-
2016 оны 5 сарын 11
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих шугамын жагсаалтыг танилцуулж байна. Уг ажиллагаатай холбогдуулан халуун ус хязгаарлах юм.
-
2016 оны 5 сарын 11
Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
-
2016 оны 5 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/336 дугаар захирамж гаргалаа.
-
2016 оны 5 сарын 11
Дарханы ардчилсан намынхан төв намын байран дээрээ улс төрийн суулт зарлаж 20, өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. АН-ын гишүүд Дархан-Уул аймагт болж буй намын зөрчил, хагаралыг яаралтай шийдвэрлэх намыг ийнхүү талцахад хүргэсэн намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа билээ.
-
2016 оны 5 сарын 11
оффшор бүсэд данстай улс төрчдийг олон нийт хатуухан шүүмжилж, тэд ч нэрээ цэвэрлэхээр “Панамын материалууд”-ыг үгүйсгэж эхэллээ. 24tsag.mn оффшор данс гэж чухам юуг хэлдэг мөн манай улсаас тус бүсэд данстай хүмүүс чухам юу гэж “арьсаа хамгаалж” байгаа талаарх мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 5 сарын 11
Улаанбаатар хотод 2016 онд хэрэгжүүлэх авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар арчлалт, хөрөнгө оруулалтын ажлууд, Ази, Европын орнуудын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилтын ажлуудад хяналт тавих 22 ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгүүд өдөр тутам нийслэлийн хэмжээнд хийгдэж буй тохижилтын ажилд хяналт тавьж байгаа. Олимпийн гудамжинд замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээ хийх, борооны ус зайлуулах шугамын худаг засварлах зэрэг ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс хийж байна.
Олимпийн гудамжны тохижилтын ажлыг “Модон байшин“ХХК, “Сэдбоса” ХХК хариуцан ажиллаж, ажил нь дуусах шатандаа явж байна. “Буурал сутай” ХХК чөлөөлсөн газрын хөрсийг тэгшлэн барилгын хог цэвэрлэх ажлыг хийж эхэлсэн.
Их тойруугийн гудамж буюу Зүүн 4 замаас хойш Сансрын аюулгүйн тойрог хүртэл нийт 51 гэрэлтүүлгийн шонг будсан бол “Холбоо трейд” ХХК нь Сансрын аюулгүйн тойргоос Нарантуул захын уулзвар хүртэлх гудамжны кабелийн утаснуудыг багцалсан. Мөн шаардлага хангахгүй 787 хайс хашлагыг буулгалаа. Энхтайваны өргөн чөлөөний замын урд хэсэг явган замын нөхөн засварын ажил эхэлсэн.
Харин Зайсангийн гудамжинд эко хавтан суурилуулж, хөрсний нөхөн сэргээлтийг хийн, худгийн тагны түвшинг тааруулах, зүлэгжүүлэх, хавтангийн өнгө сэргээх ажлууд 60%-тай хийгдэж байна. Мөн гэрэлтүүлгийн шон будах, кабель цэгцлэх ажлууд бүрэн хийгдсэн.
Нийслэлээс хийгдэж буй тохижилтын ажлыг дэмжин аж ахуйн нэгжүүдээс “Цагаан Шонхор” ХК хашаагаа засварлаж эхэлсэн бол , МҮЭСТО-ны зүүн талд байрлах Q&BN ХХК хашаагаа сольж, Шангрила зочид буудал гэрэлтүүлгийн шонгийн суурийг зассан. БСШУЯ –ны Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС барилгынхаа гадна хашаанд мэдээллийн самбар байрлуулсан. Нарантуул трейд ХХК-ны оффис 9 давхар барилгынхаа хашааг өндөрлөсөн байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 11
09.00 цагт: МҮХАҮТ-аас Тайвань, Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага (CIECA) -тай хамтран 15 дугаар ээлжит “Худалдаа, эдийн засгийн хамтарсан уулзалт”-ыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулна.
09.00 цагт: ХААИС-ийн Мал эмнэлэгийн сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд доорх сургалтын нээлт болно. Утас: 99062806
10.00 цагт: ”UB city” зочид буудал /19-ийн үйлчилгээний төвийн урд/-ын хурлын зааланд ”Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” Олон Улсын II зөвлөгөөн болно. Утас: 99036015, 93143717
10.00 цагт: ”Герман-Франц Улсад суралцсан анхны Монголчууд 1926-1930” Эрдэм шинжилгээний бага хурал Гадаад хэргийн яамны ”Зөвшилцөл” танхимд болно. Утас: 88080619
11.00 цагт: ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд улаан бурхан, улаанууд өвчний эсрэг орон даяар 18-30 насны залуучуудыг нэмэлт дархлаажуулалтад хамруулах аяныг зохион байгуулах талаар ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэл хийнэ. Утас: 99124735, 99163638
11.00 цагт: Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ”Castle” ресторанд ”Өнөр бүл, өнөө цагт” уран сайхны киноны хэвлэлийн бага хурал болно.
