлүүлэх зүйл. Явж явж Төрийн нэг эрдэнэ түшмэл байдаг. Төсөл болгон дотор чадавхи дээшлүүлнэ гэсэн үг явдаг.
Үүнд төслийн зардлыг оруулна. Өнгөрсөн хугацаанд энэ чадавхийг сайжруулсан боловсон хүчнүүд солигдоод халагдаад явдаг. Өнөөдөр Яамдын чадавхи ямар байна вэ. Олон дахин солигдсоноор орон гаран ой санамжтай болж байна. Төсөл хөтөлбөр байдаг юмуу. Хотын дүрэм хийнэ гэхэд 900 сая гаруй төгрөг зарцуулсан. Гайхаад байгаа юм. Иймэрхүү байдлаар төсөл хөтөлбөрүүд яваад байдаг. Үүн дээрээ анхаараач Чойжилсүрэн сайдаа. Чадавхижуулсан юм бол тогтвортой болгоо.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд :Энэ жил 774 тэрбум төгрөгийн төсөв хэрэгжинэ.
“ Энэ гадаадын зээлтэй бүх яамд байгаа. Энэ жил 774 тэрбум төгрөгийн төсөв хэрэгжинэ. Уялдаа нь хэр байна вэ. Маш олон төслүүд байдаг. Австрийн зээлийн тухайд сэргээгдэх эрчим хүчний тухай яримаар байна. 2012 онд хэрэгжсэн шиг бодож үзээрэй. Сангийн Яаманд хэлхэд энэ төслөө орон нутаг аймгуудад хүргүүл. Төслөөс санхүүжилт авах боломж байгаа шүү. Аймаг суманд мэдээлэл очихгүй байна. Яамыг дагасан хүмүүс л зээлд хамрагдаад байдаг .Экспортыг дэмжье гэж байгаа бол боомтод анхаарлаа хандуул. Боомтынхоо хөгжилд анхаарлаа хандулахгүй бол болохгүй шүү 774 орчим зээлийн төслийн тухай ангилж үзээд юу юунд хэрэгтэй гэдгийг нь ангилж үзмээр байна. Тэгэхгүй бол зарим орон нутаг гээгддэг. Төслийн хөрөнгө оруулалттай холбоотой зардлаа хэн хаана явуулдаг юм бэ”
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Өөр бусад зээлүүдийн хувь заяа юу болж байна вэ
“Ирэх онуудад гадаадын зээлийг нмэгдүүлэх талаар ярьж байна. Малын индексжүүлсэн даатгалдаа анхаарлаа хандуулмаар байна. Бодит эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн тооцоолж байна вэ. Австрийн зээлийг дэмжиж байна. Зээлийн хүрээнд Эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах хэрэгтэй. Өөр бусад зээлүүдийн хувь заяа юу болж байна вэ, Тухайлбал, Польшийн 60 сая зээл яригдаж байна. 2014 онд Си Зинь Пин Манай улсад айлчлахдаа 1 тэрбум төгрөгийн зээл яригдсан. Бас Энэтхэг улсаас 1 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ярьсан. Эдгээр зээл ямар хугацаанд яригдаж байна вэ”
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Австрийн 40 сая зээл зөвшөөрөгдсөн
”Хөнгөллөлтэй зээлийн үр өгөөжийг тооцох тал дээр яригдаад явж байна. Өмнөх зээлүүд ихэнх нь харилцаа холбоо эрчим хүч гэх зэрэг дэд бүтэц, нийгмийг хамарсан. Цаашдаа эдийн засагт шууд үр өгөөжөө өгөх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Манай улс бага буурай орноос дундаж руу орж байгаа учраас хөнгөлөлттэй зээл багасаж байна. Өрийн удирдлагын тухай хуульд маш сайн хуульчилж үзсэн. Энэтхэгийн зээлийн тухай хуульд удахгүй УИХ-аар яригдна. Хятадын зээл яригдна. Польшийн зээл яригдаж байгаа тус улстай хэлэлцээр хийгээд явж байна. Австри улсаас авах 40 сая зээлийг тус улс зөвшөөрсөн”
-
2016 оны 11 сарын 04
Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэгчээр ”Экспресс зам” ХХК шалгарсан билээ.
-
2016 оны 11 сарын 04
Д.Эрдэнэбат: Шинээр оруулж ирж буй хуулиуд дотор чинь гол хуулиуд байхгүй байна
-
2016 оны 11 сарын 04
Фото: Хятадад агаарын шоу ингэж боллоо
-
2016 оны 11 сарын 04
Чиг үүргийн хувьд засгийн газрын сангийн яам хариуцдаг. Экспортыг дэмжих төслийн хувьпд 20 сая доллараас 1.5 сая доллар зарцуулагдна
-
2016 оны 11 сарын 04
2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон нэг ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор ирэх оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90.758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болов.
-
2016 оны 11 сарын 04
УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааны мэдээллийг сонсон, ойрын үед хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцэв.
Удирдлагын зөвлөлийн хурлаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар холбогдох хэлтэс, албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө. Энэ үүрэг даалгаврын хүрээнд Шилэн дансны тухай хуульд зааснаар орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрээр нь оруулж байх, хуулийн 6.4.5, 6.4.8 дахь заалтын дагуу 2016 онд шилэн дансны цахим системд оруулсан мэдээллүүдийг хууль, журамд нийцүүлэн нягтлахыг даалгав.
Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын хүрээнд хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитор Я.Баттогтоход үүрэг болголоо.
-
2016 оны 11 сарын 04
Зам тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогт болон тус яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг саатуулжээ.
-
2016 оны 11 сарын 04
УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ өдрүүдэд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна.
Төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлэх зорилгоор Засгийн газраас Казино болон бооцоот морин уралдааны хуулийг санаачилж УИХ-аар батлуулахаар зэхжээ.
Өмнөх парламентын үед Д.Оюунхорол нарын гишүүд Казиногийн хууль батлуулахаар УИХ-д оруулж ирсэн ч цаг нь биш гэдэг шалтгаанаар хуулийн төслийг хэлэлцээгүй юм. Үүнээс өмнө ч Казиногийн хуулийн хэд хэдэн удаа боловсруулж батлуулахаар бэлтгэж байсан ч дэмжигдээгүй билээ.
-
2016 оны 11 сарын 04
Нямтайшир