11.00 цагт: ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын Тэшүүрийн холбооноос тэшүүрийн спортыг аварч, холбоогоо шинэчлэх талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордны ”Г” танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2 дахь салбар буюу ”Мишээл” экспо дахь үйлчилгээний төвийн албан ёсны нээлтийн ажиллагаа болно. ”Мишээл” дэх төв нь төрийн 287 үйлчилгээг үзүүлэхээс гадна барилгын бүх төрлийн үйлчилгээ, орон сууцны бирж, барилгын материалыг нэг дор төвлөрүүлээд байна. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагууд оролцоно. Утас: 91040607
12.00 цагт: Үндэсний Супер Лигийн 2016 оны улирлын аварга Альянс Тех Харцага болон мөн эмэгтэй супер лигийн аварга болсон Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн баг тамирчдад ”Үндэсний аваргын бөгж” гардуулах ёслол ”Шонхор” цамхагийн 12 давхарт болно. Утас: 88081047
15.00 цагт: Тавдугаар сарыг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сар болгон зарласантай холбогдуулан тус аяны хүрээнд бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчидтай ажилладаг мэргэжилтнүүдэд зориулан ”Бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчидтай ажиллах арга зүй, сэтгэлзүйн онцлог, хууль эрхзүйн орчин” сэдэвт шууд хэлэлцүүлгийг Монголын эмэгтэйчүүдийн сангийн байранд зохион байгуулна. Утас: 99608138
15.00 цагт: ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын бага чуулган, Монголын Анагаах Ухааны Академитай хамтран ”Транс тосны хэрэглээ, нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг ШУА-ийн 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99045949
18.00 цагт: Ганданлхавжама буюу ”Богд ламын егүзэр” номыг Энэтхэгийн Балданбрайбун хийдийн Гоман дацангийн гэвш, лхаарамба Агваанцүлтэм бээр айлдана. Утас: 95952272, 11304838
- See more at: http://www.uls.mn/10003023#sthash.t5H2hqja.dpuf
-
2016 оны 5 сарын 11
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг Драгон төвд ажиллуулж байгаатай холбогдуулан тус төвийн урд хэсэгт 500-600 автомашины зогсоолыг шинээр барихаар ажил эхэлсэн. Ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон төв дэх салбарын албан ёсны нээлт энэ сарын 16-нд болно. Энэ төвөөс нийслэлийн 200 гаруй үйлчилгээг нэг дор авах боломжтойгоос гадна газрын харилцаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 11
байнгын хороод
-
2016 оны 5 сарын 11
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Налайх
10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Нарангийн 1-10, Өлгий 1-8, Дэнжийн 1-12, Туулын гудамж, Нарангийн задгай, Төмөр замын хэсгийн айлууд, Разноимпекс, 3-р хорооны байр, Дөл төв болон эдгээрийн ойр орчмоор
Төв аймаг
09:00-18:00 цагт: Партизан Хаан банк, Эмнэлэг, 74-р сургууль, Дотуур байр, Цагдаагийн хэсэг, Захиргаа, Соёлын төв, Уурын зуух, ШТС, Үүрэн телефоны станц
10:00-18:00 цагт: Партизан гэр хороолол, Бүст нуур дэлгүүр, Худаг орчмоор
10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Хөрөө рам орчмын гэр хороолол
14:00-18:00 цагт: Батсүмбэр сум Засварын газар орчмын гэр хороолол
-
2016 оны 5 сарын 11
ордууд
-
2016 оны 5 сарын 11
Харин хотын даргын хүү Э.Чулуудайн нэр оффшорт бүртгэлтэй байгаа нь иргэдэд олон талын хардлагыг төрүүлж эхэллээ. Тодруулбал, олон нийт түүнийг оффшор бүсэд компани байгуулах хэмжээний туршлагатай хүн мөн үү, ингэж ажиллахад эцгийнх нь зөвлөгөө, тусламж нөлөөлсөн юм биш биз. Цаашилбал оффшорт компани байгуулах хэмжээний хөрөнгийнх нь эх үүсвэр юу байв гэх мэтчилэнгээр хардаж байна. Түүний хувьд ”Strategic Mines Inc” гэх уул, уурхайн компанийн хувьцаа эзэмшигчээр оффшор бүсэд данс нээлгэжээ. Бүртгүүлсэн компани нь Хонконгийн хамгийн үнэтэй байрлалд оршдог “OCEAN CENTRE” оффисын наймдугаар давхарт байрладаг юм байна. Уг барилгад өрөө худалдаж авах, түрээслэхийн аль, аль нь хэт үнэтэйд тооцогдох бөгөөд дэлхийн хэмжээний баячууд л эндхийг зорьдог аж.
-
2016 оны 5 сарын 11
2016 оны 05 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.
-
2016 оны 5 сарын 11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсөж арвижна
-
2016 оны 5 сарын 11
2016 оны 05 дугаар сарын 10-ны 21 цагаас 05 дугаар сарын 11-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 6-11 градус, бусад хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна . Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 3-5 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрээр одонг тус ангийн байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.
-
2016 оны 5 сарын 10
2016 он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газарт барилгын өндөр давхраас хүн унах гэж байна гэсэн дуудлага нийт 20 удаа ирсний дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс байна.
Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 10
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF )-ноос дэлхийн чансааг шинэчилжээ. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар 2071 оноогоор 60 кг-ын жиндээ тэргүүлж байгаа бол эмэгтэй тамирчидаас гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жиндээ 3134 оноогоор, 57 кг-д Д.Сумъяа 2751 оноогоор тус тус тэргүүлж байна.
Тэрбээр гавьяат тамирчин Г.Болдбаатар хувьд Азербайжаны нийслэл Баку хотноо болсон “Их дуулга” тэмцээний өмнө тавдугаарт бичигдэж байсан ч дээрх тэмцээнд түрүүлж, 500 оноо авснаар ийнхүү тэргүүлэх болов.
-
2016 оны 5 сарын 10
монгол банк
-
2016 оны 5 сарын 10
Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газар хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Дэрсэн-Ухаа” гэдэг газарт дамжин тархсаныг Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын иргэд, нийт 115 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраасан байна.
Харин Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус сумын нутагт байрлах Хилийн цэргийн 306 дугаар ангийн Мэнэнгийн отряд, “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК, Халх гол сумын иргэд, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дашрамд дуулгахад, 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 53 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж гэмтсэн байна.
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхины хурд 18-20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Тиймээс салхи, шуурганы үеэр иргэн та түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байж ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.